2022年3月12日土曜日

Хавар айсуй

Хавар айсуй. Энд тэнд гоёмсог цэцэгнүүд мэлмий баясгаадл сайхан байна өө. Ойрын хэдэн өдөр ч сайхан нартай байна. Салхи харин зэврүүн цаанаа л. Хаврын салхи хавирга нэвт гэдэг шиг хамаагүй бас нимгэлж болмооргүй өдрүүд.

За энэ багыгаа авах гээд очиход үүдэнд угтдаг цэцэг. Мэдээж байнга ийм, нэг цэцэг байхгүй. Дунд нь хэд хэд солино. Одоо төгсөлт, элсэлт дөхөж буй тул цэцгийн худалдаа ч орлого ихтэй байх байх.

Төгөлдөр хуурын багшийн гэрийн үүдэнд. Үе үе блогтоо бас зураг оруулдаг даа. Хэ хэ. 

Ингэхэд, энэ япон айлын үүд нь ийм эмх цэгцтэй, элдэв зүйлс байдаггүй байна аа? Гэж бодно оо. 

Хараад байсан чинь хүүхдүүд нь томроод тусдаа гарцгаасан, нэг бол ганц бие хүмүүсийн гэрийн үүд эмх цэгцтэй байдаг юм байна гэж мэдэж авсан.

Надтайгаа ижил зулзагуудынхаа дунд эргэлддэг бол за тэгээд гутал, углааш, гадуур хувцас гээд л хөглөрдөг юм билээ. 

Аминдаа багадсаныг нь монгол явуулаад, нэмж авалгүй байх гэж үзэж таж буй хэдий ч улирлын чанартай гутал их юм аа. 

Гэснээ би энэ өвөл о.зулзагынхаа голоод орхиод явсан гутлаар гангарах шив дээ. Хо хо. Ганц гутал ч биш юм аа, хэд хэдэн цамцаар нь гоёсон. Хи хи. 

Цэцэг ярьж явснаа хадуурав. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年3月11日金曜日

Алим

Алиманд дуртай хүн байна өө. Гэм нь сүүлийн хэдэн жил үнэ нь огцом өсч байна. 

Аль болох улиралд нь буюу өвөл авч идэхийг хичээдэг ч, улиралдаа ч гэсэн үнэтэй байна. 

Японд хойд нутгийнх нь алим амттай гэгддэг. Аомори мужийг илүү онцлоод байдаг юм билээ. Суугуул мужийнхаа алимнаас зөндөө л идсэн. Нэг их муудахгүй ээ, амт бол дажгүй.


Чадвал өдөрт нэгийг идчих санаатай. Хатуу, шүүслэгт нь илүү дуртай. Ногоон алим нэг их авдаггүй юм байна. Заримдаа жаахан онцгүй нь таарчихаад байдаг. Тэгээд л авахгүй байгаа байх. 

Гэснээс алимтай жигнэмэг хийж үзэх гэсэн холын мөрөөдөлтэй. Эмээ болохоороо л хийхээс. Орос бабушка нар шиг. Орсон гарсан гийчдээ алимтай амттанаар дайлаад л. Хэ хэ. 

Бондгор, хормогчтой эмээ төсөөлөгдөж байна шууд л. Хи хи. 

Орос гэснээс энэ дайн хурдан дуусаасай. Аль нь манай тал юм бүү мэд. Кино шг шууд л манай тал, дайсны тал эхнээсээ ил бол амар байхгүй юу? Даанч далдуур маш олон тал байгаа бололтой. 

Багадаа иддэг байсан орос чихэр, орос алим, орос молоко...

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年3月5日土曜日

Шунал хөдөлгөгч

Байсхийгээд л миний шуналыг хөдөлгөдөг нэг хүн байдаг. Ярьсан хэлсэн, бичсэн, уншсан зүйл нь дандаа шуналыг минь хөдөлгөдөг. 

Та нарт тийм хүн бий юу? Байхгүй бол олж аваарай. Аягүй бол би ч та нарын шуналыг хөдөлгөдөг байхыг үгүйсгэхгүй тийм ээ? Хэ хэ. 

Том дэвтэр, Бичиг үсэггүй хүн, Нотолгоо, Гурав дахь худал, Амраг номнуудыг орчуулагч Болортуяа эгч. 

Мэдээж дээрх номнуудыг бүгдийг нь уншчихсан. 

Саяхан 2021 онд уншсан номнуудаа танилцуулсан ютүб дээрх бичлэгийг нь үзээд, шунал хөдлөөд явчихсан. https://www.youtube.com/watch?v=Kte_skaTTFE Сонирхож байвал ийшээ орж үзнэ биз дээ?

Тэр өдрөөсөө эхлээд Азхур, Интерном гэсэн номын дэлгүүрүүдэд хайр зарласан. Хайр зарласан ч гэж дээ, угтаа бол байнга шахуу орж гардаг байхгүй юу, цахим хуудсаар нь. 

Ямар нэг номын тухай хэн нэгэн танилцуулсан байвал дээрх хоёр дэлгүүрийн цахим хуудсаар шагайж, үнийг нь, хэмжээг нь, агуулгыг нь уншиж мэдээлэл авдаг юм. 

За тэгээд Болортуяа эгчийн танилцуулгаас хойш нойр хоолондоо муудаад, монголд байгаа ээж аав, дүү, бэр зэрэг хүмүүсийгээ ч амар тайван суулгахаа байв. Ха ха. Бараг л нүднээс гарахыг шахав шүү дээ таминь минь. 

Дээрх хоёр дэлгүүртэй чаатлаад. Дэлгүүртэй чаатлах ч гэж юу байхав? Мэдээж, тухайн ажлыг хариуцсан ажилтан л байгаа шүү дээ. 

Бөөн сүрийг бадруулаад уншихыг хүссэн номнуудаа онлайнаар захиалахыг нь захиалаад, очоод ав гэж үүрэгдэхийг нь үүрэгдээд. Сэтгэл овоо тэнийж байсан чинь бэрээс мэссэж ирэв. 

Нэг ном нь дууссан, төлбөр буцаагдана гэнэ ээ гэв. Шууд зүрх рүү нэг юм ёнк гээд л явчихсан. Хэсэгтээ жаал бухимдав. Дуугай байхгүй, онлайн захиалга болохоор мэдэхгүй, түрүүлж ирсэн нэгэнд нь зарчихсан юм уу, хүргэлтээ захиалга өгсний дараа нэлээд удаж байж гаргадаг биз дээ? Бла бла гээд номын дэлгүүрийг дарамтлаад авсан. Хо хо. 

Хаа очиж дэлгүүрийн ажилчид төлөв, даруухнаар уучлаарай, 5 сард дахин хэвлэлтээс гарна гэж хэвлэлийн газар нь хэлсэн гэхээр нь жаахан уужрав шүү дээ. 

Уур бүхимдлаа урьтал болгосонд эсрэгээрээ уучлаарай. Хи хи. 

Өө тийм, бас нэг дуугай байгаагүй зүйл гэвэл. "Та бүхэн, танай хоёр номын дэлгүүр зохиолч Наминчимэд гуайтай хамтраад, гадаадад байдаг уншигчдадаа зориулж, гадаад дотоодын номны шуудангийн зардлыг хөнгөлөх ажилд дуу хоолойгоо хүргэвэл таарна" гэчихсэн. 

Зөв үү? Буруу юу? 

Хамгийн ихээр уншихыг хүссэн ном нь байсан юм. Бас нааш нь дайж авчрах хүнээ олчихоод, за гэдэг ам тангарагыг нь авчихсан байсан юм. Жавхлан юм аа ерөөсөө. 

Жавхлан гэснээс, Жавхлангийн нэг дууг дуулж сурч байгаа. Ха ха.

Би чинь наашаа ном авах гэж бас л сүрийг бадруулдаг байхгүй юу. Чаддагаар нь ижий аавыгаа зарна. Тэд чинь настай хүмүүс болохоороо бас тэр түр бас уухайн тас за гээд хөдлөхгүй. 

Шуудангийн зардал номноосоо үнэтэй болохоор ижий аав хоёр минь бас миний өмнөөс гайхаад, хайран санагдаад байдаг шиг билээ. 

Наашаа цаашаа хүн ирж очдог байхад ширэн нүүрлээд ном дайдаг байлаа. Одоо яг миний суудаг мужид хүн ирэхгүй байна л даа. 

Ямартай ч 2 сард гурван ном захиад авахуулчихсан байсан. 3 сар гараад нэмж 5 ном захьчихаад сууж байна. Энэ хачин шуналыг одоо яах уу? 

Гэрт уншиж амжаагүй номнууд зөндөө л байна. Гол нь зулзагнууддаа цаг гаргаад тэр бүр завдахгүй гүйж байтал хүмүүс миний шуналыг хөдөлгөөд байх юм...

Өө тийм нэг номыг нь япон хэлээр унших санаа төрсөн. Номын санд байна лээ, хайсан чинь. Ашгүй. 

Хань ижил бас нэг ном нэмээд захиадхаач гэсэн. Ерөөсөө ном гэдэггүй хүн чинь. Би наана нь бөөн баяр. 2 болгочих уу гээд байна аа бас. Хи хи. 

Ямар ном уншмаар санагдаад, байж сууж чадахгүй гэгэлзээд, бухимдаад, тэгснээ уужраад байсныг дээрх линкээр нь ороод бичлэг үзсэн хүмүүс шууд таах байх. 

Гартаа оруулаад, уншихаараа мэдээж блогтоо бичнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

Жич: Гэрийнхэндээ баахан төвөг удсан хүн чинь ая тал засаад "Дахиж хэсэгтээ ном захихгүй ээ, дахиад ном гэж яриад, бичээд унавал загнаарай, чадахгүй чадахгүй, тийм зав зай алга гэж" гээд хэлээд тавьчихлаа. Би чадна аа...

2022年3月4日金曜日

Бас л идсэн уусан

За бас л идсэн уусан бичвэр шүү. Ядаргаатай юм гэж бодсон нь алгасаарай. Хэ хэ. 

Сая бүтэн сайнд намайгаа крашладаг хоёр ч өвөө залгаад.  

-Чи минь гэртээн байна уу? 

-Байна байна, яасан ийсэн?

-Краш чинийхээ царайг нэг харчихмаар санагдаад.

Ха ха. За за энэ сүүлийн өгүүлбэр тоглосон юм шүү. Гэхдээ л уулзмаар байна аа гэдэг чинь намайгаа санасан л гэсэн үг биз дээ? Энэ чинь одоо.

За үүнийг гэр нь ойрхон өвөө өгсөн. Яагаад өгсөн гэхээр? Би энэ оны сүмогийн хуанли аваачиж өгсөн юм. Нэг "банзүкэ"-тэй хамт. Одоо ч монголчууд сүмо үг хэллэг надаас илүү мэддэг болсох байх тийм ээ?

Банзүкэ гэдэг нь тухайн сард барилддаг сүмочдын оноолт, дараалал бүхий япон улалмжлалт цаасан дээр хэвлэсэн зүйл байдаг.

Яваад орсон чинь өнөөдөр ууна биз дээ? 

-Хамт сүши идэнгээ ганц лааз шар айраг уух уу? 

гэдэг юм даа. Хо хо. Гэгээн цагаан өдрөөр шүү, 5 цаг л болох гэж байсан байх. Би ихэвчлэн бага зулзагатайгаа очиж хааяа даа буу халдаг юм. Энэ удаад ганцаараа очсон болохоор хань татсан байх.

Хань ижил нь асрамжийн газар байдаг, хоёр хүү нь хол. Нэг нь бүр гадаадад байдаг, бараг харьж ирэхгүй биз дээ гэж ярьдаг.

Тэгээд л бодлоо. Миний муу ижий аав бас ингээд л ярьж суугаад, орсон гарсныг хань татаж суудаг байх даа гэж.

Данхтай цайгаа хувааж уух хань ижил насны бөгсөнд их хэрэгтэй гэдэг дээ. Энд тэгсэн ганц нэг шар айраг хувааж уух хань хэрэгтэй байдаг шиг. 

Тэгээд хамтдаа гарч дэлгүүр ороод, сүши авсан. Тэгснээ гэрийхэндээ бас ав. Чамайг уучихаад очихоор хэн хоол хийхэв? Бас хань ижил чинь уурлахгүй гэсэн. Ха ха. Инээдтэй байна уу? 

Маргааш орой нь залгаснаа, хань ижил чинь уурласан уу? Гайгүй юу гэж санаа тавьсан. Хи хи.

Өнөөх нэг өвөө нь үүнийг авчирч өгсөн. Тэгснээ нээх хөөрхөн, бууз идмээр байгаа шүү. Дараа хийж өгөөрэй гэсэн. Самган нь болон бэр нь дуртай. 

Тэгж байгаад бууз хийж хөлдөөгөөд аваачиж өгөхөөр ярилцаад л байна.

Өө энэ хамтдаа шар айраг уусан өвөөгийнд идсэн. Хөлдүү халаагаад л идчихдэг. Дээд гурил нь жаахан түүхий ч юм шиг. Өвөө дутуу халаасан байх. Ккк. 

Ганцаараа байдаг болохоор хоол хийхгүй. Иймэрхүү бэлэн юмаар л болгодог бололтой. Дараа нэг гэртээ урьж халуун шөл уулгая гэж бодоод байгаа.


Үнэтэй гэсэн шар айргаараа дайлсан. Наана нь арай жаахан хямд нь байсан л даа. Крашдаа бас чанартай юмаар үйлчлээд байна аа, хөөрхий минь. Хо хо. 

Би ганц биш 4, 5-ыг уучихсан байх шүү. Час улаан хацарлаад л гэртээ яваад орсон. Манайхан нүд нь орой дээрээ гараастай. Ккк.


Харихад бас үүнийг боож өгөөд байна аа. Хариад гэрийнхэнтэйгээ идээрэй гээд. 4 хуваагаад зүсэхээр яг л таарсан хоолны дараах амттан болчихож байгаа юм. 

Бага зулзага идээгүй юм байна. Би нэмчихсэн байх шүү. Халчихсан байсан болохоор санадаггүй гэхгүй юу? 

Энэ амттаны зургийг нүүрномдоо оруулсан чинь бас нэг өвөө дараа уухдаа хэлээрэй, наадахыг аваад очно оо гэсэн. Бас нэг крашлагч минь. Ха ха. 

За ингээд нэг бүтэн сайныг бид далайн хишгээс хүртэж, гэдэс гарах шив дээ. Дээрх хавч чанасан байсан болохоор, амар байсан. 

Япон эмээ өвөө нарынхаа ачаар үе үе сонин содон зүйл их л идэх юм дөө. 

Та нар минь ч бас гадаад хүн таарвал, гадаад хүнтэй найзалбал эх орныхоо сонин содон зүйлээс өгчихөж байгаарай. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年3月3日木曜日

Талим өвгөн минь дээ

За би нимгэн номнуудаасаа түүж уншиж байгаа юм шүү. Олон нимгэн номтой байна уу? Хэ хэ. 

Зохиолын баатар Анарын дуртай гэж жигтэйхэн зүйлийн нэг нь морь унах. Боломж гарвал морь уначих юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөн наадмын талбай руу зүглэнэ. Ингээд нэгэн цайлган бүсгүйтэй танилцаж морийг нь гуйж унана.

Түүнд уриалгахнаар морио өгч унуулсан бүсгүйг Ийнгаа гэнэ.

Ийнгаагийн юунд ч юм татагдсан Анар түүнд сарын дараа гэрт нь очиж уузлахаар амлалт өгнө. Ийнгаа ч түүнийг гэртээ урьж морь унахыг хүснэ...

Ёстой нэг цагаахан, ариухан хайр сэтгэлийн эхлэл ингэж тавигдана. 

Өмнөх номонд гардаг шиг "татаж чангаадаг" зүйл гарахгүй. Гоё.

Гаднаасаа нэг муу хөдсөн дээлтэй хөгшид минь дотроо ямар их, ямар аугаа зүйлийг агуулж байдгийг ухааруулсан ном санагдсан. 

Талим өвгөний тэр ухааны цар, байгальд хандаж буй хандлага зэргээс их зүйл ойлгоно. 

Хот газраас тэс өмнөө, нарлагхан, цэнхэрлэн харагдах үзэсгэлэнт уул толгод, нүд алдам тал нутаг, хөх тэнгэр, ногоон зүлэг, сувдан цагаан гэр, чулуун гэр эдгээрийн тухай уншаад, Монгол харихдаа хөдөө л амьдардаг юм шүү гэх бодол тээв. 

Ер нь гадаадад амьдардаг улс хэрэв үүнийг уншвал тэгж бодогдохоор, бодогдуулахаар бичигдсэн. Зохиолчийн агууг биширнэм...

Хотод төрж өссөн надад ингэж бодогдохоор, хөдөө өссөн хань ижил аягүй л бол маргааш ерөөсөө "харьлаа" гэх вий дээ. 

Тийм болохоор л "хүн байгаль хоёр хүйн холбоотой" гэж ярьдпаг, сургадаг, бичдэг биз ээ?

Олон юм бичмээр байвч өөрсдөө уншваас тансаг тул зургийг нь л орууллаа. Хэ хэ.

"Цахилж яваа гөрөөс" туужийн эсрэг талаас нь бичсэн, нэг ном мөтрлөө 2 зохиол уншина гэсэн үг. Нимгэхэн хөөрхөн зохиол хэрнээ ихийг бодогдуулсан, өгөөж ихтэй хоёр хөөрхөн тууж нэг дор уншчихна шүү...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年3月2日水曜日

Зургийн хичээл 2

За саяын өнгөрдөг бүтэн сайнд хоёр зулзага минь усан будгийн хичээл хийв. Эгч нь гэв гэнэт л бийр, будаг барьж ирээд, оймсоо тайлаад, өмдөө шуугаад суусан. Дүү сармагчин дээрээ тавьсан үе нь болохоор дуурайсан.


Эгч шууд гараа будсан, шар өнгөөр. Дүү шууд дуурайсан, улаан өнгөөр. Тэгээд ватум цаасан дээр дараад дараад явсан. Аавын гарыг бас будсан. Аав сүмочдын гарын хээ бүхий гарын үсэг шиг байна уу? гээд л хөөрсөн бүгд. Хи хи.


Гарынхаа дүрсийг дарж дуусаад, шууд хөлийн улаа будаад эхэлсэн. Ямар ч эргэлзэх зүйл байхгүй. Цэцэрлэгтээ ингэж будаж, гар хөлийн хээгээ дарж байсан улсууд, бага насаа санагалзанхан л будаж байсан, дунд зулзага.

Ижий аав нь яасан? Соц нийгэмд өссөн юм болохоор аливаа зүйлд ариг гамтай гэж өссөн юм болохоор, гайхасхийгээд л харж суув. Ккк.


Сүүлдээ бүр хөлийн шилбэ энэ тэрээ будчихсан сууж байсан. 

Энэ нил ягаан нь усан үзэм шүү. Хөлийнхөө хуруугаар тэр бөөрөнхийг нь зураад байсан. 

Яагаад ингэж гэнэт будаг шунх болов гэхээр цэцэрлэг сургуулиас нь ирсэн бүтээлүүдийг хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгаад, хаяхыг нь хаях гэсэн чинь ар тал нь хайран санагдаад, зураг зурна гээж хурааж байсан юм. 

Тэгээд л толгойд нь ёнк гээд л ороод ирсэн шиг байна лээ. 

Гэх мэтчилэн хагас бүтэн сайныг хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлцгээе гэсэн уриатай өнгөрөөдөг болж дээ. 

Та нар минь ч гэсэн үр зулзагуудынхаа төлөө "ЗА" гэж хэлцгээгээрэй. Амжлт хүсье. Түр баяртай.

2022年3月1日火曜日

Цахилж яваа гөрөөс

Кино ч байдаг, би багадаа жүжгийг нь үзэж байсан шиг санаад байгаа юм. Худлаа байж магад. Кино театрт киног нь ч үзсэн байж магад. 

Биднийг жаахан байхад ангиар нь хүүхэлдэйн театрт жүжиг үзүүлдэг, дадлагын багштайгаа хамт кино үздэг байлаа шүү дээ. 

Нэг кино санаанаас гардаггүй юм. Ангийн охид бөөнөөрөө уйлаад л, галстукаараа нус, нулимсаа арчаад л. Ха ха. Соц нийгэмд байсан байж нусны алчуур нь ч хааччихсан юм. 

Нусны алчуургүй явна аа гэдэг чинь намын үзэл суртлыг маш том зөрчсөн үйлдэл дээ, уг нь. Ккк. 

Гэснээс тэр кино нь ээжийн тухай кино. Нэрийг нь мартаж, ямартай ч их уйлуулдаг.

За оршил нэг иймэрхүү.

Жүжигчин Өлзийхүү тоглодгийг бол сайн санаад байгаа. Бусад жүжигчдийн нэрийг сайн мэдэхгүй байна өө. 

Хөдөөний ахуй амьдрал, хөдөөнийхний хайр сэтгэл. Хөдөө хөдөө гээд, хөдөөнийхний дургүйг хүргэх вий дээ. Монгол ахуй, монгол хайр дурлал гэе дээ. 

Хөдөөний эрчүүд жаахан халахаараа бас уусан нь доошоо ордог уу? Ха ха. Ихэнх монгол ахуйтай ном зохиолд тэгж гардаг тул. Хотынхон бас уусан нь доошоо ордог хүн бий л дээ. Гол нь хаалга үүд нь түгжээтэй тул тэр бүр харж явдаг хүүхэн дээрээ очоод, ороод хоночихдоггүй тийм ээ? 

За за их гоё зохиолын тухай бичих гэж байснаа, юу ч биччихэв дээ. Миний энэ хоёр мутар гуай. Ккк. 

Бодоод байх нь ээ, эзэгтэй хүмүүс хэт тогооны хүн болж, 60 чавганцын ажилдаа түүртэж нэг хэвийн байх, унжуу байх дэмий юм байна шүү. Дэжид шиг.

Тогоохүү шиг аальгүйхэн, харц чулуудсан, эрхийн балай байх ёстой юм байна шүү. Мэдэж авлаа гэхгүй юу? Хо хо. 

За унших завдалгүй хүмүүс киног нь үзээрэй. Үзэх боломжгүй нь уншаарай. Хэ хэ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年2月28日月曜日

Зургийн хичээл

Бид зургийн хичээлээ хийсээр л байгаа шүү. Өдөр бүр биш л дээ. Жаахан цаг гарсан үедээ. Заримдаа ч эгчийг энэ ажилд томилдог.

Ямартай ч нэг ийм дугуй зураад, нүд ам хамар зурдаг л болж байна. Охид нэг тийм томоо гэг нь нүдтэй охин зурдаг байсан. Банди нар яах нь уу? Ажиглалт хийнэ дээ. Хи хи.


Эгч нь чиглүүлж өгөөд, за одоо нүд, ам, хамар зур гэж хэлнэ. Өнөөх нь дуртай газраа, хүссэн хэмжээгээрээ зурна. Цас ихтэй, олаф хийсэн нь сэтгэлд нь тод байх шиг, цас харахаараа олаф, зураг зурах болохоор олаф гэсэн нэг хүн байна. Ккк.


За энэ зүүн талын зураг бол сүнс, мангаа гэх мэтийг илэрхийлдэг. Ийм мангаатай ном зээлж ирсэн чинь байнга уншуулаад, зургийг нь зуруулаад биднийгээ чангалж байгаа. Хо хо.

Энэ бол зургийн хичээлийн оргил үе нь. Юу билээ хийж байгаад анзаарсангүй, нэг харсан чинь хоёр гар нь шивээстэй юм шиг л болсон байв. Аав зур зур гэсэн гэсэн. 

Ямар болтол нь зурах нь уу? хармаар байсан шиг байна лээ, аав нь.Мэдээж арилгах гэж бөөн л юм болно. Халуун усанд суухаар бас ч гэж гайгүй арилчихаж байсан. 

Жаахан маамаатай ээж аавууд та нар шүү. Та нарын дараа би шүү. Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2022年2月26日土曜日

Дахин шинжилгээ өгсөн нь

Гарчигнаас уншихад л ойлгомжтой юу? 

Бага сургууль дахин амраад. Зулзага дахин шинжилгээ өгөөд. Хариу нь сөрөг гарсан. 

Сургуулиас мэйл ирсэн цаг мөчөөс дахиад л амны хаалтаа зүүх, тусдаа унтах ажиллагаа өрнөв. Цаашаа цаашаа гэж хэлүүлж зулзагадаа загнуулав.

Хариу нь сөрөг гарлаа гэж уншаад амны хаалтаа авч хаяад л, тэврэлдээд, цаашаа гэж хэлсэндээ уучлал гуйгаад л сүрийг бадруулсан чинь хэдхэн мөчийн дараа дахин мэйл ирэв. 

Ойрын хавьтал болсон тул 3 сарын 1 хүртэл карантийлагдана гэдэг юм даа. Буцаад л амны хаалт, тусгаарлалт. Ха ха.

Эерэг гарсан хүүхэд байсан бололтой. Сурууль баасан гарагт хичээллэсэн боловч зулзагын анги танхимаар хичээллээгүй. Цахимаар хичээл явагдав. Ангиас нь гарсан бололтой. Багш сурагчгүй гэрээсээ. 

Сөрөг гарсан ч ойрын хавьтал гэж тооцогдсон хүүхдүүд гэртээ ч гэсэн аль болох амны хаалттай, тусгаарлагдвал сайн гэсэн эрүүл мэндийн газрынх нь заалт байна. 

Карантийн тавигдтал хальт тусгаарлалтын байдалтай, гэхдээ 100 хувь биш. Хоолоо идэхдээ нэг жижиг эвхэгддэг ширээнд тусдаа хооллож байна. Унтахдаа ганцаараа тусдаа өрөөнд унтаж байна. 

Ад үзээд, хаячих гээд байсан ширээ минь аминд орж энэ тэр. Хаяхгүй хэсэгтээ азнахаас. Аминдаа гэрийнхээ элдэв новшоо цөөлчих санаатай үзэх л юм, чадахгүй нь сайхан. 

Бусдаар бараг хамтдаа дөө. Дүүтэйгээ тоглочихсон гүйж явна. Хамтдаа зураг зурна. Хамтдаа зурагт үзчихсэн сууна гэх мэт. Хо хо. 

Хүүхэд л болсон хойно ээждээ бас эрхэлмээр санагддаг бололтой, ирээд тэврүүлнэ. Ээж албаар том харж, чи чинь ингэхэд гээд л инээнэ. Тэгэхээр зулзага үнэнгээсээ гомдоод байгаа бололтой дог шүү. Хи хи. 

Хань ижил далимдуулж нэг өдөр амрав. Хувийн хэвшлийнхэн иймэрхүү тохиолдолд ямар арга хэмжээ авахаа бас сайн шийдээгүй бололтой. Дарга цэрэг хоорондоо зөвлөлдөөд, хариу хэлтэл амар гэсэн. Азны коля л байх шиг...

Улсын байгууллагууд харин эртнээс манюалаа зохиогоод, тэрнийхээ дагуу ажиллаад байх шиг. Бага зулзага бид хоёр, ойрын хавьтал болсон гэр бүлийн гишүүн нь элдэв шинж тэмдэггүй бол албандаа явж болно гэсэн. 

Тусчихаагүй байгаасай гэж хүсээд л сууж байх шив дээ. Суугуул мужид минь сүүлийн хэд хоног их гарч байна өө. Сургууль цэцэрлэгт их байна. Хэдэн бага сургууль нь ээлжлээд л гараад, нэг амраад, нэг буцаж хичээллээд л гэсэн хэмнэлтэнд байна. 

Томчуудын гурав дахь вакцины бичиг ирсэн. Захиалаад хийлгэдэг байх даа. 5-12 насны хүүхдүүдэд вакцин хийж эхлэх гэж байгаа. 

О.зулзага 3 дахиа хийлгэсэн. Риакци өгсөн бололтой байсан. Анагаахын  салбарын оюутнууд хамгийн түрүүнд хийлгээд байгаа. Хүн хүч дутагдвал дайчлагдах л байхдаа хөөрхийс. Ингэхэд 2 курс боллоо шүү дээ, ирэх 4 сараас. 

Цаг хугацаа ч хурдан юм даа. 4 сараас бүгд дэвшинэ. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт шүү. 

Энэ муухай өвчнийг яая гэж байхад дайн ч бас юу вэ дээ...

2022年2月25日金曜日

Маччя амттай ном

Японы уламжлалт цайны ёслолын тухай сонсоогүй хүн ховор байх тийм ээ, өнөө цагт. 

Анх япон хэл сурахаар оюутан болохдоо л энэ тухай сонсож байлаа. Тэр цагт мэдээ мэдээлэл ховор ч байж. Интернет гээч зүйл ч түгээмэл биш, хүссэн мэдээллээ хүссэн үедээ ороод уншчихаж чаддаггүй л байв шүү дээ. Гэтэлд одоо...

Номын зураг оруулчихаад юун цай яриад байна гэж болож байна уу? 

"Мянган тогоруу" номонд гарч буй цайны ёслолоор хэрэглэдэг аяга, цайны багс, үндэсний хувцас болох кимоно зэргийг тойрсон яриа, бодол, үйлдэл зэргээр дамжуулаад япон хүмүүсийн ахуй байдал, сэтгэлгээ, хайр дурлал зэргийг дэлхийд таниулсан гэж үздэг юм билээ.

Би энэхүү цайны ёслолын тухай нэг их сонирхоод, дурлаад байдаггүй болохоор дэлгэрэнгүй бичиж чадахааргүй байна өө. Харин энд тэнд таарвал цайг нь уучихна шүү. Эхэндээ ч гашуун, амтгүй санагддаг байсан. 

Удаад ирэхээр дасаад дуртай болж ирдэг юм билээ. Цугт нь өгдөг амттанд л харин өдгөө ч нэг их дурлахгүй байгаа.

Та бүхэн өөрсдөө хайж олоод уншаарай. Мэдээлэл зөндөө олдох байх. 

Орчуулагчийн тухай ганц нэг үг тэрлэхэд. Анх японд ирээд удаагүй байхдаа орчуулсан Наранбаяр "сэмпай"-ын тухай их сонсдог байж билээ. Японд хэлэнд маш сайн гэж дуулддаг байлаа. 

Хэдэн жилийн өмнөөс Шинэ Монгол сургуулийн захирал, саяхнаас улс төрд үзэлцээд, дуу хоолойгоо өргөөд, хүргээд яваад буйд нь ихээхэн баярладаг. Улс төр одоо ер нь цүнх баригчдаас салах цаг нь болсон, өөрчлөгдөөсэй гэж бодоод л...

Орчуулсан нэг номыг нь их дээр уншиж байсан. Энэ тухай сонгуулийн үеийн бичлэгтээ бичсэн санаж байна. 

Зохиолчийн тухай ганц нэг үг тэрлэхэд. Аягүй тэрлэхэд гэчихэж ээ. Зүгээр л хаанаас ч билээ уншсан мэдээллээ энд оруулахад. Кавабата Ясүнари. Утга зохиолын төрлөөр улсаасаа анхдагч Нобелийн шагналтан.

Энэхүү "Мянган тогоруу" зохиол нь түүнийг Нобелийн шагнал авахад маш том үүрэгтэй. Нобелийн шагналын хорооноос санал болгож байсан бусад 2 номыг нь ч уншмаар санагдав. 

"Цаст орон", "Хуучин нийслэл". Мөн япон хэл дээр нь ч уншчихмаар. Уншчих юмсан гэсэн номынхоо тэмдэглэлд оруулна аа. 

Гэснээс унших номын жагсаалт бичээд сүйд болоод байсан даа. Япон номын жагсаалт гаргамаар юм байна шүү. 

72 насандаа хийн газ тавьж амиа хорлочихдог. 

Номын тухай ганц нэг үг тэрлэхэд. Цайны ёслолыг тойрсон яриа, үйл явдал гардаг тул яагаад ч юм ногоон цай уумаар санагдсан. Өнөөдр нэг бяцхаан ажлын минь цалин бууна. Гарч маччя авна аа.

Орчуулга мэдээж таалагдсан. Үг үсгийн алдаа багатай, гэхдээ ганц нэг алдаа олж харсан. Тэмдэглэчихсэн. Хэ хэ. Зохиолын гол баатар Кикүжигийн нэрийг алдаж бичсэн гэх мэт. 

Энэ үгийг японоор юу гэдэг болж гэж бодоод тодруулж тэмдэглэсэн үгс ч байгаа. Ингээд бодохоор эх хэлийг  нь дэргэдээ тавьчихаад уншвал сонирхолтой ч юм шиг санагдсан. 

За тэгээд эр эмийн хоорондын харилцаа, сэтгэл гээч зүйл таашгүй юм тийм ээ. Дээрээс нь гадаад хүний. Хи хи. Ээжид нь сэтгэл алдраад, тэгснээ охиныг нь ч "шохоорхоод". 

Аавд нь хайртай дуртай байснаа хүүг нь харангуутаа аавынх нь дүр төрхийг хүүгээс нь олж харангуутаа учир ургуулаад гээд л сонин хачин зүйл их байна шүү.

Аавынхаа нууц амрагтай учир ургуулаад л...

Кикүжитэй суулгах гэж танилцуулсан нэгэн цэвэр ариун бүсгүйн цайны ёслолд барьж ирсэн баадангийн хээ болох "мянган тогоруугаар" номоо нэрлэсэн нь үндсэндээ японы тухай дүрслэлийг тархинд суулгачих шиг болсон. 

Өнөө цагт их хачирхалтай санагдах нэгэн зүйл бол Кикүжи мянган тогоруут баадангийн эзэн болох Юкикотой гэрлэх боловч түүний цэвэр ариун, өөрийн нүгэл гэм зэргээс болоод бал сараа тэмдэглэн аялж байж үнсэхээс хэтэрдэггүй. 

Уг зохиолын дараах дэвтэр ч гэдэг юм уу, нэг тийм дуусгаж амжаагүй гэж үздэг юм билээ...

За за ёстой урт болчихлоо. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年2月23日水曜日

Амттан

Шармаанийхаа өдрөөр идсэн амттан минь. Хүн өгсөн юм өө. Хань ижлийг минь эргэж байгаа гэсэн. Хэ хэ.

Гүзээлзгэнэтэй бялуу. Ширхэг олон байсан тул нэг хүн хоёр хоёр ширхгийг идсэн. 

Бага зулзага жаахныг л идсэн. Иймэрхүү амттанд нэг их дурлахгүй байгаа нь сайшаалтай.

Ийм бороос нь би нэгийг Шармааниа уншихдаа идсэн. Санаа дагаад ном минь ч илүү амттай байсан. Үгүй ээ эсрэгээрээ ном минь амттай байсан тул энэ бялуу илүү амттай санагдсан ч байж магад. 

За байз, энэ хаанаас  ирлээ дээ? Би бол худалдаж аваагүй. Аан тийм, дунд зулзагын зургийн дугуйлангаас ирдэг амттан дотор байсан. Ээжийгээ дуртай болохоор нь хамгийн түрүүнд иймэрхүү амттанаас нь өгдөг. 

Өөрсдөө бусад амттанаа иддэг. 

Гэснээс "Сахар" номыг хурдан уншмаар байдаг. Тэгвэл энэ байнга иддэг амттангаас гарах байхдаа тийм ээ? Хо хо. 

Заримдаа нэг их гэгээрсэн хүн баахан номны зураг, нэг бол баахан идсэн уусан зураг оруулдагт уучлана биз ээ?

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年2月22日火曜日

Данхтай боргол хоосолсон нь

Дээр нэг айлд очиж данхтай цай хоосолсон доо. Тэгэхэд уусан боргол. Эхлээд боргол уусан юм. 

Дахиад уумаар л байна гэсэн санааг минь ойлгоод данх цай чанасан байх, хөөрхий минь. Хо хо.

Боргол л болсон хойно шоколадгүйгээр төсөөлшгүй. Овоо үнэтэй "годива" байсан. Би үүнээс нь нэммээр л байсан. Даанч нэмж өгөөгүй. Хи хи. 

Хөвсгөр зөөлөн амттаныг нь хамт ирсэн нэг бүсгүй авчирсан. Зулзагуудад минь хүртэл авчирж өгсөн.  

Зулзагуудад өгсөн нь. Яаж зүгээр идүүлэхэв. Зургаа дарна шүү гэж ирээд л маяглав би. Зулзагууд ч мэддэг болсон. Зураг дарахыг минь хүлээгээд л, хөөрхөн. Хэ хэ. 
 
За тэгээд л болсон болоогүй идсэн ууснаа, өгсөн авснаа бичдэгийг минь уучлаарай. Өө, өнөөх чинь өнөөхөө л бичсэн байх шив дээ? гэхээрээ алгасчихаж байгаарай, захих минь. Хэ хэ.
 
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年2月21日月曜日

Дахиад л цас...

Дахиад л цас мөсний орон болчихоод сууж байна. Ойрын хэд хоног хүйтэн байна гэсэн.

Оцон шувуу шиг алхаж байна. Оцон шувуу шиг давхиж байна гэх үү? Хэ хэ. 

Нэг сайхан нь жолооч нар нь элдвээр хараахгүй, сигналиа хангинуулахгүй. Тийм болохоор жолоондоо тааруу мань мэт шиг нь элдэв аваар осол гаргачихгүйхэн шиг л гэлдэрч байна.

Алхаж явахдаа дарсан зураг. Яг ингээд цасаа харахаар цав цагаахан, хөвсгөрхөн цас. Эхэндээ сайхан, рамаанчик. Нэг их машин явдаггүй туслах зам. Машин явсан мөрөөр л алхав.

Машин зам. Цас нь мөстөөд, донслоод, бага зулзага гайхаад байсан. Авиа гаргаад л өөөөө гэж дуугараад, инээгээд байсан. Зулзага бид хоёр албандаа явах зам зуур, гэрлэн дохион дээр зогсох зуур дарсан зураг.

Машины энэ утаа агаарыг ямар их бохирдуулдаг болохыг энэ цаснаас харж болохоор байгаа биз?

Япон айлын хашаа. Ийм хашаатай айл төв газраараа байдаг энд. Ихэвчлэн хашаагүй, нэг бол модоор хашаа барьчихсан байдаг. Хашаан дотроо ийм япон нарс мод их тарьж, хэлбэр дүрсийг нь өөрийн үзэмжээр засаад байдаг юм. 

Түүнийгээ харж баясдаг ард түмэн. Сүүлийн үед нийтийн орон сууцанд амьдраад амьдралын хэв маяг ч өөрчлөгдөж буй шүү...

Ажлын гадаах мод. Сакүра байсан шиг санаж байна. Цагаан өнгийн цэцэг дэлбээлсэн юм шиг харагдаж байгаа биз?

Ажлаас гараад харахад нэг иймэрхүү. Өдөртөө сайхан нар гараад, цас бага зэрэг хайлах янзтай. Хайлаад ирэхээрээ харин онцгүй шүү. Шал пал гээд л гутланд халтай. Усны гуталтай л сайхан найзлана шүү дээ.

Нарсан дээрх цас хүндэдхээрээ модоо хугалдаг. Энэ овоо их тогтчихсон байсан. Айлын хүнд цасаа гөвөөрэй гэж хэлмээр санагдсан. Хэ хэ. 

Гэснээс би бас гарахдаа гэрийнхээ гадаах европ нарс модныхоо цасыг гөвсөн. Бараг хугарахаа шахсан байсан. Арай ч хугарчихаагүй байв шүү дээ. 

Нээрээ энэ европ нарс их том саглайж ургадаг, онцгүй, арчилгаа нь хэцүү гэж танил өвөө хэлсэн. Тэгж байгаад сольсон нь дээр гэсэн. Одоогоор яахаа шийдээгүй л сууна. 

Сургууль амраасай гэж хүссэн нэг хүн байсан ч амраагүй, урамгүйхэн албандаа явсан. Ккк.

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.