Хагас бүтэн сайны амралтын өдрөө ер нь цэцэрлэгийн багшийн ажилтай л өнжих юм дөө.
Зураг зурна, наадаг цаас энд тэнд наана. Сүүлийн үед ээжийн хацар дээр наана. Дунд зулзага модон сандал дээр наадаг байсан юм. Тэр сандлууд одоо ч манайд бий...
Хайч барьж хайчилж сурч байна. Энэ ягаан хайч дунд зулзагаас өвлөгдөж ирсэн. Эгч ч их багаасаа хайч барьсан. Маш сайн хайчилдаг байлаа. Тэр туршлагаасаа санаа аван өөрөө яг дэргэд нь суунгаа хайчлуулж байгаа.
Нэлээд анхааралтай, төвлөрч сууж байна лээ. Би тэр хооронд номноосоо ганц нэг нүүр уншина.
Гарсан энэ бүтээлийг нь бас нүдийг нь хариулж байгаад хаяна гэж том ажил. Шууд хаябал уран бүтээлийг минь хаялаа гэж бөөн уйлаан майлаан...
Энэ өдөр санаандгүй хоёр ширхэг паламастер барьж байгаад зураад харуулсан чинь өнөөх чинь дуурайж байна шүү. Сармагчин шиг л. Хэ хэ.
Мэдээж ижий шигээ "гоё" зурахгүй ч, өөрийнхөө хэмжээнд хөөрхөн зурсан. Мөн нэр онооно. Могой л гэсэн.
Янз бүрийн дүрс зурж үзүүлэв. Мөн өөрийн гэсэн дуртай өнгө байна. Цэнхэр өнгө, хар өнгө, улаан өнгөнд дуртай байна одоогоор.
Нэг иймэрхүү багшийн ажилтай, ирээдүйн иргэнээ маш идэвхитэйгээр бэлдэж байгаа шүү. Бүх ээжүүдэд, аавуудад амжилт хүсье.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿