Даараад өө. Ийм амархан өвөл болчих юм уу? Намар цаг минь ээ бага ч болов саат л даа. Хаашаа яараад байна вэ? Юундаа биднээс зугтаад байна вэ?
Гэж гуймаар өдрүүд байна өө. Бороотой. Үе үе хувингаар цутгаж буй мэт л. Нэг орой ажлаасаа тараад яг борооноор таараад шалба норсон.
Норсон хүн чинь орж ирээд сайхан халуун шөл уумаар л байсан. Гэм нь би өөрөө хоолоо хийх учраас залхуураад хийгээгүй ээ. Хэ хэ.
Тэгээд 14 хоногийн өмнө идсэн дүү найзын хийсэн шөлтэй хоол л бодогдоод. Гарынхаа хоолыг хийж биднийг дайлсан юм. Ёстой салахын аргагүй сайхан амттай шөл байсан даа.
Дотроо том том банштай. Дээр нь харагдаж байгаа ногоон өнгөтэй ногоо нь миний дуртай гогод гэгч ногоо. Бид бууз хуушуурандаа голцуу хийж иддэг. Шөлтэй хоолонд ч сайхан амт оруулдаг...Хэтрүүлж ууя гэсэн ч санаа байвч сачий хүрэхээ байсан байна лээ. Хэ хэ. Одооноос үлгэр жишээ "аниа" байхаар шийдээд алхам алхмаар хичээж л байна.
11 сар ч дундаа орчихлоо шүү. Ажлынхан маань 12 сард хийх манайхаар шинэ жил буюу эднийхээр "тухайн жилээ мартах уулзалт"-аа хийнэ гээд өдрөө төлөвлөөд санал асуулга явуулж байсан.
Лхагва гарагт хийнэ гэсэн. Ядаж баасанд хийхгүй тийм ээ? Монголчууд бид чинь хэлсэн хэлээгүй баасандах байсан даа. Гэтэл эд нар лхагва гарагт шүү. Олигтойхон ч ууж идэж чадахгүй. Ха ха.
Яаж ч уусан маргааш нь өглөө ажилдаа гозойж байдаг улс. Ажлын цаг 8:30. Агуу хүмүүс л гэе дээ. Хо хо.
Ингэхэд манайхан шинэ жилээ хийнэ л биз дээ? Баахан шилдгүүдээ шалгаруулна л биз дээ?
За та нарын шинэ жил ч яамай? Зулзагууд Санта өвөөгөөсөө авах бэлгээ ярилцаад, зарим нэг нь бүр "Амазон"-с захиалчихсан байвал яах уу? Яасан дураараа юм бэ? л болов. Үлдсэн мөнгөөр нь ч авах зүйлээ товлочихсон байсан шүү.
Айлын хүүхэд ийм айхтар. Ээж нь бүр л айхтар байгаа даа. Ха ха.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.


0 件のコメント:
コメントを投稿