2025年9月2日火曜日
Галт тэрэг
2025年9月1日月曜日
9 сарын 1-ний мэнд ээ
2025年8月31日日曜日
Өвөл хавар 2
Хошин романаа уншаад дууслаа. Цайныхаа цагаар бага багаар уншлаа. Ойрын хэд хоног нэмэх 35 хэмээс буудаггүй, буух нь байтугай түүнээс дээш нэмж халаад, юун ном уншихтай манатай.
Нойр хүрээд, номын санд ширээ дэрлээд 10 минут ч болов дуг хийж байгаа. Тэгснээ гэнэт "хийгээ гаргачихаад" сандран сэрж энэ тэр. Хэд хэдэн удаагийн тохолдолд. Ха ха.
Уншигч олон минь би чинь хүн шүү, махан биебодтой тул та нарын хийдэг бүхнийг л хийнэ. Ха ха. Ном л уншаад, гоё гоё амттан идээд, гоё гоё ундаа уугаад л явж байдаг, өөр юу ч хийдэггүй гэж андуу эндүү ойлгов доо. Хи хи.
Азаар номын сангийн 2 давхар дахь жижигхэн өрөөг ганцаараа эзэгнэнхэн суудаг юм. Учир нь тэр өрөөнд дан гадаад ном, гадаадын уран зохиол гэх мэт ном өрөөстэй байдаг. Хүн бага үйлчлүүлдэг тулдаа л гаргасан хийгийн минь дуу, үнэрийг хүмүүс мэдээгүй өнгөрөв. Хэ хэ. а
Хошин роман уншиж байгаа хүн чинь номныхоо нөлөөнд автаад бас жаахан хошигнож бичмээр санагдаад өө.За тэгээд улаан галстукаараа яасан гэхээр ангиараа нэг кино үзээд, уйлж муйлаад, нус нулимсаа арчсан шиг л... Угааж индүүдэх гэж бас л хөөрхөн ажил болдог байж. Нэг аятайхан нь халуун индүүгээр дарахад шууд хатдаг нь.
Хөдөөгийн суманд иргэдийг усанд оруулах гэж сумдын удирдлага, намын дарга нар толгойгоо гашилгаж байхад, хотынхон ч мөн хүүхдүүдээ усанд оруулах гэж бөөн л ажил болдог байсан байх шүү.
Би лав усанд орох тийм ч дуртай бол байгаагүй ээ. Ээж угааж байна гээд хамаг арьсыг минь үрчихдэг байсан болохоор тэр. Одоо өөрийгөө угаахдаа бас ээж яаж үрдэг байсан тэрэн шиг үрж угаадаг. Ха ха.
За тэгээд матаас, хор шар, атаархал зэрэг их далдуур, нууцаар оршсоор л байж. Өдийд нэлээд ид тод болсон ч юм шиг. Аргаа өөрчлөөд улам л зэвүүн болсон ч юм шиг.
Уншихыг санал болгох хөөрхөн ном байлаа. Жензэгийнхэнд ойлгомжгүй, Х үеийнхэнд дурсамж сэдрээсэн хошин хөөрхөн агуулгатай байлаа. Хи хи.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年8月30日土曜日
Уусаар л
Уусаар л. Хэ хэ. Ажлаа сольсон гэж хэлсэн дээ. 4 сараас хойш худалч хүнд сард нэг удаа шоудаж байна аа. Эхний удаад миний биеийг оролцуулаад шинэ ажилчдаа хүлээж авна гэж ууж идэв.
Дараагийн удаад нь хуучин ажлын хэсэг хүүхнүүд намайгаа гаргаж өгч байна гэж ууж идэв. Би ч хуучин ажлынхандаа нугасгүй юм болохоор хүн болгонд аяга угаагчаа бэлэглэсэн.
Монгол явсан томчуудтайгаа ууж идсэн. Бас л аяга угаагчаа бэлэглэсэн.
Монголчуудтайгаа наадамлаж ууж идсэн.
Шар айраг нэг их уудаггүй юм. Улаан вино, хааяа цагаан вино ууна. Ажлын хүүхнүүд харин есөн жорын юм ууж байна шүү. Нэлээд чихэрлэг санагдаад, захиалдаггүй юм.2025年8月29日金曜日
Жоом
Суугуул мужийн музейд шавжны тухай булан нээгдээд, нэлээд удаж байгаа юм. Хүүхдүүд үнэгүй тул хоёр зулзагаа үзээд ир гэж оруулчихаад, ээж өөрөө номоо уншингаа хүлээсэн. Нэг цаг гаран сайхан номоо уншиж, аз жаргалын даавраа ялгаруулсан.
Эгчид нь гар утсаа өгч оруулаад, зураг дараарай гэсэн. Хэдэн хөөрхөн зураг дарсан байв. Би түүнээс нь сонгож нүүрном, инстадаа оруулсан.Нэг ийм хөөрхөн өнгийн эрвээхийн зураг дарсан байсан. Багадаа гоёмсог өнгөтэй эрвээхий харахаараа хөөж гүйдэг, хөөрөн баясдаг байж билээ.
2025年8月28日木曜日
Өвөл хавар
2025年8月27日水曜日
Тарвас ба хутга
Энэ жил бид тарвас бага идсэн юм шиг санагдаад болдоггүй ээ. Хэ хэ. Жил бүр хамгийн томоос нь, хамгийн амттай гэснээс нь сонгож байгаад л худалдаж авч иддэг юм.
Жилээс жилд юмны үнэ нэмэгдээд, хааяа ч дэлгүүр орохдоо жимсний тасгаар бага ороод байх шиг. Тарвас гэхдээ хүнсний ногооны ангилалд багтдаг юм билээ.
Нэг жижиг тосгоны тариалдаг тарвас нэлээд үнэтэй, брэнд болгочихсон. "Дайэй тарвас" гэхээр л үнэ нь өсчихнө. Бид жаахан наахна нь байдаг тосгоныхон тариалсан тарвасыг, нэг бол яг суугуул хотынхон тариалсныг авж иднэ.Хутга сайтай байх, хутга нь тансаг байх гоё юм билээ. Гал тогооны ажилдаа муу ч жимс жимсгэнэ гэх мэт тансаг зүйлсээ хэрчихэд урамтай.
Өө тийм, Осака хотод найз дүүгийнхээр айлчлахдаа бас тарвас идсэн. Найзууд нь тариалсан гэсэн. Амттай байсан. Өөрөө юу ч хийдэггүй хүн чинь бусад хүмүүсийн хөлсөө урсган, цаг заваа зарцуулж хийсэн хөдөлмөрийг үнэлэлгүй яахав. Биширнэ, бахархана.
Ирэх жил идэх тарвасныхөө мөнгийг цуглуулна аа, одооноос. Хэ хэ. Ядаж улиралд нь таван бондгорыг авч иднэ гэж бодов. Та бүхэн ч гэсэн сануулаарай, цаг тухайн үед нь мартчих вий дээ?
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年8月25日月曜日
Бодонцог цэцэг
Зулзагын арчилж буй "бодонцог" цэцэг их хөөрхөн, өглөөд л хэд хэдэн цэцэг дэлбээлчихсэн байдаг юм.
Нэг өглөө бүр 10 ширхэг цэцэг гарчээ. Тэгээд 5 ширхэг цэцэг. Заримдаа 3, хааяадаа ганц хоёр цэцэг гарсан байна.
Сайн харж тоолохгүй бол нуугдчихдаг юм билээ. Ихэвчлэн хоёр л өнгө хосолж цэцэглэсэн. Нийт 3 янзын өнгө бий. Тод хөх, бүдэн нил өнгө, ягаан өнгө гэсэн гурван өнгө.Энэ тод хөх өнгө их гоёмсог. Дуртай өнгө. Энэ гурван өнгөнд бүгдэд нь л дуртай юм байна. Гэхдээ байна аа, цэцэг ямар ч өнгөтэй байсан гоёмсог тул бүх л өнгийн цэцгэнд дуртай.
2025年8月24日日曜日
Хөрөг
Бэлгэнд авсан ном. Бас л жил гарангийн өмнө. Нүүрномд нэлээд хэдэн хөрөг зураглал нь орсон байсан. Уншиж байх явцдаа л аан нээрээ нүүрномноос уншсан юм байна гэж бодон уншив.
Мэдээж олноо алдартай хүмүүсийн тухай голцуу байсан. Тэд нэлээд зовлон, бэрхшээлийг даван туулсан байдаг юм байна. Олны танил байх, мэргэжилдээ чадмаг байх нь эргээд "дайсан", "атаархагч" Хоролмаа, Балдан нарыг төрүүлдэг шиг ээ.
Түүний оронд мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байсан нь өөрт өлзийтэй юм гэж бодов. Би "од" болохгүй ээ, ярьшиг.
4 сая ч хүрэхгүй цөөхүүлхнээ бид нэгэндээ гай бололгүй л амьдрах юмсан тийм ээ?
Хэдийгээр би "од, олны танил" бус ч хэд хэдэн хоролмаа, балдан нарын хорыг амссан л байдаг юм. Тэдгээр хор найруулагчдын ганц нэг нь эхнээсээ хорвоогийн мөнх бусыг үзүүлчихсэн. Тамд унасан болов уу? гэж боддог. Хойд насандаа эргэж хүн болж төрөөд өөрсдийн охин шиг санаад хүмүүст бага гай тариарай л гэж хүсье дөө. Тэр хүмүүс над шиг охинтой улс байсан. Охид нь надаас хэдэн насаар эгч, хэдэн насаар дүү хүмүүс байдаг.
Зарим нэг нь аавтайгаа нийлж хор найруулдаг. Одоо бол нүүрномд маш ухаалаг зүйл бичдэг юм билээ? Ха ха. Хальт харчихаад шууд блоклосон. Сэжиг хүрмээр байсан учраас. Ха ха.
Нэг нь болохоор жаахан байсан болохоор аавынхаа хорчинг мэддэггүй л байх, хөөрхий.
Угтаа эдгээр хүмүүсийн тухай мартаж, тоохоо больж сурч байна л даа. Яахав энэ "Хөрөг" номын унших явцад хүмүүс л биедээ хор учруулж, бие биенээ алж байдаг юм шив дээ гэж дахин ухаарсных.
Тэгэхээр хор найруулах гэж байгаа хүмүүст сануулж хэлэхэд та нарт гомдсон сэтгэл, та нарт зэвүүцсэн сэтгэл насан туршид чинь далдуур дагаад явдаг шүү гэж хэлмээр байна өө. Тэгэхээр зөв л явцгаагаарай. Үр хүүхдээ бодоорой.
Би ч атаархах үе бий л дээ, хүн л болсон хойно. Гэхдээ атаархлаа гээд хор найруулах гэдэггүй л дээ. Найруулж мэдэх ч үгүй. Кофе л найруулж чадна. Ха ха.2025年8月23日土曜日
Түүнийг гэх дурсамж
8 сард ч овоо хэдэн ном унших төлөвлөгөөтэй сууж байна. Эхнээс нь шууд л зориглон барьж аваад, эхлүүлдэг болж байна. 5 секундын дүрмээ ашиглаад нүдэнд харагдсан номоо шууд барьж авав. Өөр ганц нэг ном бас буулгаад ирсэн. Нэгийг нь бүр уншчихсан байвал яах вэ? Хи хи. Дараагийн дугаарт бичнэ.
Бараг жилийн өмнө худалдаж аваад авчруулсан ном. Бүтэн жил арын минь өрөөнд өрөөстэй байжээ. Энэ жил өрөөстэй олон номнуудаа цөөлөх санаатай л сууна.
2025年8月22日金曜日
Торхтой архи
Японд ажиллаж амьдардаг найз дүүгийнхээ гэр бүлд зочилж очоод дайлуулж цайлуулсан. Миний дуртай амттан, хоол гээд л би ч гал тогоонд санаа зоволгүй, сайхан идэж уусан. Хэ хэ.
Мөн бидэнд зориулж өвөрмөц бөгөөд амттай "архи" бэлдсэн байсан. Уугаагүй, амссан. Хи хи. Ууж идэхээ багасгах гэсэн хэтийн зорилготой би.
Японд хүлээн авалт, чухал арга хэмжээнд ийм торхтой архиар дайлдаг. Тайзан дээр "бүдүүн дарга" нар гараад, торхтой архийг задалдаг юм. Тэгээд модон дөрвөлжин "хундагана"-д хундагалаад тулгацгаана.Энэ удаагийн торхи хөөрхөн жижигхэн. Дээрх хүлээн авалт зэрэгт уудаг торхтой архи нь маш том. Зогсож байгаа хүний өвдгөөр нь татдаг байх шүү. Мартчихаж.
2025年8月21日木曜日
5 секундын дүрэм 2
Энэ номноос ядаж хааяа нэг 5-4-3-2-1 УРАГШАА гээд өглөөдөө босч байна. Гэхдээ өглөө эрт бослоо гээд сүртэй зүйл амжуулахгүй ээ. Халуун учраас шүршүүрт л орж байна дөө. Хэ хэ.
Сэрүү орчихвол ч учиртай. Энэ халуун чинь хүнийг их ядраадаг юм билээ? Номоо уншаад яваа минь их юм.
Хэрвээ та амьдралыг тань өөрчлөх хэн нэгнийг хайж байгаа бол толинд нэг хараарай.
Мэдээж би л өөрөө өөрийгөө олж харна тийм үү? Үнэн үг тул, үе үе их чухал царайлж толинд удаан гэгч нь өөрийгөө харж байхаар шийдэв. Инээдтэй нь нас минь яваад хаа нэгтээ үрчлээс харагдаад байх юм. Ха ха.
Сэвх гайгүй ч юм шиг, сэвхтэй ч юм шиг л. Нарны тос түрхээд л гүйж явна.
Тархи гээч зүйлийг ямар нэгэн юманд хууртагдахаас нь өмнө хөдлөх ёстой юм байна шүү, журмын олон нөхөд минь.
Үнэндээ 5 секундын дүрэм нэг л зүйл дээр төвлөрдөг ба тэр нь та юм. Өөрөөр хэлбэл, та өөрөө өөртөө саад хийдэг. Та эргэлзэх, хэт их бодох замаар өөрийгөө урхинд оруулдаг гэдгээ санаарай.
Бас л үнэн юм тийм ээ? Жин хасмаар байхад минь хэн саад болж байна? Би өөрөө л өөртөө саад болдог. Нүдний минь өмнө амттан байвал идчихдэг, уучихдаг. Ккк.
Өөртөө л бурууг өгч, өөрийнхөө үйлдлийг засахгшүй бол ч...
Хүнсээ худалдаж авахдаа бол амттаны тасгаар явдаггүй, шууд л алгасдаг. Хэрэгтэй зүйлсээ л авдаг. Эргэн тойрныхон минь намайг дайлдаг байх нь. Хо хо.
Ирээдүйд санаа зовох бус одоо цагтаа байж, хүссэнээ хийх хэрэгтэй ба энэ бүхнийг тавхан секундэд хэрэгжүүлэх боломжтой юм шүү.
Энэ "одоо цагтаа байх" гэдэг үгийг их л сонсож, уншиж байна. Яаж ийгээд л ирээдүйдээ санаа зовчихно, яаж ийгээд л өнгөрснийг бодчихно. Ийм үед ном барьж авдаг. Уран зохиолын ном байвал илүү сайн. Хувь хүний хөгжлийн ном зүгээр ч хааяадаа өөрийгөө голчих гээд байдаг талтай...
Танд саад болдог мэдрэмжээ дарж, өөрийг тань хойш чангаадаг зуршлаа эвдэх хэрэгтэй. Улмаар тэдгээр муу зуршил нэг бүрээ эерэг дадлаар эр зоригтойгоор солиорой.
Амьдралдаа эзэн суух эхний алхам нь сэрүүлгээ унтраалгүй, суга үсрэн босох. Хичээеэ, хичээе... Орноосоо босох нь хамгийн хэцүү гэж үнэн шүү. Хөөрхөн гэгч нь унтаж буй зулзагаа тэврээд л хэвтээд баймаар болно, өглөөдөө.
Хичээл нь эхлэхээр бид хоёр босохоос өөр гарцгүй л болно. Хоёр биендээ наалдаад л, жижигхэн хөөрхөн гар нь мээмнээсээ салахгүй. Хэ хэ.
Амьдрал гэдэг сонголт ба ямар сонголт хийх нь зөвхөн танаас хамаардаг гэдгийг бүү мартаарай.
Бүтээмжийг нэг үгээр тайлбарлаж болдог. ТӨВЛӨРӨЛ. Тэгвэл бүтээмжийг нэмэгдүүлдэг хоёр төрлийн төвлөрөл бий. 1. Элдэв зүйлд сатаарахгүйгээр хийж буй зүйл дээрээ бүрэн төвлөрөх чадвар. 2. Дэмий зүйлд цагаа гарздахаас сэргийлэх чадвар буюу хамгийн чухал зүйлсийг олж тодорхойлох төвлөрөл юм.
Сатаарлаа удирдаж сурах хэрэгтэй юм гэнэ. Яг юунд сатаарах гэдэг байдгаа мэдэж, түүнийгээ 5-4-3-2-1 урагшаа гэж хэлээд хаях, орхиж сурах. Жишээ нь би ухаалаг утсаараа кино үзэх гээд байдаг. Гэртээ гар утсаа хаа нэгтээ тавьчихаад, мартчих гэж оролдож байгаа.
Олон төрлийн өөрчлөлт дундаас санаа зовох зуршлаа өөрчлөх нь амьдралд хамгийн том эерэг нөлөөг үзүүлдэг.
Оюун санаагаа захир эс бөгөөс захирагдана. Гораций.
Зүгээр л хий. Суугаад байлгүй. Ухрааж тав тоолоод шууд л бос гэж өөртөө байнга хэлж байх гэж оролдоно оо.
Хэдийгээр та өнгөрснийг өөрчилж чадахгүй ч таван секундын дотор ирээдүйгээ өөрчлөх боломжтой. Агуу байдал таны дотор оршдог. Харин нээх цаг нь яг одоо шүү.
5-4-3-2-1 УРАГШАА
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年8月18日月曜日
Шүхэрт бүжиг
Халууны баяр. Бидний нэрлэж заншсанаар...
Угтаа бурхан болоочдынх нь сүнс эргэж ирдэг, тэд нартаа хүндэтгэл үзүүлдэг өдрүүд.
Овоо хэд хоног амардаг. Амралтын эхний өдөр суугуул хотын "баяр" тохионо.
Эртнээсээ хурмаст тэнгэрээс бороо хур гуйн, аргадаж буй нь тэр.
Шүхэр барин бүжнэ.
Хотод үйл ажиллагаа явуулдаг хувийн болон төрийн байгууллагынхан хамтлаг байгуулж оролцоно. Байнгын бүжигчин гэж үгүй. Мэдээж сайн дураараа жил бүр бүжиглэдэг "бүжигчид" бий.

























