3 сарын эхээр уншсан номны нэг. Энэ сард ч мөн адил овоо хэдэн ном уншчих санаатай үзэж тарж л байна. Эргэн тойрны хүмүүс намайг наад номоо боль гээд л. Би зөрүүдлэн улам их уншмаар санагдаад л. Ха ха.
Хичээлээ хий гэж үглэхээр эсрэгээр нь хиймээргүй болоод байдаг шиг л юм болж байх шиг. Тэгээд л ойрд зулзагууддаа хичээлээ хий гэж яншихгүй байх гэж хичээж буй болно.
Кэл Ньюпорт зохиолчийн "Гүн үйл" гэдэг ном. Нэлээд нуршуу бичсэн санагдсан. Хэлэх гээд байгаа санааных нь жишээ гэхэд л нэг тийм бууж өгөхгүй л яваад байв. Ялангуяа эхний хэдэн хуудас.
Яахав шантралгүй уншаад явахаар ерөнхий санааг нь олж харсан. Мөн энэ номын тухай ганц нэг подкаст ч сонсов, дараагаар нь.Цахим харилцааны хэрэгслүүд бидний төвлөрөх чадварт сөргөөр нөлөөлдөг гэдгийг хүн бүр ойлгоосой гэж хүсэж байна.
Энэ чухам үнэн тийм ээ? Ажлаа хийгээд төвлөрөөд суухдаа үе үе имэйлээ шалгана. Ядаж байхад энэ японд бүх зүйл имэйлээр явагддаг. Тэгээд л нэг ирсэн захидалд хариу бичих гэж өнөөх төвлөрч байсан ажлаасаа хэсэгтээ хөднийрнө. Буцаж ажилдаа орохдоо за юун дээр явлаа, энэ үгийг юу гэж орчуулбал зүгээр билээ? гэх мэтээр овоо төвлөрч байсан зүйлээ мартчихсан байдаг.
Заримдаа бүр албаар имэйлээ шалгахгүйгээр, ажилдаа төвлөрөн сууна. Тэгэхээр л хэн нэгэн нь ирээд л захидлаа шалга даа, тэр талаар хэлээд өгөөч гэнэ. Төвөгтэй санагдах үе олонтаа.
Нэг гоё нь ажил дээр wifi байхгүй, гар утаснаасаа бага зэрэг хөндийрч чаддаг. Бусад гадаад ажилчид бас өөрсдийн эх оронтойгоо холбогдохдоо гар утсаа их ашигладаг. Ажлын шугамаар байсан ч тэр. Учир нь гадаад орнууд чинь манайх шиг бас нүүрном, виичаат гээч зүйлийг ашиглах нь их юм билээ.
Эх оронд минь ихэнх хүмүүс нүүрномоор ажлаа хийдэг болохоор нэг бодлын төвөгтэй. Элдэв материал гэх мэтийг gmail гэх мэт ажлынх нь имэйл хаяг руу явуулчихаад араас нь заавал шалгаарай гэж нүүрномынхоо мэссэнжрээр хэлнэ. Тэгэхээр чинь бас л хөөрхөн цаг авч, анхаарал сарнина.
За дараа үргэлжлүүье.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:
コメントを投稿