2020年3月31日火曜日

Монгол ухааны жимээр бэдрэхүй

Гурав дугаар сарын сүүлийн ном.
Хав дарчихсан хэдэн номоо эхнээс нь уншаад эхэлчихсэн гэж хэлсэн дээ. Тэрний нэг нь шүү.

Нэлээд хэдэн жилийн өмнө захиж авч байсан юм. Сайхан сэтгэлтэй хүмүүс чинь шүргээд өнгөрөхдөө хэл дуулгаад л, захих юм байвал хэлээрэй гэхэд нь ном захина шүү дээ.

Хараахан дуусаагүй, дундаа ороод л явж байна.

Нэг хэсэг маш идэвхитэй нүүр номчин байсан даа. Одоо ч идэвхитэй тийм ээ? Би орж унших дуртай.

Нүүр номдоо бичдэг байсан зүйлсээ эмхтгээд гаргасан байсан. Их олон зүйл мэдэж авч байна. Ялангуяа хятадын эртний сурвалж бичгүүдийн агуулгын зах зухаас. Чаддаг бол хятад хэл дээр уншиж үзэх юм сан ч гэж бодогдох.

Гэснээс япон хэл дээр уншиж үзвэл зүгээр байх тийм ээ? Том зулзагатаа хэлсэн чинь Күнзийн суртхаал ганц нэг ном байдаг гэнэ. Ахлах ангидаа үздэг эртний япон хэлний хичээлээр үздэг гэнэ. Хүсвэл зээлж уншаарай гэсэн. Гэр дотроо ном зээлж уншихна байна. Хэ хэ.

...Ном үгийг гүйцэхгүй, үг утгыг гүйцэхгүй, утга утга дундаа үнэмлэхүй утгыг шүт...

Дулан загас гэдгийг мэдэж авах...

Эевэргүү, заарцаглах, гор эд, мөнгөөр гуцуухан гээд миний хэрэглэж мэдэхгүй, сонсоогүй үг хэллэг зөндөө байсан. Тайлбар толь дээрээс харж мэдэж авна гээд тэмдэглээд явлаа.

Дээрх үгсийг утгаар нь бол ерөнхийдөө ойлгосон. Бататгаж тольдоно.

Хэл сурах аргыг нь туршиж үзнэ ээ гэж бодоод л яваа. Одоохондоо шалтаг мундахгүй байна л даа. Жаахан маамаа нар нь энгэрээс нь бага зүүгддэг эрчүүд, ганц бие охид залуус заавал туршиж үзвэл тийм ээ?

Чадвал өнөө оройдоо дуусгах санаатай. Цаана нь Болдбаатар гуайн орчуулж гаргасан цуврал ном намайг хүлээж байгаа. Бас л хав дарчихаад яваад байгаа юм. Өөрөө өөртөө амжилт...

Жилд 40 ном уншихын төлөө урагшаа. Хэ хэ...

2020年3月30日月曜日

Цэцэгс

Гуравдугаар сарын хоёр дахь цэцэг гэдэг бичлэг.
Бага зулзагаа салхилуулахдаа дарсан. Гэрийн ойрхон ганц нэг хүлэмж байдаг юм. Тэдгээрийн гадаа сонин сонин цэцэг ургана.
Ойроос дарахад ийм. Нэрийг нь хэлж мэдэхгүй байна өө.
Гэрийн гадаах Крисмас Роз гэдэг нэртэй цэцэг. Hellebore, Christmas rose гэдэг юм байна, англиар нь.
Ойроос харахад ийм. Энэ цэцэг нь бас олон төрөл байдаг юм билээ.
Энэ нэг эмнэлгийн шинэ нээлтийн үеэр өвчтөн хүлээж авах булангийн тавцан дээр байсан цэцэг.

Гэснээс ямарваа нэг газрын нээлт зэрэгт чимэг болгож тавьсан цэцэг, хэн нэгэн бэлэглэсэн цэцэг гоё шүү. Би зоолттой зураг авдаг. Түүнийгээ ээждээ мэсэнжерээр илгээдэг.

Хагас бүтэн сайнд онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байхыг сануулж байгаа тул, номоо уншаад л, жаран чавганцынхаа ажлыг хийгээд л суугаа.

Та бүгдэд бас амжилт шүү. Хувийн ариун цэвэр, сахилга бат л биднийг аврах байх тийм ээ? Эрдэмтэн судлаачдыг тахин шүтэж, залбирахаас даа. Хурдан нам дарах вакцин, эм, эмчилгээг гаргаасай...

2020年3月29日日曜日

Вакцин ба амттан

Жаахандаа нэг их вакцин хийлгэдэггүй юу тэ? Бидэн хоёр бас хийлгээд л яваа.

Өчигдөр улаан бурхан?, салхин цэцгийн вакцинаа хийлгэсэн. Эмчээ хараад л уйлаан майлаан. Хэ хэ. Дуусчихаад байхад л гомдож ирээд л уйлаад сүйд.

Яг ийм үеэр аав нарыг явуулж баймаар санагдаад байдаг юм. Даанч хань ижил ажил их бла бла гээд тэр бүр эмнэлэг дагуулж явахгүй ээ. Тэгсэн мөртлөө, миний зулзагуудыг эмчид үзүүлээд өг л дөө, гуйж байна хайраа гэж гуйж гувшина гээч. Ккк

Би наана нь жаахан томроно оо. Өөрөө дагуулаад яв, хамаг цаг аваад хаячихдаг юм тэр эмнэлэг чинь. Тэнд сууж байхын оронд би номоо уншаад сууж баймаар байна бла бла...

Эцсийн дүндээ ээж л хамгийг амжуулах юм даа гэж. Тийм ээ? Та нарын минь гэр бүлд бас л адил гэдэгт эргэлзэхгүй байна шүү. Хань ижлийн амралтын өдөр өнөөх гайхал эмнэлэг, цэцэрлэг нь бас амарчих юм чинь. Ккк
Жаахан далийгаадах уу? Энэ амттанг эндээс явсан нэг сүмо хүүхэд бэлэглээд. Их л хүчтэй хүний зээ хүү, нэг дийлдэшгүй хүний зээ дүү. Ахлах сургуулиа төгсөөд, их сургуульд орж байгаа. Ирээдүйд сүмочин болох байх аа?

Тусад нь бичнэ ээ. Энэ хүүгийн талаар. Тэхгүй бол хүн муулчих гээд байна. Бага зулзагынхаа тухай бичлэгт. Ккк

Доторх амттаныхаа зургийг даралгүй идчихсэн байх юм аа. Амьтан хүнд бэлэглэвэл аятайхан л дамшиг байна билээ. Хоёр давхар эгнээтэй байсан. Ажил болон ангийхаа хамт олонд зүгээр байх, ширхэг олонтой тул. Яг хэдэн ширхэгтэй байлаа даа? Мартчихаж...

Жаахан маамаатай ээж аавуудаа, хичээнэ шүү. Муухай вируст ялагдалгүй...
Бүгдэд нь амжилт...

2020年3月28日土曜日

Өөрсдөө үйлдвэрлэнэ

Маскаа хийх цаг дөхөөд л байна...
Хэсэг ингэж вино уугаад. Хэ хэ. Ойрд уугаагүй. Уух хүсэл төрөхгүй байгаа. Бодвол энэ муухай вирус энэ тэртэй холбоотой байх.

Өөр нэг шалтгаан нь оройд бужигнаж байтал унтах цаг болчихоод, хань ижил бага зулзагаа усанд оруулж байх хооронд багынхаа тайлж тавьсан хувцсыг нь угаачихаад, гялс шүдээ угаачихаад, унтуулахаа бодъё гээд ууж амжихгүй байна л даа. 

Уумаар л байдаг. Өвөл хэсэг халуун вино уусан. Ядаргаа, дархлаанд сайн гэхээр нь. Жаахан маамаатай хүнд ажиллагаа шаардаад, завсарласан.

Гэснээс энэ уугаад байгаа дарс нь хань ижил өөрөө хийсэн дарс шүү дээ. Усан үзмээ "Зөрүүд эрийг номхотгосон нь" дээр гардаг шиг нүцгэн хөлөөрөө дарж хийнэ. Бүжиглэж байгаад л. Ккк

Тоглосон юм аа. Тийм их усан үзэм хаанаас олох вэ дээ. Дээхэн үед бараашиг хийдэг байсан шиг л эсгээд хийнэ. Нэг авууштай нь элсэн чихэр энэ тэр гээд гаднаас огт юм хийхгүй.

Дээхэн чавганы дарс хийдэг байсан даа. Түүнд мөсөн чихэр, ликор хийдэг юм. Харин энэ улаан дарсанд бүр юу ч хийхгүй. Усан үзэм өөрийг нь л хутгаад болно.

Тэгээд л би олзуурхаад, оройд ганц хундагыг уучих санаатай...

За вино яриад сууж байх цаг хугацаа биш шүү дээ угтаа. Маск минь дуусах гээд. Одооноос маскаа гэртээ үйлдвэрлэхгүй бол ч.

Миний хийнэ ч гэж юу байхав. Хөх зүү хөндлөн барихгүй хүн чинь лөөлөө биз дээ? Харин нэхэж чадаж магад шүү. Нэхэх гэснээс ойрд ямар ч уран бүтээл туурвиагүй. Бүр аяга угаагчаа хүртэл. Токиод байдаг нэгэн мундаг ээжид нэхэж өгнө гэж бодоод яваа. Хагас бүтэн сайнд гарч утас авна аа, ерөөсөө.

Хань ижлийгээ онгироож, магтаж байгаад маскаа үйлдвэрлэнэ ээ, удахгүй. Зураг оруулна аа. Хи хи. Зурагны хоббитой байна уу? Явж явж зураг л үлдэх юм байна шүү дээ, энэ хорвоо дээр.

Монгол дахь хөл хорионд байгаа бүтээлч та нартаа амжилт шүү...

Хүний нутагт суугаа бид бас хичээнэ ээ...

2020年3月27日金曜日

Шилжилт хөдөлгөөн

Өчигдөр өнөөдрийн сонингууд дээр дарааллан шилжилт хөдөлгөөн хийж буй албан хаагчдын нэрсийг жагсаажээ.

Эхний өдөр нь боловсролын салбар дахь багш албан хаагчид. Тухайлбал аль бага дунд сургуулийн захирал, эрхлэгч, багш, бичиг хэргийн ажилтан гээд. Шинээр хаанахын ямар сургуульд, ямар албан тушаал дээр очиж байгаа тухай нь гарна.

Дараагийн өдрийн сонин дээр захиргааны албан хаагчид. Тэгсэн манай ажлын гурав дахь дарга шилжинэ гээд нэр нь гарчихсан байх юм аа.

Би жаахан шокын байдалтай л байна. Бид хоёр урд нь захиргаанд бас гурван жил хамт ажиллаж байсан юм. Нэг тийм буурьтай, элдэв ааш зангүй, цаанаа л нэг хүндлэл төрүүлдэг хүн.

Жил бүр ийм шилжилт хөдөлгөөн болно. Нэг хүн нэг албан тушаалд ихэвчлэн гурав орчим жил л болно. Энэ тухай хуучин блогтоо зөндөө бичсэн дээ. Сонирхож байвал орж уншина биз дээ...

Шинэ ирэх хүн ямар байх бол энэ тэр гээд л толгойд өчнөөн бодол эргэлдээд төвлөрч өгөхгүй л сууна.

Зулзагууд минь бас тэр багш тэгж, тийшээ явахаар болсон гэнэ гээд л ярилцаад байсан. Би тухайн өдөр тоогоогүй юм. Хэ хэ. Тэгсэн яг өөрийн ажлаас хүндэлдэг дарга минь шилжээд явах болсон чинь бүр сонин болчихдог гэнэ ээ.

Аливаа хүнд хандах хандлага нь их таалагддаг юм. Намайг өдрийн цайныхаа цагийг таван минут өнгөрчихсөн л байвал цай хоолоо илээрэй, завсарлагаа авч амраарай, үүнийг охиддоо гээд их харж үздэг байсан юм.

Ганц надад ч биш бүхий л ажилчдадаа хандаж буй хандлага нь их сайхан...

Өөр юу гэж магтах уу? Ямартай ч их нөмөр нөөлөгтэй хүн маань солигдох гээд, дараагийн хүн нь ямар хүн байх бол энэ тэр...

4 сарын 1-нээс бага зулзага минь бас цэцэрлэгээ солино. Нусаа хацартаа наанаа гэж санаа зовоостой...

Бүгдэд нь амжилт. Хурдан вакцин гараасай...

2020年3月26日木曜日

2020

Олимп ирэх жил болж хойшлов оо хөөрхий. Өчигдөр орой тийм шийдвар гарлаа.

Япон талд хойшлуулах шийдвэр гаргахад их л хэцүү байсан байх. Шийдэж ядаад л. Аргагүй дээ, олимпийн эрх авах гэж хэрэндээ л их зардал, энерги зарцуулсан улс тийм ээ?

Ингэж хойшлуулах нь оролцох, эрхээ авсан тамирчдад их хүндээр тусдаг бололтой. Энэ жилийн олимпод ороод л зодог тайлах гэж байсан гээд олон л шалтаг шалтгаантай тамирчид байдаг бололтой.

Машиныхаа дугаарыг 2020 болгоод л, гар утасны дугаараа 2020 болгоод л эмороод байсан улсад их харамсалтай байх шиг байна шд. Тэгээд бодлоо л доо. Юундаа ч тэгж хөл хөөрцөг болоод байсан юм, хайран мөнгө байдаг байгаа даа гэж. Хэ хэ.

Гэснээс олимпод дургүй гэдэг хүн байдаг юм билээ. Тэр олон хүнээс дайжаад хаа нэгтээ гадаад явна даа гэж байсан. Гадаад ч үгүй боллоо доо, хөөрхий минь.

Миний хувьд үхэн хатан дурладаг ч үгүй, бас огт тоохгүй байна ч гэж үгүй. Мэдээж эх орон, суугуул нутгийхаа тамирчдыг дэмжинэ.

Хүн хүний сонирхол,  үзэл бодол өөр өөр юм даа тийм ээ?
Ганцхан жаахаа маамаад минь энэ олон тулгамдаж буй асуудал огтхон ч падлий алга. Ккк. Мөөмөө л хажууд байж байвал болох нь тэр.

Энэ зураг сальфеткийг ар араас нь гаргаад овоолсон байгаа нь. Их л сонирхолтой байгаа бололтой. Жаахан маамаа бүрт энэ үйлдэл онц сонирхолтой бөгөөд зугаатай байдаг байх. Нэг номонд хүртэл байсан. Дараа тэр номны тухай бичнэ ээ, дунд зулзагаа төрөхөд авч байсан юм.

Нээрээ бага зулзагаа хэзээ мээмнээс гаргах вэ гэж ярилцаад. Хань ижил бол өгөөд л байх санаатай. Бага зулзага бас мэдээж идээд л байх санаатай биз? Ккк. Ээж болохоор сачий хүрвэл өнөөдөр ч хамаагүй гаргачихмаар. Тэгснээ хөхөж байгаа хөөрхөн хацрыг нь харахаар гаргамааргүй, өгөөд л баймаар...

Бүгдэд нь амжилт хүсье өө. Баба вирусыг хурдан учрыг нь олох болтугай...

2020年3月25日水曜日

Гадуур хооллолгүй

Сардаа нэг ч юм уу, эсвэл хоёр сард нэг. Заримдаа ямар нэгэн шалтаг тоочиж байгаад хоёр долоо хоногтоо нэг гадуур хооллодог байлаа.

Тэгсэн нэг сараас бишээ хоёр сараас хойш гадуур хооллоогүй юм байна. Болдог л юм байна. Өрхийн төсөвт их хэмнэлттэй ч, жижиг дунд бизнесийнхэнд хэцүү л байх тийм үү?
Карантийтай охидоо дагуулаад хааяа өдөртөө хөнгөхөн хоол идэж байгаа. Ихэвчлэн ажил дээрээ, нэг бол гэртээ хариад хооллож байна. Хурдан хичээл эхлээсэй, тэгэхгүй бол идэж уух тал дээр форм алдагдаад байна, энэ зулзагуудын.
Уйдсан зулзагуудын ажил нэг иймэрхүү. За энэ төрсөн өдрөөрөө хүсч буй зүйлээ жагсааж бичээд түүнээсээ хамгийн хэрэгтэй гэснийгээ үлдээж буй зураг.

Том зулзагынх ирэх сард. Бэлгээ авахуулчихсаан. Хэ хэ. Томорч буй охин үрийн сонирхол хүртэл өөрчлөгдөж байна. Гаднах төрхөндөө анхаарч эхэлдэг болж...

Хорио цуцлагдаад бүх зүйл байр байрандаа очсон ч гадуур хооллохгүйгээр, хүнсээ цуглуулж байгаад гэртээ энгийн хоолоо хийгээд л идчихэж хэвшинэ ээ. Бүүр хааяа нэг л, тодруулбал хэдэн сардаа нэг байвал байж болох л юм.

Та нар бас тийм байгаа биз дээ? Элдэв хольцтой, хаанаас авсан нь мэдэгдэхгүй хүнс хэрэглэсэн хоол идэж байхаар тийм ээ?

Энэ гадуур хооллох гэдэг нь гэр бүлээрээ шүү. Түүнээс ажилтай үед бол бүгд гэртээ биш, гадуур л идэж таараад байна.

Японд бас элдэв арга хэмжээ нь цуцлагдаж, хойшлогдож байна. Жижиг бизнесийнхэн хэцүү л байна гэж зурагтаар нь их ярьж байна. Итали, Солонгос зэрэг орнууд шиг нэг өдөр олноороо халдвар тарахгүй байгаа ч өдөрт хэд хэдэн хүн шинээр халдвар аваад байна.

Олимпоо яах вэ? Хойшлуулах уу гэдгээ бас шийдэж ядаад л...

Суугуул нутагт одоогоор нэг ч хүн илрээгүй. Залгаа мужуудад ганц нэгээрээ илрээд байдаг яадаг юм билээ? Бас маск минь дуусах гээд  байдаг... Маск хурдан дэлгүүрт зарагдаж эхлээсэй дээ, ядаж байхад...

Өнөөдрийн сэтгэлээ уудлахад нэг иймэрхүү...

Бүгдэд нь амжилт шүү... 

2020年3月24日火曜日

Хөршийн холбоо

Хөршийн холбоо сайтай гэж бид чинь. Хэ хэ. Гэхдээ нэг л эмээ бий л дээ. Тэр маань биднийг хөгжөө дэмжигч бүлгийнхний ахлагч нь. Ккк

Өөрөө л тэгж хэлсэн шүү дээ. Хөөрхөн.
Модон тавган дээрх нь япон үндэснийх нь амттан. Наана байгаа нь хулууны бялуу. Ёстой гоё амттай байсан. Гэр бүлийн гишүүдийн тоогоор өгнө. Би багынхаа хувийг илүү идчихдэг.

Гэснээс бага томроод идэш ууш нь төрөл олшроод эхэлсэн чинь би илүү тоншдог минь багасах төлөвтэй. Ингээд хөвсгөр нэрнээс салдаггүй байхгүй юу. Хи хи.
Энэ болохоор будаагаар хийсэн амттан. Шар, ногоон нь хоёр хоёр байсан чинь зураг авахаас өмнө том зулзага идчихсэн. Хань ижил, том зулзага хоёр л идсэн. Би дуртай биш. Дунд зулзага бас идээгүй. Яасан юм бүү мэд, гаднах үзэмжээр дүгнэсэн байж магад.

Гэх мэтчилэн элдэв амттан зөөлгөж идээд бид. Бүх зүйлд талархаж байна өө. Бүх зүйл сайн сайхан болох болтугай, тун удахгүй...

2020年3月23日月曜日

Жилд 40 ном

Цаана чинь жилд 40 ном уншдаг хүн байна. Бараг түүнээс их ч байх магадлалтай. Хажууд нь би гурилддаг юм байна. Хэ хэ. Өөрийгөө уншаад байна гээд додьгор байсан чинь. Иччихлээ байна.

Эрдэнэбаатар гээд залуугийн ютүб дэх бичлэгийг үзлээ. Яасан сүрхий залуу вэ? Тийм ээ? Ямар ч мундаг англи хэлтэй юм бэ? Англи хэлэндээ мундаг хүмүүсийг цаанаа л нэг хүндэлмээр...

Киноны задлан хийдэг юм билээ. Одоогоор миний олж мэдсэн нь л ийм байна.

За тэр жилд 40 ном унших тухай бичлэгийг нь эхнээс нь дуустал үзэв. Номыг нь бүгдийг нь тэмдэглэж авав.

Нийт 75 орчим ном танилцуулснаас миний уншсан байсан нь ердөө л 7-хон ном байлаа.

Танилцуулсан номнууд нь ихэвчлэн хувь хүний хөгжлийн тухай, бизнесийн чиглэл, санхүүгийн чиглэл, удирдлага, хүний нөөц, кино урлаг гээд л миний тэр бүр сонирхоод байдаггүй сэдэв байлаа. Мөн гэрэл зургийн хэдэн номыг сүүл хэсэгт танилцуулсан. Уран зохиолын ном барагтаа уншдаггүй юм байна.

Монгол руу захиж авахаар жагсаалт гаргалаа. Бүгдийг нь уншмаар байвч, тэр олон номыг худалдаж авах, түүнийгээ энд чирж ирэх гээд л асуудал их байна өө.

Энд ирснээсээ хойш уншсан номнуудаа тоолбол ч овоо л хэдэн юм болох байх. Уран зохиолын ном голцуу шүү дээ. Мөн багадаа уншиж байсан ганц нэг романуудаа дахин захиж уншиж байлаа гэж. Япон хэл дээрх номыг оролцуулалгүйгээр шүү.

Номнуудаасаа зээлээч ээ гэж хүмүүс их асуудаг л даа. Тамирын голын мөсийг долоох шахам байж олсон хэдэн номоо хүнд зээлдүүлэх жаахан дургүй талдаа. Хэ хэ. Учир нь хэдэн ном маань буцаж ирэх бол? Хэдэн ном минь муухай болчих бол? гэж санаа зовоод байдаг юм аа. Ккк. Бас сүүлийн үед номон дээрээ шууд тодруулаад явчихдаг болсон тул, хүнд зээлэх жаахан тийм санагдаад.

Хэдэн жилийн өмнө харина гээд зөндөө номоо монгол явуулчихсан. Сүүлийн үед эндээ хэсэг байхаар шийдсэн тул номнуудаа ачуулахгүй л байна. Нутагтаа харихдаа
-Чи ингэхэд юутай ирэвээ японоос? гэж асуувал
-Өө, монголд хэвлэгдсэн баахан номтой л буцлаа гэж хэлэхээр болж байна. Хо хо.

Блогоороо дамжуулаад найз нөхөд, ах дүү, хамаатан садандаа надад гоё бэлэг өгөхөөр бол надаас асуугаарай. Юу авах вэ? гэж. Жагсаалтаа харж байгаад л номны нэр хэлнэ шүү. Та нарт минь ч амар шүү дээ. Юу өгөх вэ? гэж толгойгоо гашилгахгүй. Цаг заваа үрэхгүй. Номын дэлгүүр ороод л, нэг бол хүргүүлээд л авчихна...

Гэснээс он гараад 13 ном уншиж. Яг одоо уншиж буй хоёр. Уншина гээд өрчихсөн ном нэлээд, зээлсэн ном нэжгээд байна. Эдгээрийгээ бүгдийг нь ондоо багтааж уншвал 40 хүрэх болов уу?

Нэг зүйл нэмж хэлэхэд би бол зүгээр л уншигч. Мундаг тэмдэглэл, танилцуулга хийх чавдарт одоогоор суралцаагүй л байна. Яваандаа болох буйз аа...

Та бүгдэд ч амжилт шүү...

2020年3月21日土曜日

Цэцэгс

Хоёр өдөр аятайхан, дулаахан байлаа.

Багыгаа дагуулж ойр зуур алхлаа. Харагдсан болгоноо хуруугаараа зааж шулганаад хайр хүргэм байна.
Цэцэрлэгийн үүдэн дэх цэцэг. Өглөөдөө ээж жаахан яаруу явдаг тул хажуугаар нь гүйхээрээ л шахуу өнгөрнө. Харин тарахдаа жаал харж баясана.
Гэрийн гадаах цэцэг. Нэр нь юу билээ дээ? Санахгүй байна өө. Үгүй ээ сарнай ч юм уу? Сарнай биш ээ. Хэ хэ.
Гэрийнхээ ойрхон зугаалж яваад олж харсан цэцэг. Өвөрмөц санагдаад.

Гэх мэтчилэн дулаарах ч бас сэтгэл сэргэм тийм ээ. Гэм нь муухай вирус л сэтгэл түгшээгээд байна. Суугуул нутагт минь одоогоор халдвартай хүн илрээгүй. Илрэхээр нь бас л хямрах байх даа...

Амжилттай даван туулна шүү бүгдээрээ, энэ хорио цээрийг...

2020年3月20日金曜日

Шивэгчний үлгэр

Ээ Гончигсумлаа минь.

Сонин ном. Биш ээ, агуулга нь сонин...

Бас зузаан ном шүү. Уншихыг хүсч байгаа бол тэвчээр шаардана шүү. Хэ хэ.

Зохиолч энэ зохиолоо зөгнөлт гэж үздэг гэсэн.

Ирээдүйд үр хүүхэд гаргаж чаддаггүй эмэгтэй хүмүүс ихсэнэ. Өмнөөс нь үр хүүхдийг нь тээж төрүүлдэг тусгай эмс бий болно. Түүнийг нь шивэгчин гэнэ.

Үргүй болчихсон эрчүүд байхыг үгүйсгэхгүй ч энэ талаар ярих нь хориотой...

Нээрээ ч ирээдүйд ийм зүйл хүлээж байгаа юм биш байгаа гэж бодох үе гарна. Аймаар...

Хараахан уншиж дуусаагүй байгаа. Овоо зузаан, жаахан маамаатайгаа зууралдангаа уншиж буй тул...

Дуусгаад дэлгэрүүлж бичихийг хичээнэ ээ. Гэхдээ амлахгүй шүү. Хэ хэ.

Номын хажуу дахь амттанг ажлын газрынхан минь том зулзагат өгсөн. Карантийнаа хичээлээ хийгээд, амжилттай туулж буй гэж. Урам өгч байна л даа.

Номны цаана гар хальт харагдаж байна аа даа. Том зулзага.

Амттангийн маань хэлбэр хөөрхөн байгаа биз? Халбага хэлбэртэй. Хар болон сүүтэй чоко. Хар кофе хийгээд л энэ халбагаа дүрээд л идэхэд янзтай байсөөн.

Нээрээ нүүр номдоо идсэн уусан зургаа голцуу хийдэг юм. Хань ижил тэгсэн чинь
-Чамайг хүмүүс муу хэлж байгаа шд. Дандаа л идсэн уусан, амттаны зураг оруулдаг гээд. Муу хүн идсэн ээ гэж...
 -Яахав ээ яахав. Сайн хүн болж харагдах гэж хичээгээд дэмий шдээ. Угаасаа ч тийм сайн хүн биш. Зарим нэгний хувьд муу хүн байх л даа. Гэхдээ мэдэх хүмүүс нь мэднэ шдээ.

Гээд их гэгээрсэн хариу өгчихсөн. Ккк

Та нар минь ч гэсэн идэж уусан зургаа нэрэлхэлгүй оруулж байгаарай. Яадаг юм тэ? Бүгдэд нь амжилт шүү...

2020年3月19日木曜日

Хөлд

Бага зулзага хөлд ороогүй л байна.

Эгч нар нь ч нэлээд оройхон буюу ой гурван сар гарантайдаа хөлд орж байсан. Эрэгтэй хүүхэд хөлд хурдан ордог, хэлд удаан ордог гэж зөндөө л сонссон.

Гэхдээ миний зулзагуудын онцлог нь эр ч эм ч бай адил хөлд удаан ордог юм байна гэж мэдэж авав. Хэ хэ.

Харин хэлд хурдан орж магад байна шүү. Эгч нар нь ч хэлд хурдан орсон.

Юм түшээд харин маш сайн явж байна. Түшиж буй зүйлээсээ гараа хөндийрүүлээд ганц хоёр секунд зогсоод байгаа.

Энд тэнд төмпөн шанага газар байж харагдвал дотор нь орж суугаад байгаа. Машин авч өгдөг юм билүү? гэж бодож байгаа.

Нээх хөөрхөн, баахаараа нэг газар очиж зогсоод учиргүй дүлж ирээд л баадаг болсон. Жаахан хүүхдийн бааж шээх нь хүртэл хайр хүрэм тэ. Хэ хэ.

Дулаараад гадаа гарах минь ихсэх талдаа. Гулсуур, савлуур, дүүжин даажин тоглоод, дахин тогломоор байна гэж уурлаад байдаг болсон. Тэргэндээ буцаж суухгүй гэж уурлана.

Одоогоор 10-д кг орчим жинтэй тул байнга тэврээд байвал нуруу өвдөх гээд... Гэснээс миний зулзагууд жин бага байгаад байдаг. Ялангуяа нялх нарайдаа. Эмч бол хэвийн гэсэн.

Монгол дахь бондгор хүүхдүүдийг харахаар дэндүү туранхай байгаад байх шиг санагдаад. Хөхний сүү минь муу байна гэж ирээд эхэндээ санаа зовдог байлаа. Одоо бол тоохоо больсон. Харин ч жин нь хэвийн, хөдөлж барихад садаа болохгүй байна тэр мариа нь. Мөн арьс нь нурж, хорсохгүй гээд давуу тал ихтэй.

Хамгийн гол зүйл нь хүний бага буюу 0-3 настай байхдаа ямар хэвийн жинтэй байсан нь нас биед хүрэх үеийн жинд нөлөөлдөг гэсэн судалгааг уншиж байсан. Сэтгэл санаа амарсан. Ашгүй, ээж шигээ хөвсгөрөөсөө яаж салах вэ? гэж толгойгоо гашилгахгүй. Хэ хэ. 

Гарчгаасаа халиад л явж байна. Бага зулзага минь паацаганаад л хөлөө энд тэнд зөөгөөд л гараас минь хөтлөөд л алхаж байна. Алхаад яваад ирэхээрээ гэр минь улам л хөглөрөх байх даа? Хэ хэ.

Заримдаа ч гэрээ харахаар шалаар нэг тоглоом, ном хөглөрөөд л. Үртэй хүний жаргал юм даа тийм ээ?

Хааяа Б.Лхагвасүрэн гуайн "Хоёулханаа" шүлгийг уншаад, хөглөрч байгаатайгаа эвлэрээд сууна дөө...

Насны сүүлчээр хоёулханаа
Нар бараадаж бөртийгөөд л...
Ярих хэлэх юм ч олдохгүй
Ялаа үргээж, бурханаа арчаад л
Хоёулханаа...

Бөөн л байвал, жаргадаг сэтгэл
Хүүхэд болгоноо санаж бэтгэрээд
Бүтэн л байвал, ханадаг санаа
Хөл дүрэх зайгүй л байвал баярлаад л
Хоёулханаа...
Дэвэн дэвсээр л холд "ниссэн" хүүхдүүдээ
Духны атираагаараа "давалгаалж" нуур шиг хүлээгээд л
Дэвжиж, дэгдэж болж л яваа хүүхдүүдээ
Дэргэдээ өтлүүлмээр ханьсаж буруу зөнөөд л
Хоёулханаа...
Жамын сүүдэрт хоёулханаа
Жаахан юманд баярлаж, гомдоод л...
Жаазтай зурган дундаас
Залуу насаа харж гэрэвшээд л
Хоёулханаа...

2020年3月18日水曜日

Баярын мэндчилгээ

Гуравдугаар сард хоёр орны баяруудыг нийлүүлбэл овоо хэдэн баяр болдог оо.

Охидын баяр, март, цэргийн баяр. Дээрээс нь бага дунд зулзагуудын төрсөн өдөр.

Ямартай ч эх оронд минь тэмдэглэдэг баяруудын мэнд шүү. Хөл хориотой, цомхон тэмдэглэж сурч байгаа биз дээ. Хэ хэ.

Мартаар бид яалаа? Яагаа ч үгүй. Орой нь халбага вино уусан юм байна. Охиддоо зайрмаг авч өгсөн юм байна. Бялуу худалдаж аваагүй. Учир нь төрсөн өдрүүдээр тэртэй тэргүй ойрхон идэх байсан учраас.

Харин оронд нь жимс худалдаж авахыг зорьж байгаа. Одоогоор гүзээлзгэнэ их харагдах болсон. Амт ч тун сайхан...
Харин өнөөдөр буюу цэргиийн баяраар хань ижилдээ гараа гаргаад сайхан хоол хийж өгнө өө. Хэ хэ. Ажлын өдөр, оройд бужигнаад зав муу байдаг тул жантай гоймонтой хоол хийнэ гэж бодоод л сууж байна.

Бага зулзага баяр энэ тэрийг сайн мэдэхгүй тул чанга тэвэрч үнсээд, мөөмөө л сайн өгнө дөө. Хэ хэ. Дуртай номыг нь хүссэнээр нь уншиж өгнө өө.

Бага зулзага минь өөрийн санал бодол, хүсэл зэргээ маш ойлгомжтойгоор илэрхийлдэг болсон. Уншуулмаар байгаа номоо дахиад гээд хэлдэг болсон. Мэдээж дахиад гэж тод хэлэхгүй л дээ. Аа, уу гэж л хэлнэ. Хи хи.

"Хөдөөний айл"-ын эрчүүддээ зориулсан мэндчилгээг үзсэн. Их таалагдсан. Архи тамхинаас хамааралтай улсууд нэг байтугай нэлээд хэд үзчихсэн байхад илүүдэхгүй шүү. 

Баяраа сайхан, цомхон, даруухан тэмдэглэж сурна аа бүгдээрээ. Чадахым чинь чадахым чинь тэ?

2020年3月17日火曜日

Төрсөн өдрийн бялуу

Дунд зулзагын минь төрсөн өдөр болоод өнгөрөв өө.

Муухай вируснаас сэргийлээд гадуур хооллоогүй. Гэртээ банш шарж идсэн. Бэлэн гурил худалдаж аваад л мах ногоогоо бэлдчихсэн байсан тул чимхэж шараад л болоо. Их амар. Чимхэхэд ч цаг орохгүй, их хялбар чимхэлт.

Хагас сайнд дунд зулзагатайгаа явж бялуугаа захиалсан байсан юм. Түүнийгээ очиж авсан. Их л догдолсон хүн яваад байлаа. Хэ хэ.
Өөрөө иймийг гэж хэлж захиалсан болохоор сэтгэл хангалуун байсаан. Хань ижил бас их гоё амттай байна гэсэн.

Цаана харагдаж байгаа лаазтай жигнэмэгийг ажлын газрынхан минь бэлэглэсэн. Зулзага лаазанд нь их олзуурхаад, үнэт зүйлсээ хийх юм гэсэн.

Би бас багадаа иймэрхүү лаазанд өөрийн гэсэн үнэт эрдэнэсээ хийдэг байж билээ. Хавчаар, ганц нэг бөгж, бугуйвч гээд л. Тухайн үед гоё гоё лааз ховор байдаг байлаа. Лаазтай байна гэдэг чинь өөрөө их баянд тооцогддог шиг санагддаг байж дээ.

Санадаг юм, багад байрны нэг эгчийнд орсон чинь их гоё дөрвөлжин лаазтай. Түүндээ их гоё гоё хавчаар зөндөө. Надад их нөлөөлж би өөрийн гэсэн хайрцаг савтай болохыг их мөрөөддөг болсон байх.

Одоо охид минь бас хөөрхөн хөөрхөн хайрцганд гоёмсог гэсэн зүйлсээ хийнэ ээ. Дүү нь эгчийнхээ үнэт зүйлсийг бас их атаархангуй харцаар харж харагддаг юм. Хэ хэ.

Өөрт нь хөөрхөн хайрцаг зөндөө байсаар байхад, заавал эгчийнх гоё харагдана. Дүү хүмүүсийн зан юм даа тийм ээ?

Гэснээс дараа охидынхоо хөөрхөн хайрцагны зураг оруулна аа. Том болохоор нь үзүүлье байз. Заримдаа эдний чинь сонирхол өөрчлөгдөөд эд хогшлоо сольж холиод байдаг юм. Дурсгал болгож зураг хөрөг аваад, эндээ үлдээнэ ээ.

За тэгээд төрсөн өдрийн арга хэмжээ сайхан болсон. Гэрээрээ бужигнаж, монголоос эмээ өвөө, ах эгч нар нь залгаж баяр хүргэв. Данс руу нь бэлэг гэж мөнгө хийнэ гэсэн. Түүнийгээ монголд очихоороо дуртай зүйлээ худалдаж авна. Овоо хэдэн юм болж байгаа байх шүү. Хэ хэ.

Албан ёсоор хөл хориогүй ч онцын шаардлагагүй бол олон хөлийн газраар явахгүй байхыг сануулж буй тул, их амар байна. Шаардлагатай хүнсээ л авчихна. Гадуур хооллож барихгүй, өрхийн санхүүд ч их хэмнэлттэй.

Хэдхэн сар? тэвччихвэл ч тийм ээ? Бүгдэд нь амжилт шүү.

2020年3月16日月曜日

ӨГ Саятан

ӨГ-н дөрвөн цуврал номыг захиж авчруулаад, уншаад явж байгаа юм.

Энэ удаад Саятанг нь уншиж дуусгалаа. Агуулгын хувьд "Өглөөний гайхамшиг 8 цагаас өмнө"-хийнхөө санааг давхардуулсан зүйл нэлээд байсан.

Бага байхад саятан гэдэг үг маш хол сонсогддог байж билээ. Сая төгрөгтэй байхад их л баян болчих юм шиг санагддаг байж билээ.

Одоо харин дөжирсөн. Хэ хэ. Одоо тэрбумтан гэдэг үг хол сонсогдож байна. Удахгүй дөжрөөд, би өөрөө тэрбумын хөрөнгөтэй, тэрбум төгрөгтэй болмоор байна аа.

Дөжирсөн гэдэг нь надад сая төгрөг байна аа байна. Хэ хэ. Хааяа жаахан томхон наймаа хийхэд л хэдэн сая болох юм байна шүү дээ. Тэгээд л сая, саятан гэдэг үгэнд нэг их ач холбогдол өгөхөө больж дээ гэж...

Тэрбумтан болохоороо гээд мөрөөдөж байна. Тэгвэл яана гээч? Хамгийн амьдралтай ойр жишээ гэвэл том зулзагын их сургуулийн төлбөрт зарцуулна. Хэ хэ.

Мэдээж гэрээсээ хол очиж сурах төлөвтэй байх шиг. Сургалтын төлбөрөөс гадна дотуур байрны мөнгө, ахуйн мөнгө, хоол хүнсний мөнгө гээд хөлөө олтол тэрбум байтугай хэрэг болох янзтай.

Номын  агуулга гэвэл амжилтад хүрсэн, саятан болсон, тэрбумтан болсон ихэнх хүмүүс өглөөний хүмүүс байдаг гэнэ. Өглөө эртлэн босч олон зүйлээ амжуулдаг гэнэ.

Мөн хэрхэн эртэч хүн болох тухай аргачлалыг дурдсан байсан. Би өөрөө хэрэгжүүлээгүй тул үр дүнтэй эсэхийг хэлж мэдэхгүй.

30 хоногийн сорилтыг нь амжилттай хэрэгжүүлээд, амьдралд нь, ажилд нь тодорхой ахиц гарсан хүмүүсийн тухай, бүр монголд хүртэл бүлэг байгаа тул дэлгэрүүлж сонирхоно биз дээ?

Нэгхэн өдөр хүү хаа гээд уншиж дуусахгүй тул зураг дээрх шиг хэвэнгээ уншина. Хэ хэ.

Эхний зурагны амттанг ажлынхан минь дунд зулзагыг эрхлүүлж өгсөн. Карантины үеэр маш томоотой, хичээлээ мэрийж хийж буй тул гэж урамшуулсан.

Хоёр дахь зурагны амттанг ажлын газрын хүүхэн Хирошима муж явахдаа авчирсан. Хирошима мужийн алдартай агч модны хэлбэр бүхий амттан. Дотроо миний дуртай чокотой нь. Түүнээс өөрсдийнх нь уламжлалт шоштойд нь би дургүй. Хэ хэ.

За ямартай ч ойрын хэдэн жилийн зорилго тэрбум төгрөгтэй болох. Арай ахадсан байж магад. За яахав ээ яахав. Мөрөөдөж л байг цаадах чинь...

Та нартаа бас амжилт хүсье өө. Бурзайгаарай...

2020年3月14日土曜日

Ойрд

Ойрын үеийн өөрийн сонингоосоо бичих үү? Тувт л гэрийнхнийхээ тухай бичих юм тэ? Зулзагуудынхаа тухай ч гэх юм уу?

Хань ижлийнхээ тухай бас нэг их бичээд байдаггүй юм байна тэ. Тэгж байгаад нэг бичнэ ээ. Хэ хэ.

Сүүлийн хэд хоног 37-р точка олон ангит киног үзэж байна. Яг одоо зэвүүн хэсэг дээрээ явж байгаа.

Хань ижилтэйгээ нэг шөнө бөөндөөд үзчихье гээд л онгирсон чинь байхгүй ээ, хүүгээ хөхүүлж байх хооронд хурхираад л эхэлсэн. Кккк

Гэхдээ өдөрт 2-3 анги үзэж байна. Панаалтай хэсэг гарна, нээрээ ийм байсан тэ? гэж бодсон хэсэг ч гарна, арай ч хэтрүүлчихлээ дээ гэсэн хэсэг ч байна. Ерөнхийд нь дүгнэхэд сонирхолтой санагдсан.

Түүнээс шуумжилбэл зөндөө л зүйл байсан. Архи тамхийг арай л хэтрүүлж хэрэглэсэн, тэр нь хойч үеийн залуучуудад муугаар нөлөөлөх байх гэж санаа зовоостой. Гол дүрээ, эвсэл эерэг дүрээ тамхи татдаггүй, архи ууж чаддаггүйгээр дүрсэлсэн бол ч...

Нэлээд хэдэн жилийн өмнө Ким Духаныг дуурайсан багачууд их байсан даа, тэрэн шиг Ялалтыг, Лутааг дуурайх залуус нэлээд л гарч байна гэсэн.

Шинэ залуучууд тоглосон байна тэ гээд л нэг их мэдэгч болоод л хэлсэн чинь хань ижил
-Шинэ биш ээ, эдгээр залуус чинь их олох кино хийсэн шдээ, үзээч ээ.
-Өө, тийм үү? Ямар ямар бүтээл вэ?

Гээд л маргааш нь ютүбээс ганц нэгийх нь танилцуулгыг сонирхов.

Мөн Идэрээгийн подкастыг сонсов. Идэрээ ч тэр зочид нь ч тэр яасан ч мундаг гадаад хэлтэй юм. Би ч гэсэн японоор ярьвал ярина шд, хэхэ. Гэхдээ таалагдсан. Ганц нэг англи үг сонсоод, мэдэж авна.

Идэрээ мундаг залуу шүү. Хэл ярианаасаа л ойлгомжтой санагддаг. Гэрийн хүмүүжил сайтай тийм ээ? Ээж нь ч мундаг тийм ээ?

Мэдиум дээр бичдэг залуусын бичсэн ганц нэг нийтлэлийг уншиж байна. Одоогоор тааралдсанаа л уншаад байна. Сайн бичдэг залуус их болжээ. Үзэл бодол ч, аливааг харах өнцөг ч өөрчлөгдөж байна тийм ээ?

Хажууд нь миний бичих ч гэж дээ гэж бодох үе ч байна. Яахав анх блог нээгээд бичиж байхад гар хуруу эвлэж өгөхгүй, хуулан бичлэг голдуу хийдэг байж. Сэдвийн хувьд маш том том бурдаг байсан. Хэ хэ. Нэг л их эх орноо шүүмжилсэн байдаг шиг санагддаг.

Гэхдээ яахав тухайн үед бодогдсон зүйлээ л бичсэн тул устгахгүй гэж л бодоод байгаа. Түүх болон үлдэнэ. Хи хи.

Сэлгэж уншдагаараа хэдэн ном эхлүүлчихсэн байгаа. Нэг япон ном, хоёр монгол ном. Зургийг нь оруулдгаараа оруулж танилцуулна аа.

Бас бага зулзагынхаа төрсөн өдрөөр өөрийгөө урамшуулаад нэг ном худалдаад авчихсан. Төрүүлэх гэж би л хичээсэн биз дээ гэж бодоод. Хэ хэ. Тусад нь бичнэ ээ. Ккк

Гэр гийгүүлэгч эзэгтэй, ээж бүсгүйчүүддээ өндрөөс өндөр амжилт хүсье өө. Их л олон зүйл амжуулдаг юм байна шүү тийм ээ? Хажуугаар нь бас блог бичээстэй...

2020年3月13日金曜日

9 жил

Айхтар газар хөдлөлт, цүнамигаас хойш 9 жил өнгөрчээ. Цаг хугацаа гэж үнэн хурдан юм аа.

Энэ 9 жилийн хугацаанд ам бүл нэмсэн байна. Гэснээс би арван хэдэн жил зарж байж гурван хөөрхөн зулзагатай болжээ. Ажил ажил гэж гүйсээр байгаад. Дээрээс нь туслаад өгөх эмээ өвөөгөөс нь хол болохоор.

Маамаалах юмсан гэж бодоод гүйж явтал нэг л мэдэхэд овоо хэдэн жилийг ардаа үдчихсэн байх жишээний.

Сонин хэвлэлээр 9 жилийн өмнөх хүмүүсийн байр байдал, амссан уй гашуу, зовлон бэрхшээлийг хэрхэн даван туулж байгаа тухай гарч байна.

Энэ тухай өмнөх блогтоо ч бас бичиж байсан билээ.

Хүмүүсийн хичээж буй, зүтгэж буй тухай уншаад эрч хүч аваад, байгаадаа баярлах талархах сэтгэл төрдөг юм.

9 жилийн өмнө дунд зулзага гэдсэндээ. Өнөө маргаашгүй төрөх дөхсөн, эх орноос минь хайртай хүмүүс минь залгаад л, ирэхгүй юм уу? цацраг идэвхит бодис энэ тэрээс хол уу? гээд л утасдаастай.

Дараа нь сонсоод байхад нисэх онгоцны буудалд маш эвгүй авир гаргаж байсан хүмүүсийн нэг нь монгол хүмүүс, нөгөөх нь хятад хүмүүс байсан гэсэн шүү.

Уг нь бид чинь уужуу, тайван ард түмэн гэгддэг биз дээ? Аливаа зүйлд жаахан хүлээцтэй хандаж сурмаар л  байгаа юм, тийм ээ?

Ээжийгээ, аавыгаа, ахыгаа, эгчийгээ, дүүгээ, хүүгээ, охиноо, эмээгээ, өвөөгөө, найзыгаа алдсан хүмүүс. Сэтгэлийн шаналал нь 3 сарын 11 дөхөхөөр л сонин болоод ирнэ. Аварч чадаагүй дээ, дэргэд нь байгаагүйдээ өөрсдийгөө буруутгах тохиолдол их гэнэ.

Яг голомт дээр байсан монгол залуугийн тэмдэглэл нүүр номоор их явсан. Олж уншаарай.

Тэртээх 9 жилийн өмнө юу болсон тухай манайд бас их яригддаг. Учир нь хэдхэн өдрийн дараа нь дунд зулзага минь төрсөн учраас. Зулзагыг минь төрдөг жил ийм байгалийн гамшиг болсон, их олон хүмүүс үрэгдсэн, одоо ч олдоогүй тэдэн тооны хүн байгаа гээд л ярьж өгдөг.

Том болохоороо өөрөө олж унших, сонсох гэх мэтээр мэдээлэл олж авдаг болох биз.

Дунд зулзага төрсөн өдрөөрөө юу авах вэ? Ямар бялуу авах вэ? гэдгээ л ярьсан хүн байна. Хэ хэ. Бялууны зураг оруулна аа...

Ямар ч байгалийн гамшиг, муухай вирус зэргийг сэтгэлийн хатуужилтай, эмх цэгцтэй, сахилга баттай даван туулах юм шүү бүгдээрээ.

Бүгдэд нь амжилт шүү...

2020年3月12日木曜日

Давхар баяр үргэлжлэл

Давхар баярын маань хамгийн сайхан нь. Хэ хэ.

Бага зулзага минь ой хүрсэн. Өдөртөө албандаа явсан. Өглөө ангидаа орсон чинь багш нь баяр хүргэсэн.
Хурдан юм аа. Нэг жилийн өмнө 12 цаг 50 минут орчим эр хонгор дуугаа хадаагаад л мэндэлсэн үр минь.

Эмээ өвөөгөө монголоос дуудчихсан. Дэргэдээ олон туслахтай байсан зулзага минь...

Дүүгийнхээ тэмдэглэлт өдрийг хэрхэн тэмдэглэх тухай эгч нар нь ингэж ярьсан.

Том зулзага
-Бүгдээрээ бантан идэцгээе. Дүүгийнхээ оронд өөрсдийгөө нэг тавиад үзэх нь зөв шүү дээ. Бялуу авахгүй, идэхгүй.

Дунд зулзага
-Бялуу авна шүү, би мөнгийг нь гаргая аа. Бялуугүй бол муухай шүү дээ.

Дунд зулзага үнэн баян байгаа. Ээж та надаас зээлсэн мөнгөө өгөөч ээ, цалин чинь хэзээ буух юм бэ? л гэдэг юм. Хи хи.

Гэх мэтээр наана нь бид зөндөө л ярьсан.

Ээж бол нэг л их хэмнэлт хийх гэж үглэдэг хэрнээ цагаа тулахаар зулзагуудынхаа баяртай царайг харах гээд хүссэнээр нь хүссэн бялууг нь авчихдаг юм дөө. Хань ижил ч бас тийм. Хэ хэ.

Өөрөөр ч нэг их бэлдэхгүй ээ. Ундаа худалдаж авдаггүй. Хааяа хүмүүсийн өгсөн ундаа байвал гаргаж тавина. Өөрсдөө хийсэн чавганы жүүсээ л ууна.

Чихэр бүр авахгүй. Жигнэмэг хааяа авна.

Дүүдээ бэлэг сонгохдоо хань ижлийн сонголтоор Тонари но Тоторо -н двд авсан. Овоо л үнэтэй эд шүү. Охид бас багадаа зөндөө л үздэг байсан. Зурагтан дотроо хадгалчихсан байсан чинь устчихаж. Тэгээд л аав нь авч өгнө гэсэн.

Яг явж, худалдаж авах үйлдлийг бол бүхнийг амжуулагч ээж гүйцэтгэнэ.
Бялууг эгч нар нь сонгосон. Гэхдээ их сонин. Бага зулзага жимс жимсгэнэд тааруу. Амталж үзээд ярвайснаа л гаргаад байдаг юм. Үүн дээрх гүзээлзгэнийг бас л амталж үзээд л гаргасан. Ээж хамж идсэн шиг л суув.

Энэ жил монголчууд хэд хэдэн баяраа цомхон тэмдэглээд, үүнд ихэнх хүмүүс олзуурхаж байгаа сурагтай.

Ер нь бол ингэж цомхон тэмдэглэж болдог юм шүү дээ таминь минь. Бид ч энд ирснээс хойш элдэв баярыг их л цомхон тэмдэглэдэг. Гэр бүлээрээ даруухан тэмдэглэнэ.

Болоод л байна. Cанхүүд асар хэмнэлттэй. Өр ширгүй, жилдаа ганц удаа монгол дахь ижий аавдаа цагаан сардаа хэрэглэ гэж илүүчилнэ. Энд тэнд хамаатан садан минь диваажинд залрахад нь буяны өглөг өгнө.

Харин энд тэнд хурим найр боллоо, тэгж шагнууллаа энэ тэр гэхэд нь баярын зурвас явуулна.  Бэлэг сэлт өгдөггүй. Эрүүл саруул байхад яаж ийгээд баярыг нь хуваалцах өдөр ирнэ гэж боддог...

Бас л талийж байна. Бүгдэд нь амжилт хүсье өө...

2020年3月11日水曜日

Давхар баяр

Өчигдөр давхар баяр тохиосон.

Тухайн өдөр эхнээс нь амжуулаад явсан дарааллаар бичлээ шүү.

Үдээс өмнө гурван гаран жил япон хэл заасан шавь минь дунд сургуулиа төгсөж байна. Төгсөлтийн арга хэмжээ болов. Очиж зураг хөрөг дарж өгөв.

Энэ жилийнх нэг, хоёр дугаар ангийн сурагчид байхгүй, зөвхөн төгсөгч сурагч, тэдгээрийн эцэг эх, багш гэсэн бүрэлдэхүүнтэй.

Угтаа бол нэг, хоёр дугаар ангийн сурагчид хамтдаа төрийн дууллаа, сургуулийнхаа сүлд дуу зэргээ хамтдаа дуулдаг юм.
Элсэлт болон төгсөлтийн үед сургуулийнхаа үүдэнд төрийн далбаагаа өлгөдөг юм билээ.

Том зулзагын төгсөлтйн үед бичиж байсан ч байж магад. Энэ шинэ блогтоо бас хэлчихлээ...
Самбар дээр "баяр хүргэе, баярлалаа" гэх мэт үг бичиж, зурагтаа сайн ганц нэг нь зураг зурдаг юм билээ.

Ангийн чимэглэлийг гарын дор материалаар маш цомхон хийнэ.

Энэ арга хэмжээний хамгийн их гайхлыг төрүүлдэг зүйлийн нэг нь эцэг эх болон багш нарын хувцаслалт. Сурагчид бол дүрэмт хувцсаа өмсөнө. Харин эцэг эхчүүд хар бараан өнгийн хувцас өмсөнө. Энгэртээ цагаан, ягаан гэсэн цайвар өнгийн цэцгэн зүүлт хатгана.

Багш нарын хувьд тас хар өнгийн хувцас. Энгэртээ ягаан өнгийн цэцэг хатгасан байсан. Сурагчид мөн адил ийм цэцэг хатгана.

Зааландаа эхлээд нийтийн арга хэмжээ нь явагдана. Захирал багш үг хэлнэ. Сурагчдын төлөөлөл үг хэлнэ. Сурагчдын төлөөлөл ганц нэг нь тайзан дээр гарч гэрчилгээгээ авна. Мөн дээр хэлсэн дуунуудаа дуулна.

Заалны арга хэмжээ дуусаад анги ангидаа очно. Анги даасан багш нь хүүхэд нэг бүрчлэн дуудаж гэрчилгээг нь гардуулна. Сурагчид товчхон үг хэлнэ.

Тарах үед нийтээрээ зургаа татуулна. Мөн хэсэг хэсгээрээ, фракц фракцаараа зургаа авахуулна.

Шавь минь сүмогоор хичээллэх гэж ирсэн гэж мэдэж байгаа тийм ээ? Хараад байхад сүмо хүүхдүүд томчуудын дунд, тэр дундаа эмэгтэй хүмүүсийн дунд нэлээд од юм билээ.

Ирээдүйд аварга болоорой гэж ирээд л хүмүүс шаваад хамтдаа зураг авахуулах гээд байдаг юм билээ.

Энэ нь надад жаахан таалагдаагүй. Хүүхдийг эвдэх шинжтэй... Тэгээд л энэ сүмогийнхон биеэ тоосон байдаг байх.

Сүмог зорьж ирсэн хүүхэд залуустай хэдэн жил ойр байж, тэд нарын ярианаас энэ сүмо чинь та нарын төсөөлж байгаа шиг цэв цэвэрхэн ертөнц биш шүү. Нэлээд бохир...

За за манай үндэсний бөх ч гэсэн бохир л...

Энэ талаар бичвэл нэг биш нэлээд хуудас болох байх.

Шавийгаа төгсөж буй баяртай бичлэгтээ муулсан, шүүмжилсэн зүйл бичигхгүй ээ. Бараг биччихээд үү? Ккк

Ахлах сургуульд нь амжилт хүсье ээ.

2020年3月9日月曜日

Амжилттай?

Шинэ долоо хоногийн мэнд ээ.

Эхний долоо хоногоо амжилттай давсан бид.

Том зулзага нэг их бүтээлтэй биш байсан байх. Ээжийн хувьд тэгж харсан. Гэхдээ яахав байнга хичээл шагайдаг хүн, хааяа жаахан амраг гэж бодоод нэг их үглэсэнгүй.

Дунд зулзагын хувьд хичээлээ? даалгавраа хийгээрэй гэж бага үглүүлж байна. Яг өдөр өдрөөр нь хийгээд явж байгаа.

Ёстой хэлүүлэлтгүй хийдэг нэг зүйл нь ном унших. Сургууль түр хугацаагаар хаахтай холбогдуулаад номын сангууд хүртэл хааж байгаа хот байна гэж мэдээгээр сонсоод маргааш нь 30 ном зээлж ирсэн дээ.

Түүнээсээ хоёр өдрийн дотор 8-г нь уншаад дуусгачихаж байсан. Өнөөдөр дахин 11 ном буцааж өгөв. Нийт 19 ном.

Дунд нь явуулын номын сан нэг ирсэн. Нэмж 8 ном зээлсэн байсан. Гэх мэтчилэн номонд дурласан нэг охин байна.

Бага зулзага нус нь гоожоод, нүд нь нуухтаад байсан. Нэг өдөр бүлээрээд, үзүүлсэн чинь дунд чихний үрэвсэл гэж онош гарсан. Яг ч үрэвсэл болчихоогүй, болох гээд явж байна гэсэн. Эм авч уугаад, нусыг нь ойр ойрхон сороод явсан. Эдгэсэн. Хөөрхөн хөөрхөн эрдэм сураад л хайр хүргээд л явж байна.
Хагас сайнд ойрхон байдаг морьтой газар очиж бага зулзагатаа морь гэж ийм амьтан байдаг юм шүү гэж амьдаар нь харуулсан. Монгол хүн байна даа...

Бас нэг хөөрхөн нохой байсан. Биеэр бол том л доо. Үүлдрийг нь би хэдж мэдэхгүй байна аа.

Амьд амьтан олж харна гэдэг чинь бас л цаг зав шаардаад байх юм. Номноос л олж хараад, уншаад байдгийгаа баталгаажуулахгүй бол тийм ээ?

Урин дулаан цаг ч ирж байна. Орж гарч, байгальтайгаа ойрхон байх минь...
Дарс хийдэг чавга?-ны мод цэцэглэчихсэн байна лаа. Уулнаас уруудаад явахад тааралдсан. Эхэндээ сакүра байх гэж бодсон.

Сургууль соёл тэгэхээр үнэн чухал газар байгаа биз? Гэж яс махандаа шингээн байж бодож байна даа. Хичэлээс гадна биеийн тамирын хичээл гэж асар хэрэгцээт зүйл байна.

Гэрт өнжихөөр хүүхэд сургууль дээрх шигээ хөдөлж чадахгүй байна. Гадаа гарч тоглохгүй байна. Зурагт л шагайгаад байна. Ухаалах утас мажих гээд байна.

Дээрх бүхнээс хол байлгах гэж өнөөх хатан ухаан? гээч зүйлээ зарж байна шүү дээ. Хэ хэ. Хатан ухаан гэчихжээ. Ухааны ураа уралдуулах шаардлагатай тулгарах юм...

Ямартай ч өөрийн зүгээс амжилттай л долоо хоногийг ардаа үдлээ. Дахиад чилийсэн сар гарангийн хугацаа байна.

Хамтдаа хичээцгээе ээ...

2020年3月6日金曜日

Идэхийн тулд...

Амралтын өдрүүдийн гал тогоогоо холион бантан болгочихолгүй сургуультай золгох юм сан дөө. Хэ хэ.
Хааяа ихээхэн махсана шүү дээ. Үүнийг, шарж өгөөчээ гэж байж хань ижлээрээ шаруулж, идсэн.

Сүүлийн үеийн уншсан номнууд дээр мах, махан бүтээгдэхүүн зэргийг аль болох багасгах гэж гараад л байгаа. Яахав ээ яахав. Огт хорих нь юу юм? Тааруулаад л хүртэх ёстой гэж үздэг...
Нэг сарын эхээр ирсэн ааруулаа дуусгасан. Гэхдээ жаахан байх нь байгаа. Том томоороо. Ингэж хувааж таваглаж тавих юм байна шүү. Хөгцөрч муудахаас нь хамгаалаад хөлдөөгчиндөө хийчихээд мартчихаад яваад байгаа юм байна.
Якулт гээч бренд бүтээгдэхүүн байдаг энэ японд. Энэ нь сүү, сүүн бүтээгдэхүүн бөгөөд үүнээс ууж байвал ханиад томуу тусах нь бага гэж үздэг хүмүүс бий. Үнэн эсэхийг сайн мэдэхгүй. Гэдэсний гүрвэлзэх үйл ажиллагаанд сайн гэж үздэг.

Би жирэмсэн болсон жилийнхээ өвлөөс хойш хоёр жил гаран хэрэглэж байна. Одоогийн байдлаар өвөлдөө япончуудыг айлгадаг томуу тусчихаагүй л байна. Гэрээрээ л уудаг.

Энэ дээрх зураг нь хааяа охиддоо авч өгдөг тараг. Түүнээс байнга уудаг нь арай өөр. Дараа зураг оруулна аа...

Гэснээс би тахиа махиа шараад л, тансаг тансаг хоол хийхдээ тааруу. Хааяадаа загасыг бол шарна аа. Цэвэрлээд л шарах шүүгээнд хийчихдэг болохоор амархан л даа. Хи хи.

Нэг өдөр том зулзага тэгж байна аа.
-Та яагаад тахиа энэ тэр шардаггүй юм бэ?
-Тийм хоол хийгээд л байвал та хоёр өдийд ийм гоё гаулиг биш, бондгор байна шүү дээ.
-Хо хо, нээрээ ч тийм юм уу? Жаахан бондгор болмоор байна гэвэл шарж өгөх үү?
-Ногоотой хоолоо ахиухан хийгээд л өгчихнө шүү дээ.
-Хи хи. Зөөз. Бууж өглөө...

Эрүүл явах их энгийн...

Ашгүй

Сүүлийн үед мэдлэг мэдээллээ хуваалцаад, олонд таниулах гэж, бусдыгаа зөв зүйлд уриалан дуудахыг зорьдог залуус их болжээ.

Авууштай. Ашгүй дээ л гэж бодоод байгаа шүү дээ.

"Хөдөөний айл" влогийн "Чихэр бол чимээгүй үхэл" гэсэн дугаарыг үзлээ. Үнэхээр зөв шүү.

Чихрийн хэрэглээ асар их байгаа нь үнэн үнэн. Хатуу, зөөлөн чихрээс гадна өөр зөндөө л зүйл байна.

Жишээ нь цагаан будаа, гурилан бүтээгдэхүүн. Архи дарс гээд л бүгд сахар агуулсан байдаг.

Тэртэй тэргүй дээрх зүйлсийг хоол хүнсэндээ хэрэглэж сахарыг авч байдаг болохоор нэмэлт элсэн чихэр, чихэр гэх мэт зүйлийг аль болох хэрэглэхгүй байхыг хичээдэг.

Өөрийн зүгээс хэрэгжүүлдэг зүйлсээсээ хуваалцвал.

  • Монгол явахдаа, монгол руу илгээмж явуулахдаа, энд ирээд буцаж байгаа найз нөхөддөө бэлэг өгөхдөө чихэр огт өгдөггүй. Яахав сонин болгож ганц нэг бохь авч явдаг, өгдөг. Ганц нэг хамаатан, найзууд минь гайхаж байсан байж магад, тухайн үедээ. Одоо харин ойлгож байгаа байх тийм ээ? Өө үүнийг л биднийг ойлгоосой гэж хүссэн юм байна шүү дээ гэж...
  •  Гэртээ тавгийн идээ гэж чихэр худалдаж авч тавьдаггүй. Ганц нэг жигнэмэгийг бол авч тавина. 
  • Цагаан сарын цагаалга болох бэрээсэндээ сахар хийдэггүй. Үзэмнийхээ чихэрлэг амтаар нь болгочихдог. 
  • Ундаа худалдаж авдаггүй. Хааяа нэг л худалдаж авна. Тэгсэн уух хүн ер нь гарахгүй дээ. Гэртээ өөрсдөө хийсэн ундаагаараа зочдоо дайлдаг. Ийш тийшээ гадуур гарахдаа зулзагуудаа усныхаа саванд ус эсвэл цайгаа хийж авч яв гэж хэлдэг. Зулзагууд минь ч маш сайн хэрэгжүүлнэ.
  • Чацаргана буцалгаад уухдаа элсэн чихэр хэрэглэдэггүй. Бага шиг зөгийн бал хийвэл хийнэ. Барагтаа л хийхгүй дээ.
  • Хоолны үеэр, нэг бол гадуур хооллохдоо ундааны төрлийн зүйл захьдаггүй. Хааяа хүмүүс авч өгөөд байдаг. Том зулзага бол өө хэрэггүй уухгүй гэдэг. Дунд зулзага харин уучих санаатай ээж рүүгээ бөлтийж хараад зөвшөөрөл эрсэн нүд гаргана. Хэ хэ. Хааяа зөвшөөрнө, хааяа хатуу ээж хэвээр үлдэнэ. 
  • Монголоос чихэргүй ааруул л захина. Эмээ өвөө хоёр нь бол сайн мэднэ. Чихэргүй ааруул л өгч явуулна. Мэддэгүй ганц  нэг хүмүүс чихэртэй ааруул өгч явуулна. Түүнийг нь идэж дуусгах гэж бас л юм болно шүү дээ. Охид бол идэхгүй... Цагаан идээ болохоор нь хаях хэцүү. 
  • Байхуу цайндаа болон кофендоо ёотон, элсэн чихэр хийдэггүй.
Нэг сул тал бий. Тэр нь шоколатанд дуртай. Хэдэн жилийн өмнөөс сахарны найрлагагүй, какаоны хэмжээ нь аль болох их, цэврийг нь сонгож идэх зорилттой. Охид болохоор гашуун гээд байдаг юм.

Угтаа энэ сул талаа засах гэж их хичээж байгаа. Үр дүнгүй гэж хэлэхгүй ч огт гарч чадаагүй л байна. Гэхдээ хичээж буй гэдэг минь нэгээхэн том амжилт гэж өөдрөгөөр бодож байгаа.

Гэх мэтчилэн хичээцгээе ээ, бүгдээрээ. Амжилт шүү...

2020年3月5日木曜日

00-ын цаасгүй...

Карантийлаад долоо ч хоноогүй байна дөө. Уйдаад эхэлсэн зулзагууд.

Нэг номоо уншиж, нэг даалгавраа хийж, нэг гадаа гарч, нэг зурагт үзэж, нэг хөргөгч эргүүлж гэсэн давтамжтай өдөр өнгөрч байна.

Олон олон арга хэмжээ цуцлагдав. Сургуулийн насны хүүхдүүдийн дунд зохиогддог марафон гүйлтийн арга хэмжээ цуцлагдав.

Сургуультай холбоотой дугуйлан секцүүд бас амарч байна.

Харин хувь хүн ажиллуулдаг газрууд одоогоор хараахан амраагүй л байна. Дунд зулзага төгөлдөр хуур, бассейн, зургийн дугуйландаа явж байгаа.

Гэхдээ бассейндаа дөрвөн долоо хоног явахгүй. Яагаав гар нь шохойтой байгаа. Бөөн баяр л сууна. Хэ хэ.

Азаар баруун гар ажиллагаатай тул зураг, төгөлдөр хуур нь асуудалгүй.

Гурав дугаар сард сургуулиуд төгсөлтийн баяраа хийдэг тул төгсөх ангийнхан жаахан гонсгор байгаа сурагтай. Их цомхон болж байгаа гэсэн.

Би ирэх долоо хоногт шавийнхаа төгсөлтөд очно. Ажлаасаа чөлөө авчихсан. Нэг найзтайгаа өдөр хоол иднэ гэж байсныгаа больсон. Ер нь нэг хэсэгтээ гадуур явахаа багасгаж байна.

Гадуур явахдаа тувт масктай. Гэснээс макс олдохоо байсан. Дээр авсан байснаараа нэг юм болгож байна. Дуусах гээд байдаг яалтай? Бүр болохгүй бол оёно доо.

Мөн 00-н цаас төрөл төрлөөрөө байдаг байсан чинь хоёрхон өдрийн дотор орж гардаг хэд хэдэн дэлгүүрийн лангуу хоосон шүү. Ямар азаар эртээд авч тавьсан байсан юм...

Сальфетка хүртэл шүү. Ганц манайхан цуурхал тарааж лангуу хоосолдог юм байна гэж бодсон чинь энэ япончууд ч маниасаа ялгаагүй л юм байна.

Худлаа цуурхал бас л амархан тархах юм даа.

Дулаарах янзтай шүү. Бороог эс тооцвол, жилийн дөрвөн улирал бороо орох ч бас лүд юм аа. Удахгүй сакүра цэцэглэнэ. Гол нь вирус л хурдан намжмаар байна.

Эрдэмтэн мэргэд, судлаачид минь хичээгээрэй... Хүн төрөлхтний ирээдүй та нарын гарт байна шүү.

Дархлаагаа сайн дэмж гэсэн. Дархлаа минь сайн дэмжигдээрэй. Хэ хэ. Энд тэндгүй хүмүүс энэ тухай их лайв хийдэг болж. Нэг бодлын амар.

Ойр зуур төрсөн бодол, үйлдлээ эрээчихэд нэг иймэрхүү...
Хичээцгээе ээ, дор бүрнээ. Бүгдэд нь амжилт...

2020年3月4日水曜日

Өглөөний гайхамшиг

Олон жилийн өмнө "Өглөөний хүн" гэдэг ном уншиж байлаа. Тухайн үедээ өглөө эрт сэрж байхаар болоод хэсэгтээ явлаа.

Монголын хууль гурав хоногт болсон шиг байна. Дунд нь ам бүл нэмэв, хөхүүл энэ тэрээ гээд шалтаг ч их гарав.

Түрүү жилээс "Өглөөний гайхамшиг" номын тухай мэдэж, подкастыг нь сонсоод явж байна.

Одоогоор хөхүүл, шөнөдөө хэд хэд хөхүүлдэг болохоор эрт босч хэвшээгүй л байна. Эрт боссон үедээ өөрийгөө хөгжүүлэх цаг гаргахгүй байна. Гэр бүлийнхэндээ л цагаа зориулж байна даа.

Бага зулзагаа мөөмнөөс нь гаргаж байгаад үзүүлээд өгнө дөө гэж бодон бодон уншиж байна.

Их хөөрхөн хөөрхөн санаа зөндөө байсан. Тэмдэглээд явчихсан. Үе үе сөхөн уншиж байна аа. Гэснээс дахин сөхнө гэсэн ном нэлээд хэд бий. Тэр бүр амжихгүй л явна.

Бага зулзага минь ид хөдөлгөөнтэй болоод ном энэ тэрийг уншина л гэнэ шүү гээд эв хавгүй сөхөж заримдаа урчих гээд байдаг болсон шүү. Гэх мэт шалтгаанаас номнуудаа өөр газар тавиурт өрөөд л байдаг болсон.

Өөрийнхөө гар хүрэхгүй газарт өрчихөөд л гөлрөөд суух жишээний. Ккк

Өдрийн цайныхаа цагаар карантийнд байгаа дунд зулзагатайгаа хамт энэ зурган дээрх шигээр л бувар бувар гэсэн шиг ном уншиж байна.

Угтаа амттангаа багасгаж байгаа ч хааяа идчихээд байгаа өөрийгөө яалтай. За яахав эндээ ингээд бичиж л сууя. Нэг нартай өдөр "цоорно" доо гэж... Амттангаас гарна даа гэж...

Өглөөний гайхамшгийг хэрэгжүүлдэг мундагуудад амжилт хүсье өө.

Удахгүй би та нарын араас орох болно оо...                      

2020年3月3日火曜日

Үзэгчгүй

3 сарын сүмо бөхийн барилдаан үзэгчгүй зохион байгуулагдана гэсэн шийдвэрт хүрчээ.

Осака хотод болно. Би ч Асаг зодог тайлахад цуг зодог тайлчихсан хүн дээ гэж. Ккк

Яагаад сүмогийн тухай бичих болсон бэ гэхээр суугуул нутгийн минь нэгэн хувийн ахлах сургуульд сүмогийн сонгон байдаг юм.

Намайг энд ирэхэд л монгол хүүхэд хүлээж аваад эхэлчихсэн. Хоёр ч хүүхдийг төгсгөөд дэвжээнд оруулчихсан байсан. Хоёр хүүхэд сурч байсан. Тэдгээр хүүхдүүд нь биднээс нэг их дүү биш байсан болохоор одоо том залуус болсон...

Тэрнээс хойш олон ч хүүхэд ирж сураад төгсөөд явжээ. Ганц нэг хүүхэд элдэв шалтгаанаас болоод дундаасаа нутаг буцаж байсан нь ч бий.

Бүгд зорьсон зорилгоо биелүүлээд, мэргэжлийн сүмод байх нь байна. Монголдоо очоод гялалзуулж өгч байгаа нь ч байна. Эндээ үлдээд ажиллах нь ч байна.

Бүгдтэй нь сайхан нөхөрлөж, ахаа эгчээ, дүү болоод мэндтэй устай явдаг юм.

Энэ жил хоёр залуу төгсөж байна. Нэг нь нэгэн хувийн их сургуульд. Нэг нь дэвжээнд орж байна.

Явахынхаа өмнө бүгд л ирээд явна. Тусалж дэмждэг байсанд баярлалаа, танайд ирэхээр их гоё байдаг байсан шүү гээд л нэг хацраа үнсүүлээд явдаг юм.

Хүүхдүүд манайд ирэхээрээ яагаад дуртай байдаг тухай миний гаргалгаа гэвэл. Тэдгээр хүүхдүүд хэний хүүхэд байх нь хамаагүй, бид зөвхөн тухайн хүүхдүүдтэй хувь хүн гэж харьцдагт байдаг болов уу? гэж.

Монголдоо нэртэй устай, алдартай хүмүүсийн хүүхэд ч ирж л байдаг. Тэр бол би болон хань ижилд бол огт хамаагүй... Хөөх тэрний энэний хүүхэд юм уу гээд ч байдаггүй. Эцэг эх нь ч үүгээр ирэхдээ бидэнтэй уулзаж байсан нь ховор. Ганц нэг л ээж аав байгаа.

Яагаад уулздаггүй нь бас нэг шалтгаантай. Ха ха. Энэ тухай бичвэл хүн муулсан хэрэгт орно. Уулзуулахгүй байх талаар бүхий л арга хэмжээг авдаг нэг хүн бий. Хо хо...

Сайны хажуугаар саар гэж зүйл байна. Хэний хүүхдийг авчраад, тэдгээрийн ар гэрийг хэрхэн яаж ашиглах вэ? гэдгээ мэддэг хүн байна.

Сайн сайхан явахад нь долоочих гэж гүйгээд, жаахан алдсан нэгийг нь надад хамаагүй гээд элдэв хэлэх хэлэхгүй хараал урсгаад байдаг хүн байна.

Ээж ааваасаа хол, хүний газар, огт өөр ертөнцөд гэнэт ороод ирсэн, мөн ид  шилжилтийн насан дээрээ ирчихсэн хүүхдүүдтэй асар муухай харьцдаг хүн ч байна.

Тэдгээр хүүхдүүд манайд ирж буу халж, ганц нэг хүний тухай болохгүй зүйлсийг нь ярьж, сэтгэлээ уудлаад, стрессээ тайлдаг гэх юмуу даа...

Тэрхүү ганц нэг хүнийх нь тухай сонсоод байвал үнэн аймшигтай, чихэндээ ч итгэмээргүй зүйл олж сонсоно доо гэж... Заримдаа яав ч эрүүл биш юм шиг.

Тийм ч хүн байна, ийм ч хүн байна гээд бичээд байгаа хэдий ч угтаа нэг л хүний тухай юм...

Ээж аавынхаа сэтгэлийг зовоочихно гээд хэлдэггүй гэсэн. Ээж аавууд ч хүүхдээ бодоод чимээгүй байдаг байх. Учир нь эргээд хүүхдийг нь дарамтлаад унах тул.

Гэх мэтчилэн гадаад руу сургуульд явуулсан хүү чинь, охин чинь сэтгэлийн асар их тэвчээр гаргаж сурдаг юм шүү...

Үзэгчгүй барилдаан бөхчүүддээ ч мөн адил эвгүй байх байх даа гэж хэлэх гээд нэлээд далийчихлаа...

Бүгдэд нь амжилт...

2020年3月2日月曜日

Карантийдаа бэлдсэн нь

3 сарын 2-ноос суугуулт хотын минь бүх бага дунд суогууль зартм нэг ахлах сургууль карантийлсан.

Зарим нэг хотуудад номын сан хүртэл хэсэг хугцаанд хааж байгаа сурагтай. Тэрийг сонсоод ээж жаахан сандрав.

Гараад хоёр картаараа 30 ном зээлээд ирэв ээ гэж. Хи хи.
Ээж өөрөө мэдээд л ззэлсэн. Учир нь дунд зулзага сагсныхаа дугуйланд явчихсан байсан.

Сагсны дугуйлан 3 сараас хойш ямартай ч нэг сар хичээллэхгүй гэсэн. Явцын дунд ганц нэг өдөр хичээллэж магад гэсэн.

Гар нь гипстэй тул бассейндаа ч явж чадахгүй. Гэснээс бассейн нь ажиллана гэсэн. Утасдаж чөлөө авна даа.

Зургийн дугуйлан нь бас ажиллах байх. Өөр чинь юу билээ? Өө тийм. төгөлдөр хууртаа явна. Баруун гараараа л давтлага хийнэ. Хэ хэ.

Ямар олон юманд явуулдаг юм бэ? гэж үү. Харин тийм ээ. Нэг мэдсэн чинь...

Дунд сургуульд орохоороо угаасаа эхнээс нь болиод явчихна. Санаа зоволтгүй...

Энэ олон номноосоо 2 хоногт 8 номыг нь уншчихсан. Буцаагаад өгчихлөө. Тэгж байгаад дахин зээлнэ дээ.

Та бүхэн минь бас карантитай өдрүүдээ бүтээлтэй, амжилттай өнгөрүүлээрэй.

Карантин

Зиак, өнөөдрөөс суугуул нутгийн минь бага дунд ахлах сургууль карантийлав аа гэж.

Харьцангуй томорчихсон, дээрээс нь би ажил дээрээ дагуулж ирээд суулгачихдаг учир надад бол нэг их цааргалаад байх зүйл алга.

Бага сургуульд сурдаг дунд зулзага минь бол гэнэтийн энэ амралтанд баярласан шиг л байна.

Том зулзага харин шийдвэрлэх цаг үе учраас нэлээд уурласан янзтай. Дараа нь яаж нөхөх гэж байгаа юм бол доо? Нөхөж байна гээд дараа нь олон цагаар суулгах гээд унана даа. Бла бла...

Яг л хүн халдвар гарсан тохиолдолд л амраана биз энэ тэр гэж томорч байсан. Хэ хэ. Хүүхэд л юм даа, том болж байна гэж бодоод байсан. Зарим нэг санаа, үзэл бодол, хэлж ярьж буй нь хүүхэд шүү дээ. 

Хамгийн олзуурхууштай нь цэцэрлэг амраагүй. Цэцэрлэг амарчихвал бага зулзагаа яах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Эгч нарт нь харуулаач гэх хүн гарах байх. Бага цагаар хараад бол өгөх л байх. Өөрсдийнхөө хичээл, даалгавар, дугуйлан гэх мэт ажил байдаг учир тэр бүр дүүгээ хар гэхэд бас боломгүй...

Амралтын? хугацааг тохиолдуулан олон олон ном л уншуулах санаатай байна. Дунд зулзагатаа.

Том ч яахав өөрөө мэдээд номоо уншина уу? Хичээлээ хийнэ үү? Ээжээр хэлүүлээд байдаггүй тул, нэг бодлын амар. Эсрэгээрээ жаахан босч сууж гэрийн ажилд туслангаа бие хаагаа хөдөлгө гэж загнана шүү дээ.

Бас нэг зүйл бол өдрийн хоол. Гоё зузаан түрийвч минь нимгэрээд л явах байх даа. Хэ хэ. Гэрээсээ хоолоо хийж авчрахыг бодно оо ерөөсөө. Хичээнэ ээ...

Бага сургууль гэхдээ 8:30-15:00 цаг хүртэл хүүхдээ сургуульд нь ирүүлж болно гэсэн. Өглөө эцэг эх өөрсдөө хүргэж өгнө. 15 цагт мөн л өөрсдөө ирж ав гэсэн. Мөн өдрийн хоол гэж байхгүй тул гэрээсээ өөрсдөө бэнто буюу өдрийн хоолоо авч ирээрэй гэсэн. Хүүхдийг нь зүгээр л харна, түүнээс хичээл энэ тэр заахгүй гэсэн.

Энэ нь хоёулаа ажилладаг ээж аав нарт зориулсан арга хэмжээ боловч бид ашиглахгүй ээ. Өглөө би яаж ийгээд хүргэж өгч болох ч 15 цагт ажил тараагүй байх тул авч чадахгүй. Бас тэр өдрйн хоол хийнэ гэдэг чинь алаан байхгүй юу. Хэ хэ.

Бас нэг авууштай нь хичээл тарсны дараах өдөр өнжүүлэх нь ажиллаж байгаа. Энэ гэхдээ бага ангийн 1-3 дугуур ангийхан л хамрагддаг. Бас л өөрсдөө бэнтогоо авч явна.

Өдөр өнжүүлэх бас л асуудалтай. Сургуулийг бодвол жижиг байртай тул олуулаа бужигнахаар эсрэгээрээ халдвар тархах нь хурдан биш үү? гэж үзсэн хүн ч байна лээ.

За тэгээд энэ асуудал дээр тэрний энэний зөв гэж хэлэхэд хэцүү л дээ. Ямартай ч баба вирус хурдан дарагдаасай гэж бодоод л залбираад л байя даа...