2024年1月5日金曜日

Сар шинийн мэнд ээ 2

Шинийн 2 буюу 1 сарын 2-ны мэнд ээ. 

Би чинь чухам номнуудаа уншаад, амжвал япон хэлээр ч уншаад гэж зээлснийг яана?

Тэгсэн, яасан байх нь уу? 

Бага зулзага хамт тоглоё гэж шалаад бид 2 хамаг л тоглоомоор нь тоглосон. Оны эхний өдөр бол дээгүүрээ унтлаганыхаа хувцастай өнжсөн шүү дээ. Мээмдүүлж. Ха ха.     

Япон улс маань энэ өдөр ч жаахан асуудалтай байсан. Үдээс хойш Ханэда нисэн онгоцны буудалд 2 онгоц мөргөлдөөд, гал гараад.

Зорчигч тээврийн онгоцонд явсан нисгэгч оролцуулаад нийт 379 хүн амьд мэнд зугтаж чадсан. 18 минутанд бүх хүмүүсээ шатаж буй онгоцноос гаргаад, хоргодох байр луу шилжүүлж чадсан онгоцны багийнхан маш чадварлаг ажиллаж тийм үү? 

Мөн зорчигчид ч гэсэн паанигталгүй, шийдвэр гаргаж буй нислэгийн багийнхны зааврыг яс биелүүлсэн, сахилга бат сайтай байлаа тийм үү? 

Нөгөө нэг онгоц нь газар хөдлөлт болсон мужууд руу тусламжийн хүнс хүргэхээр нисэх гэж байсан бололтой. Энэ онгоцны 6 хүнээс 5 хүн нь эндсэн харамсалтай явдал болсон. Сайн төрөлдөө эргэн төрөөрэй. 

Одоо ослын шалтгаан чухам юунд байв гээд л холбогдох хүмүүс судлаад, хэлэлцээд л байж байна. 

Луу гэж тийм айхтар ууртай, догшин амьтан билүү? Хэ хэ. Манайхан чинь япон улсын өнгийг аль хэзээний тодорхойлоод эхэлчихсэн байсан тийм ээ? 

Яг миний эргэн тойронд луу жилтэй хүн байдаггүй ээ. Луу жил гэж яг ямаршуу өнгө төрхтэй амьтан байдгийг хэлж мэддэггүй ээ. Хи хи. Хамаатнууд дунд бол луу жилтэн бий бий. 

Иймэрхүү байгалийн гамшиг, аваар осол гараад, түүнд хандаж буй япончуудын хандлага, авч буй бодлого зэргийг хараад хар багаас нь сургуулилалт хийгээд, сэтгэл зүйг нь сайтар бэлддэгт байдаг гэж боддог.

Учир нь бага зулзага албанаасаа ирэхдээ сард нэг удаа өнөөдөр сургуулилалт болсон. Газар хөдлөлтийн тухай, гал гарлаа гэж, цүнами ирлээ гэж бид сургуулилалт хийсэн гэж тайлагнадаг. 

Боддог юм, би яг иймэрхүү зүйлтэй тааралдвал яаж мангартах бол гэж. Учир нь би багадаа ямар ч сургуулилалт хийж байгаагүй. Паанигтаад, хоргодох байр луугаа яваж гэж тийм ч юмаа мартлаа, ийм ч юмаа мартлаа гэж эргэж хэд эргэж буцах бол?

Гэж бодохоор өнөөх бэлдэж тавь гэдэг цүнхийг нь бэлдэж тавихаар шийдээд л сууж байна. Гамшгийн үед шууд л үүрээд гарахад бэлэн, дотор нь хэрэгтэй гэсэн зүйлс бүгдийг бэлэн байлгадаг цүнх. 

Японд ажиллаж, суралцдаг, амьдардаг та бүхэн ч гэсэн мэдээтэй байх хэрэгтэй шүү. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿