Дахиад загас. Хань ижил дахиад л биднийгээ далайн хишгээр хооллоод. Энэ удаад олз омог ихтэй байсан.
Олзыг олуулаа гэгчээр бид хөрш эмээдээ зөндөөг өгсөн. Яагаав бидэнд байнга гого юм зөөдөг эмээд. Анх биднийг энд ирээд баруун зүүнээ мэддэггүй байхад их тусалдаг, тоож гэртээ урьж япон хоол, япон айл, япон хүмүүсийн сэтгэхүйтэй танилцахад маш том туслалцаа үзүүлсэн найз айлдаа, ганц мужик хятад найздаа гээд бэлэглэсэн.
Гол нь хөлдөөх нэг их онцгүй, чанар мууддаг гэж мундаг загасчин өвөө хэлсэн гэнэ ээ. Тэгсэн энгийн иргэд нь "өө хөлдөөчихдөг шүү дээ" гэхээр нь бас өө, мэдсэн бол цөөхнийг өгдөг байжээ гээд байна аа. Ха ха.
Их том байсан. Цуг явсан нөхдүүд бүр сав нь хаагдахааргүй их олзтой байсан гэсэн шүү. Далайн сонин сайхныг нь сонсонгоо "тийм үү?" гэж шуналаа хөдөлгөөд байна аа.
Яндашгүй баян далайн хишгийг ингэж агнаж ирээд, зарвал тийм ээ? Өрхийн орлогод асар нэмэртэй дээ, тийм ээ? гэж хэлээд авсан. Хо хо. Эмэгтэй хүний шунал аа гэж.
Гэхдээ би өөрийгөө их үнэлдэг шүү дээ. Элдэв гоо маяг, оо энгэсэг, брэнд, булган шуба энэ тэрд үнэн хойрго. Заримдаа ч буруу юм шиг хэрнээ, ихэнхидээ бол ашигтай санагддаг. Одоо тэгээд ч ам бүл нэмэгдсэн үед элдэв дэмий зардал хэрэггүй санагдаад байгаа.
За энэ талаар тусад нь бичвэл бичиж болох л юм.
Ингэж явахад бас эрсдэлтэй эрсдэлтэй. Хамгийн наад зах нь яг уургаа шидээд далайд нам зогсчихоор давалгаанд дайвалзаад дотор муухай болоод бөөлжсөөр байгаад л таардаг. Анхлан явж буй хүн туршлагагүйтээд. Сүүлдээ тэгж бөөлжихөөс сэргийлдэг эм уудаг болсон.
Муу ёр боловч, гэнэт шуурга гараад бла бла гэж санаа зовно оо. Дандаа л шуналтаад байна гэж юу байхав. Хань ижлээ хайрлана, харамлана шүү дээ. Хи хи.
Долоо хоногт хоёр удаа загас шарж идээд л тансаглаж? байна. Юун төлөө японд байгаа билээ? дээ.
Та бүхэн бас хааяадаа загас шарж идэж байгаарай. Дан мах бас хүнд хоол шүү. Амжилт шүү...
0 件のコメント:
コメントを投稿