Үргэлжлэл.
Ногоон чавганы дарс хийхэд уг нь тусгай ликёр ашигладаг юм. Бид харин монголоос бэлгэнд ирсэн цагаан архиа ашиглаж хийдэг. Илүү амттай болдог. Нэлээд хэдэн жилийн өмнө нэг япон ярьж байсныг нь хэрэгжүүлж үзээд. таалагдсан.
Ирсэн зочдод минь ч таалагддаг. Түүнд нь урамшаад л бид жил бүхэн ингэж дарс хийгээд байна өө.
Зарим нэг уух дуртай хүний нүдээр харахад зүгээр л архиар нь уухад яадаг юм гэж бодогдохоор. Гэхдээ байна аа, энд энэ хатуу архийг уух нь нэг л боломгүй.Тэгээд ч эрүүл мэндэд хортой. Хань ижил шар айраг уух дуртай, цагаан архиас илүү. Хаа нэгтээ виски ууна. Би улаан дарсанд дуртай.
Архины төрлийн зүйл сурталчлаад уучлаарай. Мөн архинд дуртай гэж хэлсэнд өршөөгтий. Хэ хэ.
Өнгөрдөг жил маш олон архийг дарс болгосон. Тэгсэн энэ 1 жилийн хугацаанд бас л хөөрхөн архи цугларсан байна уу?
Үүнээс харахад манайд овоо тооны хүмүүс зорин ирдэг байх нь тийм үү? Өнөөх "Зан сайтай айлд хүн бүхэн цуглана" гэдэг нь шүү. Хи хи.
Мэдээж яг манайд ирээгүй ч ажлын шугамаар надад бэлгэнд ирсэн архи ч бий.
Энэ архийг ихээ олон жил дүү минь ирэхдээ бэлэглэсэн. Шил нь хөөрхөн байсан болохоор тэр байх, хадгалаад л байсныгаа сая зориглоод ашиглачихлаа. Мөн шилийг нь ч хаяихлаа. Хэ хэ.
Элдэв хэрэггүй зүйлсээсээ салах гэж үзэж тарах гээд л... Нэг л болж өгөхгүй байна.
Монголд ойрхон байдаг бол шууд л хэрэгтэй хүнд нь өгчихмөөр...
За дарс ажиллагаа дууссан, ашгүй. Одоо амттай болог ээ гэж ерөөгөөд л суух үлдсэн.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



0 件のコメント:
コメントを投稿