2 сард нэгэн таньдаг хүн Токиод ажлаар ирээд, хань ижилд захих юм байна уу? гэхээр нь надад хэлэлгүй ааруул захьжээ.
Тэгж захьсаныхаа дараагаар надад хэлээд, миний аман дээр яг ном гэж гарах гэж байсан чинь мань хүн өөдөөс ном захихгүй шүү гэж байна. Тэгвэл ааруул захьдаа л гэлээ. Аль хэдийн захьчихсан гэж байна шүү.
3 сар гарлаа. Ааруул ирдэггүй ээ. Ядаж байхад нэг хэсэг ааруул үнэд ороод гээд монголд шуугьсан даа. Тэр тухай зураг хөрөг харах болгонд л удахгүй би ааруул идэх юм чинь гэж бодогдоод. Ккк.
Бүр тэсэхээ байгаад хань ижилдээ сануулав. Ирсэн хүн буцсан аль хэдийн. Явуулчихаарай гэж үлдээсэн хүн лүүгээ утасдаж асуугаад, сануулаад шуудангаар авахаар боллоо.
Тэгсж сануулсны дараагаар бас 7 хоног шахуу хүлээнэ. Шуудан хүлээх гоё. Нэг тийм догдлол төрөөд, байн байн шуудангаа шалгаад байдаг өөрийн эрхгүй.
Хүсэн хүлээсэн шуудан ирлээ. Эзгүй байсан тул, үлдээсэн утсаар нь залгаад дахин хүргүүллээ.
Задаллаа. Гүн шок...
20 сайхан шарыг минь 2-хон хулгана идчихлээ гэдэг шиг л юм болов. Ийм сайхан ааруулыг минь яаж байна аа, тийм үү?Хөлдөөгчинд хийчихгүй дээ, ийм болсныг нь мэдсээр байж шуудандаж л байдаг гэх мэтээр бодоод, гомдол төрөөд л байлаа. Зургийг нь дараад шууд хань ижилд явууллаа.
Хажууд нь өөрсдөө хийсэн бололтой арай өөр ааруулыг тусдаа уутанд хийсэн байсан. Тэд нь арай гайгүй.
Гэхдээ хамгийн дуртай, хамгийн үнэтэй ааруулыг нь ийм болгочихсон байсан.
Тэгээд л бодлоо, сэтгэл дутчихлаа даа гэж. Бид хоёр бол хүмүүст ирсэн шууданг нь дамжуулж өгөхөөсөө өмнө шууд л хөлдөөгч, нэг бол хөргөгчиндөө хийчихдэг. Хүнсний зүйл биш байсан ч хамаагүй хийчих гээд байдаг. Ха ха.
Заримдаа хүнд дамжуулаад өгөөрэй гэсэн шуудан нь битүү багласан байдаг тул, зөвшөөрөлгүй задалж болохгүй тул тэр чигт нь хөргөгчиндөө хийдэг.
Тэгэхгүй бол дулаан чийглэг энэ улсад чинь юм их амархан мууддаг. Үүнийг овоо хэдэн жил болчихсон улс уг нь мэдэж л баймаар гэж бодоод л...
Хэсэг хугацааны дараа гомдоллохоо больсон больсон. Алба ч биш дээ, хүнд төвөг удчихлаа даа гэж бодов, эсрэгээрээ. Гэхдээ л хаа хаанаа хайран мөнгө зарлагадчихлаа тийм үү?
Хань ижлийг ажлаасаа ирэхэд нь амыг нь асуусан, яадаг юм. "Ном захьсан бол хичнээн удсан ч ингэж муудахгүй л байсан даа" гэж. Инээж байна лээ, мань хүн. Үнэн юм чинь. Дараа хашраад ном захих байгаа? Хи хи.
Түр баяртай, та нар минь жаахан л сэтгэл гаргачихаж байгаарай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿