Ойрд хөх зүү хөндлөн барьсангүй шүү. Ном л тэврээд гүйгээд байлаа. Боссон ч суусан ч, 00 орсон ч.
Жаахан маамаагаа мөөмнөөс гаргасан чинь жаахан цаг зав гарах янзтэй шүү. Түүнийгээ номоо уншихад л зарж байна дөө. Гэрээ цэвэрлэх ажилд маш бага цаг зарна. Энэ миний сул тал. Хи хи.
Нээрээ зарим хүмүүс 00 орохдоо ном авч ороход дургүй тийм ээ? Би нэг их тоохгүй ээ. Ямар манайхны модон жорлон шиг 00-д авч орж байгаа биш. Орчин үеийн 00 чинь гайгүй шүү дээ.
Нэг найз япон айл 00-дөө бүр номын тавиуртай. Гурван хүүхдээ номонд дурлуулах, өөрсдөө бас уншдаг. Би бас хааяа очихоороо гүйлгэж хардаг. Таалагдсан. Би бас санаа аваад, жижигхээн тавиур хийдэг юм билүү? ч гэж бодоод авсан.
За тэр яахав. Дээр энэ утасны тухай нэг бичлэг оруулсан. Тэгэхдээ утас нь дуусахаар дахиж очоод авсан. Сэтгэлийн хөөрлөөр авчихсан чинь нимгэн зузааныг нь харалгүй худалдаад авчихсан.
Энэ удаагийх нь нимгэн утас. Шинээр л нэхэхээс гээд эхэлчихлээ. Диван дээрээ аминдаа урт олбог нэхчих санаатай. Бүхлээр нь бүтээхгүй, зөвхөн суудаг хэсэгт нь л гэж бодсон юм.
Миний бас нэг сонин зан гэвэл хэт том, хэт зузаан даавуунд дургүй. Жишээ нь манайхных шиг бүр таазнаасаа унжуулдаг чүль, хөшиг. Угаах гэж хамаг хүч хөлсөө урсгана. Цаашлаад ус, саван, боок зарлагадана. Тэгэхэд япон ихэнх айл яг л цонхондоо таарсан жижиг хөшигтэй байх нь их юм билээ. Бас материал нь угаалгын машинд угааж болдог. Амар санагддаг.
Тэгээд л дивандаа бас жижигхээн л бүтээлэг нэхчих санаатай. Хааяа шалан дээрээ тавиад завилаад суучихна. Аан тийм би бас диван авч яах гээд байгаа юм гэж гэрийнхэнтэйгээ хэсэг зөрчилдсөн. Япон эмээ өвөө нар шиг газар л олбог дэвсээд л суучихад хөдөлгөөн болно шүү дээ, бла бла.
Ганцхан япон эмээ өвөө ч биш, манайхан ч дээр үеэсээ газар л завилаад суудаг байсан биз дээ. Тэгсэн одоо яаж байна? Монгол эрэгтэй хүмүүс завилж сууж чадахаа байсан байна лээ. Тийм хатуу байна гэсэн үг, бие нь. Сандал дээр, диван дээр лаглайгаад суудаг болсны гор шүү дээ.
Би аль болох газар л суух дуртай. Хи хи. За за нэг бүтээлэг нэхэж буйгаа бичих гэж баахан бурчихлаа. СБА шүү. Түр баяртай. Бүгдэд нь амжилт шүү...
Жич: Тэр цаана харагдаж байаа жижигхэн нь өнөөх бүдүүн утасных. Сайхан зан хөдөлбөл үргэжлүүлж нэхнэ ээ, Нэг бол тэр чигээр нь дуусгаад, банны өрөөнөөс гарахдаа зогсдог алчуур болгосон ч болох л юм...
Жич 2: Аан тийм, энэ утас өөрөө үйлдвэрээс илүү гардаг хаягдал? материалыг ашиглаж утас болгож байгаа тул нэг өнгийн утас олноороо байна гэж байхгүй тул ингэж өнгө алаглаж байгаа юм шүү.
Жич 3: Гэснээс утас маань явцын дунд нэг нарийсаад, нэг бүдүүрээд байх юм билээ. Бас залгаас ихтэй. Тэгэхээр бүтээл минь бас утас нарийссан газар нарийсаад. Утас бүдүүрсэн газар дарайж далбайсан.
Жич 4: Ер нь бол хуучирсан, муудсан подволкоо өөрөө жигд нарийхан хайчилж байгаад утас гаргасан нь дээр ч байж магад. Заавал ийм үнэтэй утас авалгүй.
Жинхнээсээ баяртай...
0 件のコメント:
コメントを投稿