2020年6月7日日曜日

Дахиад л өрөм

Дахиад л өрөм загсаасан. Гэхдээ энэ удаад би биш. Өрмөнд шумбаж өссөнөөрөө хань ижил загсаасан.

Сүүгээ өндөр самрахаар эргэн тойрон үсрээд энд тэнд наалдахаас сэргийлж сонин дэлгэж нааж байгаад л самарсан. Хажуунаас нь харахад сүржин гэж юүхэв.
Хайруулынхаа тавганд хөөрүүлж самарсан. Урдных нь өндөр тогоонд хөөрүүлсэн юм. Бас шанага нь жижигхээн байсан болохоор 100 иений дэлгүүрээс шанага авсан. Гэхдээ яг шанага ч биш юм аа. Бялуу хийхэд зориулсан жижиг төмпөн худалдаж авсан. Тохирсон шанага олдоогүй...
Маргааш нь ингэж гарсан. Аргагүй л өрмөнд шумбаж өссөн хүний загсаасан өрөм. Жаахан гурил хийж өрөмөө биетэй болгосон. Урдных дээрээ би гурил хийгээгүй юм.
-Монголд байгаа шиг байнга гурил идэх биш, гурил хийж самрахад гайгүй шүү дээ.
Гэхээр нь нээрээ ч тийм дээ гээд нэг их үглэсэнгүй. Хэ хэ.

Аминдаа гурилан бүтээгдэхүүнээ багасгаж байгаа юм би.

Ямартай ч иймэрхүү маягаар үе үе хорхойгоо дарж идэхэд сайхан болсон шүү. Сардаа нэг хийж байя гэж төлөвлөсөн.

Гэснээс охид идэхгүй юм. Багынхаа ам руу жаахныг хийсэн чинь ярвайж ирснээ идчихсэн. Бага багаар дасгаад, иддэг болгоно доо.

Шинэ? зүйл хийж сурсандаа их додьгор байгаа. Хэдийгээр бидний өв уламжлал, шинэлэг зүйл биш боловч би шинээр хийж сурсан тул шинэ гэж бичлээ шүү. Бариад идчихэв. Ха ха.

Нээрээ энэ блог ертөнц минь харин бусад цахим сүлжээг бовол амгалан тайван. Тийм ээ? Хэн ч дайрч давшлахгүй...

За түр баяртай. Амжилт шүү...

0 件のコメント:

コメントを投稿