Монголд очихдоо аль болох монгол шар айраг уухыг хичээдэг. Хэ хэ. Энэ удаад ч хамт явсан залуусаа дагуулаад л хотоор алхлаа.
Эхлээд Номин их дэлгүүр орж ажлынханд нь, гэр бүлийнхэнд нь Алтан говь шоколат гэх зэргийг худалдаж авахуулав. Өөрөө ч ганц нэг зүйл худалдаж авав.
Тэгснээ тэнд явж байсан найздаа тортой зүйлсээ өгч явуулчихаад, өөрсдөө уудаг хэрэг гээд л урагшаа цирк чиглээд л алхав. Найз минь замдаа бидний буудаллаж байсан зочид буудлаар дайрч, бидний ууттай зүйлсийг үлдээчихээд харьсан.
Орой нь мэдээж найзтайгаа уулзсан.
Зээ, би нь төрөлх хотоосоо гараад овоо хэдэн жил өнгөрчихсөн тул сайн мэдэхгүй. Ямартай ч энэ хавиар байгаа нэг газраар л орцгооё гээд алхаж аваад, Dublin irish pub гэдэгт орсон.
Эхлээд өнгөрч явснаа, ойр хавьд нь орчихоор газар байхгүй ч юм шиг санагдаад, буцаж очоод дээрх газар оров.
Чингис шар айраг захиалцгаав. Би угтаа "хар"-ыг нь уумаар байсан боловч байгаагүй.
Хамт явсан залууст минь таалагдсан. Тэгээд ч бидний энэ удаагийн томилолт Чингис нэртэй газруудаар л үйлчлүүлээд байсан тул хаалтаа ч мөн өндөр хааныхаа нэртэй зүйлээр хаах минь гэж бодов. Хэ хэ.
Мэдээж маргааш нь мэдээж өндөр хааныхаа нэрт нисэх онгоцны буудлаар л үйлчлүүлнэ л дээ.
Энэ Сэнгүр шар айраг биш л дээ. Доторх нь Алтан говь шар айраг. Сонин болгоод захиалсан. Чингисээ гүйцэхгүй юм байна гэж бид ярилцсан. Дараа нь мэдээж илүү амттай гэснийгээ захиалцгаасан.
Өө тийм, цирк чиглээд алхаж байхдаа бас циркийнхээ хувь заяаны талаар хальт дурдаад авав. Маний багад ёстой дэлхийн түвшний цирк үздэг байлаа. Оросын цирк ирж тоглодог байлаа. Одоо тэгсэн тэр нэг гар худалдаж аваад бла бла.
Худалдаж авсан гар нь бас эдний сайн мэдэх хүн тул эд ч их харамсаж байна лээ. Хэ хэ.
Зун дахин явах томилолт бий. Тэгэхдээ уумаар санагдсан шар айргаа ууна даа гэж сэтгэлээ тайтгаруулан сууна өө. Би гэхдээ энд бол нэг их шар айраг уудаггүй л дээ. Хааяа л нэг ууна.
Сүүтэй цай биш шар айраг уухыг хүсдэг монголоо алдсан юм бэ? Тийм ээ?
Ээжийнхээ банштай борцтой цайг ууна гээд захиалчихсан байгаа. Санаа зоволтгүй. Гэдсэн бууз, гэдсэн хуушуур гээд л олон олон захиалга бий бий.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿