2025年9月12日金曜日
Бүтээл
2025年9月11日木曜日
Зураг
Их цэвэр цэмцгэр ээ. Хөдөө орон нутгийнх болохоор хүн багатай. Дээрээс нь ажлын өдөр бүр ч хүн багатай. Тэтгэвэртээ гарсан настай голцуу жуулчид л харагдсан.
2025年9月10日水曜日
Байгаль ба хүн
2025年9月9日火曜日
Угталт ба үдэлт
Цахилгаан шатанд суух гээд хүлээх зуураа албаар энэ цэцгийн ойролцоо зогсдог юм. ажилдаа орохоос өмнөх бясалгал маягийн ёслол болгож.
Заримдаа ч энэ яг амьд цэцэг мөн үү? Гэж бодно. Хуруугаараа имирч үзнэ. Хорвоо дэлхий дээр сонин хачин ургамал, цэцэг, хорхой шавж их байх юм тийм ээ? Тааралдах бүртээ нүдээ бүлтийлгэж, чихээ сортолзуулна. Зураг хөрөг дарна. Блогтоо бичих гэж тэр. Заримдаа мартчихсан л явна.
2025年9月8日月曜日
Инжир
Энэ жилийн инжир жимснийхээ зургийг оруулна аа. Бүр өөрөө очоод модных нь зургийг дарсан гэж байгаа. Надад өгнө гээд хэдэн ширхгийг түүгээд хөргөгчиндөө хийчихсэн байсан. Хайр хүрэм байна уу?
Бид хоёр хоёр биенийгээ "крашладаг" юм. Хи хи.
Мод нь. Нэлээд саглагар ургадаг юм билээ. Навч нь их том далбагар. Жимс жимсгэнд дуртай, ногоо цагаа тариалдаг хуурай дүү охиндоо үзүүлэх зорилготой бас.Боловсроогүй байхдаа. Сайн харахгүй бол навчнаасаа ялгарахгүй, олж харах гэж бас л харааны бяд шаардсан. Хэ хэ. Ногоо тариалж мэддэггүй хүний л зан байх даа. Малд нүдтэй гэдэг шиг цэцэг, ногоонд нүдтэй хүн гэж байдаг л байх даа тийм ээ?
Томруулж харахаар ингэж харагдана. Гүйцэт боловсроогүй байгаа нь. Ягаан өнгөтэй болж ирээд гүйцэт боловсрохоороо хүрэн өнгөтэй болж ирдэг юм билээ.
2025年9月6日土曜日
Жаргах наран
Япон тэнгисийн эрэг дээр
Янаг хоёр зугаална аа...
Хэдий халуун ч гэсэн зуныг зугаатай өнгөрөөхгүй бол уйтай буй за? Мөн алсын бараа харж нүдээ амраах зорилготойгоор далайн эрэгт очих дуртай ч сүүлийн үед өдөр тутмынхаа ажилдаа түүртээд тэр бүр явж чадахгүй юм.Түүнээс манайх далайн эргээс холгүй, машинаар 15 минут гаран л явдаг юм.
Энэ зурган дээр далайд харагдаж байгаа гэрэл байна аа даа. Загасчилахаар гарсан усан онгоцнууд. Жижигхэн завь бол биш.Гэснээс ойрд гэнэт гэнэт дуу цахилгаантай бороо их орж байна. Энд тэнд үер болж байна өө. Нэг орохдоо хувингаар цутгаж байгаа юм шиг ордог улсад чинь үер болох нь аргагүй юм даа.
Ус зайлуулах "технеложиа" өндөр ч заримдаа байгалийн сүр хүчинд дийлдэх тохиолдол гарна өө.
Ажилдаа алхаж буй надад ширүүн бороотой өдөр жаахан онцгүй ээ. Аль болох бороотой таарчихгүйхэн шиг л байх юмсан гэж залбирч байна дөө, өдөр бүр. Хэ хэ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.