2022年4月30日土曜日

Гомдоосон

Ойрд дунд зулзага гал тогоог эзэгнэхэн янз бүрийн л юм хийсэн юм. Амттан, хоол, жигнэмэг гээд. 

Зарим нь ч амттай, зарим нь ч амт муутай болно. Ямар болж? гээд шалгааж өгнө. Үнэнийг нь хэлэхээр уурлачих гээд, магтахаар худлаа магтаад л гэж ирээд, юу гэж хэлэхээ мэдэхээ байна. Хэ хэ. 


Churros гээч жигнэмэг хийж өгнө гэж хэдэн өдөр хөөрсөн. Хийсэн. Таалагдаагүй. Хи хи. Зарим нэг нь түүхий болсон байсан. Үнэнийг нь хэлээд, өнөөх маань дахиж хийхгүй болсон. Гомдчихсон хөөрхий минь. 


Яахав түлэгдтэл шарсан нь болсон, амт нь ч аятайхан. Дахиж хийгээрэй гэж бол хэлээгүй ээ. Цайвар шаргал харагдаж байгаа нь харваас түүхий байгаа биз? Өөрөө ч мэдээд л байна лээ. Уг хүн өөрөө идэхгүй байж, бидэнд шахаад, уур хүргээд хажуугаар нь. Ккк.  


Энэ ёстой гоё амттай болсон. Бутарч унаад л. Хаа нэгтээ таардаг худалдааны жигнэмэг шиг л байсан. Элсэн чихэрийг нь бага хийгээрэй гэж байж ганц нэгийг сул амттайг хийлгэсэн. 

Үүнийг харин хань ижил ч магтаад байсан болохоор дахиж хийж гөнө гэсэн. Нэг сайхан зангаа хөдлөхөөр. 

Охидоо гэж солонгон ааш гаргах юм аа бас л. Гал тогоонд эргэлдэж байхдаа чухам солонгын 7 ааш гаргана. Манайхаар 13 ааш. Олох гэж зүдэрнэ шүү дээ. Хи хи. 

Хүүхэд л болсон хойно гомдол нь дорхноо тайлагдсөөн. Гэхдээ л ээмэгтэй юм болохоор өнгөрснийг санаж үе үе хошуу нь цорвойж харагдана. Хи хи.

Түр баяртай, та бүхэн ч гэсэн ааштуудынхаа ая эвийг айтайхан олоод хичээгээрэй. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2022年4月28日木曜日

Цэцэрлэгийн багш

Хагас бүтэн сайны амралтын өдрөө ер нь цэцэрлэгийн багшийн ажилтай л өнжих юм дөө. 

Зураг зурна, наадаг цаас энд тэнд наана. Сүүлийн үед ээжийн хацар дээр наана. Дунд зулзага модон сандал дээр наадаг байсан юм. Тэр сандлууд одоо ч манайд бий...

Олон ширхэгтэйг ингэж наав. Гэрт сэрүүн, цамцаа өмсөх гэсэн чинь хүндрэлтэй л байлаа. Нэг нэгээрээ газар унаад, түүж хаях гэж бас л...

Хайч барьж хайчилж сурч байна. Энэ ягаан хайч дунд зулзагаас өвлөгдөж ирсэн. Эгч ч их багаасаа хайч барьсан. Маш сайн хайчилдаг байлаа. Тэр туршлагаасаа санаа аван өөрөө яг дэргэд нь суунгаа хайчлуулж байгаа. 

Нэлээд анхааралтай, төвлөрч сууж байна лээ. Би тэр хооронд номноосоо ганц нэг нүүр уншина. 

Гарсан энэ бүтээлийг нь бас нүдийг нь хариулж байгаад хаяна гэж том ажил. Шууд хаябал уран бүтээлийг минь хаялаа гэж бөөн уйлаан майлаан...

Энэ өдөр санаандгүй хоёр ширхэг паламастер барьж байгаад зураад харуулсан чинь өнөөх чинь дуурайж байна шүү. Сармагчин шиг л. Хэ хэ. 

Мэдээж ижий шигээ "гоё" зурахгүй ч, өөрийнхөө хэмжээнд хөөрхөн зурсан. Мөн нэр онооно. Могой л гэсэн. 

Янз бүрийн дүрс зурж үзүүлэв. Мөн өөрийн гэсэн дуртай өнгө байна. Цэнхэр өнгө, хар өнгө, улаан өнгөнд дуртай байна одоогоор.

Нэг иймэрхүү багшийн ажилтай, ирээдүйн иргэнээ маш идэвхитэйгээр бэлдэж байгаа шүү. Бүх ээжүүдэд, аавуудад амжилт хүсье. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年4月24日日曜日

Хичээлийн шинэ жил 2

Өмнөх бичлэг хальт дурсамж бичлэг болчихсон тийм ээ? Энэ удаад гайгүй байх гэж найднам. 

Дунд зулзага шинэ ангид, шинэ найзууд гээд тэрүүхэндээ жингүйдсэн хүн байна. Харин ашгүй, анги дааж авсан багш нь түрүү жил бас ангийг нь дааж авч байсан багш. 

Энэ багш нь ихээ өндөр, 2 м хэдэн см ч билээ дээ? Эрэгтэй. Хичээл эхэлсэн эхний өдөр зурагтыхан очоод, сурвалжлага хийсэн юм байх. Зулзага  хамгийн урд суучихсан гарсан гэнэ шүү. 

Зурагт барагтаа үздэггүй болохоор мэдсэнгүй. Алтан хөрш л бидэнд хэлж мэдэгдэв. Хэ хэ.

Сурагчдаас ярилцлага авах гэсэн чинь өгөх хүн байдаггүй, багш нь мэддэгээр нь зулзагыг өг гэж, өнөөх нь үгүй л гэсэн гэнэ. Хэ хэ.

Нэг ангид хамт ороосой гэж хүссэн найз охин нь өөр ангид хуваарьлагдчихсан. Урамгүй л байх шиг байсан. Цаг хугацаа гэж сайхан эмч зулзагыг минь илааршуулж л байна. 

Энэ жилийнхээ зорилго, тэмүүлэл гэх мэт зүйлээ тодорхойлох?, ангийнхандаа өөрийгөө танилцуулах?, ямар ямар үүрэг даалгавар хариуцаж авах?, ямар хичээлээс гадуурх дугуйланд орох? гээд л ажил их байна.

Ангийн чимэглэлийг хариуцаж авсан гэсэн. Нэг зураг зураад очсон чинь бараг шууд томилогдсон юм байх. 

Багш нь дуудаж уулзаад, анги төлөөлсөн зөвлөлийн? гишүүн болохгүй биз? Яг л чам шиг хүүхэд хэрэгтэй байна гэсэн гэнэ шүү. 

Анхнаасаа ангийнхандаа "таалагдах" гэж их л хичээж байх шиг. Орой болтол л нухаад суугаад байсан. Хажуугаар нь бас амттан хийх ажилд сонирхол нь яваад, цагаа төлөвлөх ажилд маруухан байгаад, ээж бла бла үглээд амжсан. 

Эцэг эхийн зөвлөлийн хурал болов. Түрүү жил худлаа үнэн нэг ажил хариуцсан тулдаа энэ жил "мултрав". Корона гээд ямар ч үйл ажилд гар бие оролцоогүй, бүхий л төлөвлөж байсан ажил цуцлагдсан. 

Өнгөрдөг жил их идэвхитэй байсан. Ангиараа хийсэн хичээлийн нэг хэсэг нь нэлээд олныг хамарсан сэдэв болж, энд тэнд үзэсгэлэнд тавигдаж, зурагтаар гарч ярилцлага өгч гэх мэт.

Энэ жил олон нийтийн ажил бага хийж, хэнхэг зангаа бага зэрэг татаж төгсөхдөө бэлдээсэй билээ, гэж ижий би нь бодож сууна.

Төгсөх анги тул нэлээд хариуцлага шаардана. Ээж мөн туршлагаасаа хэлж яриад л байгаа. 

Цаг хугацаа гэж харвасан сум шиг юм. Удахгүй бага ангиа төгсөнө гээд бодохоор...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年4月23日土曜日

Хичээлийн шинэ жил

Хичээлийн шинэ жил эхлээд бараг нэг сар. Зулзагууд бүгд л анги дэвшив. 

О.зулзага бүр 2 дугаар курс болчихлоо шүү дээ таминь минь. Юу бодогдож байна? 

Бүх хичээлүүд дээрээ А гарсан. Урамшуулаад мотортой? дугуй авахад минь нэмэр хандив үзүүлээрэй гэсэн. Яасан үнэтэй юм, хямдаас нь сонгоорой бла бла гэж байгаад л шилжүүлсэн. Хо хо. 

Дараахан нь энэ жилд хэрэглэх нийт сурах бичгийн мөнгө гэж нэхсэн. Пөөх бас л үнэтэй байна шүү бла бла. Сурах бичиг авахад харамлаад байгаа юм уу? гэж байна шүү. 

Би ч мөчөөгөө өгөлгүй, харамлаагүй, ээж хүнийхээ төрөлх зангаар л үнэтэй юм аа гэчихлээ...

Өнөөх маань бууж өгөөд, хичээгээрэй ижий минь гэсэн. Ха ха. 

Төрсөн өдөр  нь болж, бас зүгээр байсангүй нэхсэн мөнгөн дээр нь нэмж жаахныг хамт шилжүүлэв.

За тэгээд бусдаар ч нэг их холбоо ирэхгүй дээ, таг чиг. Хаа нэгтээ хичээл ихтэй гэсэн шүү юм хэлчихээд л. 

Гэхдээ үе үе зураг өгнө өө. Зугаалсан зураг голцуу. Эндхийн оюутнууд бас их атаархмаар юм. Цагийн ажил хийж олсон мөнгөө яг л өөртөө зарцуулаад, зугаалж бариад байх юм. 

Сэнпай нар нь "уруу татаж" их явдаг бололтой. Хэ хэ. 

Өөрийнхөө оюутан ахуй цаг үетэй үе үе харьцуулна. Үнэн тансаг байна, эдний үе. Хэ хэ. Өөрийгөө хачин их өрөвдөнө. Ядуу оюутан байж. Цагийн ажил гэж байдаггүй байж. 

Ээж аавдаа төвөг удчихгүй санаатай л үзэж тардаг байж. 3,4 дүгээр хорооллын эцсээс МУИС хүртэл алхдаг байж. Бичлээс нэг найз минь бууж ирээд, Өргөө дээр нийлж авна, хааяа 1000 бараа дээр нийлж байгаад л алхана шүү дээ.

Замдаа жижиглэн худалдаанаас жижигхэн алим аваад л. Унааныхаа хэмнэсэн мөнгөөр шүү дээ. Гамбир, 100-н печень аминд орно. Усаа авч явна. Үнэн хэмнэлттэй байж. Ккк.

Курс нэлээд ахиж байж хаа нэгтээ хуушуурддаг, ШУТИС-ын гуанзанд ордог болсон шүү дээ. 

МУИС-ын 1 давхарт сүүлд нэг пирошкины газар нээгдээд, их өл залгуулсан даа хөөрхий. Гэснээс пирошки хийж идэх юмсан гэж бас л олон жил бодож байна. Хэ хэ. 

Юу вэ? Дурсамж хичээл гэдэг шиг л юм бичиж. 

Түр баяртай, бүгдэд нь үе үе дурсамжаа сэдрээсэн шигээ амжилттай байхыг хүсье.

2022年4月22日金曜日

Ой мой 2

Даруухан тэмдэглэсэн ой мойны тухай бичлэгийн үргэлжлэл шүү. Хэ хэ. СБА шүү. Бичмээр санагдаад, хаха. Долоон булирхайгаа тоочмоор санагдаад, хэхэ.

Солонгосын "бибинба" гэдэг хоол. За би япон аялгаар нь хэлсэн шүү. Монгол, солонгос нь арай өөр байх тийм үү? Хүмүүс их сайн мэдэх байх л даа. Хааяа идэх гоё тийм ээ? Хажуу дахь шөл нь ч дажгүй. 

Солонгос савангийн дуурь дээр их гардаг тийм ээ? Далайн байцаатай шөл гээд л. Төрсөн өдрөөрөө заавал хийж уудаг шиг байна лээ. 

Гэснээс кимчи хийж үзмээр санагдаад л байгаа. Залхуу л хүрээд байгаа болохоос биш. Ккк. Олон жил бодож явна өө...

Захиалгын хоол ирэхээс өмнө ирдэг ногоо. Даршилсан ногоо. Бас х зүгээр санагддаг. Баахан мах идэхээсээ өмнө ногоо идээд. Гэм нь шувууны баас шиг жаахан юм ирнэ ээ. Хо хо.

Орой нь ингээд ганц халбага улаан дарсаа уучихсан. Ойрд ийм жижигхэн гүзээлзгэнэ худалдаанд гараад. Үнэ нь ч хямд байна. Гэснээс бид гүзээлзгэнэ түүж идэж амжаагүй л явна. 

Дунд зулзагын сагсны дугуйлан эхэлчихсэн. Завгүй болсон. Өглөө сэрээд л гэрийн ажил энэ тэр гэж ухнатаж байтал заримдаа сагсных нь цаг болчихно. Заримдаа өдөр ордог юм.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年4月21日木曜日

Цэцэгс 3

Бусад өнгийн цэцэгс. Эртээд зугаалахдаа дарсан. Ер нь энд тэнд явахдаа цэцэг таарвал заавал зураг авдаг болжээ.

Нэрийг нь хэлж мэдэхгүй ээ. Айлын гадаа биш зэрлэгээрээ ургаж байсан. Бага зулзага зураг дар гэж байж даруулсан.

Ингээд харахаар эд нар гадаанаа үнэн гоё гоё цэцэг тарьж ургуулахдаа, арчлахдаа чадамгай юм өө. Алтан хөршийн гадаах бас ямар гоё болсон гээч. Зураг дарна аа. 

Цэцгэн хивс шиг л байна лээ.

Сакүра унаад дууссан. Унаж байх явцад моддын дагуух зам нэг иймэрхүү. Ягаан хивс адил гоё харагддаг. Би яг ингэж цэцгийн дэлбээ унаад, салхинд хийсэж байхад нь дуртай. 

Бид алхангаа бяцхан бичлэг хийсэн. Ийм дэлбээнүүдийг атгаж аваад зулзагуудынхаа дээрээс цацаж. Хэ хэ. 

Орой нь усанд орох гээд бандагаа тайлсан чинь нэг ширхэг ягаан дэлбээ явж байсан, бага зулзагын. Ккк. Яаж ч явахаараа тийшээ ордог байна аа гэж гайхацгаав.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年4月19日火曜日

Ой мой

Энэ сард чинь богтлогдсоны минь ой болдог. О.зулзагын төрсөн өдөр болдог. 

Рамаанчик нь дэндсэн хүмүүс шиг тэмдэглэхгүй ч, тэрүүхэндээ гал тогооноос хол, гадуур хооллох аргаа олчихдог болжээ. Хо хо.

Хальт зугаалсан, үдээс өмнө нь. Тэгээд өдрийн хоолонд дунд зулзагын захиалгаар мах шарж идэцгээв. Гэртээ шарвал хамаагүй хямд болох ч хааяа гадуур зүгээр тийм ээ?

За энэ зурган дээрх япон үхрийн мах гээд, үнэтэй нь. Хэдхээн хэрчим мах хэд бодож байна. Гэхдээ сүүлийн үед эх орны минь юмны үнэ олон улсын жишигт хүрчихсэн ч билүү? Хэ хэ.

Гахайн мах. Нимгэн хэрчихдээ чадварлаг гэж. Эхэндээ ч гайхдаг байлаа. Одоо бол өөрөө ч ингэж нимгэн хэрчмээр санагддаг болсон. Хэмнэлт шүү дээ. Ккк.

Бага зулзага идэх байх гэж захиалсан чинь идээгүй. Нэг их авахгүй ч хааяа бэнто буюу өдрийн хоол бэлдэх өдөр нь хийдэг. Зулзагууд өөрсдөө хийгээрэй гэж захьдаг. 

Хөрсөн ч амт нь аятайнхаараа байдаг шиг байна лээ. Тэгээд л зухиалдаг байх. 

Дандаа л идсэн уусан зурагтай бичлэг. Яахав, япон явах гэж байгаа, аялах гэж байгаа хүмүүст сонин байж магад тийм ээ? 

Энэ шарж байгаа тороо түлэгдээд ирэхээр нь солиулж болдог. Өөхтэй мах шарахаар тос нь доошоо унаад, хөөрхөн гал мал гарна. Хи хи. Хүүхдүүд их сонирхоод байдаг. Яагаад гал гарчихав гээд л.

За хаврын тэнгэр нэг дулаараад, нэг хүйтрээд жиндүү байна өө. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年4月18日月曜日

Цэцэгс 2

Улаан өнгийн цэцэгс. Өмнөх бичлэгээр шар өнгийх байсан. Шар улаан өнгийг хослуулах нь элбэг юм билээ. Зохицоно гэж тэр нь. 

Алтанзул. Улаан өнгийнх нь бэлгэдэл утга нь хайрын амлалт, хайраа илчлэх гэсэн утгатай гэнэ шүү.  Шар, цагаан өнгийнх нь ч бэлгэдэл утга нь төөр өөр байдаг юм байна. 

Үүний нэрийг мэддэггүй. Нэг л айлын гадаа ургасан байсан байх. 

Үүнийг хань ижил уул явахдаа олж ирсэн. Ирэхдээ надад мэссэж ирүүлсэн байна аа. Энэ цэцгийг машиныхаа урд тавьчихсан. Хажуугаар нь "Гэрлэж амжаагүй явна" киноны дуу яваад л, өөрөө дагаж дуулаад л. Хэ хэ. 

Хэсэгтээ манайд тэр дуу хит болов. Хэ хэ. Угаасаа ч би дуунд нь ч тэр, кинонд нь ч тэр дуртай л даа. Хань ижил бас гитар дээр дардаг юм. Үе үе дуулж өгнө өө. 

Гэх мэт хаврын улирлыг эморсхийгээд л туулж явна даа. Хэ хэ. 

Хавар гэснээс Кимү Такүгийн нэг драмаг үзээд, буцаад крашлаад уналаа. Одоо боксын дасгалжуулагчтай драмаг үзэж эхэлсэн. Ккк. Ай хавраа гэж, дурлачихмаар санагдтал л авч байна дөө. 

За бүр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年4月17日日曜日

Хүүгийн бэлэг

Жаахан маамаа нар албанаасаа харьж ирэх замдаа, гадаа тоглож байхдаа газраас түүсэн зүйлсээ бэлэглэж өгөөд байдаг тийм ээ? Энэ эсвэл зөвхөн энд байдаг л үзэгдэл үү? 

Хэлж мэдэхгүй юм. 


Дулаараад гадаа тоглох нь ихэссэн чинь бэлэг нь хүртэл олширсон. Ихэнхдээ чулуу. Том жижиг, гонзгой зууван гээд л хэлбэр нь л өөрчлөгдөнө. Хэсэгтээ хармаандаа хийж явна. 

Тэгэхгүй бол санаад нэхнэ. Хаячихсан гэвэл бөөн юм болно. Туршлагатай ээж тул хэдийд хаяхаа мэднэ шүү дээ. Дунд зулзага бас яг тийм байсан. Гэнэдээд нүүрэн дээр нь хаяж мангартсан гэж байгаа. Хэ хэ. Бөөн чарлаан, майлаан болсныг санадаг юм. 

Үүнийг эгчтэйгээ хамт гарахдаа олж ирсэн. Яг хэн нь ээждээ зориулж түүснийг бол мэдэхгүй. Дүү нь л байх тийм үү? 

Чулуунаас гадна модны мөчир, навч бас өгнө. Навчис нь хатаад хармаагаар дүүрэн үртэс болно. Угаахдаа мартана. Ккк

Эртээд сакүрагийн модон дор алхахдаа унасан дэлбээнээс нэгийг аваад "май ээж ээ бэлэг" гэсэн. Хээв нэг шүү. Эгдүүтэй л дээ, тэр өгч буй агшин бол.

Хавар болоод янз бүрийн хорхой шавьж гараад, тэр нь хааяа бэлгэнд ирнэ. Данго мүши гэлэг хорхой бол түгээмэл бэлэгний нэг. Монгол нэр нь модны бөөс, ойн бөөс гэж байсан байх. 

Гэхдээ яг зөв нэр нь эсэхийг мэдэхгүй. Цэцгийн савны ёроол гэх мэт чийгтэй газар байдаг. Бариад авахаар өөрийгөө хамгаалаад зараа шиг бөөрөнхий болчихдог хорхой. 

Жаахан хүүхдүүд бөөрөнхий болчихоор нь барихдаа нэг их сэжиглэдэггүй, айдаггүй юм билээ. 

Ээж бол сэжиглээд, айгаад бөөн юм болно. Сэмээрхэн хаячихаад, зугтаад явчихсан гэж хариулна. Хи хи. 

Том болоод, гого бэлэг өгөөрэй гэж одооноос захиж байгаа. Хөлдүү төмс болчихов оо гэж. Ха ха. 

За түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年4月15日金曜日

Цэцэгс

Хавар болжээ. Ганц сакүра л цэцэглэдэг биш шүү, энд. Хэ хэ. Айлууд бол гадаанаа тансаг тансаг цэцэг тарина. Дуурайх гээд одоохондоо амжихгүй байгаа. 

Санхүү талдаа ч тэр, цаг нар нь ч тэр. Яваандаа болно биз дээ?

Аабан бээбэн. Багадаа амандаа хийгээд аабан бээбэн гэдэг байсан манай үеийн, үхэр хонь жилтэнгүүд байна уу? Хи хи. Багваахай цэцэг. Үүнийг бол тарьдаггүй. Зэрлэгээр энд тэнд ургасан нь их харагддаг.

Шар өнгийх нь цэцэгийн нэрийг мэддэггүй ээ. Тэр цаана нь байгаа дотроо хар хээтэй нь алаг нүдэн цэцэг гэнэ ээ. Англиар pansy. 

Үүнийг айлаад, албан газар гадаанаа тарьсан нь их харагддаг. Үнийн хувьд хямд, өнгө ч олон янз.

Сэрүү цэцэг. Тарьсан нь харагддаг, зэрлэгээр энд тэнд ч их харагдаг. Нэг тийм хөөрхөн, бардам санагддаг.

Гэснээс энэ цэцэгнүүдийн агуулдаг утгыг нь мэдэж аваад, цээжлэх юмсан тийм ээ. Савангийн дууриуд дээр их гардаг юм. Тухайн үедээ аан гэж сонсчихоод мартчихдаг.

За энэ удаад шар өнгийн цэцэгсийн зураг орууллаа. Дараа өөр өнгийн цэцэгсийн зураг оруулна аа.

Түр баяртай. Бүгдэд нь хаврын синдромоо амжилттэй даваад гарахыг хүсье. Хэ хэ.

2022年4月14日木曜日

Ад үзэгдэх зориг

За энэ номыг эхлүүлчихлээ. Монгол хэлээрээ ч байна надад. Дөнгөж гурван хуудас уншиж байна. Хи хи. 

Эхлээд эх хэлээр нь унших гэж оролдоно оо. Бүр ойлгохгүй бол монгол хэлээрээ уншина аа. Гэснээс энэ ном англиар эхэлж бичигдсэн үү? Японоор эхэлж бичигдсэн үү? 

Нэг хэсэг их шуугисан даа. Японд бас нэлээд хэдэн жилийн өмнө шуугисан байх. Би олж сонсоогүй ээ. Тухайн үед япон хэлээр ном уншина гэдэг чинь алаан байсан байхгүй юу. Хэ хэ. 

Үнэндээ мундаг мундаг япон номнуудыг ойлгож, сонирхож унштал зөндөө хугацаа шаардагджээ. Одоо ч эх хэлээрээ уншиж буй мэт уншиж чадахгүй. Заавал нэг мэдэхгүй хэллэг, үг, санаатай таардаг.

Тэр бүрд түр азнаж байгаад бичиж авна, хааяа завтай бол толь бичиг харна. Гэхдээ цаасан толь гэхээсээ илүү интернетээс л хайчихдаг. Угтаа муу л даа. Аль болох цаасан толь бичиг сөх гэдэг дээ, гадаад хэлийг сайн сурахад.

За юу билээ? Энэ номыг ажлын газрын хүүхнээс зээлээд. Би монгол хэлээр унших гээд хаа байсан монголоос захьчихсан гэсэн чинь надад байгаа зээлдүүлье гээд "Жаргалтай болох зориг" гэснийг нь цугт нь аваад ирсэн. 

Жаргалтай болох зоригийг нь харин монголоос захиагүй ээ. Захих эсэхээ сайн шийдээгүй л байна. 

Агуулгыг нь энд бичих илүүц байх тийм үү? Хэвлэгдэж гараад овоо удсан болохоор та бүхэн бараг л уншчихсан байх. 

Түр баяртай. Бүгдэд нь ад үзэгдэх зоригтой байгаарай гэж хүсье. 

2022年4月11日月曜日

Бэлэг

Эртний явдал өө. 3 сарынх. 

Хоёр дүүдээ эгч нь бэлэг шуудандсан тухай. Бага зулзага юугаа мэдэхэв, ээж өмнөөс нь бэлгийг нь захиалсан. Цэцэрлэгт нь хэрэгтэй гэсэн зүйлийг нь захиад, ганц витамин хийчихээрэй л гэлээ. 

За хамгийн их догдолж, хүлээсэн хүн нь дунд зулзага. Нэлээд хэд хоногийн өмнөөс эгч нь юу захих уу? гэж асуугаад. Өнөөх нь хэд хоног бодолд оров. Байсхийгээд л асууна, ээж ээ би юу хүсэх вэ?

Нэг удаа эгчтэйгээ ярьж байснаа "ээжээс асуусан чинь" гээд л дуулдав. Цаанаас нь эгч "ээж юу гэх нь хамаагүй ээ, чи өөрийн хүсэж байгаа юм аа л хэл" гэсэн. Бодоод л байсан, бодоод л байсан. Хэ хэ. 

Тэгж тэгж бэлэг нь ирэв. Том хайрцагтай. Онгойлгохоор ийм зүрхнүүдтэй. Дунд зулзага хөөрөөд л ухаад байсан. хэ хэ. 

Захиа занааг нь уншаад, бэлэгнүүдээ нэг нэгээр нь гаргаж ирээд. Энэ зурган дээрхийг бас өгсөн. Би дор нь хөшгин дээрээ өлгөсөн. Бас үлэг гүрвэлтэй байсныг нь бага зулзага өгдөггүй ээ. 

Өөрөө барьж тоглох юм байх. Амттан нэг ч байгаагүй. Ганц витамин байсан. Хоёуланд нь нэг нэг ном байсан. Их л сүрхий бодож, хэрэгтэй гэж авсан гэсэн. Одоо тэрийг нь ээж хамтдаа унших, ойлгуулах. Чадах байгаа?

Зулзагуудаа баяр хөөр болохыг харах л жаргал болж байна дөө, Нас ч явж байна дөө. 

Гэснээс о.зулзагын төрсөн өдөр энэ сар тохионо. хэд хүрч байна гэж бодож байна даа. Сонсвол ч намайгаа шууд эмээ болгох байх аа. Залуухан эмээ нь байна өө. Хи хи. 

Гэснээс талбай дээрх жагсаал сэтгэл хөдөлгөсөн шүү. Эх орны минь ирээдүй гэрэлтэй, гэгээтэй...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年4月10日日曜日

Хаврын амралтаараа

Хаврын амралтаараа хийсэн зүйлийг нь эндээ бичиж үлдээх санаатай. Найзуудтайгаа цаг болзож хаа нэгтээ гадаа тоглосон. 

Нэг өдөр нь нэг найзыгаа дуудаж доорх хоолыг хийж идсэн. Үүнийг хийхийн тулд өмнө нь хийж туршсан. Нэг орой бид оройн хоолондоо идсэн. Хэ хэ.

Энэ хэрчээд тавьчихсан нь далайн наймаалж. Хажуугийх нь даршилсан цагаан гаа. Наймаалжны оронд дуртай зүйлээ хийж болно. Бяслаг, сосиск гэх мэт. 

Бид бага зулзагадаа сосиск хийсэн. Өнөөх нь даанч нэг их идээгүй.

Тусгай ийм бөөрөнхий бөөрөнхий нүхтэй хайруулын тавганд зуурсан зуурмагаа хийнэ. Багахаан хэмжээний гурилыг усанд зуураад шингэн юм бэлдээд...

Мэдээж тавгаа тосолно. Ногоон сонгино, бас нэг юу ч билээ дээ хольсон. Аан тийм тэнкасү гээч юм. Тэнпүра хийхэд ашигадаг хайрсан гурил юм болов уу? Сайн эдэхгүй байна өө. Өдөгтэй хольж хутгаад байсан байх шүү. 

Ээж бол байх шүү л гээд байдаг гэнэ ээ. Хэ хэ. Юу ч хийгээгүй хүн аргагүй. Гар нэмэрлээгүй, хошуу нэмэрлэсэн хүн.

Юу л болдог бол гэж бодож байсан өнөөх цагаан өнгөтэй чинь ийм болоод ирж байна. Овоо итгэл төрөв. Хэ хэ. Түүнээс хараад д за даа юу л болох бол гэж бодож суув. Мэдээж ил гаргаж хэлээгүй. 

Хийж байгаа хүнд хажуунаас элдэв юм бла бла гээп байх ядаргаатай тийм ээ?

Бэлэн болоод тавагласан нь. Дээрээс нь элдэв амтлагч холиогүй байхдаа ийм хөөрхөн. Би бол ямар ч амтлагчгүй байсан ч идчихэж чадна. Угтаа бол эрүүл мэндээ бодоод л тэр.

Дээрээс нь тусгай соус, майонез, загасны борц, нунтаг далайн байцаа гэх мэтийг цацсан байгаа нь. 

Халуунаараа гоё юм билээ. Амандаа хийгээд халуун байна, халуун байна, фүү фүү гэж ирээд идэх нь илүү амттай санагдсан. Хөрчихөөрөө зүгээр л нэг гурил санагдсан. Хэ хэ. 

Ютүб гэж нэг ачтай буянтай зүйл байна тийм ээ. Өөрөө шалгаад, хараад хийчихсэн. Амар. Ээж за одоо тэг, за одоо ингэ гэж үглэхгүй. Үе үе хийж байхаар болцгоов. 

Энэ тавгийг комоор нь удаж байгаа ч энэ бөөрөнхийтөйг нь нэг ч ашиглаж байгаагүй. 

Хоолны нэрийг "такояки" буюу "шарсан наймаалж". Жаахан тааруул орчуулга болчихлоо. Бүрхэж шарсан наймаалж? Гурилан ороож шарсан наймаалж? Хи хи. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.