2022年1月15日土曜日

Сүши

За муу хүн идсэн ууснаа. Сонирхолгүй бол алгасаарай. Одоо ч тэгээд ийш тийшээ орж гарахгүй болохоор чинь идсэн ууснаас өөр сонин хачингүй болчихлоо. Ойлгоод хөнгөн уншаад гараарай. Хэ хэ. 

Яагаад сүши идэх болсон гэхээр? Төрсөн өдөр болоод өнгөрсөн гэсэн дээ. Ажлын өдөр ч таарав. Ажилдаа яваад ядарсан улсууд, юун гэртээ цуйван энэ тэр сэгсрэх. 

Гадуур хооллох болоод. Гэртээ ихэвчлэн мах иддэг махчин улсууд, загас идэхээр болоод. Загас ч гэсэн мах л даа уг нь. Хи хи. Ойрд ороогүй, шүси идэцгээе гээд ээ.

Би нэг иймэрхүү түүхий сонгино сармисанд дуртай. Муухай үнэртэй л гээд байдаг юм, сармисыг. Гэхдээ л эрүүл мэндэд сайн биз дээ? Хуурч буй сармис, сонгины үнэр ч үнэн тансаг тийм ээ? 

Далайн хясаа. Жижиг нь. Хясаан доторх зөөлөн биетийг нь иднэ. Дуртай гэж юүхэв. Нэлээд үнэтэй. Тэр бүр бас авч идэхгүй ээ. Мисо шөлөнд их хийж иддэг юм билээ, япончууд. 
Шиманэ мужийн Шинжи гэдэг нуураас олборлодог хясаа энэ хавьдаа нэлээд алдартай. Уулынхан минь их иддэг.  
Шүсиний газрууд дан түүхий загас гэхгүй. Хүүхдүүдэд зориулсан иймэрхүү хоолнууд бас байдаг. Одоогоор түүхий загас идэж чадахгүй бага зулзага захиалж идсэн. 

Шарсан төмс, тахианы мах. Хажуугаар нь сүшинийхээ будаанаас өгчихнө. 

Наймаалжны ороомог? Энэ бөөрөнхий гурилан дотор жижигхэн хэрчсэн наймаалж бий. Олон бөөрөнхий хэвтэй тусгай шарагчинд шардаг. Баярын үеэр энд тэнд их худалдаалагдана. 

Манайхны наадмын хуушуур шиг. Ихэвчлэн л авч идэж харагддаг. Бид бас зоолттой иднэ. Халуунаар нь үлээж ирээд л иднэ шүү дээ. Сакүрадах үеэрээ гэх мэт. 

За муу хүн нь идсэн ууснаа сайхан дэлгэрүүлээд өнгөтөөр биччихлээ шүү. Төрсөн өдрийн паарий нэг иймэрхүү даруухан болж өнгөрлөө. Мэдээж харьж ирээд бялуугаа идсэн. 

Бид үргэлж олон төрлийн жижиг бялуунууд авдаг юм. Энэ удаад гүзээлзгэний ганц том бөөрөнхий бялуу авсан чинь зулзагууд нэг их идээгүй. Дээрх крем энэ тэр нь хэт их байна, нялуун байна гээд. 

Дараа дараагийн төрсөн өдрөөр улалмжлал ёсоороо олон төрлийн, дуртай гэснийгээ л сонгож авахаар болов. 

Гэснээс тосны гэх мэт зүйлсийн үнэ нэмэгдээд бялууны үнэ ч нэмэгдэж буй гэж сонины мэдээнээс уншсан. Өмнө нь авч байснаас үнэтэй ч юм шиг санагдаад, санаа дагасан ч байж магад. 

Яваандаа элдэв амттанаас гарах л хэрэг болж байх шиг. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2 件のコメント:

  1. Сүши гоё шүү, идмээр санагдчихлаа, рамен ч бас хүйтний улиралд сайхан хоол шүү. Япон явах юмсоон 😅

    返信削除
    返信
    1. Шүси гоё гоё, даанч хэмжээ нь жижигрээд байгаа. Хэ хэ.
      Рамэн идээгүй удаж байна өө. Хааяа идэхэд амттай шүү, хөлс гараад л. Ккк.

      削除