2022年2月28日月曜日

Зургийн хичээл

Бид зургийн хичээлээ хийсээр л байгаа шүү. Өдөр бүр биш л дээ. Жаахан цаг гарсан үедээ. Заримдаа ч эгчийг энэ ажилд томилдог.

Ямартай ч нэг ийм дугуй зураад, нүд ам хамар зурдаг л болж байна. Охид нэг тийм томоо гэг нь нүдтэй охин зурдаг байсан. Банди нар яах нь уу? Ажиглалт хийнэ дээ. Хи хи.


Эгч нь чиглүүлж өгөөд, за одоо нүд, ам, хамар зур гэж хэлнэ. Өнөөх нь дуртай газраа, хүссэн хэмжээгээрээ зурна. Цас ихтэй, олаф хийсэн нь сэтгэлд нь тод байх шиг, цас харахаараа олаф, зураг зурах болохоор олаф гэсэн нэг хүн байна. Ккк.


За энэ зүүн талын зураг бол сүнс, мангаа гэх мэтийг илэрхийлдэг. Ийм мангаатай ном зээлж ирсэн чинь байнга уншуулаад, зургийг нь зуруулаад биднийгээ чангалж байгаа. Хо хо.

Энэ бол зургийн хичээлийн оргил үе нь. Юу билээ хийж байгаад анзаарсангүй, нэг харсан чинь хоёр гар нь шивээстэй юм шиг л болсон байв. Аав зур зур гэсэн гэсэн. 

Ямар болтол нь зурах нь уу? хармаар байсан шиг байна лээ, аав нь.Мэдээж арилгах гэж бөөн л юм болно. Халуун усанд суухаар бас ч гэж гайгүй арилчихаж байсан. 

Жаахан маамаатай ээж аавууд та нар шүү. Та нарын дараа би шүү. Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2022年2月26日土曜日

Дахин шинжилгээ өгсөн нь

Гарчигнаас уншихад л ойлгомжтой юу? 

Бага сургууль дахин амраад. Зулзага дахин шинжилгээ өгөөд. Хариу нь сөрөг гарсан. 

Сургуулиас мэйл ирсэн цаг мөчөөс дахиад л амны хаалтаа зүүх, тусдаа унтах ажиллагаа өрнөв. Цаашаа цаашаа гэж хэлүүлж зулзагадаа загнуулав.

Хариу нь сөрөг гарлаа гэж уншаад амны хаалтаа авч хаяад л, тэврэлдээд, цаашаа гэж хэлсэндээ уучлал гуйгаад л сүрийг бадруулсан чинь хэдхэн мөчийн дараа дахин мэйл ирэв. 

Ойрын хавьтал болсон тул 3 сарын 1 хүртэл карантийлагдана гэдэг юм даа. Буцаад л амны хаалт, тусгаарлалт. Ха ха.

Эерэг гарсан хүүхэд байсан бололтой. Сурууль баасан гарагт хичээллэсэн боловч зулзагын анги танхимаар хичээллээгүй. Цахимаар хичээл явагдав. Ангиас нь гарсан бололтой. Багш сурагчгүй гэрээсээ. 

Сөрөг гарсан ч ойрын хавьтал гэж тооцогдсон хүүхдүүд гэртээ ч гэсэн аль болох амны хаалттай, тусгаарлагдвал сайн гэсэн эрүүл мэндийн газрынх нь заалт байна. 

Карантийн тавигдтал хальт тусгаарлалтын байдалтай, гэхдээ 100 хувь биш. Хоолоо идэхдээ нэг жижиг эвхэгддэг ширээнд тусдаа хооллож байна. Унтахдаа ганцаараа тусдаа өрөөнд унтаж байна. 

Ад үзээд, хаячих гээд байсан ширээ минь аминд орж энэ тэр. Хаяхгүй хэсэгтээ азнахаас. Аминдаа гэрийнхээ элдэв новшоо цөөлчих санаатай үзэх л юм, чадахгүй нь сайхан. 

Бусдаар бараг хамтдаа дөө. Дүүтэйгээ тоглочихсон гүйж явна. Хамтдаа зураг зурна. Хамтдаа зурагт үзчихсэн сууна гэх мэт. Хо хо. 

Хүүхэд л болсон хойно ээждээ бас эрхэлмээр санагддаг бололтой, ирээд тэврүүлнэ. Ээж албаар том харж, чи чинь ингэхэд гээд л инээнэ. Тэгэхээр зулзага үнэнгээсээ гомдоод байгаа бололтой дог шүү. Хи хи. 

Хань ижил далимдуулж нэг өдөр амрав. Хувийн хэвшлийнхэн иймэрхүү тохиолдолд ямар арга хэмжээ авахаа бас сайн шийдээгүй бололтой. Дарга цэрэг хоорондоо зөвлөлдөөд, хариу хэлтэл амар гэсэн. Азны коля л байх шиг...

Улсын байгууллагууд харин эртнээс манюалаа зохиогоод, тэрнийхээ дагуу ажиллаад байх шиг. Бага зулзага бид хоёр, ойрын хавьтал болсон гэр бүлийн гишүүн нь элдэв шинж тэмдэггүй бол албандаа явж болно гэсэн. 

Тусчихаагүй байгаасай гэж хүсээд л сууж байх шив дээ. Суугуул мужид минь сүүлийн хэд хоног их гарч байна өө. Сургууль цэцэрлэгт их байна. Хэдэн бага сургууль нь ээлжлээд л гараад, нэг амраад, нэг буцаж хичээллээд л гэсэн хэмнэлтэнд байна. 

Томчуудын гурав дахь вакцины бичиг ирсэн. Захиалаад хийлгэдэг байх даа. 5-12 насны хүүхдүүдэд вакцин хийж эхлэх гэж байгаа. 

О.зулзага 3 дахиа хийлгэсэн. Риакци өгсөн бололтой байсан. Анагаахын  салбарын оюутнууд хамгийн түрүүнд хийлгээд байгаа. Хүн хүч дутагдвал дайчлагдах л байхдаа хөөрхийс. Ингэхэд 2 курс боллоо шүү дээ, ирэх 4 сараас. 

Цаг хугацаа ч хурдан юм даа. 4 сараас бүгд дэвшинэ. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт шүү. 

Энэ муухай өвчнийг яая гэж байхад дайн ч бас юу вэ дээ...

2022年2月25日金曜日

Маччя амттай ном

Японы уламжлалт цайны ёслолын тухай сонсоогүй хүн ховор байх тийм ээ, өнөө цагт. 

Анх япон хэл сурахаар оюутан болохдоо л энэ тухай сонсож байлаа. Тэр цагт мэдээ мэдээлэл ховор ч байж. Интернет гээч зүйл ч түгээмэл биш, хүссэн мэдээллээ хүссэн үедээ ороод уншчихаж чаддаггүй л байв шүү дээ. Гэтэлд одоо...

Номын зураг оруулчихаад юун цай яриад байна гэж болож байна уу? 

"Мянган тогоруу" номонд гарч буй цайны ёслолоор хэрэглэдэг аяга, цайны багс, үндэсний хувцас болох кимоно зэргийг тойрсон яриа, бодол, үйлдэл зэргээр дамжуулаад япон хүмүүсийн ахуй байдал, сэтгэлгээ, хайр дурлал зэргийг дэлхийд таниулсан гэж үздэг юм билээ.

Би энэхүү цайны ёслолын тухай нэг их сонирхоод, дурлаад байдаггүй болохоор дэлгэрэнгүй бичиж чадахааргүй байна өө. Харин энд тэнд таарвал цайг нь уучихна шүү. Эхэндээ ч гашуун, амтгүй санагддаг байсан. 

Удаад ирэхээр дасаад дуртай болж ирдэг юм билээ. Цугт нь өгдөг амттанд л харин өдгөө ч нэг их дурлахгүй байгаа.

Та бүхэн өөрсдөө хайж олоод уншаарай. Мэдээлэл зөндөө олдох байх. 

Орчуулагчийн тухай ганц нэг үг тэрлэхэд. Анх японд ирээд удаагүй байхдаа орчуулсан Наранбаяр "сэмпай"-ын тухай их сонсдог байж билээ. Японд хэлэнд маш сайн гэж дуулддаг байлаа. 

Хэдэн жилийн өмнөөс Шинэ Монгол сургуулийн захирал, саяхнаас улс төрд үзэлцээд, дуу хоолойгоо өргөөд, хүргээд яваад буйд нь ихээхэн баярладаг. Улс төр одоо ер нь цүнх баригчдаас салах цаг нь болсон, өөрчлөгдөөсэй гэж бодоод л...

Орчуулсан нэг номыг нь их дээр уншиж байсан. Энэ тухай сонгуулийн үеийн бичлэгтээ бичсэн санаж байна. 

Зохиолчийн тухай ганц нэг үг тэрлэхэд. Аягүй тэрлэхэд гэчихэж ээ. Зүгээр л хаанаас ч билээ уншсан мэдээллээ энд оруулахад. Кавабата Ясүнари. Утга зохиолын төрлөөр улсаасаа анхдагч Нобелийн шагналтан.

Энэхүү "Мянган тогоруу" зохиол нь түүнийг Нобелийн шагнал авахад маш том үүрэгтэй. Нобелийн шагналын хорооноос санал болгож байсан бусад 2 номыг нь ч уншмаар санагдав. 

"Цаст орон", "Хуучин нийслэл". Мөн япон хэл дээр нь ч уншчихмаар. Уншчих юмсан гэсэн номынхоо тэмдэглэлд оруулна аа. 

Гэснээс унших номын жагсаалт бичээд сүйд болоод байсан даа. Япон номын жагсаалт гаргамаар юм байна шүү. 

72 насандаа хийн газ тавьж амиа хорлочихдог. 

Номын тухай ганц нэг үг тэрлэхэд. Цайны ёслолыг тойрсон яриа, үйл явдал гардаг тул яагаад ч юм ногоон цай уумаар санагдсан. Өнөөдр нэг бяцхаан ажлын минь цалин бууна. Гарч маччя авна аа.

Орчуулга мэдээж таалагдсан. Үг үсгийн алдаа багатай, гэхдээ ганц нэг алдаа олж харсан. Тэмдэглэчихсэн. Хэ хэ. Зохиолын гол баатар Кикүжигийн нэрийг алдаж бичсэн гэх мэт. 

Энэ үгийг японоор юу гэдэг болж гэж бодоод тодруулж тэмдэглэсэн үгс ч байгаа. Ингээд бодохоор эх хэлийг  нь дэргэдээ тавьчихаад уншвал сонирхолтой ч юм шиг санагдсан. 

За тэгээд эр эмийн хоорондын харилцаа, сэтгэл гээч зүйл таашгүй юм тийм ээ. Дээрээс нь гадаад хүний. Хи хи. Ээжид нь сэтгэл алдраад, тэгснээ охиныг нь ч "шохоорхоод". 

Аавд нь хайртай дуртай байснаа хүүг нь харангуутаа аавынх нь дүр төрхийг хүүгээс нь олж харангуутаа учир ургуулаад гээд л сонин хачин зүйл их байна шүү.

Аавынхаа нууц амрагтай учир ургуулаад л...

Кикүжитэй суулгах гэж танилцуулсан нэгэн цэвэр ариун бүсгүйн цайны ёслолд барьж ирсэн баадангийн хээ болох "мянган тогоруугаар" номоо нэрлэсэн нь үндсэндээ японы тухай дүрслэлийг тархинд суулгачих шиг болсон. 

Өнөө цагт их хачирхалтай санагдах нэгэн зүйл бол Кикүжи мянган тогоруут баадангийн эзэн болох Юкикотой гэрлэх боловч түүний цэвэр ариун, өөрийн нүгэл гэм зэргээс болоод бал сараа тэмдэглэн аялж байж үнсэхээс хэтэрдэггүй. 

Уг зохиолын дараах дэвтэр ч гэдэг юм уу, нэг тийм дуусгаж амжаагүй гэж үздэг юм билээ...

За за ёстой урт болчихлоо. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年2月23日水曜日

Амттан

Шармаанийхаа өдрөөр идсэн амттан минь. Хүн өгсөн юм өө. Хань ижлийг минь эргэж байгаа гэсэн. Хэ хэ.

Гүзээлзгэнэтэй бялуу. Ширхэг олон байсан тул нэг хүн хоёр хоёр ширхгийг идсэн. 

Бага зулзага жаахныг л идсэн. Иймэрхүү амттанд нэг их дурлахгүй байгаа нь сайшаалтай.

Ийм бороос нь би нэгийг Шармааниа уншихдаа идсэн. Санаа дагаад ном минь ч илүү амттай байсан. Үгүй ээ эсрэгээрээ ном минь амттай байсан тул энэ бялуу илүү амттай санагдсан ч байж магад. 

За байз, энэ хаанаас  ирлээ дээ? Би бол худалдаж аваагүй. Аан тийм, дунд зулзагын зургийн дугуйлангаас ирдэг амттан дотор байсан. Ээжийгээ дуртай болохоор нь хамгийн түрүүнд иймэрхүү амттанаас нь өгдөг. 

Өөрсдөө бусад амттанаа иддэг. 

Гэснээс "Сахар" номыг хурдан уншмаар байдаг. Тэгвэл энэ байнга иддэг амттангаас гарах байхдаа тийм ээ? Хо хо. 

Заримдаа нэг их гэгээрсэн хүн баахан номны зураг, нэг бол баахан идсэн уусан зураг оруулдагт уучлана биз ээ?

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年2月22日火曜日

Данхтай боргол хоосолсон нь

Дээр нэг айлд очиж данхтай цай хоосолсон доо. Тэгэхэд уусан боргол. Эхлээд боргол уусан юм. 

Дахиад уумаар л байна гэсэн санааг минь ойлгоод данх цай чанасан байх, хөөрхий минь. Хо хо.

Боргол л болсон хойно шоколадгүйгээр төсөөлшгүй. Овоо үнэтэй "годива" байсан. Би үүнээс нь нэммээр л байсан. Даанч нэмж өгөөгүй. Хи хи. 

Хөвсгөр зөөлөн амттаныг нь хамт ирсэн нэг бүсгүй авчирсан. Зулзагуудад минь хүртэл авчирж өгсөн.  

Зулзагуудад өгсөн нь. Яаж зүгээр идүүлэхэв. Зургаа дарна шүү гэж ирээд л маяглав би. Зулзагууд ч мэддэг болсон. Зураг дарахыг минь хүлээгээд л, хөөрхөн. Хэ хэ. 
 
За тэгээд л болсон болоогүй идсэн ууснаа, өгсөн авснаа бичдэгийг минь уучлаарай. Өө, өнөөх чинь өнөөхөө л бичсэн байх шив дээ? гэхээрээ алгасчихаж байгаарай, захих минь. Хэ хэ.
 
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年2月21日月曜日

Дахиад л цас...

Дахиад л цас мөсний орон болчихоод сууж байна. Ойрын хэд хоног хүйтэн байна гэсэн.

Оцон шувуу шиг алхаж байна. Оцон шувуу шиг давхиж байна гэх үү? Хэ хэ. 

Нэг сайхан нь жолооч нар нь элдвээр хараахгүй, сигналиа хангинуулахгүй. Тийм болохоор жолоондоо тааруу мань мэт шиг нь элдэв аваар осол гаргачихгүйхэн шиг л гэлдэрч байна.

Алхаж явахдаа дарсан зураг. Яг ингээд цасаа харахаар цав цагаахан, хөвсгөрхөн цас. Эхэндээ сайхан, рамаанчик. Нэг их машин явдаггүй туслах зам. Машин явсан мөрөөр л алхав.

Машин зам. Цас нь мөстөөд, донслоод, бага зулзага гайхаад байсан. Авиа гаргаад л өөөөө гэж дуугараад, инээгээд байсан. Зулзага бид хоёр албандаа явах зам зуур, гэрлэн дохион дээр зогсох зуур дарсан зураг.

Машины энэ утаа агаарыг ямар их бохирдуулдаг болохыг энэ цаснаас харж болохоор байгаа биз?

Япон айлын хашаа. Ийм хашаатай айл төв газраараа байдаг энд. Ихэвчлэн хашаагүй, нэг бол модоор хашаа барьчихсан байдаг. Хашаан дотроо ийм япон нарс мод их тарьж, хэлбэр дүрсийг нь өөрийн үзэмжээр засаад байдаг юм. 

Түүнийгээ харж баясдаг ард түмэн. Сүүлийн үед нийтийн орон сууцанд амьдраад амьдралын хэв маяг ч өөрчлөгдөж буй шүү...

Ажлын гадаах мод. Сакүра байсан шиг санаж байна. Цагаан өнгийн цэцэг дэлбээлсэн юм шиг харагдаж байгаа биз?

Ажлаас гараад харахад нэг иймэрхүү. Өдөртөө сайхан нар гараад, цас бага зэрэг хайлах янзтай. Хайлаад ирэхээрээ харин онцгүй шүү. Шал пал гээд л гутланд халтай. Усны гуталтай л сайхан найзлана шүү дээ.

Нарсан дээрх цас хүндэдхээрээ модоо хугалдаг. Энэ овоо их тогтчихсон байсан. Айлын хүнд цасаа гөвөөрэй гэж хэлмээр санагдсан. Хэ хэ. 

Гэснээс би бас гарахдаа гэрийнхээ гадаах европ нарс модныхоо цасыг гөвсөн. Бараг хугарахаа шахсан байсан. Арай ч хугарчихаагүй байв шүү дээ. 

Нээрээ энэ европ нарс их том саглайж ургадаг, онцгүй, арчилгаа нь хэцүү гэж танил өвөө хэлсэн. Тэгж байгаад сольсон нь дээр гэсэн. Одоогоор яахаа шийдээгүй л сууна. 

Сургууль амраасай гэж хүссэн нэг хүн байсан ч амраагүй, урамгүйхэн албандаа явсан. Ккк.

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年2月20日日曜日

Шармаань

За энэ номыг хэнд захиад, шуудангаар авлаа мартчихаж. 2 ч ойрхон шуудан авсан юм, түрүү жил. Хэ хэ. 

Ямартай ч Мэнд-Ооёо гуайн "Шилийн богд"-ыг уншаад, үүнийг уншмаар санагдсан юм. 

 Сонирхолтой байсан. 

Шармаань гэж мэдэхгүй нэгэнд хэлэхэд Тооройбандийн гэргий шүү. Тухайн цаг үеийн эмэгтэйчүүдийн хувь заяа хэцүү нэг нь их л хэцүү байжээ. Ялангуяа царайлаг төрсөн сайхан бүсгүйчүүдийн хувь заяа. 

Ямар азаар царай муутай төрсөн юм гэхгүй юу? Ха ха. 

За за марзаганах ч яахав. Номын тухай сонирхолтой бөгөөд уншууртай сэтгэгдэл бичиж сурах холын мөрөөдөлтэй ч яг ингээд бичих гээд суухаар чадахгүй юм. Яалтай? 

Олон ажилд сатаарангаа бичдэг болохоор тэр байх даа? Яг сайхан тэмдэглэл бичнэ гээд ганцаараа, төвлөрөөд суух зав гаргахгүй юм чинь тийм ээ? Хэ хэ. 

Хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншаад л зүгээр л биширч энэ тэр.

 Үгүй яахав уншсан гэдгээ мартахгүйн тулд л эндээ оруулах юм даа. Тийм ээ?

Уншиж эхлээд, мэдээж нэг дор дуусгаж завдалгүй, дунд нь ингээд элдэв амттан энэ тэр идээд. 

Би маяглаж хамтад нь зураг дарах гэж ажил удна. 

Дунд зулзага одоо ч мэддэг болсон байна лээ. Идэхээсээ өмнө зураг дарна биз дээ? гэж хэлдэг болсон. Хи хи. 

Яг үүнийг уншиж байх явцад монголд залуус Тооройбандийн хөшөөг цэвэрлэж, сүү тосыг нь арчив гэж уншсан. 

Мөн гэгээн хайрын өдөр ч болов. Тэгээд л бодлоо. Ер нь заавал гадаад ламын ч билүү, хүүхний нэр өгч байхаар монголчлоод Шармаанийн өдөр, Тооройбандийн өдөр гэж нэрлээд тэмдэглэчихэж байвал гоё ч юм шиг. Ккк. 

Эгэл даруу, хань ижилдээ үнэнч монгол бүсгүйн сайхан бүхнийг агуулсан Шармаань хадан цохион дээрээс үсрээд, хальчихдаг юм. Хань ижилтэйгээ уулзан, хань ижлийнхээ гар дээр. 

Үнэхээр харамсалтай хайрын түүх мөн үү? Мөн.

Тэгвэл ядаж түүхэн бодит хүмсүүдийнхээ нэрийг мэдээд авна, цаашлаад үүх түүхээ ч бага сага гадарлаад авна. Тийм үү?

Ийм түүхийн ном уншихаар бас сэтгэл санаа сонин болчихдог юм дөө. Хамаг сайн сайхан, үндэсний, үнэт зүйлсийг минь шан харамж, цол гуншин, эд мөнгөнд дуртай зальхай зайдан улсууд гадагш нь зөөчихсөн гэж бодохоор гол харлаад. 

Яг л өнөөгийн нийгмийн нэлээд хэдэн баячууд? томчуудын үйлдэлтэй адил...

Яруу яруу монгол хэлний үгс ч олноор гарч байсан шүү. Би шууд номон дээрээ тэмдэглээд явчихдаг болсон. Шилийн Богдыг уншсан хань ижил шоолоод байсан. 

Ийм үг мэддэггүй юм уу? гээд. Хөдөө газар өссөн хүн чинь хотын маниас илүү монгол ахуйнхаа үг хэллэг, зан заншлыг мэддэг юм билээ. Яалтайв? хотод өссөн миний буруу биш. Хи хи. 

Мөн Шилийн богд романд гардаг Агшуу хэмээх шонхор шувуу нь зохиолын утга санаа, хэлэх гээд байгаа зүйлийг холбогч гүүр нь болоод, зангидаад байх шиг. Байх шиг ч гэж дээ, холбоно. 

Мөн цагаан тогорууны домог гэж гарсан. Тогорууны домог бас их учиртай. Биесээ хүлээн зөвшөөрөхгүй байх, ад үзэх, биесээ хэмлэх нь эргээд үндэстэн устах аюул шүү гэдгийг ойлгуулах санаатай...

 За тэгээд өөрсдөө уншсан нь л хамгийн тансаг дөө. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2022年2月19日土曜日

Олон хавар...

Олон хавар нэгэнтээ гэж байдаг даа. 

Сургууль, цэцэрлэг ээлжлээд ганц нэг өдөр "ко" гарсан тул ирээд л амраад байсан юм. Нэг сайхан нь хагас бүтэн сайн өдөр тохиогоод, ажлын өдөр цөөхөн байлаа. 

Тэгсэн нэг орой сургуулиас мэйл ирсэн. Маргааш өглөө тэдэн цагаас тэдэн цагийн хооронд шинжилгээ өгнө үү? гээн байлаа. 

За ойрын хавьтал болж гэж бодон, ажил руугаа утасдаж чөлөө авъя гэв. Тэгсэн өөдөөс хариу нь сөрөг гартал гэртээ байх ёстой гэсэн. Онцгой тохиолдол тул гэрээсээ ажилласан гэж үзээд, амралтын тоо хасагдахгүй гэв. 

Өө гялай гээд л амрахаар болов. Хань ижил бас ажил руугаа утасдаж хэлээд бага зулзагын цэцэрлэг рүү бас хэлээд. Гэрээрээ нэг өдөр амрааский. Хэ хэ. 

Амрах ч яахав сайхан байлгүй яахав. Ялангуяа хань ижил нэг өдөр ч гэсэн нуруугаа амраагаад. 

Өглөө заасан цагт нь дунд зулзагаа суулгаад л сургуулийн гадаа ирсэн. Ядаж байхад цасан шуургатай, хүйтэн өдөр таарав. Хөөрхийс багш нар ээлжээр гадаа машины зогсоолын ажлыг зохицуулаастай. 

Өрөвдөх ч шиг. Үндсэн ажлаа хийлгүй, ийм ажил хийгээд, сурагчид ч хичээлээс хоцроод гээд. 

Тамирын зааланд шинжилгээгээ өгнө. Шинжилгээ өгөс ёстой хүүхдүүд л гарч явна. Эцэг эх нь машиндаа хүлээнэ. Би ч яахав хүлээж сурсан хүн тул нимгэн номоо авч явсан. Хүлээх зуураа номоо уншчихна. Асуудалгүй. 

Хажуугийн хоёр машины ээж аав гар утсаа л маажаад байсан. Өмнөөс нь ном уншаачээ гээд хэлчихмээр. Ха ха. Өө гэхдээ би үглэхээ байсан шүү дээ. Зулзагуудаа яая гэж байж хамаа намаагүй хүнд үглэхээ болих минь гэж хожуу ч болов ухаарсан. Оо еэ. 

Зулзага гараад л гүйсэн. Нэлээд удсан. Ирэхэд ганц хоёрхон машин л зогсож харагдсан чинь нэг мэдсэн ар талын эгнээнд өчнөөн машин зогсож харагдсан. За даа, энэ ч овоо олон сурагчийг хавьтлаа болгосон нөхөр л ко тусч дээ гэж бодсон шиг. 

Зулзага гарч ирэв. Ам хуурайгүй тайлангаа тавиб аа. Зураас бүхий аяга өгөөд, шүлсээ тэр зураас хүртэл л гаргаж цуглуулна. Исгэлэн амттай зүйл төсөөлөөд, мөн шанаа эрүүнийхээ хавьд цэгэн иллэг хийнэ гэсэн гэнэ. 

Шүлсийг сайн ялгаруулахын тулд шүү дээ. Зулзага исгэлэн амттай, үмобоши буюу дарсан чавга төсөөлөхөөр илүү ялгарч байна гэсэн. 

"Нэлээд түрүүнд ирсэн тул хэн хэн ирснийг сайн мэдээгүй ч манай ангийн бүх хүүхэд лав ирээгүй. Бүлгэмийн зөвлөлийн гишүүд л байсан. 2 бүлгийнхэн олон хүүхэд харагдсан. Хойшоо харах гэхээр багш нар урагшаа хараад шүлсээ ялгаруулна уу гэж анхааруулсан болохоор ийш тийш харах боломж гараагүй. Бусад ангийнхнаас бас бүлгэмийн гишүүд л харагдах шиг болсон."

Гэж тайлагнасан. Хэнхэг чинь бүлгэм энэ тэрд элсчихсэн байх юм даа гэж бодсон шиг. Ккк. 

Бүлгэмийн зөвлөлийн гишүүд өмнөхийн өмнөх өдөр нь цуглацгаасан юм даг уу даа. Төгсөх ангийхандаа ямар урлагийн номер бэлтгэх гэх мэт ажлаа ярилцсан гэсэн. 

Ажил огтоосоо ч ахицгүй байгаа, байсхийгээд л ингэж амраад байгаа болохоор, дээрээс нь чангаар, хоороор дуу дуулж болохгүй, ямар үзүүлэн үзүүлэх нь ч бүрхэг л гэсэн. 

Цагийн сайханд зааланд бөөнөөрөө бужигнадаг байсан бол "ко" гарсан сүүлийн хоёр жил маш цомхон болж байна. Энэ удаад бусад ангийнхан онлайнаар л бие биенийхээ үзүүлбэрийг үзэх юм гэсэн. 

Ингээд л зулзагынхаа яриаг сонссон чинь ихээр өрөвдөв. Сайхан цаг хурдаг ирээсэй гэж өөрийн эрхгүй залбирав...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

Өө тийм гол зүйлээ хэлээгүй байна. Хариу сөрөг гарч маргааш нь хичээлдээ явсан. Гэхдээ үдийн хоолоо идэлгүй, үдээс өмнө тарцгаасан. Шинжилгээ өгсөн бүх хүүхдүүд сөрөг гарсан тул хичээллэж байгаа. 

Хэрэв эерэг хүн гарсан бол дахин хэдэн өдөр ч амрах байсан юм бүү мэд. 

Хариу нь их орой гарна аа. Бид тайван бус, тогтуун бус болчихож байгаа юм. Хамгийн инээдтэй нь шинжилгээ өгөхөө мэдсэн оройноо тусад нь унтуулсан. 

Мөн амны хаалттай, хариу гартал өрөөнөөс нь аль болох гаргахгүй байх санаатай байсан ч нэг мэдсэн дүү нь яваад орчихсон, нэг мэдсэн өөрөө гараад ирсэн амны хаалтгүй л ярьж өгч байх жишээний. 

Тэгээд л бодсон. Бага насны маамаатай айл ч юун тусгаарлалт энэ тэр. Тийм ээ? 

Жинхнээсээ баяртай. Хичээцгээнэ ээ бултаараа...

2022年2月18日金曜日

Хишигт

"Хишигт" дурсамжит туужийн тухай их олон жил сонсоод, дуулаад, зургийг нь энд тэндээс үзээд л хараад л явсан юм. Захиж уншина даа гэж бодоод л, тулгамдахаараа мартчихаад, тэс ондоо ном захиж аваад явсныгаа санан санан энэ удаад захьсан. 

Өнгөрдөг жил, 10 сард байх аа? Манайд ирсэн ном. Ширээн дээрээ хэсэг, номын сандаа хэсэг хугацаанд байлгаж байгаад, уншив. Уншаад эхэлсэн чинь амтанд нь ороод, боссон ч, суусан ч барьж авсаар дуусгасан. 

Шуудангаар ном захиж авахаар хүнд болоод, би нимгэхэн номноос сонгосон нь энэ туужийг унших бас нэг түлхэц болж өгсөн юм байна. Үнэнээ л хэлье. Хэ хэ. 

Зохиолчийн талаар хэдэн үг холбох хэрэгтэй байх өө. 

Анх блог гээч зүйл монгол залуусын дунд хүчээ авч байхад "Диваажингийн хоригдол" гэдэг блогийг уншдаг байлаа. Их сонирхолтой зүйл бичдэг, байнгын уншигч нь байлаа. 

Тэгсэн аргагүй л зохиолч хүний бичдэг блог болж таарсан. 

Мөн нэгэн хөөрхөн охиныг хөл дээр нь босгох гээд олон мундаг залуус сэтгэл зүрхээрээ нэгдээд, хандив цуглуулж байсан юм. Тэр үйл ажиллагааг "удирдаж", "чиглүүлж" өгсөн байсан нь Х.Болор-Эрдэнэ зохиолч. 

За тэгээд олон зүйл нурших нь илүүц биз дээ? Туужийн тухай тэмдэглэл, зохиолчийн ярилцлага гэх мэтээр нетэд зөндөө бий шүү. Сонирхож уншина биз дээ? 

Туужид гардаг "пионер"-т элсдэг хэсэг нэгэн дурсамийг минь бас сэргээсэн. 

Сургуулийн минь урд Лениний музей гэж байдаг байлаа. Пионерт элсэхийн тулд тасалгааны ургамал хэрэгтэй болоод, хэн авчирах уу? гэхээр нь гар хөлөө зэрэг өргөж байгаад л гэртээ байсан хамгийн гоёмсог ургамлыг аваачаад өгчихөж билээ? 

Ээж минь нам мамаас айгаад юм хэлээгүй байх даа, түүнээс их л хайрладаг ургамал нь байсан юм. Нэрийг нь одоо мартжээ. 

Их л сүр бадруулж пионерт элсэж байсныгаа бүдэг бадаг санадаг юм. Нэг их хэцүү ч билүү? амархан ч билүү юм цээжлээд л, уншаад л. Багшаас айж, цугласан олноос сүрдэж байсныгаа ч бүүр түүрхэн санадаг юм. 

Нохой нь хүний үнэнч нөхөр гэдэг дээ. Зулзагууд минь нохой тэжээмээр байна гэж хааяа хэлдэг л юм. Хишигтийг уншсан чинь тэжээмээр ч юм шиг санагдав. 

Гэснээ хэсэг азнаад буцаад хөрсөн дээрээ буугаад бодох нь ээ эхэндээ ч өөрсдөө л арчлах байх, хэсэг хугацааны дараа ээжийн л ажил болчихно. Ерөөсөө болих минь гэж. Хэ хэ. 

Яа тэр ширүүн аав зэвүүн. Тийм ширүүн аавтай байсан бол ч... 

Гэж бодсон чинь дотор арзаганана. 

За за тэгээд надаар хэлүүлэлтгүй та хэд минь өөрсдөө авч уншаарай, хүүхдүүддээ уншуулаарай. Ёстой хөөрхөн шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

Жич: "Гүйж яваа эмэгтэй" номыг нь уншсан. Монгол хүүхдүүд авч уншаад, хоорондоо дамжуулж уншаад, алга хийчихсэн бололтой. Буцааж өгөхгүй юм. Гандан буурахгүй нэхээд л байгаа юмсан. Олдохоосоо өнгөрсөн байх гэж бодоод л... 

Тийм болохоор л би номоо хүнд зээлүүлэх дургүй. 

2022年2月17日木曜日

Хайрын сар биш ээ өдөр

За та нартаа жаахан оройтсон ч хайрын өдрийн мэнд хүргэе ээ. Баяраа сайхан тэмдэглэцгээв үү? 

Бид яасан гэхээр? Ингэсэн юм. Чаддагаараа өнгөтөөр бичих үү?

Дунд зулзага хэдэн өдрийн өмнөөс л бэлдсэн. Хямдхан шоколадаа өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан. Цагаан, бороор нь авсан. Өөрийнхөө мөнгөөр авсан. Ээж нэг ч иен хялайлгаагүй. Ха ха.

За тэгээд хайлуулаад дээрх шиг хэвэнд цутгасан. Хөлдөөсөн.

Гаргаад ирэхээр нь харсан чинь хөөрхөн болчихжээ. Энэ зураг дээрх шиг чимж бариад, догдлоод л гүйгээд, ямар болж ээж ээ? гэж байн байн асуусан.

Ээж дуугай байхгүй, амсаж үзээгүй байж ямар болсныг нь хэлж мэдэхгүй шүү дээ гэж байгаад энэ зүрхэн хэлбэртэйгээс нь амссан. Яахав, муугүй. Гэхдээ л ээжийн иддэг "тусгай"-г бодвол амтгүй. Хи хи. 

Гол нь элсэн чихэр гэх мэт элдэв орц ихтэй гэдгээрээ ээж бол нэг их дурлахгүй байгаа. 

Зулзагууд бол одоогоор миний энэ санааг хүлээж авахгүй байна. Ой тоонд нь ортол "үглэх" ажлаа бага багаар гүйцэтгэнэ дээ...

Нэг машины дэлгүүр худалдан авагчдадаа зориулж ийм амттан тараасан. Ингэхдээ нэлээд хэд хоногийн өмнөөс гэрийн хаягаар шуудангаар бичиг ирсэн. Би хэдэн жилийн өмнө машинаа авч байсан газар л даа. 

Дунд зулзага л очоод авчих санаатай байхаар нь гарахдаа орчихсон. Угтаа буруу л даа. Аль болох амттанаас зайлсхийх санаатай ч заримдаа алдаад байна. За хүн нэг алдаа л биз? Хо хо.

Энэ их хөөрхөн байсан. Гэрт минь байсан ч болоосой гж бодсон. Ккк. Хүмүүс бас хөөрхөн хөөрхөн сэтгээд байх юм аа. Хошин мэдрэмж ихтэй ч юм шиг.

Яг энэ өдөр бага зулзагын алба нь амарсан. Эерэг хүн гарсан бололтой. Нэг сайхан нь баасан, хагас, бүтэн сайнын амралтууд таараад. Энд өнгөрдөг баасан амралтын өдөр байсан.

Өө тийм, дунд зулзага дуртай хөвүүн байсангүй, ангийнхаа хэдэн охидод л боож бэлдсэн шоколадаа өгсөн. Жилээс жилд энэ эрчүүдэд тавих шаардлага өндөрсөөд, чангараад байх бололтой. 

Ингэж хамраа сөхөж яваад, ганц ч үгүй хоцрох вий гэж санаа зовох арай эрт үү? Хи хи. 

Би өөрөө яасан гэхээр? Хань ижил бид хоёр ч нас яваад, рамаанчиклаагүй. Ккк. Би нэг хөөрхөн ном уншиж дуусгасан. Удахгүй зураг орууламз. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年2月14日月曜日

Онгоц нэхэх

За яг одоо ном уншиж байна. Дуусдаггүй ээ. Үсэглэж уншихаар арга ч үгүй биз? Хо хо. Өөрийгөө л арай дараад, хэтрүүлчихсэн үү. Үсэглэх нь ч хаашаа юм? Гэхдээ л их удаан уншиж байна өө. Япон номыг. 

Өвөл цагаан сараар харьж ирсэн о.зулзага та нэг уншаарай гэж санал болгосон ном. 

Санаандгүй хайж үзсэн чинь өнөөх номын дэлгүүрийн худалдагчдын уншигчдад санал болгодог шалгаруулалтын 2012 оны тэргүүн байрных байж таарав. 

Өө ашгүй гэж бодоод л, зээлнэ дээ гэж хэсэгтээ цээжиндээ тээж явсан. 

Мужийн номын сангаас зээлж дэлгээд хэдхэн хуудас уншиж байтал буцаах хугацаа болсон. 

Хотын номын сангаас зөрүүлээд зээлсэн. Одоогоор сөхөж харж амжилгүй цүнхэнд минь байна. Цүнх ч гэж дээ, даавуун торонд минь. Хэ хэ. 

Гэснээс цүнх худалдаж авах гэсэн чинь нэг л хөл гар хөдөлж өгөхгүй л байна. Дэлгүүр хэсэх юмсан гэж ч бодогдохгүй байна. Юу болсон юм бол? 

Сэтгэл санаанд асуудал байна уу? Бүү мэд? 

За тэр ч яахав. Энэ номд юу гарч байна гэхээр? 

Номын нэр " Усан онгоц нэхэх". Шууд хадмал орчуулга нь шүү. Мөхөс би юу гэж орчуулахаа мэдэхгүй, дээрээс нь толгой энэ тэр ийм зүйлд ажиллахгүй байна. 

Зохиолч нь Миүра Шион. Зохиолчийн талаар сайн мэдэхгүй ээ. Би ер нь уншсан номынхоо зохиолчдын тухай мэддэггүй, тэдний талаар уншдаггүй муу талтай юм билээ. 

Нартай сайхан өдөр уншиж үзнэ ээ. Мөрөөдлөө гэх үү? Зорилгоо гэх үү? болгоё доо. 

Номын агуулга нь хэвлэлийн компанийн толь бичиг зохиож хэвлүүлэх хэлтсийн ажилчдын ажилдаа хэрхэн дурлаж ажилладаг тухай, толь бичиг зохиох гэж хэрхэн нойр хоолоо умартан ажилладаг тухай гээд л гарч эхэлж байна. 

Мөн энэ их ажилд хувь хүний нэг тийм өвөрмөц чанар гэх үү? Нэг тийм үгийн утгыг олчих юмсан гэсэн дур сонирхол гэх зүйл асар их нөлөөтэй шиг байна шүү. 

Би уншиж дуусаагүй тул олон зүйл бурж чадахааргүй л байна. 

"Дайтокай буюу Их далайг гатлах" гэдэг шинэ толь бичиг зохиохоор ажиллаж буй хүмүүсийн тухай гарч байна. 

Бага байхад цэнхэр өнгөтэй "Орос-Монгол толь"-ийг их л сөхөж хардаг байж. Та нар санаж байна уу?  Зармдаа яг харах гэсэн үг минь байдаггүй байсан. 

Оюутан болоод монгол япон толь бас л их сөхсөн дөө. Эдний кокүго житэн буюу япон хэлээ японоор нь тайлбарласан толь бичгийн цаасанд нь дуртай. Хүрэхээс, муухай болгохоос халгамаар гоё нимгэн мөртлөө бөх цаастай байдаг. 

Бага сургуулиасаа хэрэглээд эхэлдэг юм билээ энд. Бага сургуулийнхан, дунд сургуулийнхан, ахлах сургуулийнханд гээд тус бүрд нь зориулсан толь бичиг байдаг. 

Миний бодлоор нэг тийм том толь бичиг аваад л хэрэглэчихмээр. мөнгөө хэмнээд. Хэ хэ. Нас насандаа байх гэдэг нь л энэ байх даа тийм ээ? 

Толь бичиг зохиогчид нэг үгийг хэрхэн тайлбарлаж бичих вэ? Ямар жишээ авбал хүмүүст илүү хүрэх вэ? Цаад утгыг нь яаж уншигчдад хүргэх вэ гэх мэтээр толгойгоо их л гашигладаг бололтой шүү. 

Би бол цаад нарийн ажлыг нь, гаргаж буй хөлсийг нь мэдэхгүй л, "өө ийм үг байдаггүй юм уу?" гэж өөлсөн байртай л сөхдөг. Одооноос хүндэтгэлтэйгээр сөхөж харж байна аа. 

Сүүлийн үед гэхдээ цаасан толь бичиг тэр бүр сөхөж харахгүй байна өө. 

Гүүглэдчихээд байдаг болж. Хэл сурч буй хүнд бол цаасан толь бичгийг сөхөж харах, өвөртөлж явахыг зөвлөдөг байсан. Одоо ч цаг үе өөрчлөгдөөд ондоо болсон байх өө. 

Ямартай ч уншсан номныхоо нэрийг болон ерөнхий утгыг мартахгүйн үүднээс зураг орууллаа. Сонирхолгүй бол алгасаарай бюу СБА шүү. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年2月12日土曜日

Уран бичлэг

Нэг ийм зураг олоод. Шууд устгах гэснээ бас таталдаад. Дунд зулзага хэддүгээр ангид байхдаа бичсэн юм бол бүү мэд. 

Уран бичлэг. Зуны даалгаварт ийм даалгавар голцуу өгдөг санагдаж байна. Цаанаас нь ханзыг нь цохож өгнө. Сурагчид хэд хэдэн тусгай цаасан дээр бичиж байгаад аль гайгүй бичсэн гэдгээ авч явдаг. 

Хэсэгтээ л гэрээр нэг бийр янтай болно шүү дээ. Хааяа янтайтай бэхээ асгаж энэ тэр, тэрүүхэндээ нууж арчиж харагддаг. Хэ хэ. 

Ээж ч бас таалагдсан гэснээс нь сонгож зураг дардаг юм. Охид үүндээ бас муугүй юм шиг байна лээ. 

О.зулзагын бүтээл энд тэнд шалгараад л, үзэсгэлэнд энэ тэрд тавигддаг л байсан. 

Дунд зулзагынх нэг их сүр дуулиан болохгүй ч нэг удаа багш нь "Чи ийм уран бичлэгийн дугуйланд явдаг билүү?" гэж асуусан гэсэн. "Үгүй" гэсэн чинь "Дугуйланд нь явж заалгадаг хүн шиг л бичиж байна" гэсэн гээд онгирчихсон ирсэн. 

Үүнийг нь хөгжүүлбэл улам л сайжрах байх. Уг хүн өөрөө сонирхохгүй л байна. Дээрээс нь олон дугуйланд явдаг болохоороо ядрахаа, амжихгүйгээ мэдээд дургүй байх шиг байна өө. 

Гэснээс ко нэмэгдээд сагс нь хичээллэхгүй, аз жаргалтай хүн л байна. Зураг, төгөлдөр хууртаа бол дуртай явж байна. Энэ хоёр нь ч гэсэн олуулаа шавж суудаггүй болохоор хичээллэж байна. 

Нэг иймэрхүү, түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年2月11日金曜日

Данхтай цай хоосолсон нь

Нэг япон эмээгийнд очоод өө. Эмээ гэж хэлж болохгүй байх өө. Гялалзсан эмэгтэй бий. Хэ хэ. 

Нэг их сүртэй буу халж барих гэж очоогүй л дээ. Ажил хэргээр очсон.

Манайхан шиг оронгуут цай цүү болохгүй ээ. Шууд л ярьж хөөрөөд, ажил хэргээ ярилцаад сууна. Нэлээд хэсэг хугацааны дараагаар цай цүү болно. Хэ хэ. 

Энд цайны гүц, аяга таваг маш чухал. Ялангуяа чамин зүйл хэрэглэдэг эмэгтэй нарт. Их ач холбогдол өгдөг юм билээ. 

Үнэтэй ч юм билээ. Ганц нэг ийм аяга таваг дорж хаяж 5000 иен байсан байх шүү. 

Цайгаа чанаж байх хоорондоо аягаа халаагаад авчирч тавьсан. Түүнийг нь би болон надтай хамт очсон бас нэгэн эмэгтэй(60 нэлээд давсан, аавын минь үе)шагшиж магтана. Хэ хэ. 

Худлаа ч шагшаагүй л дээ. Үнэхээрийн чамин хөөрхөн эд байгаа биз дээ? Тэгсэн энэ худалдаанд гараагүй, гоо сайхныхаа бараагаа авдаг газар нь өгсөн гэсэн. 

Таваг нь ч гэсэн ийм хээтэй. Ар өврөөс нь зураг хөрөг дарсан. Хо хо. 

Цай нь бас их өвөрмөц амттай байсан. Тэгсэн борчууд бидний ордог, авдаг газрынх биш байсан. Гадны голцуу бараа оруулж ирж зардаг жаахан үнэтэй газраас авдаг гэнэ. 

Би ч хааяа тийшээ ордог л доо. Цалингаа буугаад, сарын төгсгөлд түрийвч минь яльгүй зузаан үед ээ. Хи хи. 

Түүнээс байнга орохгүй ээ. Энд бас юмны үнэ нэмэгдээд, бүсээ чангалахгүй бол болохгүй л болж байна. Сүүлийн хэдэн өдөр бинзений үнэ нэмэгдэж байна гэж сонин хэвлэлээр шуугиж байна. 

Идсэн уусан болгоноо бичихдээ гол нь биш, эдний соёлоос бага сага танилцуулах гэсэндээ юм шүү. 

Мэдээж бүс нутаг, орлого, нийгмийн давхарга зэргээсээ хамаараад эдэлж хэрэглэх нь ч өөр өөр шүү. Сайхан өргөн хүрээтэйгээр ойлгоод, уншаад яваарай журмын олон уншигчид минь. 

За түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. Үнжий (Ганжавхлан style)Хи хи. 

2022年2月10日木曜日

Соних хачин хөшөө

Бас л өнөөх граунд гольфийн тэмцээн болсон газар. Ийм сонин хөшөө байсан. 

Асууна гэж байгаад мартсан байна лээ. Сүүлд утсаа ухаж, ганц нэг зургаа устгахдаа гэнэт санаж энэ тэр.

Энэ ухархай дотор 10-тын зоос байсан. Ус тогтсон байсан. Борооны ус юм болов уу? Эсвэл албаар ингэж устай байлгадаг юм болов уу? Бүү мэд. 

Ирэх жил тэмцээнд оролцохоор явахдаа заавал асууж ирэх юм шүү. Санаж байгаад, занаж байгаад блогтоо бичнэ ээ. Хэ хэ.

Бага зулзага сонирхоод хацар мацрыг нь илж таалаад байхаар нь ингэж чанх урдаас нь зураг дарсан санагдана. Мөнгө байна гээд мөнгийг авчих санаа байсан уу? яасан? Ккк.

Гэрт дэл сул зөөсөн мөнгө явж байхыг олчихоороо "ээжийн мөнгө" гээд авчирч өгдөг юм. Аав нь албаар өөрийнхөө мөнгийг тавьсан ч "ээжийн мөнгө" .

Өөрийн тал болгох чинь ийм л гоё. Хо хо.

Энэ самган нь бололтой байсан. Харваас эмэгтэй царайтай байгаа биз? Хөмсөг энэ тэр нь. 

Дунд зулзага өхөөрдөөд байсан. 

Ингэж бөхийсөн нь бас нэг учиртай л байх даа тийм ээ? За байз? Хэнээс асуух вэ байз? Яаж ийгээд мэдчихмээр байна шүү, ингээд бичсэн чинь. 

Уншигч олон минь ч мэдэхийг хүсвэл тэвчээртэй хүлээгээрэй. Нетээс хайсан чинь гарч ирэхгүй байна. Би дутуу хайгаад байж магад. 

Бас нэг зүйл илүү үглэчих үү? Хөшөө нь гоё гөлчийсөн, гялалзсан байгаа биз? Сүү, тараг "асгаагүй" байгаа биз? 

Бид байгаль орчноо нэг д буруу хайрлаад, нэг л буруу тахин шүтээд байгаа юм шиг санагддаг даа.

За түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年2月8日火曜日

Шатны чимэг

Өнгөрдөг жилийн намар граунд гольф тоглосон доо. Тэгэхдээ дарсан зураг. Далайн эргийн бяцхан толгод дээрх шатны чимэглэл зураг. 

Блогтоо оруулах гэж л зураг дарсан байх. Зориулж дарсныгаа зориулалтаар нь ашиглах санаатай.

Хясаа болон далайн од. Хорвоотой танилцаж яваа бага зулзагад минь хөөрхөн ярианы сэдэв болсон. 

Уг нь гайгүй өдөртөө яваад ирэхээр зайтай далайн аквариум байдаг юм, зүүн баруун хоёр зүгт. 

Ковид гуайгаас болоод явж чаддаггүй.

Энийг хараад шууд нэрлэж байна лээ. Хавчны тухай хүүхдийн дуу байдаг. Цэцэрлэгтээ дуулдаг шиг байна лээ. 

Мөн суугуул муж маань нэг төрлийн хавч олборлолтоороо японд дээгүүрт ордог. Мацүба гэдэг хавч. Дэлгүүрт зарагддаг, бага зулзагын нүдэнд өртөөд байдаг болохоор таниад байсан. 

Ухаалаг утасныхаа зургийг хоёроор цөөлсөндөө баяртай байна. Хэ хэ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年2月7日月曜日

Цас малгайлсан

Баасан ахын төрсөн өдрийн оройноос том том ширхэгтэй цас малгайлсан. Маргааш өглөө  нь гарахад рамаанчик байсан. 

Хань ижлээ дагуулаад эмнэлэг орсон, хөтлөлцөж алхаагүй ч рамаанчик байсан. Цас  бол цас...

Зураг оруулав.

Гарч ирээд машиндаа суух гэж бөөн юм болно. Цасаа арилгана.

Хөвөн зөөлөн цасан ширхэг гэж дуулдаг даа. Энд болохоор усархаг, хатуу цас орно. 

Модод их гоё харагддаг. Зарим нь зайрмаг шиг харагддаг. Хэ хэ. Өөрийн эрхгүй гар ухаалаг утас руугаа явдаг.

Хайрын тухай дуунуудад дуучин нь цастай модны дор зогсоод л модоо сэгсрэхээр дээрээс нь цас будраад л...

Нэг тиймэрхүү агуулгатай клипүүд их байдаг тийм ээ? 

Хань ижилтэйгээ тэгж дуулаад, мод сэгсрүүлээд, цас миний толгой дээрээс будраад л гэж клип хиймээр л байсан. 

Даанч өнөөх маань нэг юм босоод алхаж байна. Дунд зулзага шоолж харагдсан, таягтай өвөө шиг гээд. Ккк.

Хотын гудам нэг иймэрхүү. Явган хүний зам гэж алхахад хэцүү, яг л төрөлх Улаанбаатарын явган хүний замгүй гудамж шиг, ийм нарийхан жимээр алхах  гэж хөл нэлээд цуцсан гэж байгаа.

Гарчихаад ирсэн чинь зулзагууд минь нэг ийм бүтээлтэй угтсан. Толгой дээрх үсийг нь би таллаад дарчихаж ээ. Уучлаарай.

Олаф гэж дүү нь захиалж, эгч нь хийж өгдөг. Лууванг дүү нь барьж ирдэг. Хамтын бүтээл, хамгаас хөөрхөн нь...

Амралтын өдөр нэг иймэрхүү. Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2022年2月5日土曜日

Хөршийн холбоо

Төгөлдөр хуурын багш өгсөн юм. Тэгсэн түрүү жил бас өгч байж шүү бидэнд. 

Бодохдоо, багшид бас хаа нэгтээгээс шуудангаар ч юм уу, эсвэл хэн нэгнээс ирдэг байх. Тэгээд олон ширхэгтэй бол идэж барахгүй муутгаж байснаас, олзыг олуулаа гээд тараадаг байх.

"Англиар pomelo. Японоор бүнтан. Монголоор мэдэхгүй. Хэ хэ. Латин нэр гэх үү? шинжлэх ухааны нэршил нь citrus maxima" гэж түрүү жилийнхээ бичлэгт бичиж байж. 

Энэ жил монголоор нь олоод мэдчих санааатай жаал нет ухсан, яг таг оноосон нэр олоогүй ээ. Оросоор ч помело гэдэг шиг байна лээ.

Зүсэхэд доторх нь нэг иймэрхүү. Хальс нь зузаан, жимс нь багавтар. Гэхдээ с витаминаар ихээхэн баялаг гэсэн. Исгэлэн амттай.

Жил бүр уламжлал болгон "хөрш"-үүдээсээ амттан авдаг юм байна шүү. Мартчихдаг л болохоос. Блогтоо ингээд оруулчихаар сүүлд санаж байхад зүгээр л юм. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年2月4日金曜日

Хөөрхөн бар

Шинийн хоёрны мэнд ээ. Монгол ч цагаан сараа хавтгай тэмдэглэж байна аа тийм ээ? Юун гэр гэртээ, цахим золголт. Ха ха. 

Унтахынхаа өмнөхөн ижий аав руугаа залгасан чинь зочинтой л сууж байна лээ. Хо хо. 

Өмнөөс нь санаа зовж энэ тэр. Гайгүй л байгаасай, настан буурал хөгшид минь...

Нүүр номоор яваад байсан барны зурагнуудыг чирээд ирлээ. Хэ хэ. Хөөрхөн ч юм шиг, өрөвдөлтэй ч юм шиг...

За миний бие яг л иймэрхүү л байлаа. Дэглэм бариад л -5 кг болсон байсан чинь. Битүүлэгний идээ будаа, цагаалга, бууз салад идээд. Маргааш өглөө нь жингээ үзсэн, байхгүй ээ. +1 кг болжээ. 

Аминдаа маш бага идсэн юмсан. Сэтгэлээр унасан. Хи хи.

Хоёулаа инээмсэглэсэн байгаа нь таалагдаад. Хөөрхөн сэтгээд хийдэг болжээ, залуус? 

Иймэрхүү зүйл хийж сурах юмсан гэж бодогдов. А ч байхгүй хүн шүү дээ. Осолдохгүй нээж, хааж, бичиж л мэднэ.

Гадаадад байдаг монголчууд шинийн нэгэнд нэг иймэрхүү байсан байх. Битүүнд сайтар идсэн хүмүүс, маргааш нь нозоороод "ачааллаад" л байсан байх тийм үү? Ха ха. 

Би ч амарчихсан. Хань ижил эмнэлэгт үзүүлэх байсан болохоор, нааш цааш явж байхаар гээд чөлөө авчихсан. Үдээс хойш нь сайхан шинэлгээндээ санаа амар, аажуу уужуу гэгч нь бэлдсэн.

 

Энэ бас их хөөрхөн сэтгэсэн байна уу? Нэг тийм сахилгагүй шинжтэй харагдаад, бага зулзагатай минь төстэй ч юм шиг санагдаад. Хэ хэ. 

За тэгээд энэ сүүлийн барууд шиг бүх зүйлдээ аз жаргалыг мэдрээд, эрүүл энх байцгааж, элэг бүтэн, орлого ихтэй, аз хийморьтой байгаарай уншигч олон нөхөд минь. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年2月3日木曜日

Сар шинийн мэнд ээ

Сар шинийн мэнд хүргэе ээ. 

Цахимаар ирсэн мэндчилгээнүүдийг эндээ хуулаад оруулчих уу? Хэ хэ 

Буян үйлдэгч хэмээх усан Бар жилдээ
Та бүхний минь
Ажил үйлс нь амжилтаар баян
Амьдрал тэмцэл нь жаргалаар дүүрэн
Айл хотол халуун ам бүлээрээ эрүүл энх
Саруул сайхан байхын өлзийт ерөөл өргөн дэвшүүлье!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Нутгийн соёлын танхимын зааланд залаастай байсан бар. Он гараад л шинэ жилээр байсан. Энд чинь цагаан сараа 1 сарын 1-нд тэмдэглэчихдэг болохоор, бар жил 1 сард гарчихсан гэсэн үг.

Манай идээ. Түрүү жил шиг л амар хялбараар, байгаа зүйлээ ашиглаад л зассан. Бага зулзага ганц нэгийг нүд хариулж байгаад л шүүрээд байсан шүү. Хэ хэ. 

"Ул боов"-ноос нь бас шүүрсэн, зүгээр байгаагүй. Хэ хэ. Ийм жижиг "ул боов" чинь шүүрэхэд амар юм билээ. Бага насны хүүхэдтэй айл анхаарна биз?

За тэгээд л буузаа жигнэж идсэн. Нийслэл салад хийж идсэн. Хань ижил л нийслэл салад хийх үү? гэж их асуусан. Би ч наанаа "өө чадахгүй чадахгүй, чамайг асраад, үр зулзагуудаа яая гэж байхад юун салад хийх энэ тэр гэж илүү хөдлөх" гэж томорсон. 

Хүнсээ цуглуулахдаа төмс гэх мэт саладны материалаа чимээгүйхэн цуглуулсан. Хал нь гаднаа хайр нь дотроо. Хо хо. 

Хэдэн хүүхдүүд л идэх юм даа гээд байна аа, манаЙ хүн. Яс юман дээрээ өөрөө ч идэх дуртай юм байж. 

Нийслэл саладыг тэр бүр хийхгүй ээ. Жилдээ ганц хийвэл их юм. Төмснөөс гарах гэж хичээж байхад зүгээр. Түүнээс яг төмстэй хоол хийвэл хамаг төмсийг нь түүчих гээд байдаг сул талтай хүн би. 

Битүүнээс нь хань ижил овоо босоод, суугаад, алхаад. Алхахдаа яагаав өнөөх гольфийн цохиур. Ккк.

Саладнаасаа хийж тусалсан. Битүүнийхээ буузнаас чимхэлцсэн. Яг цагаан сараараа идэх жижигхэн буузыг хоёр монгол оюутан охин ирж чимхэлцэж өгсөн юм. Тэрнээсээ жигнэж идэх гэхээр монгол сурагчдад хүрэхгүй, тоо нь цөөрчихнө гээд битүүнийхээ буузыг өөрсдөө хийж жигнэсэн. 

Өө энэ японд байдаг хүүхнүүд, ээжүүд чинь яасан ч мундаг, яасан ч ажилсаг юм? Ул боовоо, гүрмэлээ, сүлжмэл боовоо өөрсдөө хийгээд, тавгийн идээгээ зассан байх юм. Зураг харж баахан л "хөөх" гэж дарлаа. Хэ хэ. 

Гурилнаас гарчих санаатай, цагаан талхаа багасгаж байгаа би ч хийе гэж бодсонгүй, бас залхуу хүн чинь.

Бас тос хольж таваглсан айл их харагдсан. Тосыг харин хольж үзнэ гэж бодоод, материалаа авчихсан байгаа. Хайлмаг идмээр санагдаад, хорхойгоо дарах санаатай.

Хайлмаг хайлахаараа зураг оруулна аа. 

Бар жилдээ бүх зүйл нь амжилттай сайн, хамгийн гол нь эрүүл энхийг хүсэн ерөөе өө. Түр баяртай.