Саяхан хувийн ажлаар хотын захиргаа оров оо. Амжуулах ажил минь ер бодогддоггүй, бушухан 00 орох минь гэж л бодон явлаа.
Учир нь гэрээсээ гараад багыгаа албанд хүргэж өгчөөд дараагаар нь хотын захиргаа орох төлөвлөгөөтэй байсан юм. Ажил төлөвлөгөө ёсоор л явагдсан л даа. Гол нь гэрээс гараад л гэдэс базалж эхэлсэн.
Гүрийсээр байгаад хотын захиргааны 00 барааг харж санаа амрав. Биеэ ч засав. Хи хи.
Шинэ барилга нь ашиглалтад ороод удаагүй. Би ч хоёр дахь удаагаа ирж байна. Урд нь ирэхдээ 00 ороогүй юм байна.
Мэдээж шинэ барилга болохоор гял цал л байна. 00 нь хүртэл. Энд нэг сайхан нь хаа ч явсан жорлон сайтай. Манайд Идэрээгийн ээж Оюунгэрэл жорлонгоо өөрчилье гэдэг төсөл? хэрэгжүүлээд, ухуулаад л, танилцуулаад л явдаг тийм ээ? Би нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй. Лекцэнд нь сууж, яриаг нь сонсох юмсан гэж боддог...
Угаалтуур нь их хөөрхөн болжээ. Урдны барилгыг бодвол өнгө үзэмж, дизайн нь ч өөрчлөгджээ. Өөрийн эрхгүй ухаалаг утас руу гар явсан. Бодвол эндээ ингэж бичих гэсэн бололтой.
Блогоо өдөр бүр бичихийн тулд толгой, гар өөрийн эрхгүй ингэж ажилладаг болсон бололтой. Дадал болчихож гэж бодлоо...
Гоожуурын цоргоны хажууд байгаа нь шингэн саван. Хэлүүлэлтгүй мэдээжийн юм хэлчихсэн үү? УУчлаарай. Хэ хэ.
Гэснээс хотын захиргаа хүн ихтэй байсан. Татвар төлөх, бас засгийн газраас өгч байгаа мөнгөний тухай асууж лавлах зүйл ихтэй бололтой.
Би ч бас тэгж байгаад асууна даа. Энэ удаад арай өөр ажлаар орсон. Том зулзагын сургуультай холбоотой.
За түр баяртай. Ядаргаатай, 00 ч зүгээр орчихгүй тийм ээ? Хи хи. Бүгдэд нь амжилт шүү...
0 件のコメント:
コメントを投稿