За та бүхэн гарчгийг нь хараад уншмаар санагдаад ороод ирсэн үү? Эгч "Тэнгисийн эрэг дээр" гэдэгт оролцоо юм болов уу? гэж мэгж бодсон уу? Ха ха.
Үгүй юм аа.
Энэ л Япон тэнгисийн эгэрт ирээд нэлээд хэдэн жилийг үджээ. Байнгын уншигчид минь бараг блог бичсэн цагаас нь тооцоод хэдэн жил болж байгааг минь бодоод гаргаад ирэх байх шүү. Хэ хэ.
Өгөөж ихтэй байсан. Золиос ч байсан. Тухайн хүний харах өнцөг л мэдэх зүйл...
Намуун сайхан өдөр байлаа. Өөрийн эрхгүй л зураг дарав. Түүнээс ч далай тэнгис чинь нэг уур нь хүрэхээрээ бас л... Та бүхэн мэдэж байгаа биз дээ?Хэдий эрэгт нь шахуу амьдардаг байж тэр бүр эрэгт нь очоод алсын бараа ширтэж, эморч амждаггүй юм. Угтаа алсын бараа ширтэж, эморон бясалгаж, нүдээ амраамаар л байдаг ч амралтын өдрүүдээр зулзагуудын элдэв ажилд гүйгээд л таарах...
Энэ өдөр ажлаар явсан юм. Хэдий ажил л гэсэн амжуулна аа гэж.
За энэ дээврүүдийн нэгэн дор нь би нь амьдардаг шүү. Хэ хэ. Тоглосон юм аа, эгч нь үүнийг бодвол арай хотжуу газар нь гэрээ бариад амьдарч байгаа шүү.
За энэ дээврүүдийн нэгэн дор нь би нь амьдардаг шүү. Хэ хэ. Тоглосон юм аа, эгч нь үүнийг бодвол арай хотжуу газар нь гэрээ бариад амьдарч байгаа шүү.
Яг ингээд эрэг дээр, далайтайгаа хиллээд амьдрахаар бас л гайхна өө. Бороо их орохоор, хүчтэй давалгаалахаар, хар шуурга ирэхээр, цүнами ирвэл яах улс юм бол?
Ойлгодоггүй байлаа. Эд чинь далайтайгаа салшгүй хүйн холбоотой л амьдардаг улс юм билээ. Бид таван хошуу малтайгаа нэг тийм илэрхийлж чадамгүй, хүйн холбоотой байдаг шиг л юм гэж ухаарсан бөлгөө.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.


0 件のコメント:
コメントを投稿