2024年1月8日月曜日

Гадаанаа мандарин

Гадаах гацуур модоо тайраад. Тайраад ч гэж дээ, хань ижил л тайраад хаячихсан. Бүр үндсээр нь сугалж аваад, хээр ууланд аваачиж хаясан. Мэдээж таньдаг хүнийхээ ууланд зөвшөөрөл авч байж хаяна. Оноос өмнө. 

2023 оны 12 сарын 30 хүртэл гадаанаа гэрэлтүүлж чимсэн л дээ. Уг нь хань ижил олон жил ингэж гадаанаа мод чимнэ гэж мөрөөдөж явсан юм. Гэрлээ худалдаж амч амжилгүй, өвлийг дуусгачихаад байсан юм. 

Энэ жил хүслээ биелүүлж, гэрлээ худалдаж авсан ч гэсэн. Ирэх жил модгүй. Хо хо. 

Тайрсан шалтгаан гэхээр улаан ч билүү төрлийн гацуур мод гээд их том тэлж ургадаг мод юм гэнэ. Үндэс нь ч маш их хүчтэй, цементийг сэтлээд гараад ирдэг, хажуу хавирганыхаа айлын газрыг цөмлөөд гараад ирвэл хэцүү гэнэ. 

Тэгээд тайрч хаяхаар шийдээд, хаврыг хүлээлгүй. Хавар өөр мод суулгана гэсэн. Мандарины мод их зүгээр санагдаад. Миний санаа, гаднаасаа мандарин түүгээд идчих санаатай. Хэ хэ. 

Тийм ч амархан ургахгүй байх л даа. Арчилж тордохгүй л бол тийм ээ. 3 жилээсээ жимсээ өгчихдөг гэсэн. Оноос өмнө хэсэг тор тороор нь холын хөршөөсөө авч идэж тансаглалаа. 

Тэгээд л ерөөсөө өөрсдөө гадаанаа мандарины мод тарьчих уу? гэж ярилцаад өө. Өвөө нар минь жимс өгөхгүй бол тэгээд л худалдаанаас авахаар бас хөөрхөн үнэтэй юм өө. Хи хи. 

Бүхий л зүйлийн үнэ нэмэгдээд байгаа эдүгээ цагт хөршүүдийн минь өгсөн гого зүйлс л аминд орж байна гэхгүй юу? Ха ха. 

За та нар минь ч гэсэн хөршийн холбоогоо зузаатгаад, амттай бүхнийг зооглоорой. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿