2026年1月26日月曜日

Ид, залбир хайрла 3

Энэтхэгт аялсан хэсгээс нь бага зэрэг бичих гээд л. Индонезид аялсан хэсэг нь ч сонирхолтой л доо. Үзмэрч, уламжлалт эмч домчтой танилцана. Мөн нэгэн Юндэн гөөгөөтэй танилцаад, дурлалцаад, юу яагаад үзүүлж өгнө, Лийс. Тэрхүү азтай залуу нь 50 нас гарчихсан, Бразил залуу. 

Энэн гадныхны 50 нэмэх "залуучууд" чинь эмэгтэй хүнийг хэрхэн хайрлах, хэрхэн энхрийлэх, хэрхэн жаргаахаа мэдчихсэн байдаг юм байна. Мэдээж бүгд тийм биш байх л даа...

Манай монгол эрчүүд ямар бол? 

Хэд хэдэн тарни мэдэж авав. Цээжлэхгүй байх л даа. 

Ум Нава Шиваяа-Миний биед орших Шива Бурханд залбирмуй.

Санскрит хэлээр Йог гэдэг нь "нэгдэх, нийлэх" гэсэн утгатай.

Йогийн гол зорилго нь оюун ухаан ба бие махбод, хүн ба Бурхан, хүний бодол ба түүний шалтгаан, багш ба сурагч нарын хооронд чухам ямар уялдаа холбоо байдгийг олж мэдэх, зарим үед хэцүү ааштай хөрштэйгөө хүртэл учраа ололцон амар амгалан амьдрахад оршдог билээ. 

Таны сэтгэл хөдлөл өөрийн чинь бодлын боол бөгөөд яг эсрэгээрээ таны бодол тансы сэтгэл хөдлөлийн боол болдог юм. Өөрөөр хэлбэл та юу бодож байна тэр чинв таныг бий болгоно гэсэн үг.

Хүний оюун ухаан амьдардаг газар бол түүний зүрх нь байдаг. Өдөржингаа бусдын хэрүүл уруул, орчин тойрны дуу шуунд ядарсан оюун санаа зөвхөн нам жимийг  хүсдэг. Тэр нам жим газар нь хүний зүрхэнд байдаг. Чи тийшээ л очиж сурах хэрэгтэй...

...зөнд нь орхиод үз...

...юмсыг зөнд нь орхилоо гээд амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ...

...Би өөрийн хувь тавилангийн дийлэнхийг удирдан залж чадахгүй боловч зарим нэг хэсгийг өөрөө зохицуулан залах боломжтой...

...Би цагаа хэрхэн өнгөрөөх, хэнтэй уулзах, хэнтэй хувийн амьдрал, мөнгө төгрөг, эрч хүчээ хуваалцах зэргээ өөрөө сонгох болно. Би юу идэх, ямар ном унших, юунд өөрөө суралцахаа өөрөө шийднэ...

...Хамгийн гол нь би юу бодохоо өөрөө сонгох эрхтэй юм шүү...

Тамхи хүний уушгийгяаж хордуулдаг билээ, атаа жөтөө хүний сэтгэл зүрхийг (сүнс) мөн тэгж хордуулна. 

...одоо байгаа амьдралаа үнэлж, түүндээ баясаж яваарай. Амьдралд байнга талархаж яв. Тэгвэл урт насална...

Бурхан чиний дотор орших лугаа чи ч бас түүн дотор орших ажгуу.

Бясалгал хийхийн тулд инээмсэглэхэд л хангалттай. Зүрх сэтгэлээсээ инээмсэглэ, нүүрэн дээрээ инээмсэглэлээ гарга. Тэгвэл чиний муу энерги арижл оронд нь сайн энерги ирэх болно. Бүр элгэн дээрээ инээмсэглэлээ гарга.

Хүн бол чөтгөр. Хүн бол Бурхан. Хоёулаа үнэн. 

Ингээд энэхүү номоо хаагаад, номын тавиур дээрээ өрөв. Дараагийн номоо уншаад эхлэв. 100 дахь тал хүрэв. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿