Монгол улсаас ирсэн мэргэжилтэнтэй хамт хэд хоног яваад өө. Газар үзэж, нүд тайлж, шинэ зүйл мэдэж, мэдэрсэн долоо хоногийг үдэв. Блогоо бичигүй удсаны минь шалтгаануудын нэг.
Дотор хүн минь бол өдөр бүр л блогоо бичээд явсан шүү. Хэ хэ. Гол нь пс-гээ авч явах боломж гараагүй. Авч явсан ч ажиллуулж чадахааргүй байсан.
Суугуул нутгийн минь бренд. Урт сонгино, цагаан сонгино гээд нэршил нь янз янз. Энэ ил харагдаж байгаа ногоон нь гол биш, хөрсөндөө нуугдаж байгаа хэсэг нь цагаан. Тэр цагаан нь их чухал. Цагаан хэсэг нь 27 см байх ёстой гэсэн дунджаар.Энэ урт сонгинод би дуртай. Шөлтэй хоолонд хийхэд их гоё амттай болдог. Түүхийгээр нь ч идэхэд тохиромжтой. Би ч тэгээд сонгино, саримс түүхийгээр нь идчихдэг, идэж чаддаг хүн л дээ.
Энэ зун хөдөө орон нутгийн хүүхдүүдтэй хамт хооллосон чинь буузныхаа ч билүү хуушуурныхаа ч билүү сонгиныг түүгээд байсан. Өөрийн хүүхэд бол ч зад загнаад идүүлмээр л байсан. Хэ хэ.
Эгч нь амаа хамхиж сурах гэж байгаа. Чадахгүй ээ, хааяадаа...
За байз? Энэ чинь ямар ногоо билээ? Мэргэжлийн хүн биш тул мартчихсан байна өө. Хэ хэ. Ногоо тариалдаг хүмүүс чинь ногоогоо анддаггүй юм билээ? Хараад л шууд танина. Мэдээжийн зүйл бичсэн үү? Хэ хэ.
Нэг сүрхий зүйл нь нутаг усныхаа онцлогт тохирсон шинэ сорт гаргаж авахад анхаарч, гаргаж авсан сортоо арчилж, ургуулж, хэр тохиромжтой байна зэргийг нь судлаад явдаг юм билээ. Оюутнуудаараа судлуулаад, арчлуулаад л явчихна.
Манайх бол ихэвчлэн гаднаас сорт оруулж ирж тариалдаг шиг байна билээ шүү. Яг монголынхоо хөрсөнд ургахад тохиромжтой, хүйтэн сэрүүн улиралд л хурааж авч болохуйц сорт гаргаж ирээд, нутагшуулаад явдаг бол тийм ээ?
За мэргэжлийн бус, мэддэггүй хүнд эрээн цоохор гэдэг шиг бурсан бол уучилна биз?
Улаан лоольны хувьд мөн л хэд хэдэн сорттой. Тоос хүртээдэг, хүртээдэггүй, эрт болцын гэх мэт байх жишээний. Ганц улаан лооль ч биш л дээ. Бүхий л төрлийн жимс ногоонд байна. Мөн бүх ногоог тариална гэж үздэггүй юм билээ. Цаг агаар зэрэгт нь тохиромжгүй бол японыхоо бусад мужууддаа даатгаад, тэдгээрээс худалдаж авах.
Хүнсний дэлгүүрүүд нь ямар аж ахуйн нэгжтэй гэрээтэй байна, өөр мужаас авах бол өөр мужаасаа авчихдаг, өөрсдийн орон нутагт тариалсан бол өөрсдийнхөө аж ахуйн нэгжүүдээсээ авна.
Хувийн аж ахуйн нэгжүүдээс гадна өрхийн тариаланчид ч бий. Жишээ нь наддаа үе үе цагаан лууван, сонгино өгдөг хөршүүд шиг минь.
Намайг сонгино аваад харих уу л гэсэн, даанч би даргынхаа машинд дайгдаад, мөн өдөржингөө гадуур явж байгаад нэлээд оройдоо гэртээ харих байсан болохоор нэрэлхээд авсангүй ээ. Хэ хэ.
Хүний машиныг сонгинын үнэр болгочихно гэж санаа зовов. Хүнд гай болохгүй амьдрах...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



0 件のコメント:
コメントを投稿