Нэг гоё ном эхэлчихсэн байгаа. Дуусгаж зураг оруулахаасаа өмнө зүлгэж суух гээд амьд цэцгийн урлагийн бүтээлийн зураг оруулсан шиг сууна даа.
Нүүр ном, инстадаа голцуу оруулдаг зураг. Энд тэнд явж байхдаа дарсан зураг.
Гэснээс ухаалаг утасны доторх юмсын хэмжээ ихдээд тэр үү? Хэд хэд унагаагаад, нүүр нь хагарчихсан зэргээс тэр үү? Гацаад байна. Нүүрномоо дэлгэж харах гэхээр нээгдэхгүй, хэсэг уншиж байснаа унтарчихна.
Амар ч юм шиг санагдаад. Хэн юу оруулж? Хэн юу бичиж? гэж хэрэгт дурлахгүй. Зөвхөн өөрөө оруулмаар байгаа зургаа оруулчихаад л мартчихна. Тэгээд хааяа компьютераа асаахдаа л шагайна.
Инстаг бол нээж болж байгаа. Миний инстаг хэдхэн хүн дагадаг, тэднээс ганц хоёрхон нь л зүрх дарна. Нүүр ном шиг болсон болоогүй юм түгээж хүмүүсийг залхаахгүй. Их минималист. Хэ хэ.
Гоёмсог цэцэгний зураг оруулах гэж явсан хүн чинь юу ч бичээд унав, тийм үү?
Энхэлгэнэ цэцэг. Хамгийн таалагдсан нь тэр ваар. Нугарч буй нугараач, нэг бол бүжиж буй балетчин бүсгүй шиг гоёмсог харагдаад. Та бүхэнд ямар харагдаж байна. Төмөр ваар. Цэцэг нь ч хөөрхөн л дөө. Энэ энхэлгэнэ цэцгийн нэрийг мартахааргүй сайн тогтоож байна. Сүүлд таарахдаа мартчих гээд байдаг юм.Сая ирсэн найзууддаа бас шинэ үг зааж өгсөн, энэ цэцгийн нэрийг. Харин өөрсдөөс нь би ихээ олон үг сурч, мэдэж авсан.
Гэснээс ухаалаг утсаа солих уу гэж хань ижил асуухад нь болоогүй ээ. 3 жил гүрийнэ гээд зарлигдчихсан. Учир нь дунд зулзага ахлах сургуульд ороход нь ухаалаг утас авч өгнө.
Тэгэхдээ нэг мөсөн гэж бодоод. Энд ухаалаг утас энэ тэрээ шинэчилэхэд асар төвөгтэй. Худалдагчийн үгэнд маш сайн ороод зарим нэг үйлчилгээг нь авчихдагийг ч хэлэх үү? Ха ха.
Мөн о.зулзага ч төгсөөд, утасны хэрэглээ энэ тэрээ өөрөө хариуцаад ирэх байх. Одоогоор оюутан гэдэг утгаар нь гар утасных нь төлбөрийг төлнө. Хаа очиж хөөрхий минь бага хэрэглэнэ.
Интернэт, вайфай-тай газар л ашигладаг шиг байна лээ.
Дунд зулзага ангийнхан нь ихэнх нь ухаалаг утастай гэж хошуугаа цорвойлгож л байдаг юм. Томыгоо энэ тал дээр нэлээд чангахан өсгөсөн минь хэрэг болж байна. Эчгтэйгээ барьцах гэхээр, эгч чинь хэрэглэж байгаагүй гэж хэлээд амыг нь таглачихна. Ха ха.
Түүнээс ч нэг айлын хүүхдүүдийн ааш зан өөр өөр байна шүү. Өөр дээрээ л ухаарч, ойлгож, мэдэрч байна.Хи хи.
За за цэцэгний тухай бичиж байсан хүн, хүүхэд хүмүүжил болоод явчихлаа. Яах аргагүй л намайг тойрж эргэлдээд байна өө, энэ хүүхдийн хүмүүжлийн асуудлууд.
Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿