2022年4月24日日曜日

Хичээлийн шинэ жил 2

Өмнөх бичлэг хальт дурсамж бичлэг болчихсон тийм ээ? Энэ удаад гайгүй байх гэж найднам. 

Дунд зулзага шинэ ангид, шинэ найзууд гээд тэрүүхэндээ жингүйдсэн хүн байна. Харин ашгүй, анги дааж авсан багш нь түрүү жил бас ангийг нь дааж авч байсан багш. 

Энэ багш нь ихээ өндөр, 2 м хэдэн см ч билээ дээ? Эрэгтэй. Хичээл эхэлсэн эхний өдөр зурагтыхан очоод, сурвалжлага хийсэн юм байх. Зулзага  хамгийн урд суучихсан гарсан гэнэ шүү. 

Зурагт барагтаа үздэггүй болохоор мэдсэнгүй. Алтан хөрш л бидэнд хэлж мэдэгдэв. Хэ хэ.

Сурагчдаас ярилцлага авах гэсэн чинь өгөх хүн байдаггүй, багш нь мэддэгээр нь зулзагыг өг гэж, өнөөх нь үгүй л гэсэн гэнэ. Хэ хэ.

Нэг ангид хамт ороосой гэж хүссэн найз охин нь өөр ангид хуваарьлагдчихсан. Урамгүй л байх шиг байсан. Цаг хугацаа гэж сайхан эмч зулзагыг минь илааршуулж л байна. 

Энэ жилийнхээ зорилго, тэмүүлэл гэх мэт зүйлээ тодорхойлох?, ангийнхандаа өөрийгөө танилцуулах?, ямар ямар үүрэг даалгавар хариуцаж авах?, ямар хичээлээс гадуурх дугуйланд орох? гээд л ажил их байна.

Ангийн чимэглэлийг хариуцаж авсан гэсэн. Нэг зураг зураад очсон чинь бараг шууд томилогдсон юм байх. 

Багш нь дуудаж уулзаад, анги төлөөлсөн зөвлөлийн? гишүүн болохгүй биз? Яг л чам шиг хүүхэд хэрэгтэй байна гэсэн гэнэ шүү. 

Анхнаасаа ангийнхандаа "таалагдах" гэж их л хичээж байх шиг. Орой болтол л нухаад суугаад байсан. Хажуугаар нь бас амттан хийх ажилд сонирхол нь яваад, цагаа төлөвлөх ажилд маруухан байгаад, ээж бла бла үглээд амжсан. 

Эцэг эхийн зөвлөлийн хурал болов. Түрүү жил худлаа үнэн нэг ажил хариуцсан тулдаа энэ жил "мултрав". Корона гээд ямар ч үйл ажилд гар бие оролцоогүй, бүхий л төлөвлөж байсан ажил цуцлагдсан. 

Өнгөрдөг жил их идэвхитэй байсан. Ангиараа хийсэн хичээлийн нэг хэсэг нь нэлээд олныг хамарсан сэдэв болж, энд тэнд үзэсгэлэнд тавигдаж, зурагтаар гарч ярилцлага өгч гэх мэт.

Энэ жил олон нийтийн ажил бага хийж, хэнхэг зангаа бага зэрэг татаж төгсөхдөө бэлдээсэй билээ, гэж ижий би нь бодож сууна.

Төгсөх анги тул нэлээд хариуцлага шаардана. Ээж мөн туршлагаасаа хэлж яриад л байгаа. 

Цаг хугацаа гэж харвасан сум шиг юм. Удахгүй бага ангиа төгсөнө гээд бодохоор...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿