Ойрдоо ажлын хажуугаар орж гараад сайхан л байна. Мэдээж ууж иднэ. Хо хо. Нэг өдрөөр Осака хот ороод оройдоо буцаад ирсэн. Ажил хэргээр явсан. Өдрийн хоолоор дайлуулсан.
Юм үзэж нүд тайлсан. Надад бол цоо шинэ ертөнц. Маш их зүйл уншиж, мэдэх, өөрийн болгох ёстой...
Зээ, өдрийн хоолыг өөртөө гэдэг зураг. Миний хувьд өглөө, өдөр, оройн хоолоо бүгдийг л өөртөө шүү дээ. Тэгэхээр чинь хөвсийхөөс яахав.Жижигхэн хөөрхөн хоолны газар. Өдрийн цагаар хэдхэн хүнд үйлчилдэг, оройн цагаар уушийн газар болчихдог. Цаанаа нэг тийм чамин газар. Нэрийг нь мартчихаж. Хи хи.
Хоолны дараах боргол болон амттан. Хөвсийгөөд байгаагаа мэдээд буй тул идээгүй. Борголоо бол уусан. Сахаргүй, хараар нь ууна.Ер нь зочинтой байхад, орж гарахад хэтрүүлж идэх гээд байдаг сул талтай. Буу халангаа, болсон явдал ярингаа. Ха ха.
Гэхдээ хэд хоног ёстой сайхан хөгжилтэй, өрнөлттэй, адал явдалтай, инээсэн, наргисан өдрүүд байлаа. Баярлалаа, найзууддаа.
Өө тийм зөндөө гоё бэлэгтэй болсон. Тэгж байгаад зураг хөрөг орууламз.
Түр баяртай. Бүгдэд нь ажмилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿