2 дугаар ангидаа жижиг улаан лооль тарьж ургуулав. 7 сарын эхээр өдөрт 2 ширхэг улаан лооль уутлаад л авч ирнэ. Өөрөө улаан лоолинд нэг их дуртай биш. Ээж, эгч хоёр л уралдаж иднэ. Ха ха.
Зуныхаа амралтаар гэртээ авчирч арчилна. Сургууль дээрээ очоод юун түрүүнд энэ улаан лоолио усалдаг байсан гэсэн. Одоо өглөөд марталгүй үүнийгээ услах ажилтай. Хаая мартаад цаг жаахан оройтож услаад л явж байна.
Амралт эхэлснээр 7 ширхэг лооль хураасан. Ээж идсэн.
Энэ мэт тархинд л онол "шахаад" байх бус гар хөлийг нь хөдөлгөөд, ургамал амьтантай нөхөрлүүлдэг нь таалагддаг.
Тэндээс ирээдүйн ногоочин, тариачин, малын эмч гээд л мэргэжилтэнгүүд төрнө.
Хөөрхөн ургаад, ургац хураагаад байх юм аа. Өөрөө түүндээ бас хөөрхөн баясаад л. Нүд нь гялалзаад л. Эгдүү эгдүү. Эгч нар ч ийм л байсан дөө. Томроод л "надаас гараагүй юм шиг" л аашилцгаагаад байгаа болохоос. Ха ха.
Том эгчтэйгээ ярихдаа энэ жижиг улаан лоольныхоо тухай ярьсан чинь эгч нь бас өөрөө тарьж байсныгаа эргэн дурсаад байдаг шүү. Хань ижил бэдэн хоёр бага сургуультай их олон жил нөхөрлөж байна өө. Зарим нэг япон хүмүүс гайхна өө. Ха ха.
Яахав дээ, зулзагуудаа хол зайтай төрүүлсэн л хүн байгаа биз? Давуу тал ч бий, сул тал ч бий. Аливаа юм хоёр талтай. Алдаатай, оноотой, амьдрах гэж үзэж тарж л байна. Ооё, жаахан амьдрал ярьчих уу? За за ярьшиг, залхуу залхуу...
Халж байна ч гэж юүхэв. Даалгавраа хий, шингэн сайн уу, зурагт бага үз, өдөр нь ямар хоол хийж өгөх вэ? ...
Улаан лоолио сайн ид л гэхээс. Ха ха.
Навч нь ингээд шарласан хэрнээ ургац өгөөд байна. Аминдаа энэ цэцгийн савыг нь харуулах гэж олон зураг оруулсан шүү. Дээш нь хөөрхөн сойж ургуулаад байгаа юм. Энэхүү цэцгийн савыг цаанаас нь сургуулиас нь бэлдэж өгнө. Төлбөрийг нь мэдээж дараагаар нь эцэг эхээс авна. Үдийн хоолны мөнгөтэй хамт банкнаас шууд шилжүүлээд авчихдаг. Үндсэн сурах бичиг үнэгүй, үдийн хоол төлбөртэй. Сар бүр мөнгө татагдана. Зарим нэг сарын төлбөр бага байвал дараа сарын төлбөртэй хамтад нь авдаг.
Зээ нэг иймэрхүү домгийн шувуу үргээж эхэлсэн зуны амралт өглөөд улаал лоолио услах ажлаар эхлээд, өдөрт ганц нэг даалгавраа хийгээд, зурагт бас шагайгаад, гэрийн ажлаас хааяа нэг ногоо арилгаж, угаасан аяга таваг арчиж өгч байна. Зуны даалгаварт нь гэрийн ажилд туслах гэж байгаа юм. Манай хүн бодож бодож ногоо арилгах, аяга таваг арчих, тоос сорох гэж бичсэн. Тоосыг харин өдөр бүр сорж өгөхгүй л байна. Мартчихаад...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

.jpg)



0 件のコメント:
コメントを投稿