Муу хүн нь идсэн ууснаа гайхуулаадах уу?
Ханиад хүрээд ээ, халуун зунаар. Барагтай л бол ханиад хүрдэггүй хүн л дээ. Хоолой сөөнгөтөөд, цэр гараад, нус гоожоод.
Хань ижил миний ханиадыг уламжлалт аргаар эдгээж өгнө гээд.
Зурагнаас харахад л тодорхой тийм үү? Битүү шөл. О.зулзага эзгүй тул яг ингээд 4 аяга манай жигнүүрт таардаг юм байна. Мэдэж авлаа. Хамгийн сүүлд хэзээ битүү шөл уусан юм бүү мэд?
Дунд зулзага их л сонирхоод байсан. О.зулзага дуртай, зураг явуулбал ямар гоё юм бэ? гэж хэлэх нь лавтай. Дунд зулзагат таалагдсан, амттай байна гэсэн. Бага зулзага идсэнийг бодоход таалсан байх, шөлийг нь учиргүй сороод уусан.
Гол нь ханиад эдгэсэн үү? гэвэл эдгээгүй. Ха ха. Хэд хоног хоолой сөөнгө хэвээрээ, бага зэрэг ханиалгаастай. Цэр гараастай.
Оройд үглэдэг минь эхэлдэг болохоор хань ижил юу гэсэн гээч?
-Манайх ямар сайхан чимээгүй, чих амар байна аа? гэж үү? Гомдмоор.
Хэний төлөө үглээд байдаг вэ? таминь ээ гээд л агсамнаад босоод ирмээр л байсан. Даанч ханиадтай, хэхэ.
Маргаашдаа бэлдээчээ гэж үглэдэг минь одоо миний буруу юу? Намайг үглэхгүй бол нэг их налайсан улс, гэнэт ухаан орно, бэлтгэлээ базаахаар унтах цаг нь оройтно. Үглүүлэх ажлаа өөрсдөө хийдэг байж.
Хэд хоног үглэхгүй байхаар шийдсэн. Яаж мунгинах уу? Харах гэж. Эсрэгээрээ өөрсдөө хичээж энэ тэр тийм ээ? Тэгвэл ч сайн л байна шүү. Би үглэж хамаг уураа барж, хөгширч байснаас номоо уншиж байсан нь дээр биз дээ?
Зээ хө, ээжийн ажил, эхнэрийн ажил гэж бас л заримдаа шантармаар үе гарна шүү. Жилийн 4 улирал үргэлж цоглог байна ч гэж юу байхав. Тийм ээ?
За ёстой сонирхолгүй бол алгасаарай гэдэг бичлэг болчихлоо. Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿