2021年2月1日月曜日

Амралтын тайлан

Хагас бүтэн сайнд амрахаараа ядарчихаад байдаг шүү би ч. Энэ хагас бүтэн сайн харьцангуй тайван өнгөрлөө. 

Тайван гэдэг нь хурга ишгээ энд тэнд тараагаад буцаагаад хураах ажил бага байлаа. Дунд зузага сагсандаа өөрөө алхаад явсан. Орой тарахад нь очиж авсан. Өөрийг нь алхуулчихгүй, энэ япончууд бас их сүртэй. 

Харьж явах замдаа янз бүрийн зүйл тохиолдвол бла бла гээд заавал очиж авна. Бүр амжихааргүй бол хэн нэгэн ээжийг гуйна. Хааяа нэг гуйдаг л даа. Байнга гуйх бас хэцүү. Ар өврөөр жиг жуг гээд байдаг юм билээ. 

Эд чинь бас хүн муулахдаа гаргуун улс шүү дээ. Би ч нийлж муулахгүй л  дээ. Сонсоод л, аан энэ үед ингэж хэлдэг байх нь, ийм хэллэг байс байдаг байх нь гэж япон хэлний хичээл хийдэг. Ха ха. 

Дараа өөрөө хүн муулахдаа ашиглах гэж тэр шүү дээ. Зэвүүн байна уу? Хо хо. 

Тийм болохоор очилгүй, хүнд гар царайлбал бас ингээд муулдаг байх гэж бодогдоод. Муу санаална аа. Хамгийн гол нь тэр гэж ярихгүй, шууд улсаар нь нэрлээд муулна шүү дээ. 

Учир нь бидний нэр хэлэхэд хэцүү, цээжлэх ч үгүй эд нар. Тэгэхээр чинь одоо монгол хүмүүс л гэж ярина биз дээ, цнцнрн минь. Хи хи. 

Зулзагуудын минь нэр хаа очиж хэлэхэд амар болохоор цээжилсэн байдаг. Ээж аавын нэр хоёр үгнээс бүтсэн, хэл хугалчих гэсэн байдаг болохоор эд нар шууд тэрний ээж ээ, тэрний аав аа л гээд байдаг. 

Нэг бодлын бүдүүлэг, нэг бодлын хэл ус сурах авъяас үнэн байхгүй гэж өрөвдөөд л. Ккк. Нэрний тал дээр уужуу тайван монгол хүнийхээ занг гаргаад, нэг их ач холбогдол өгөхгүй. 

Харин зулзагуудынхаа нэр дээр их ач холбогдол өгч, засч залруулна. Тэгэхгүй бол хүүхдүүд их эмзэг байдаг юм билээ. Нэг таньдаг хятад хүний хүүхэд нэрийг нь шоолсон хүүхэдтэй "байлдаад", цаад хүүхэд нь шүдээ гэмтээгээд, ээж аав нь бөөн зарга болоод гэж сонсож байлаа...

Том зулзага гэр зуур. Хагас сайнд нь их сургуульдаа бүртгүүлсэн. Бас их ажил болдог юм билээ. Эхлээд цахимаар бүртгүүлнэ. Бүртгэлийн төлбөрөө тушаана. Тэгж байж цаасан дээрх материалаа бөглөж шуудандана. 

Бүртгэлийн төлбөр улсын их сургууль, хувийн их сургууль гээд ялгаатай. Улсын сургуульд конкурсдах тул 20000 иенд багтсан. Шалгалтын дараагаар оноогоо мэдэхийн тулд бас төлбөр төлдөг билээ. Тэнцсэн, ...-гүй гэж ганцхан үгээр биш, оноотой нь мэдэхийн тулд шүү дээ. 

Тэр нь дээрх 20000 иенд багтсан байгаа. Би ч өө мэдэж авсан нь дээр, өөрийнхөө төвшинг бас давхар мэдэхэд гэж бодоод, нэмж төлбөр тушаасан. Хүн ч тэгээд үр хүүхдийнхээ төлөө ч мөнгө хайрладаггүй юм билээ. 

Тэгэхээр одооноос 300 иен ч байсан цааш нь хадгал гэж хэлье дээ, ээжүүд минь. Би ч өөрийн тансаглалд мөнгө зардаггүй, хуримтуулж ирснийх, ойр зуурын зүйлд нь төлбөрийн чадвартай л байна. Хо хо...

Бага зулзага гэж даам гарсан нэг нөхөр байна аа. Бүх зүйлийг өмчлөөд, ээжийг хүртэл өмчлөөд. Хамаг тоглоомоо дэлгэж хөл гишгэх газаргүй шахам болгоод. Энд тэнд асгаж цутгаад.

Хань ижил яахав байдгаараа л туслаад, хоолоо хийгээд л. Амралтын өдрөөр гал тогоогоо барина аа. Нээрээ ангийн олзтой. Идэшээ бэлдчихлээ. Хи хи. Цагаан сараар буузтайгаа. Ирэх хагас бүтэн сайнд бууз хийж хөлдөөхгүй бол...

За маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ. 

2 件のコメント:

  1. Анх охины чинь ягаан гуталтай ногооны талбайтай бичлэгээс эхэлж уншиж байж билээ. Цаг хугацаа гэж хурдан юмөө. Коммэнт бичдэггүйч байнга уншдаг шүү амжилт .

    返信削除
    返信
    1. Хөөх, дөнгөж блог нээгээд, баахан бурж байх үеэс минь уншиж эхэдсэн байна шдээ. Баярлалаа. Үнэнч уншигчдаа.

      Тэр үеийн бичлэгээ одоо эргээд уншихаар заримаас нь ичдэг. Хэ хэ.
      Цаг хугацаа хурдан байна аа. Үүрнээсээ нисэх гээд л байна...

      削除