2024年1月7日日曜日

Залхуу би

Ойрд би их залхуу болж байна өө. Нэг хэсэг элдэв юм хийгээд л идэж уугаад байдаг байсан чинь. Сүүлийн үед юм хийнэ гэхээс л, онгод бууж ирдэггүй шүү. 

Өдөр тутмынхаа гэрийнхээ хоолыг нэг юм будаа ногоогоо эргэлдүүлчихнэ. Энэ л одоо "их юм" болж гийгүүлж байна дөө. Нарийн нандин хоол унд хийхээс залхуурдаг болж, улам л. 

Угаасаа ч анхнаасаа гал тогооны ажилдаа таарууг ч хэлэх үү?

Жишээ нь чөтгөр нимбэгний чанамал. Эхнэр нь хийсэн гээд, өгсөн юм. Хэдэн жилийн өмнө их олныг надад өгөөд, ориг жимсийг нь. Интернетээс харж байгаад чанамал хийснийг санаж байна уу? 

Сахар их ордог юм билээ. Сахарныхаа хэрэглээгээ багасгачих санаатай үзэж тарж байгаа надад бол онцгүй санагдаад. Хэ хэ. 

Сахаг их хийсэн ч уг жимс нь өөрөө нэлээд исгэлэн амттай тул гэрийнхэн бас нэг их идээд байхгүй. Би л идэж дуусгана. Тэгэхээр бүр л их хөвсийх нь ойлгомжтой тийм үү? 

Гэх мэт шалтгаанаас болоод гэртээ элдэв юм хийхээсээ халршаад байх болжээ. Цахим сүлжээгээр хүмүүсийн хийсэн зүйлийг ч үзэж харахаа больсон. Хийхгүйгээс хойш. 

Одоо энд японд цагаан сарын ул боов гэх мэтийг хүмүүс хийгээд л байгаа харагдана лээ. Ямар сүрхий юм бэ? гэж л бодно. Биширнэм зэ. 

Гэснээс бууз хийж хөлдөөнө дөө. Сар шинэ яг амралтын өдөр ч таарах юм билээ. Бяцхан хөөрхөн тавгийн идээгээ засна даа. Монголд ижий аав минь банш буузаа хийгээд авсан байна лээ. 

За бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

0 件のコメント:

コメントを投稿