2020年6月5日金曜日

ОЖ

Сүүлийн үед Осоржамаа гээд нэг залуугийн тухай шуугиж байна тийм ээ? Сүүлийн үед ч гэж дээ, нэлээд дээхнээс. Би заримдаа нэлээд хоцорно оо, мэдээллээс...

Иймэрхүү залуу японд бас байдаг шүү. Эр эм нь мэдэгдэхгүй, эрэгтэй байж эмэгтэй хувцасладаг, нүүр амаа будаж шунхаддаг гээд л хүмүүс байна.

Нийгмийн эмзэг давхарга шүү дээ. Би боддог юм. Үр хүүхэд чинь яаж явахыг мэдэхгүй хорвоо шүү дээ. Муу ёр л доо. Гэхдээ ам гарч болдоггүй хорвоо гэж боддог.

Яг өнөөдөртөө, маргаашдаа амьдрал сайхан байж болно, нэг хоёр үедээ үр ач чинь сайхан  явж болно. Тэрнээс цаашихыг сайн хэлж мэдэхгүй тийм ээ?

Яахав бусдад, хүүхдүүдэд буруу үлгэр, дуурайлал болж магад ч энэ тухай харин ч үр хүүхэдтэйгээ ярилцах, гадуурхах хэрэггүй, нийгэмд янз бүрийн ааш араншинтай, янз бүрийн амьдралтай хүмүүс байдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм шиг ээ.

Харин ч хулгай хийлгүй, хүн алж талалгүй, мөрөөрөө, амьдрах гэж яваа л залуу шиг санагддаг. Хаалттай нийгэмд иймэрхүү зүйл байсан л байх. Харин сайн нууж чаддаг байж. Орчин үед ил тод болж, ухаалаг утас, лайв энэ тэр гээд нуухад бэрх болсон ч юм уу? Бүү мэд...

Ялгаварлан гадуурхах асуудал үндсээрээ устаж, алга болохгүй байх. Бидний хөгжилтэй гэж үздэг улсуудад ч энэ ялгаварлан гадуурхах асуудал оршсоор л байдаг.

Яг одоо иймэрхүү сэдэвтэй ном уншиж байгааг ч хэлэх үү? Хаана ч, хэзээ ч оршсоор л байх асуудал юм болов уу? Мөн сая бид харлаа шүү дээ. Ам нээхээрээ л хүний эрх чөлөө, эрх, ялгаварлалаа болих хэрэгтэй гэж орилдог европчууд яасан?

Ази хүмүүсийг яаж гадуурхлаа даа? Вирус тараагч, бла бла энэ тэр гээд л...

Яагаад энэ талар бичив ээ? гэхээр Vote Mongolia гэдэг нэвтрүүлэг үзсэн юм аа. Харин ч аятайхан л ярьдаг залуу байна лээ. Хэ хэ. Энэ байтугай, ёстой хачин яриатай, үг хэллэгтэй хүмүүс байж л байдаг. Харин ч зоригтой юм. Өөрийнхөөрөө байж чаддаг.

ОЖ-г үздэг хүмүүс минь та нар авах гээхийн ухаанаар хандаад, гадуур явж байхад нь барьж аваад байдгаа болих хэрэгтэй дөө. Учиргүй барьж аваад зодоод нүдээд байхаар залуу биш л байна шүү дээ.

Харин ч дээр нэг хэдэн залуучуудын, жим дотор суучихаад нээх сонин том том яриад л, эмэгтэй хүнийг сарын тэмдэг нь ирчихсэн юм уу? Юу юу ч билээ? Хачин юм зүйл яриад л байсан. Хажууд нь бас нэг олны танил бололтой хүүхэн суучихаад дунд нь бас маазраад л сууж байсан. Шал дургүй хүрээд шууд л сувгаа сольсон. Тэдгээр залуусын хажууд зүгээр л санагдсан шүү.

Бие хаа нь булчинтай шөрмөстэй байж болно оо, толгой тархиа, хэл яриагаа жаахан хөгжүүлэх хэрэгтэй юм шиг санагдсан шүү, тэдгээр залуус...

За тэгээд бариад идчихэв дээ. ОЖ-г өмөөрлөө энэ тэр гээд. Ер нь нийгмийн цөөнх болсон, эмзэг давхарганыхныг нэг их оролдолгүй, харин ч дэмжээд, бүр болохгүй бол зүгээр л орхичих хэрэгтэй юм шүү дээ.

За тэгээд бүгдэд нь амжилт шүү... Дор бүрнээ хичээцгээе ээ....

0 件のコメント:

コメントを投稿