Хэмээн бодов. Өдий насандаа "зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах" мөрөөдөлтэй болчихсон нэгэн тул нэг их үзүүлээд өгөх минь, гялалзуулаад өгөх минь гэж сэтгэл хөөрч, догдолж уншсангүй ээ.
Хойшид бол зүгээр л уран зохиолын номоо уншаад, тухайн зохиолынхоо ертөнцөд хэсэг умбаад л, дуусахаар нь номоо зөөлөн хаагаад л гэдэг хэмнэлийг хүсч буй би...
Таалагдсан зүйл нь хүн цаг тутамдаа, өдөр тутамдаа, насан туршдаа суралцах хэрэгтэй гэдэг санаа нь байлаа. Унших дадалтай байх ёстой гэнэ.
Залуус минь ээ, иймэрхүү өөрийн чинь хөгжилд санаа оноо өгөх номыг насан залуудаа уншаад, тэмдэглээд авах хэрэгтэй шүү. Бүгдийг нь биш юм гэхэд бага багаар хэрэгжүүлэх гээд, ой тоондоо үлдээх гээд оролдоорой.
Амьдралд чинь хэзээ нэгэн цагт үр өгөөжөө өгөх байх өө. Оройтоогүй дээрээ...
Жон.К Максвелл "Манлайллын шилжилт" гэдэг ном. 5 сард уншсан.
"Өөрчлөгд, эсвэл үх". Томас Эдглей
Ямар айхтар үг вэ? Айлаа айлаа, өөрчлөгдөх минь, өнөөдрөөс. Хэ хэ. Тэгэхгүй бол бидний олж авсан мэдлэг, мэдээлэл хэдхэн жилийн л настай тул цаг үе биднээс гарцаагүй л өөрчлөлтийг хүсээд байна тийм ээ?
"Ус савныхаа хэлбэрийг дагадагтай адил мэргэн хүн нөхцөл байдалдаа тохируулан өөрийгөө өөрчилдөг." Хятад ардын зүйр үг.
Бас л айхтар хэлж шүү. Цаг үетэйгээ хөл нийлүүлж, өөрчлөгдөх хэрэг ч өөрийн эрхгүй л тулгараад байна, гэм нь би өөрөө өөрчлөгдөхгүй л байгаа болохоос...
"Байнга суралц, сурснаа март, дахин суралт."
Насан туршдаа суралцах ёстой юм шиг байна өө. Суралцаад л явж байна, олон зүйлд. Уншигч олон та бүхэн ч өдөр тутамдаа суралцаад явж буй биз ээ?
"Өчигдрийг үнэл, гэхдээ өнөөдөртөө амьдар."
Өчигдөр ямар өдөр байлаа? Өчигдрөөс би юу суралцав? Ажлаар гадуур явсан. Ганц нэг шинэ үг сурсан. Би байнга үзэг цаастай явдаг юм өө. Сонсоогүй шинэ үг гарвал л тэмдэглэж авдаг. Дараа нь хэрэг болдог тул...
"Өнөөдөртөө амьдарч, маргаашийн талаар бод."
Өнөөдөртөө идэвх санаачилгатай ажиллаж байж гэмээнэ маргаашийг бүтээж чадна."
Ямар нэгэн шинэ зүйл сур
Өөр зүйл турш
Илүү сайныг ол
Илүү томоор хар...
"Хол явахын тулд удаан явах."
"Өдөр бүр үнэ цэнийг бий болгоход анхаарах."
"Өөрийгөө хөгжүүлэх нь бусад бүх зүйлээ хөжгүүлэхийн эхлэл юм."
"Гадагшаа хөгжилд дотогшоо хөгжилд."
"Суралцах хүсэл тэмүүллээ айдас эсвэл бүтэлгүйтлээс илүү болгох."
"Зөв хандлагатай байх нь чухал. Учир нь таны үйл хөдлөл хэлээс тань илүү жин дардаг."
"Хэзээ ч бүү тухал. Баялагт хүргэх шилжилтийг үргэлж хий. Өөрийгөө сорь. Шинэ зүйлд суралцаж, өөрчлөлт хий. Боломжийг ашиглаж, бүтээлчээр сэтгэ."
Гэх мэтээр зөндөө л зүйл бичиж. Орчуулгын ном тул зарим нэг агуулга нь толгойд нэг л бууж өгөхгүй, эсвэл би сайн ойлгохгүй байх шиг...
Тодорхой бус байдлаас зайлсхийж, тууштай байж, сайтар төлөвлөх хэрэгтэй гэсэн шүү. Та нар ч хэрэгжүүлэхийг бодоорой.
Хувийн ажлаа нэлээд төлөвлөдөг болж байна. Тэр өдөр тийм юмтай, ийм юмтай гэж бичиж, тэмдэглэхгүй бол гэрийнхээ бүх гишүүдийг менежер хийж, зөөдөг, зохицуулдаг хүн нь би тул...
Ядарна аа...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:
コメントを投稿