Саяхан л уншиж дуусгав. Уг нь сонирхолтой хурдан уншигдаад буй хэдий ч, дунд нь бас хувьсгалт үйл явдал гараад, сонирхол бууруулаад байна өө.
Түүнээс монгол ахуй, Хонгор, Сүрэн, Бат, Солонго нарын хайр дурлал хөөрхөн. Итгэлт баян гэж хэдийд ч "өмхий"-гөө тавихгүй айхтар өвгөн юм. Кинон дээрээ л өвгөн дүртэй гардаг болохоос зохиолын эхэнд бол одоогийн надаас ч дүү гардаг юм билээ шүү дээ. Хи хи.
Бат сүүлд их зоримог шийдвэр гаргаад Солонгыгоо ааваас нь салгаад, аваад явдаг нь урамтай байлаа. Хонгор эвий минь, ёстой л гэнэн хонгор, цайлган залуу ч юм уу? Үрэгдчихдэг нь золгүй...
Дээхний монгол зохиол унших гоё тийм ээ? Нэг тийм амар амгалан мэдэгддэг, хүмүүсээс нь.Мэдээж шунал ихтэй, шулам шиг хүмүүс байсан, одоо ч бий тул. Ха ха.
Зохиолын ганц нэг баатар минь үнэхээрийн харамсалтайгаар төгсөв өө гэж... Одоо л нэг жаргах байх гэтэл...
Мэддэг, сонсож байсан хэлц үг, зүйр цэцэн үгнүүдээ шар өнгөөр тодруулсан. Аминдаа хэр их уран цэцэн хэллэг, тод яруу хэлц оруулж вэ? гэж тоолох санаатай. Одоогоор тоолоогүй байна өө, залхуу хүрээд.
Хажуугаар нь өөр ном уншиж байгаа тул...
Засагт ханы Цахиур Төмөр бол үнэн агуа байлаа. Дулмаагаа олж аваад, хэдийгээр өөр хүнтэй суусан байсан ч гэсэн эрсхэн дагуулаад явж буй дүр төрх... Ээ дээ уужим дотортой монгол эр хүн гэж л бодов. Бусармаг хүмүүсийн гарт амиа алдчих нь тун тоогүй. Харамсаад байх юм.
Тэгтэл Эрдэнэ гуай яасан? Долгорыгоо хаяад явчихдаг, тэгснээ өөрөө тэр өдрөө шахуу өөр эмстэй садарлаад. Эрчүүд ийм л зэвүүн гэж бодов. Ха ха. Долгор зайлуул их тэвчээр зааж байснаа, өөр хүнтэй суучихдаг нь бүр болж гэж бодогдмоор.
Харамсалтай нь зохиолын эцэст Эрдэнийхээ төлөө яваад амиа алдчихдаг шиг, яг үхчихдэг нь тодорхгойгүй. Эсвэл би ойлгосонгүй юу?
Сүрэн бас их айхтар дүр юм тийм ээ? Цоглог ч юм. Итгэлтийн тэр бэрээсээ айж байгээг ээ. Ха ха.
Олон хүмүүс энэхүү романыг ширээнийхээ ном болгосон, байнга уншдаг тул би ч мөн адил үе үе гаргаж ирж уншина даа. Яруу тод хэлнийхээ баялагийг арвижуулахдаа анхаарна аа.
Гэхдээ байна аа? Намайг өдий олон жил болчихоод эх хэлээрээ ёстой сайхан ярьж байна өө гэж хэлдэг л дээ. Мэдээж мэдлэг мэдээлэл дулимагаас минь болж ганц нэг үг орж ирэхгүй тохиолдол бий бий. Үнэнээ хүлээе. Хи хи.
Номынхоо тавиурт зөөлөн зөөлөн буцаалаа. Дахин заавал сөхөж уншина аа...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:
コメントを投稿