Эндхийн төрийн байгууллагуудын ажилчдын шилжилт хөдөлгөөний тухай шүү. Эмч, багш, цагдаа, захиргааны ажилчид гээд улсын байгууллагууд жил бүр ингэж шилжилт хөдөлгөөн хийдэг.
Нэг албан газраа, албан тушаалдаа их л удлаа гэхэд 5 жил, тэгээд л 3 жил болох нь олон. Ганц жил болоод өөр хэлтэс, газар луу шилжчихдэг тохиолдол ч бий.
Ажлын газарт нэг даргын орон тоо байсан юм. Шинээр нэг эмэгтэй ирсэн. Би нэлээд хэдэн жилийн өмнө нэг арга хэмжээнд хамт ажилласан гэж байна лээ. Би мартчихаж ээ. Хэ хэ. Хэдхэн хоног л хамт ажилласан байх.
Бас нэг эрэгтэй ажилтан солигдсон. Оны эхээр орсон нэг шинэ хүн гараад явчихсан. Ороод 3 сар ч болоогүй байж. Манайхан гайхаад л байгаа. Их сургуульд мастераар сурах юм гэсэн. Токио явчихсан байх.
Өөр хотын салбарт бас ганц нэг ажилчид больсон.
Цагийн сайханд үдэж өгч байна, угтаж авч байна гээд л ууж иддэг байлаа. Одоо ч корона гээд ууж идэхгүй байна. Хоорондоо амттан өгч авалцаад л сууж байна. Би амссаар байтал улам л хөвсийчих шиг боллоо.
Уг нь шинэ сар гараад ёстой алаад өгнө өө гэж бодож байсан чинь сар гараад 3 хоночихлоо. За яг одооноос хичээнэ ээ. Хо хо.
Бага зулзага анги дэвшив. Агшаасан цагаан будаагаа өөрөө авч явдаг болов. Цүнх өөрчлөгдөж бага оврын үүргэвч үүрдэг болов. Эгчийнх нь шар өнгийн хажуудаа үүрдэг цүнх хэрэглэгдэхээ байв.
О.зулзагын тийм цүнхийг харина гээд монгол явуулчихсан юм. Дунд зулзагынхыг хадгалаад байсан чинь хэрэглэдэггүй гэнэ ээ. Нэг боломж гарвал монгол л явуулна даа. Хэрэгтэй хэн нэг нь хэрэглэг.
Харилцах дэвтэр нь өөрчлөгдөв. Өнгийн харандаа, палмастер хэрэглэдэг болно. Мөн нэг ижил тамирын хувцас өмсөнө. Худалдаж авсан.
За нэг иймэрхүү амттан ихтэй шилжилт хөдөлгөөн байлаа. Бусад амттаны зургийг дараагийн бичлэгт.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿