2 дугаар сарын төлөвлөгөөт ном. Нэлээд дээхэн бэлэглэсэн, хэн гэдгийг нь мартчихаж ээ. Гэхдээ санаандгүй л наддаан ирсэн. Ийнхүү номын клубынхан минь уншицгаахыг мэдсэн юм шиг.
Нэлээд удаан хадгалсан. Аливаа зүйлийн цаг үе гэж цаанаа л нэг учир жанцантай юм өө. Түүхийн номноос нэг л халшраад байдаг зүйл нь он сар өдөр. Хэ хэ. Цээжлэдэггүй, ерөөсөө толгойд үлддэггүй. Сонин. Мөн тэр олон хүмүүсийн нэр ус. хэл ам сугалчих гээд л...
За тэгээд их хааныхаа нэрийг худалч хүнд өдөр тутамдаа сонссоор байгаад, нэг их унших хүсэл төрдөггүй юм. Ингээд төлөвлөөд, олуулаа уншаад, олуулаа ярилцвал толгойд, цаашлаад сэтгэлд үлдэх нь гарцаагүй.
Мөн 1 сард уншсан "14 настай чамд зориулав" гэдэг япон номонд бичсэнчлэн түүхэн хүмүүсийн оронд өөрийгөө тавиад, би байсан бол гэж төсөөлөн, бодож уншина гэж зорив.
Мэдээж хамгийн үзэсгэлэнт, ухаант эмэгтэйн дүрд өөрийгөө орлуулан тавьж байгаад л уншив. Хэ хэ. Тэгсэн чинь эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хөндөгдөөд, уур ч хүрэх шиг. Ха ха.
Тэгсэн нэг инээдтэй нь эр эм хүмүүсийнх нь дур тачаалын хэсэгт өөрийгөө орлуулж уншсан чинь бүр цаанаасаа нэг сэрэл гижиг төрөөд байдаг шүү. Хо хо. Тэгээд Бөртэ шиг "ухаан алдаж тоглох" гэсэн чинь хань ижил эзгүй болохоор тэсээд, тэвчээд л өнгөрөв. Ккк.
Харьж ирэхээр нь л ухаан алдаж тоглоно доо. Яадаг юм, би чинь эмэгтэй хүн, дур тачаал ихтэй монгол хүмүүсийн удам юм чинь. Ха ха.
Энэхүү номыг уншсан хүмүүс миний бичсэнийг уншаад өөрийн эрхгүй инээд нь хүрээд жуумалзах байх даа? Та бүхэн ч гэсэн уншиж байх явцдаа тэгж бодсон л биз дээ? Үнэнээ л хэлээрэй, ярьшиг зүгээр. Хи хи.
Хойшид маш ихдэвхтэй уншина даа. Бүр нэг эрч хүч ороод, онгод бууж ирээд. Түүхэн хүмүүсийн цаад үнэн дүр төрх, гаргах үг үйлдэл, санаа бодол, дур ханамж гэх мэт нь ихэд анхаарал татаад буй болой.
Бас нэг зүйлийг хэлэхэд уран зохиолын ном тул янз бүрийн л зохиомж, таамаг, дүрслэл, хэтрүүлэг, төсөөлөл, хүсэл орсон нь ойлгомжтой тул нэг их түүхэн хүнийг минь тэгж гутаалаа, ингэж доромжиллоо гэж харахгүй байгаа.
Мэдээж шүүмжлэл их дагадаг байх уг номыг. Тэгээд ч төгс зүйл гэж байхгүй, нэг зүйлийн талаар олох ургалч үзэл, санаа, шүүмж байж, бид түүнийг нь ийнхүү уншиж байж өөрсдийн минь үзэл санаа, үнэ цэнэ, үнэлэмж, сонирхол тогтож өгнө. Тийм үү?
Дөнгөж талдаа ороод явж байна. Урд өмнө нь сонсож байсан түүхэн явдлууд гарна. Сонсож дуулаагүй домог ч гарна. Нэг таалан уншиж, сонирхолтой санагдсан нь тухайн үеийн хүмүүсийн энгийн харилцан яриандаа хэлц үг, зүйр үг их хэрэглэдэг байсан нь.
Шар өнгөөр тодруулаад яваа. Үе үе энд тэнд япон хүмүүс "Чингис хаан"-ны нэг ийм хэлсэн үг байдаг тийм ээ? гэж ирээд л мэндчилгээний үг зэрэгтээ хавчуулах гээд байдаг юм.
Тийм болохоор их хааныхаа хэлсэн онч мэргэн үгстэй таарах бүртээ л тодруулж байна. Үүнээс гадна өөр олон л ном судар уншиж, эрэл хайгуул хийх ёстой байх л даа. Хичээнэ ээ.
Номын тавиур дээр минь ганц нэг түүхийн холбогдолтой ном харагдана лээ. Эхнээс нь айлгүй барьж аваад, дэлгээд суухыг хичээнэ ээ. Хэ хэ.
Дараагийн бичвэрт дүрүүдийн тухай хальт бичихийг хичээе ээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.