Жил бүр л бичдэг уламжлалт сэдэв. Сакүра цэцэг харж баясан, идэж уух.
Энэ жил бид нэлээд олуулаа хамт сакүрадав. 2 гэр бүл, нэг том проффесор багштай. Дунд зулзага яваагүй ээ, ээж аавыг тоохоо байсан. Өөрийн гэсэн ертөнцтэй болсон хүн.
Кюүшёо гэдэг уулынхаа бэлд сакүрагийн модтой. Жил бүрийн энэ үеэр хүн зон ихтэй байдаг. Энэ жил бүтэн сайнд яваад. Залуус их харагдсан. Вьетнам залуус их харагдсан.Цагаан дэрвэгэр даашинз өмсөн зургаа авахуулцгаагаад л, сельфи хийгээд л байсан, бүсгүйчүүд нь. Бодвол цахим ертөнцдөө оруулдаг байх.
Дадлагажигч гэдэг гоё нэрээр ирдэг тэд амралт багатай, ажлын ачаалал ихтэй тул ганц нэг иймэрхүү амралт, арга хэмжээг нь алдахгүйг хичээдэг бололтой билээ.
Гэснээс сүүлийн үед монгол залуус их ирэх болсон. Манай үүгээр ч мэр сэр ирээд л буцдаг сурагтай. Саяхан 3 залуу буцсан. 3 жил болсон байх. Зам, гүүр барих ажилд дайчлагдсан. Зоос хурааж чадсан эсэхийг нь бүү мэд. Ямартай ч хэдэн ч удаа гэртээ уриад дайлсан. Гэрээсээ хол залуус их баярлаж байсан...
Энэ өдөр харьцангуй хүн цөөтэй, нартай, дулаахан өдөр таарсан. Уулын бэл гэхэд харьцангүй өндөрлөг газар тул амьдардаг хотоо дээрээс тольдож харав.
Энэ өдөр харьцангуй хүн цөөтэй, нартай, дулаахан өдөр таарсан. Уулын бэл гэхэд харьцангүй өндөрлөг газар тул амьдардаг хотоо дээрээс тольдож харав.
Өнгөрдөг зун би Зайсан толгой гарч төрсөн хотоо хармаар л байсан, яг ингэж. Гэм нь хэдэн жилийн өмнө хэдэн япон хүүхэд дагуулаад очиход нүдний өмнө барилга сүндэрлээд, алсын бараа гоё харагдаагүй болохоор, очоогүй.
Угтаа Улаанбаатар хотоо нэг сайхан тойруулаад харчихдаг тэрхүү толгой байсан бол гэж боддог юм. Цэцэглэдэг хугацаа нь хурдан, жаахан бороо, салхинд хийсээд уначихдаг болохоор нь л энэ цэцэгтээ хайртай байдаг байх даа тийм ээ. Байгальтайгаа ойр байна гэдэг чухал юм билээ.
Хийсэж унасан дэлбээ нь бас их үзэсгэлэнтэй, чадвал модон түнээлийх нь доогуур алхана даа, хагас бүтэн сайнд. Худлаа бүтэн сайнд би нэгэн сайн дурын нийгэмлэгийн хуралд сууна. Эрт гарна.
Хагас сайнд л багыгаа аваад алхах санаа байна. Энэ маань даанч ойрдоо бүлээрч энэ тэр, улирал солигдоод хүний бие хаа бас дасан зохицох гэж хэрэндээ л хямардаг бололтой. Хаваршина билүү? Одооны хэллэгээр. Хо хо.
Ирэх жилийн сакүрадалтаар ч сайхан дулаахан өдөр таараасай. Энэ жил тухтайхан, аятайхан, таатайхан л сакүрадлаа. Хамт баяссан бүгдэд баярлалаа.
Түр баяртай, бүгдийнх нь ажилд амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿