Ийм нэртэй ургамал? Эсвэл хүсний бүтээгдэхүүн та нар сонсож байсан уу?
Би сүүлийн хэдэн жил хүнсэндээ өргөн хэрэглэж байгаа. Заримдаа ч хөргөгчнөөсөө гаргаж ирэлгүй, мартчихаад байдаг юм. Карритай будаа хийж идэхдээ бол хамт иднэ.
Япон нэр нь раккёо, монголоор шагар сонгино. Өнгөрдөг жил бичсэн тул сонирхоно биз ээ?
Суугуул мужид минь тариалдаг. 6 сарын эхээр худалдаанд гардаг. Дуртай хүмүүс нь худалдаж аваад, тусгай цуунд дардаг. Улирал нь эхлэнгүүт дэлгүүрүүд үүдэндээ худалдан авагчдын нүдэнд шууд өртөхөөр газар байрлуулдаг.Бидний нүдэнд ч өртөнө. Хань ижил нэлээд идэвхитэйгээр шаарддаг. Хүүе, раккёогоо дарахгүй юм уу? гээд л. Цуу нь, дарах шил нь гээд бүгд нэг дор байршуулаад зардаг.
Цуу нь ийм. Тусгай бэлдчихсэн байдаг. Нэмж улаан чинжүү ганц нэг ширхэгийг нэмж хийхэд л болохоор амархан дардаг болсон. Түүнээс дээхэн үед бол нэлээд ажиллагаатай байсан байх.
Гэхдээ байна аа, мэдээж угаана. Мөн халуун усаар ариутгал болгож хальт угаана. Огт гараа хөдөлгөхгүйгээр амттай, эрүүл хүнс иднэ ч гэж юу байхав? Тийм үү?
Бид энэ жил харьцангуй багыг авч дарав. "Ногоон чавга" үйл ажиллагаандаа жаахан ядраад, би... Хэ хэ.
Дөнгөж хураасан, шороотойгоор нь ч зардаг. Ингээд арилгаад, угаагаад ууталчихсаныг ч зардаг. Манайх чинь чавганы дарс хийх энэ тэр гээд ажил ихтэй улс тул бэлэн ийм ууттай бэлэн шахуу шагар сонгино аваад адрчихдаг.
Дөнгөж хураасан, шороотойгоор нь ч зардаг. Ингээд арилгаад, угаагаад ууталчихсаныг ч зардаг. Манайх чинь чавганы дарс хийх энэ тэр гээд ажил ихтэй улс тул бэлэн ийм ууттай бэлэн шахуу шагар сонгино аваад адрчихдаг.
Гэснээс энэхүү шагар сонгиныг өдөрт 4-5 ширхэгийг идвэл цус шингэрүүлдэг гэж ярьдаг юм билээ. Тэр утгаараа идэх дуртай ч хүн байдаг, эсрэгээрээ дургүй ч хүн байдаг юм билээ.
Би болон хань ижил дуртай. зулзагууд харин идэж өгөхгүй л байна. Сургуульд нь өдрийн хоолонд гарахаар иддэг гэсэн. Учир нь сургуульд аль болох үлдээж болохгүй гэж сургадаг тул.
Японд байдаг хүмүүс байвал энэхүү шагар сонгинотой таарвал идчихэж байгаарай. Битгий буцаарай...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



0 件のコメント:
コメントを投稿