За таныхаа ачаар тун чиг сонирхолтой ном уншчихлаа шүү. Хэрэв та орчуулж, надад бэлэлгээгүй бол загварын ертөнцийн гайхамшгийг, басхүү хүчтэй өрсөлдөөнийг, хэл амных нь тухай мэдэхгүй л өнгөрөх байж.
Олоон жилийн өмнө "Прада өмссөн чөтгөр" хэмээх киног үзэж анх Прада гэдэг брэндийн тухай мэдэж авч байлаа. Ер нь брэнд их бага мэднэ ээ. Осолдохгүй Гүччи, Шанель зэрэг цөөхөн хэдийг нь бол мэдээд байгаа. Одоо ч үе үе охид минь энэ киног үздэг. Би ч хамтдаа дуртай нь аргагүй үздэг. 2 дахь ангийг нь гарахаар үзнэ гэж бодож байгаа.
За тэгээд номын гол баатар болох энэ гутлын Жимми Чүү"-г мэддэгүй байсөөн. Үнэнээ л хэлье. Энэхүү номноос л мэдэж авлаа. Бас л адармаатай түүх нуугдаж байж шүү, энэ гутлын брэндийн ард. Ганц гутал ч гэлтгүй бүхий л загварын ард "дайн" болдог шиг байгаа юм тийм ээ?
Тамара Меллон гэх энэ бүсгүй бас л их эрч хүчтэй юм өө. Олон бэрхшээл, хууран мэхлэлтийг даван туулаад явж буй нь гайхалтай.
Охин нь миний о.зулгагатай бүг нэг онд, нэг сард, нэг өдөр төрсөн байна лээ. Сонин тохиолдол байна уу?
Хүүе, энэ гадныхны том том одуудын үр хүүхэд, мөн гэр бүл нь ямар аймар юм бэ? Тийм ээ? Бүгд шахуу донтогч байдаг юм бишүү?
Архинд л гэнэ, хар тамхинд л гэнэ, эмэнд л гэнэ.
Сүүлийн үед манайхны мөнгөлөг хүмүүсийн хүүхдүүд ч донтогч болоод байна гэж их бичдэг, яригддаг болсон байна лээ тийм ээ? Харамсалтай л зүйл. Хүн ам цөөтэй мөртлөө тэнгэрлэг иргэдийн хойч үе гэхэд...
Тамара бүсгүй ч өөрөө донтогч, түүнийгээ эдгээх гэж үзэж тарж л яваа билээ. Салчихдаг нөхөр нь их хэцүү нэртэй өвчтэй юм аа.
Өндөр өсгийт гэснээс 20 хэдхэн настай залуухан бүсгүй байхдаа өмсдөг л байлаа. Мэдээж брэндийн гутал өмсөж чадахгүй л дээ. Мөнгөгүй юм чинь. Хэ хэ. Гэхдээ одоо ч мөнгөгүй гэж хэлэхгүй ч гэсэн үнэтэй брэндийн гутал авч өмсөхгүй байх өө. Нүдэнд зулзагууд харагдаад, нүдний минь өмнө дараагийн чинь зулзага их дээд сургуульд орох гээд байна, мөнгөө хэмнэ гэдэг зурвас жирэлзээд... Ккк.
Гэснээс энэ номонд маш олон дүр гарна. Нэрийг нь сонсож байсан оддын тухай ч гарна.
Мөн орчуулагч эгч маань "Англи улс,Лондон хот, Америк улс, Холливууд гээд л ихэнх газар нутгийн нэр, бас олны танил бодит хүмүүсийн тухай гээд бараг л үг болгоныг нь гүүглэдэж тайлбар оруулж байж, орчуулсан шүү. Одоо лондонгийн гудамжаар төөрөхгүй явчих болов уу кк, уншсанд баярлалаа."
Хэмээн сэтгэгдлээ үлдээсэн байдаг. Нөр их хөдөлмөр байгаа биз? Гайхалтай. Бахархмаар. Би ийм л сор хүмүүсийг таньдаг шүү гэж өөрөөрөө бас бахархав. Хо хо. Энэ нэрэнд нь "Туяа" орсон хүмүүс их л айхтар байгаад байна уу даа? Яагаав, номын клубын маань ангийн дарга Болортуяа байна. Бас л зэвүүн зэвүүн ном орчуулсныг та бүхэн мэдэж байгаа биз дээ?
Мартсанаас тамара Меллоны аав нь бизнесийн мундаг ухаантай хүн байжээ. Харамсалтай нь бурхан болчихдог. За тэр ээжийнх нь учрыг ерөөсөө олоогүй ээ. Бас тэр хоёр эрэгтэй дүү нь байна. Ээжийн үг, үйлдэл дотор жихүүцмээр байсан. Яагаад төрсөн охиндоо ингэж хандаад байгаа юм бол гэж бодохоор...
Дараа энд тэндхийн шагнал гардуулах ёслолын үеэр хүүхнүүдийнх нь даагшинзнаас гадна өсгийтийг нь, гутлыг нь хардаг болох байх аа. Бүр заавал харах юм шүү...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:
コメントを投稿