2022年1月20日木曜日

Больсон

Дунд зулзага нэг дугуйлангаа болив. Арай л олон юманд яваад байх шиг санагддаг л байсан. Гэхдээ төрөл нь бол цөөн, дөрөв. 

Яагаав өнөөх сагс нь долоо хоногт дөрвөн удаа, тэгээд үлдсэн гурвынх нь нэг нь сардаа хоёр удаа гэхээр бараг өдөр бүр нэг дугуйланд яваад, ядраад байхаар нь нэгнээс нь гаргахаар шийдээд. 

Гол нь өөрөө дургүй байлаа. Томроод ирэхээрээ ичих булчирхай нь ажиллаад эхэлдэг юм байна. 

Сарын эцсээр шалгалт авч, шатыг нь ахиулдаг юм. Тэгсэн зулзага яахав, угийн нэг их биеийн тамирын хүн биш тул, ядаргаатай, би удаан, тэгэхээр түрүүлээд байндаа хүрчихсэн хүүхдүүд бүгд намайг хараад, ичмээр байдаг. 

Гэх мэтээр явахынхаа өмнө үглээд, унжийгаад байдаг байсан юм. Эхэндээ бол дуртай л байсан. Томроод, дээрээс нь олон юманд яваад байгаадаа түүртээд дургүй болж эхэлсэн. 

Уг нь нэг мөсөн анги дэвшихэд нь буюу 4 сараас болиулна гэж бодож байсан чинь наана нь хүндэтгэх шалтгаантайгаар болив. Хэ хэ. 

Тэр хүндэтгэх шалтгаан гэдэг нь сагсныхаа дугуйлангийнхаа ахлагчаар томилогдчихсон. Баяр хүргэе. Хэ хэ. 

Угтаа бол баярламаар зүйл ч, энд бол үнэн ядаргаатай юм билээ. Хариуцлага гээч зүйл дагадаг. Ганц хүүхдэдээ ч биш, ээж аавд нь бас давхар ачаалал өгдөг юм байна. 

Сургуулилтын үед байнга очиж харах, элдэв асуудал гарвал зохицуулах, ачаа энээ тэрээг нь зөөх. Багаасаа ингэж сүргийн? бүлгийн ажилд оролцож сураагүй бидэнд ачаалалтай л байна. 

Ядаж байхад бас лайн гээж өөрсдийнхөө холбоогоор байнга мэссэж бичилцэнэ. 

Яасан ч завтай ээжүүд байдаг юм гэж би гайхаж байна. Орой болтол хүйтэн зааланд хөлдөж үхэх гээд хүлээнэ. Оройн хоол энэ тэрээ яадаг юм болоо гэж бодно, би. 

Эх орондоо юм болохоор эрх биш эмээ өвөө, ах дүү нар нь ойр байдаг хүмүүс ч гэсэн өөр газраас ирсэн хүмүүс ч их л байдаг. Яаж амжуулаад зохицуулдаг байна аа, гайхаад, бишрээд барахгүй л сууна. 

Тэгээд ядаж нэг хүргэж өгч авдаг ажлаа эртхэн шиг хасахаар шийдээд. Мөн дунд зулзагаа бодоод ийм шийдвэрт хүрлээ гэж.  

Бага зулзагаа иймэрхүү спортын дугуйланд ороход нь бас сайн бодолцмоор санагдлаа. Эдний дунд ороод, хүү хаа гэж чадна гэж бодсон хойноо л оруулмаар санагдав. 

Түүнээс хүргэж өгөөд л авчихдаг, жилдээ нэг тайлангаа хийчдэг дугуйлангууд нь их амар юм аа. 

Зулзага минь сагсандаа тийм ч сайн биш, төгсөх ангийн хоёрхон хүүхэд явдагийн аль нэг нь болох ёстой. Тэгсэн сагсандаа сайн биш ч гэсэн өөр үзүүлэлтээрээ өнөөхөөсөө давуу байсан бололтой. 

Дасгалжуулагч, мөн төгсөөд явсан сэмпай нар нь санал нэгтэйгээр сонгочихсон. Өнөөх нэг охин нь уг нь сагсандаа их сүрхий байхгүй юу, ааш зан нь жаахан эрх талдаа охин байдаг юм. 

Би бол тэр охиныг л болчоосой гэж бодсон. Ер нь ачаалал ихдэхийг мэдээд байсан л даа. Гэхдээ яг ингээд явахаар ажиллагаа ихтэй юм аа. Ганц хүүхэдтэй бол бас болж байна өө, хама, амь амьдралаа түүндээ зориулна. 

Бага зулзага ид ааштай араншинтай, юм болгон дээр ээж ээж гэдэг дээрээ явж буй тул, нэг л учраа олохгүй бухимдал төрөөд, лайн гээч зүйл дээр нь би юм бичихээ байсан. 

Хань ижлийг чи өөрөө дагуулж явж оруулсан, өөрөө хариуц гээд. Өнөөх чинь ажил ихтэй, оройтож тардаг болохоор бас л хэцүү байх шиг байна өө. Хурдхан шиг нэг жил өнгөрөөсэй. 

Аан гэхдээ коронагийн ачаар элдэв уралдаан тэмцээн хойшлогдоод, цуцлагдаад ашгүй л байна. Энд он гарснаас хойш огцом нэмэгдээд, бэлтгэл хүртэл амарч байна. 

Хэд хэдэн бага сургуульд халдвар гараад, хотынхон маань сандарч л байна. 

Гур зуур ийм сонинтой. Бага зулзагынхаа тухай бичих юм байна шүү. Бүр матрчихаж бичих ээ. Хэ хэ. 

За маамаа нартай ээж аавуудад амжил хүсье ээ. Түр баяртай.

2022年1月16日日曜日

Эрвээхэй цахирмаа

Хотод минь байдаг ганц том моолын нэг буланд жижиг амьтдын дэлгүүр нээгджээ. Ойрд ороогүй байсан болохоор эртээд ороод, бөөнөөрөө тэнд бараг бүтэн өдөр болсон. 

Бага зулзага баярлаж байна гэж. Нохой, тоть, яст мэлхий, загас, туулай, зараа, муур гээд л байна шүү. 

Хань ижил гэртээ жижигхээн хөөрхөн аквариумтай болдог юм билүү? Хүүтэйгээ хамт загас тэжээдэг юм билүү? гэсэн. 

Зулзагууд нохой тэжээмээр байна л гэдэг юм. Хэд хоног сонирхоод арчлах л байх. Яваандаа миний ажил болно гэж бодоод, том болоод тусдаа гарахаараа тэжээгээрэй л гэдэг юм. 

Нээгдээд удаагүй болохоор ийм цэцэг энд тэнд харагдсан. Шинээр ямар нэгэн дэлгүүр хоршоо, хоолны газар гээд л нээхэд нээлтийг нь мялааж ийм цэцэг бэлэглэж, үүдэнд чимж байрлуулдаг юм. 

Нэр нь японоор 胡蝶蘭, англиар phalaenopsis orchid, монголоор эрвээхэй цахирмаа. Яг эрвээхэй цахирмаа гэж хэлдэгт яг таг 100 хувь итгэлгүй байгаа ч ямартай эндээ биччихлээ. 

Энэ цэцэгнүүдийн нэрсийг хайж олсноо мартчих гээд байдаг талтай. Мартахгүйн тулд, санаж байхаар эндээ үе үе ингэж бичдэг шүү. Ойлгоод, хөнгөн талаас нь уншаад өнгөрөөрэй. 

Гэснээс энэ цэцэгний зураг хөргийг хуучин болон шинэ блогтоо оруулж байсан шиг санаад байна. Дахин бичиж, үнэт цагаас нь хугасласан бол уучлаарай. Хэ хэ. 

Соёлтой гэгч нь хүн байна гэхгүй юу. 

Түр баяртай. Гэснээс цагаан ногоон сар боллоо доо. Бууз баншаа бэлдсэн үү? Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年1月15日土曜日

Сүши

За муу хүн идсэн ууснаа. Сонирхолгүй бол алгасаарай. Одоо ч тэгээд ийш тийшээ орж гарахгүй болохоор чинь идсэн ууснаас өөр сонин хачингүй болчихлоо. Ойлгоод хөнгөн уншаад гараарай. Хэ хэ. 

Яагаад сүши идэх болсон гэхээр? Төрсөн өдөр болоод өнгөрсөн гэсэн дээ. Ажлын өдөр ч таарав. Ажилдаа яваад ядарсан улсууд, юун гэртээ цуйван энэ тэр сэгсрэх. 

Гадуур хооллох болоод. Гэртээ ихэвчлэн мах иддэг махчин улсууд, загас идэхээр болоод. Загас ч гэсэн мах л даа уг нь. Хи хи. Ойрд ороогүй, шүси идэцгээе гээд ээ.

Би нэг иймэрхүү түүхий сонгино сармисанд дуртай. Муухай үнэртэй л гээд байдаг юм, сармисыг. Гэхдээ л эрүүл мэндэд сайн биз дээ? Хуурч буй сармис, сонгины үнэр ч үнэн тансаг тийм ээ? 

Далайн хясаа. Жижиг нь. Хясаан доторх зөөлөн биетийг нь иднэ. Дуртай гэж юүхэв. Нэлээд үнэтэй. Тэр бүр бас авч идэхгүй ээ. Мисо шөлөнд их хийж иддэг юм билээ, япончууд. 
Шиманэ мужийн Шинжи гэдэг нуураас олборлодог хясаа энэ хавьдаа нэлээд алдартай. Уулынхан минь их иддэг.  
Шүсиний газрууд дан түүхий загас гэхгүй. Хүүхдүүдэд зориулсан иймэрхүү хоолнууд бас байдаг. Одоогоор түүхий загас идэж чадахгүй бага зулзага захиалж идсэн. 

Шарсан төмс, тахианы мах. Хажуугаар нь сүшинийхээ будаанаас өгчихнө. 

Наймаалжны ороомог? Энэ бөөрөнхий гурилан дотор жижигхэн хэрчсэн наймаалж бий. Олон бөөрөнхий хэвтэй тусгай шарагчинд шардаг. Баярын үеэр энд тэнд их худалдаалагдана. 

Манайхны наадмын хуушуур шиг. Ихэвчлэн л авч идэж харагддаг. Бид бас зоолттой иднэ. Халуунаар нь үлээж ирээд л иднэ шүү дээ. Сакүрадах үеэрээ гэх мэт. 

За муу хүн нь идсэн ууснаа сайхан дэлгэрүүлээд өнгөтөөр биччихлээ шүү. Төрсөн өдрийн паарий нэг иймэрхүү даруухан болж өнгөрлөө. Мэдээж харьж ирээд бялуугаа идсэн. 

Бид үргэлж олон төрлийн жижиг бялуунууд авдаг юм. Энэ удаад гүзээлзгэний ганц том бөөрөнхий бялуу авсан чинь зулзагууд нэг их идээгүй. Дээрх крем энэ тэр нь хэт их байна, нялуун байна гээд. 

Дараа дараагийн төрсөн өдрөөр улалмжлал ёсоороо олон төрлийн, дуртай гэснийгээ л сонгож авахаар болов. 

Гэснээс тосны гэх мэт зүйлсийн үнэ нэмэгдээд бялууны үнэ ч нэмэгдэж буй гэж сонины мэдээнээс уншсан. Өмнө нь авч байснаас үнэтэй ч юм шиг санагдаад, санаа дагасан ч байж магад. 

Яваандаа элдэв амттанаас гарах л хэрэг болж байх шиг. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2022年1月14日金曜日

Амттан

Амттанаа идсээр л, хивсээр л. Энэ гэхдээ өнгөрдөг долоо хоногийх. Энэ долоо хоногоос энэ байнга хивж байдгаа больсон. Яг долоо хоног дээрээ явж байна. Сар гарангийн дэглэм барьж буй билээ.

Шинэ хүн ажилд ороод. Нэг хүүхэн өнгөрдөг 8 сард ажлаасаа гарсан юм. Уг нь залуухан, миний үеийн. Эрүүл мэндийн шалтгаанаас. Гэхдээ шинэ дарга цэрэгтэй таараагүйгээс болсон сураг байсан.

Шинэ хүн 1 сараас ажилдаа орж, ийм амттан барьж ирсэн. Би нэгийг нь амссан. Бусдыг нь гэртээ авчраад гэрийнхэндээ өгчихсөн. Юу ч идсэн хөвсийдөггүй хүмүүс гэрээр нэг байх юм. 

Өвс идэж ус уугаад байгаа хэрнээ л хөвсийгөөд байдаг нэг хүн байх юм. Яалтай?

О.зулзага харьж ирэхдээ ажлынханд минь авч ирсэн амттан. Гүзээлзгэнэтэй, чокотой. Би амсаагүй. Амттан ихсээд гэж цаанаасаа бие организм хэлээд байхаар нь. Хэ хэ.

Төрсөн өдөр болоод өө, саяхан. Тэгсэн ажлынхан ийм зайрмагаар дайлаад. Энэ зайрмаг чинь их үнэтэй, тэр бүр авч идэхгүй. Хааяа л цалин бууж тансаглахаараа авдаг юм.

Амттанаа танаж буй надад амжилт хүсээрэй. Бас битгий уруу татаад байгаарай. Хи хи.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年1月13日木曜日

Амьд үгс

Энэ жилийн анхны япон ном. Зохиолч нь Сэтоүчи Жякүчёо. 99 насандаа өнгөрдөг жил таалал төгссөн. Гэлэнмаа, зохиолч хүн. 

Олон жилийн өмнө Киото хотод болсон нэг яриаг нь сонсож байсан юм. Тухайн үед хэл ус минь маруухан, нэг их зүйл ойлгоогүй ч, нэгэн ах дүү 2-ын тухай ярьж байсныг л бүүр түүрхэн санаж байна.

 Японд байдаг хүмүүс бол ихэнх нь мэдэх байх өө. Сонирхвол нетээс хайгаад үзээрэй, гараад л ирнэ. Зоолттой. 

Таалал төгссөнийх нь дараа гэнэт ухаан орж номнуудаас нь уншиж үзэхээр шийдээд. Худалдаж авах гэснээ болиод зээлж уншихаар шийдэв. 

Намтар түүх нь бас л сонирхолтой юм билээ. Токүшима мужид төрж өссөн. Гэрлээд нэг охинтой. Нөхрийнхөө шавьтай нь учир ургуулж дурлалцаад, гэрээсээ яваад гэх мэт.

Мэдээж олон зохиол бичсэн, олон ч шагнал хүртсэн. Романуудаас нь тэгж байгаад уншина гэж бодож байгаа. Шалиг сэдэвт зохиол бичээд хэсэгтээ "умай зохиолч" гэдэг хоч нэр зүүж байсан гэнэ. 

Энэ гэхдээ анх зохиол бичин гарч ирж байх үеийнх нь л хоч бололтой юм билээ. Нас ахиад гэлэнмаа болоод, мэдэхгүй хүн ч гэж үгүй, нэр хүндтэй л буурал байсан. 

Тэр шалиг зохиолууд нь анхаарал татаад. Юу бичихээрээ ийм хоч авчихав гэж бас бодоод. Хи хи. 

Энэ удаагийн ном бол "Чамд зориулах амьд үгс" гэчих үү? Өөрийн ойлгосноороо л орчууллаа. 

Номын агуулга гэвэл, хүмүүст урам өгөх, буддын ганц нэг сургааль үгсийн тайлбар, хүн гээч амьтны мөн чанар, туйлын хүсэл, алдаа оноо, сул тал, эр эм хүмүүсийн онцлог гэх мэт бичжээ. 

Зарим нэг үг хэллэг шашных болоод ч тэр үү? хэцүү санагдсан. Орчуулж бичих гэхээр бас ур чадвар хүрэлцэхгүй тул ингэсгээд л төгсөв. Хэ хэ. 

Орчуулахгүй ч гэсэн таалагдсан хэдэн мөртийг энд япон хэлээр нь хуулж бичлээ. 

私は元気なのは、お喋りだからと思います。

思う存分喋れば、お腹にも心にも何も貯まりません。

何でも貯めると、ろくなことはありません。

ストレス解消は、気の許せる人と心ゆくまで喋ることです。

ただし、本当に偉い人とは喋らずに聴くのです。

Ямартай ч санаж байх зорилгоор блогтоо оруулав. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年1月11日火曜日

Элдэв

Зураг хөрөггүй бичлэг оруулах гэхээр нэг л эвгүй байдаг болжээ. Хэ хэ. Заавал л хачир болгож зураг оруулах гэдэг болж. 

Энэ өнгөрдөг жилийн нэгэн налгар өдөр манай хоёр шүхэрнүүдээ ингэж дэлгээд, майхан болгож тоглосон. Бид бас багадаа ингэж тоглодог байсан. Эвхдэг орыг дэлгээд, хажуу тал руу нь харуулж байгаад дээрээс нь гутас энэ тэрээр бүтээгээд майхан болгодог байсан. Хэ хэ. 

Нэгэн эмээгийн гэрт байсан ваартай цэцэг. Гоёмсог санагдаад зураг дарсан байх. Ухаалаг утсанд минь явж байна. Эндээ оруулаад, утсан дээрхээ устгачихлаа. 

Хүнсний дэлгүүрийн үүдэнд ганц нэгээр нь боосон цэцэг навч их зардаг. Эмээ нар их авч харагддаг. Бодвол гэртээ ингэж ширээгээ чимдэг байх. Мөн бурхан тахилынхаа өмнө их цэцэг тавьдаг юм билээ. 

Манайхны зул шиг ч юм уу? Гал их гардаг тул зул, болон лааг барагтай л бол асаахгүй байх шиг харагддаг. Гэртээ хааяа лаа асаахаар хань ижил гэрт гал тавьчихна гээд нэлээд болгоомжилно шүү дээ. 

Гэрээ халааж байна гэж, киросен гэх мэтээр ажилладаг халаагч ашигладаг айлууд их гал алддаг юм шиг байна лээ. Болгоомж хаана ч илүүдэхгүй тийм үү, хань ижлийн түмэн зөв. 

Урдаа барьдаг нэгэн том моолын үүдэн дэх ариутгагч. Сагсыг ариутгаж буй байдал. Нэг хэсэг ороогүй байж байгаад очсон чинь үүдэндээ ийм юмтай болсон байхаар нь соёлтой танилцаж, соёлын шоконд орохоо шахаж билээ. Хи хи.

Нэг иймэрхүү л элдэв зурагтай бичлэг боллоо. Бичих гэсэн бас яаж дэлгэрүүлж бичихээ мэдэхгүй байгаа тул ингээд өндөрлөх үү дээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年1月10日月曜日

Хөршийн холбоо

Хөршийн холбоо минь бат бөх, өгч авалцсан хэвээрээ л байна. Нэг бодлын сайхан, нэг бодлын санаа зовмоор ч юм шиг. Гэхдээ яахав, амьдрал бэлгийн замаар өрнөөд ирэхээрээ сайхан гэж нэг мундаг хүн хэлдэг, бичдэг юм. 

Хатаасан илжгэн чих. Дуртай гэж юүхэв. Энэ гэхдээ ойрын хөрш биш, хань ижлийн найз өгч явуулсан байсан. Би л ганцаараа идсэн. Бусад минь нэг их идэхгүй л байсан. Азны коля билүү? Бүгдийг шахуу идсэн. 

Улирал нь дууссан ч хатаасан нь дэлгүүрт мэр сэр харагддаг. Үнэтэй гэж юүхэв. Худалдаж авч идэхгүй ээ, хэмнэх гээд. Сүүлийн үед чёко гэх мэт дуртай зүйлсийнхээ хажуугаар нүдээ аниад гардаг болсон. 

За энэ сонин бөгөөд хачин ногоог бас л хань ижлийн найз өгч явуулсан байсан. Нэрийг нь мартчихсан, юу гэлээ дээ? Нэг тийм романчик нэртэй гэсээр л орж ирсэн юм. 

Нэлээд дээхний явдал. Нүүр номдоо зураг хөргийг нь оруулсан чинь дорхноо л мундагууд нэр усыг нь хэлж өгсөн. Франц гаралтай ногоо гэсэн. Нэр ус нь broccolo romanesco гэдэг гэсэн. 

Өмнө нь хальт хамт ажиллаж байсан франц хүүхэн бас сэтгэгдэл бичиж үлдээсэн байсан. Романэско байцаа гэдэг гэж хэлж өгсөн. 

Мартахаасаа өмнө эндээ бас орууллаа. Та нарт бас хэрэг болж юуны магад. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年1月9日日曜日

Бөмбөрийн дугуйлан

Монголтой хамтарч явуулсан нэгэн арга хэмжээний нэгээхэн хэсэг. Нэгэн бага сургууль дээр явагддаг бөмбөрийн дугуйлангийн тухай танилцуулга болсон юм. 

Тэр үеэр дарсан зураг. Ойроос сонсохоор аятайхан. Дан бөмбөрийнх болохоор нэг тийм дүнгэнэсэн ая тоглосон. Түүнээс өөр хөгжим энэ тэртэй хамтарч тоглохоор сүртэй юм билээ. 

Эрэгтэй хүүхэд сурахад гоё ч юм шиг санагдаад, бага зулзагаа оруулчихмаар ч юм шиг санагдаад. Ингэхэд бага зулзага минь бидний амаар бол бүх л дугуйланд явчихсан байгаа шүү. Ккк. 

Хүн болгон л нэг аманд орсныгоо хэлж байна. Яг юунд яваад эхэлснийг цаг тухайн үед нь эндээ бичээд явах байх даа тийм ээ? 

Цахим арга хэмжээ байсан тул цаанаа буюу монгол хүүхдүүдэд хэр сонсогдсоныг сайн хэлж мэдэхгүй л байна. 

Ямартай ч японы хөдөөний нэгэн бага сургуульд бөмбөр гээч зүйлийг идэвхитэй суралцдаг хэсэн хүүхдүүд, томчууд байдаг гэж мэдэж авсан байх гэж найднам. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2022年1月8日土曜日

Дуу хөгжмийн анги 3

Үргэлжлэл шүү. Сонирхолгүй бол алгасаарай. 

Triangle хөгжим. Нэр усыг нь яг таг хэлж мэдэхгүй юм. Гурвалжин зэмсэг? Хо хо. Энэ хөгжимтэй холбоотой нэг сонирхолтой яриа байдаг, манайд. 

О.зулзага дунд сургуульд ороод үлээвэр хөгжмийн дугуйланд орно гэхэд хань ижил "тэр гурвалжин төмрийг дардаг хүн нь болвол яах юм? яахын бэ орж" гэж билээ. 

Нээлтийн арга хэмжээнд үлээвэр хөгжмийн сурагчид ая тоглож өгдөг юм. Тэгсэн энэ хөгжмийг нэг сурагч дарж харагдаж л дээ. Хэ хэ. 

О.зулзага тэгсэн дараа нь "triangle хөгжимнөөс уучлал гуй, салгаж болшгүй хөгжмийн зэмсгийн нэг" гэж аавыгаа загнаж байсан юм. Ккк. 

Том хавтгай нь манай цамыг бүжигт гардаг шиг байгаа нь бас л нэрлэж мэдэхгүй юм. Ер нь мэддэг юмаар хомс шүү. Ойлгоорой. 

Үүний нэрийг бас л мэддэггүй ээ. Ямар СУИС-ын оюутан ч биш, мэдэх албагүй биз дээ. Ха ха. 

Ядаж японоор нь мэдэж байвал тийм ээ. Санахаараа охидоосоо асууя байз. Тэд бол дор нь хэлээд өгнө. 

Цэцэрлэгт байхаасаа л харж, сонсож, тоглож өссөн улсууд чинь аргагүй биз дээ. 

Тэр жижиг улаан цэнхэр нь хайсан чинь кастаньет гэж гарч ирж байна. Яг юу гэж монголоор хэлдгийг мэддэг хүн хэл өгөөрэй. Хичээнгүйлэн хүьсе ээ. 

Манайд бий. Үе үе зулзагууд дараад байдаг. Урлагийн үзлэг энэ тэрд бол их л чухал үүрэгтэй шүү дээ. Бие жижиг ч бэлчээр томтой гэдэг шиг. Аягүй сонин зүйрлэл болчихов уу? яав? Ккк

За ингээд энэ сэдэв өндөрлөв. Угаасаа дарсан зураг ч дуусав. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年1月7日金曜日

Дуу хөгжмийн анги 2

Харанхуй өрөөн дэх хөгжмийн зэмсэгүүдийн зураг шүү.  Сонирхолгүй бол алгасаарай. 

Гэснээс яагаад харанхуй өрөөний зураг дарах болсон бэ гэхээр? Ганган улаан дээлээ өмсөх гэж орохдоо л амжуулсан нь энэ. 

Бөмбөр бас л сүртэй шүү дээ. Яг хажууд нь зогсоод сонсоход. Эрэгтэй хүүхдүүд бол их күүл харагддаг. Хэ хэ. За тэр ксилофон хөгжим бас их гоёмсог аялгуутай санагддаг. 

Энд бүр цэцэрлэгт хүртэл байдаг. Том ангийн хүүхдүүд их эвлэгхэн дарж харагддаг.

Энэ баян хуур хөгжим шууданд нүдэнд өртсөн. Багадаа их л харж байсан юм болохоор тэр байх даа, хөөрхий минь. Тарчигхан ч гэсэн тансагхан бага нас минь. Ооё, хи хи. 


Metallophone хөгжмийн зэмсэг. Энд бүр жаахнаасаа тансаг тансаг хөгжмийн зэмсэгтэй нөхөрлөөд, найзлаад явдаг нь ихээхэн атаархал төрүүлнэ ээ. Хүн юм чинь, дээрээс нь эмэгтэй хүн юм чинь атаархана шүү дээ. Хи хи. 

Энэ аль нэг цохиур хөгжмийнх нь цохиур бололтой. Дээр хэдэн жилийн өмнө маринба хөгжмийн тоглолт үзэж байхад иймэрхүү өнгө алагласан цохиур харагдаж байсан. Бодвол дээрх хоёр хөгжмийнх байх. 

За үүний нэрийг хэлж мэдэхгүй байна. Ядаж японоор нь мэддэг бол гүүгл орчуулга хийхгүй юу. Хэ хэ. Юм хөгжинө өө гэж. 

Хажууд нь харагдаж байгаа гонзгой модоор цохьдог байх. Мэддэг хүн байвал хэлж өгнө биз дээ? 

Нэг иймэрхүү. Үргэлжилж магад шүү, энэ бичлэг. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年1月6日木曜日

Дуу хөгжмийн анги

Нэгэнт эдний бага сургууль орж эх орноо танилцуулж, ганц хоёр цаг багшийн ажил хийдэг тухай бичсэнийх, дуу хөгжмийн ангийх нь тухай зураг оруулах санаатай. 

Баахан л зураг дарсныг бодвол эндээ л бичих гэж тэр байх. 

Нэгэн бага сургуульд цөөн хүүхэдтэй ангид хичээл орсон болохоор дуу хөгжмийн ангийг эзлэнхэн хичээл заасан. 

Тухайн сургуулиасаа хамаараад болох анги танхим, сурагчдын тоо гэх мэт нь ялгаатай байдаг юм. 

Дуу хөгжмийн анги гэсэндээ ширээ нь хүртэл ийм. Будчихсан. Их хөөрхөн санаа санагдаад. Манайд бас ингэж анги танхимаа тохижуулдаг сургууль байгааг үгүйсгэхгүй шүү. Зөвөөр ойлгоорой. 

Ангийн ард ийм жижиг өрөөтэй. Дээхний байруудад байдаг шиг харанхуй өрөө гэх юм уу? Хэ хэ. 

Гэхдээ одоо бодох нь ээ, 3 өрөөтэй айлд харанхуй өрөө гэж байдаг байсан тэ. Өдий насанд хүрээд бодсон чинь 1 эсвэл 2 гэх мэт цөөн өрөөтэй айлд л харанхуй өрөө бэлдэж өгвөл элдэв новшоо хураана даа тийм ээ? 

Энэ оросууд гэж бас л маньтайгаа адил сэтгээд гэхгүй юу? Ккк. 

Ингээд хальдаг тийм ээ? би. 

Сүүлийн зургийг харахад бас л өвөрмөц өвөрмөц хөгжмийн зэмсэг харагдаж байна уу? 

Би багадаа ийм орчинд өссөн бол ч өдийд дуулаад, хуурдаад уярааж байгаа дөө. Даанч...

Адаглаад "солгой" гэж хэлүүлэхгүй л байх байсан гэж боддог. Хи хи. Солгой хоолой гэж байдаггүй юм гэсэн шүү. 

Залуухан ээжүүд, аавууд тогтоож аваарай. Нэг их дуучин болчихдоггүй юм аа гэхэд эвлэгхэн дуулдаг болгоорой, үр зулзагуудаа. Хэ хэ. 

Бас мэргэжлийн хөгжимчин болгодоггүй юм аа гэхэд нот мэддэг болгоорой. 

Гэж зөвлөх байна даа, атаман ээжийн хувиар аминчлан захихад. Өөр ч зүйлгүй дээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年1月5日水曜日

Шинэ оны мэнд ээ

Шинэ оноо сайхан угтацгаасан биз дээ? Энд тэнд л элдэв шинэ жил болоод, ганган ганган бүсгүйчүүд, залуучуудын зураг их харсан. Заримдаа ч атаархана өө, хүн л болсон хойно. Хи хи. 

Гэтэл манайд яасан? Ажлын газрынхан "чинжил"-дээгүй. Нэг хөвсгөр талх хувааж идээд л болсон. Бразилиас ирсэн гэсэн, хаа холоос. Манайхаар жимстэй кекс шиг юм билээ. 

За тэгээд хэдэн өдөр гал тогоондоо тогоо шанагаа эргэлдүүлсэн шиг л амарлаа. Юун ном унших? Юун өөртөө цаг гаргах? Бусдад л цаг гаргаж, бусдад л ном уншиж өгөх шив? 

31-нд уламжлал ёсоор 2 удаа шампанск буудуулав, 2 орныхоо цагаар. Ижий аав руугаа ярьж мэнд мэдэв. Зулзагуудын унтах цаг энэ тэр нэлээд форм алдагдсан. Дотроо бол өөрийгөө асар буруутгаастай мөртлөө үйлдэл нь эсрэгээрээ байхаар бас жаахан бухимдах талдаа юм аа. 

10 жилийн сурагчид ирж, бууз, төмсний хучмал идэцгээсэн. Салат хийгээгүй, бялуу аваагүй. Цаг зав жаахан хомс, цас хур ихтэй байсан тул захиалж амжсангүй. 

Монгол хүүхдүүд минь "бялуу яахав ээ эгч минь, бууз л тасархай байна" гэж урмаар тэтгэсэн. Сэтгэл сайхан амарсан. Түүнээс гэрээсээ хол хүүхдүүдэд ганц гоё баяраар нь бялуугүй гэж санаа зовоод байсан юм. 

За тэгээд шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн, олз омог ихтэй, сурлага хөдөлмөрийн өндөр амжилттай, гол нь эрүүл энх, өвчин зовлонгүй байхыг хүсэн ерөөе өө. 

Өөртөө ч гэсэн олон сайхан ном уншиж сэтгэлийн таашаалтай, блогоо ч таслалгүй бичээд, зулзагуудаа ч хайрлан өсгөөд, хань ижлээ халамжлаад, эрүүл саруул байхыг хүснэ. 

Ажил эхэлсэн, сонин сайхан, зураг хөргөө уламжлал ёсоороо жаахан хоцрос гээд тайлан болгоод оруулаад явна аа. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年1月4日火曜日

Эх орон минь ээ

Жил бүр эх орноо танилцуулдаг ажил минь нээрээ амжилттай явагдаж дууссан шүү дээ. Би чинь энэ жил биш ээ өнгөдрөг жил их эрэлттэй, завгүй байсан шүү. 

Шагайныхаа тухай, дээлнийхээ тухай л их бичдэг дээ. Энэ удаад арай өөр зүйлийнхээ тухай бичих гээд. 

Зураг дээрхийг харж байна уу? Харандааны сав их хөөрхөн. Хамгийн гол нь бат бөх. Олон жилийг хамтдаа элээж, олон ч сурагчдын гарын аяыг дааж иржээ.  

Тэр хүүхэлдэйнүүд хөөрхөн. Гэм нь гаднах хуванцар сав нь их хэврэг. Наалт нь муу. Хэд хэдэн өөр хүүхэлдэй бий. Эхнээсээ салаад эхэлсээн. Байсгээд л засаж скочдоно.

Иймэрхүү зүйл хийдэг хүмүүс уншиж байвал анхаараарай. Энэ гэхдээ олон жилийн өмнө авсан болохоор. Одоо ихээхэн сайжирсан байх гэж найднам. 

Дараа нэг харихаараа хэд хэдийг авч ирнэ ээ. Мартчихгүй бол шүү дээ. Мартаад баахан ном чирээд ирж мэднэ шүү, өнөөх чинь. 

Бөхийн хүүхэлдэйг түрүү жил унагаагаад хагалсан, нэг сургуульд. Буцаагаад наачихсан. Арагшаа харуулбал мэдэгдэнэ. Ямар азаар урдах гүзээ хэсэг нь гайгүй юм тийм ээ? 

Гэр болохоор эсгийгээр хийсэн. Өрх энэ тэрийн чимэглэл бас салж уначих гэж сандаргана. Наагаад л, аргалаад явж байна. 

Мартсанаас хөөрхөн хөөрхөн захиа хүлээж авсан. Зураг хөрөг оруулна гээд л мартчихаад яваа юм байна. Сануулсанд баярлалаа. Санасанд баярлалаа. 

Энэ жилийнхээ үгүй ээ өнгөрдөг оныхоо бүхий л болсон үйл явдалдаа талархаж буй. Шинэ онд ч талархалт зүйлийг хүлээгээстэй...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.