6 сард энэ номоор амьсгална. 5 сард дайнтай, хэцүүхэн сэдэвтэй номоор амьсгалсан.
Мөн нэг сүрхий бүсгүйн санал болгосон номыг захиалмаар байдаг. Цаг гардаггүй...
Энэ номыг монголоор биш, англиар биш, япон хэл дээр уншихаар шийдээд. Захиалаад, номын дэлгүүрт ирэхээр нь гялс очоод, худалдаад авчихсан. Гэхдээ нэлээд дээхэн, он гаргаад байх.

Ширээг минь хэсэгтээ чимсэн. Би ном зээлээд, нэг бол худалдаж аваад ширээн дээрээ хөглөрүүлж байлгадаг. Зулзагууд минь дэлгэж харах байх гэж бодоод. Унш гэж тулгахгүй санаатай.
Өөрсдөө унших хүсэл нь төрөөд, уншвал гоё. Түүнээс унш гээд тулгачихвал сэтгэлдээ үлдээж уншихгүй тийм ээ? Мөн ээж одоо үглэлээ гэж бодно, тийм ээ. Хатан ухаант ээжийн нэгэн арга ухаан шүү дээ. Хи хи.
Энэ хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг чинь асар их ухаан заах ажлын нэг шиг... Хичээж л явна даа.
Аливаа бичлэгийн минь оршил хэсэг их урт болдог тийм ээ? За яахав ээ яахав. Цаадах чинь бичих дуртай юм. Тэгээд л СБА гээд байдаг юм шүү дээ.
Уншаад дөнгөж эхлээд 30-д хуудсан дээр явж байна. Жирэмснээс хамгаалах эм тариа, бэлдмэлийг хөгжил буурай орнуудын эмэгтэйчүүдэд олгох, ойрхон амьдран суугаа газраасаа худалдаад авч чаддаг байх, хүүхэд төрүүлэх цаг үеэ эмэгтэйчүүд өөрсдөө шийддэг байх эрхийн тухай уншаад л явж байна.
Хоёр охинтой хүнд их чухал сэдэв. Энэ талаар дан ганц эмэгтэй нь санаа зовоод , толгойгоо гашилгалгүй, эрэгтэй нь ч гэсэн санаа тавьдаг байх хэрэгтэй санагддаг. Тэгэхээр эрэгтэй хүүхдэдээ ч энэ талаар ярьж өгөх, хариуцлагатай хандах ёстойг зааж сургамаар тийм ээ?
Бага зулзагадаа зааж өгнө өө. Хэ хэ. Бас л халуухан сэдэв учраас энэ номыг л унш гэж өөдөөс нь сарвайна даа. Хи хи.
За тэгээд зохиогчийнх нь тухай бичих илүүц биз? Мелинда Гейтс. Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн эхнэр. Англи хэл устай бол интернэтээс хайгаад уншаарай.
Ямартай ч энэ удаад уншиж буйгаа хэлж бичлээ. Дуусаад өөрийн гэсэн бяцхан тэмдэглэл, бодролоо бичнэ ээ.
Хагас сайнд сайхан уншина аа гээд л боддог юм. 60 чавганцын ажил дийлдэхгүй юм даа гэж.
За та нартаа бас ном унших ажилд нь өндрөөс өндөр амжилт шүү.

0 件のコメント:
コメントを投稿