2 жилдээ нэг чавга дардаг даа. 2018 онд дарсан байна. 8 литрийн шилээр нэг дарс байна. Ойрд монголоос найз нөхөд, зочид ирэхгүй болохоор дуусахгүй, хадгалаастай л яваад байж.
Дээрээс нь сүүлийн үед улаан вино уугаад байгаа тул. Чавганыхаа дарсыг голж энэ тэр. Хо хо. Нөгөө нэг "Уулын буга хараад унасан морио голно" гэдэг шиг. Алдас болох вий, үлдсэн ганц шилээ энэ зун ууж дуусна аа.
Унасныг нь бид түүж байгаа байдал. Зураг дээрх бол дунд зузага. Сагсныхаа дугуйланг амран байж явсан тул, шаргуу ажиллах болзолтой. Хэ хэ. Хүүхэд л болсон хойно дунд нь дүүтэйгээ элдэв хорхой шавьж олоод, хорвоотой танилцана.
Дун хорхой олчихоод, бөөн баяр болоод хоорондоо шулганаад л байна лээ. Эгч нь гэсэндээ дүүгийнхээ танин мэдэхүйд бас их нэмэр болж байна өө. Түүнээс томчууд бид ч өмнөх ажлаа бушуухан шиг дуусгах гээд юун хорхой шавьжтай ноцолдож байх...
Хүйтэн усаар зайлж угаана. Ялзарсан, муудсан, гэмтсэн гэх мэтийг нь ялгаж салгана. Тогтмол усанд биш урсгал усаар угаах хэрэгтэй гэж уншсан. Гоожуурынхаа усыг гоожуулангаа гялс гялс угаана.
Сонин дэлгэж байгаад хатаана. Хатсаныг нь хурдан гэгч нь хуурай саванд хийхгүй бол доод хэсгээсээ эхлээд ялзардаг юм билээ. Гэрийн 60 чавганцын ажилдаа түүртээд нэг хонуулчихсан чинь зөндөөнийг хаясан. Хайран юм гэж бодоод л.
0 件のコメント:
コメントを投稿