2026年3月16日月曜日

Цагаан идээ

Сайн байцгаана уу? Сайхан хаваржиж байна уу? 
Би нь сайн. Сайхан хаваржиж байна өө. Хувь хувьсгалын ажил ихтэй л гүйж байна өө. Зулзагуудынхаа хооронд эргэлдэж байна өө. Хэд хоног сэрүүхэн байлаа. Өнөөдөр овоо шүү, энэ нар. Илчээ хайрлаж эхлэх гээд л дуншиж байна...

Сонин сайхан ихтэй ч бичих үү? Байх уу? Ямартай ч цагаан идээтэй болсных, зураг оруулах гээд л...
Хатаасан бяслаг. Монголоос ижий минь бэлдэж явуулсан. Энэхүү бяслагийн талаар бичиж байсан даа. Зүгээр л монгол бяслаг. Юуг нь бичдэг вэ гэхээр? Идэхэд амар болгож зүсэж, хөгцрүүлэлгүй эргүүлж тойруулж хатаах гээд л ажил ихтэй. Энэ бүхнийг сэтгэлээ шингээн, гараа гарган, цаг заваа зарцуулан байж хийж өгдөгт байгаа юм өө. 

Амандаа ганц хоёр ширхэгийг хийгээд хүлхээд л явахад ямар тансаг амттай гээч. 
Зээ, энэ чихэртэй ааруулыг зээ хүүдээ өгч явуулсан, дуртайг нь мэддэг болохоор. Корона гээч гайхлаас болоод, бид бага зулзагыгаа гашуун ааруулны амтнаас "хөндийрүүлчихсэн". Тэгсэн өнөөх нь чихэртэй ааруулнаас өөрийг иддэггүй ээ. Яалтай, бага багаар чихэргүй, гашуун ааруулны амтанд оруулна даа, гайгүй. Монгол ээж байна даа, тийм ээ? Хи хи. 

Чацарганатай. Ээж яаж дутахав, уралдаж идэж байна. Хо хо. 
Хольсон тос. Ээзгийтэй. Энэхүү тосоо бас олон янзаар хийнэ ээ. Чацарганатай, үхрийн нүдтэй гээд л. Тосонд дуртай охиндоо ээзгийтэйг өгч явуулсан байна. Нэг дор их идээд, дотор сонин болсон л доо. Багахан хэмжээтэй ирсэн тул ганцаараа нууцаар идэж байгаа. Ха ха. Хань ижилд багыг өгч байгаа гэсэн үг. 

Нэг иймэрхүү, идэж уусан 3 сар болж байна. Идэх гэж төрсөн үү? Амьд явах гэж гэж иддэг үү? 

За тэгээд шимтэй бүхнийг хүртээд л, эрүүл саруул амьдрах... Нэг л амьдрана шүү дээ гэж мэгээд л...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿