2022年6月30日木曜日

Загнахгүй? 3

Уурлах, уур чинь хүрэх үедээ бичих, нэг бол халууны хэм тогтоох. 

Уураа хянаж чаддаггүй нэг зүйлийн нэг бол ууранд ямар нэгэн хэмжүүр гэж байдаггүйд оршлог. Уур нь гэрэл асааж унтраах товчлуур гэж байдаггүй тул өөрийн уурын хэм хэмжээг ойлгоод авчихбал их зүгээр. 

Жишээ нь уур хүрээгүй, тайван буй үеээ 0 хэм гэж үзээд, дээш нь нэмээд явна. Хоёр хоёроор ахиулна. 2 хэм нь бага зэрэг уур хүрсэн үе, 4 хэм нь нэлээд цухалдаад ирэх үе. 6 хэм нь зэвүү хүрсэн үе, 8 хэм нь дэлбэрэх дөхсөн үе. 10 хэм нь хүн болж төрөөд хамгийн дээд зэргийн уурлалт. 

Гэх мэт гэнэ шүү. Орчуулга нь жаахан сонин болчихлоо. Хэ хэ. Эх хэлээрээ буулгаж чадахгүй байна. Яанам бэ? 

Мөн уурыг чинь хүргээд байдаг зүйлсээ чухал, чухал бусаар нь ангилах зүгээр гэж байна. Тухайлбал тоглоомоо хураахгүй байх нь нэг их сүртэй, уурлаад байхаар зүйл биш, өнгөрөөж болно гэж үзэх. 

За тэгээд бухимдаад, ядраад, стресдээд байгаагаа мэдэж байвал нэг удаадаа хүүхдүүдээ аавд нь даатгаад өөрөө орж гарах, өөрийн дуртай зүйлээ хийх, өөртөө цаг гаргах гэх мэт арга байна. 

Хүүхдээ загнахдаа нэг зүйлд нь төвлөрч загнах. Олон юм зэрэг хэлж, олон талыг нь хэлж уурлахгүй, загнахгүй байх. 

Загнахдаа хэлдэг өгүүлбэрүүдээ цаасан дээр буулгаад нэг уншаад үзээрэй. Хоорондоо хамаарад багатай, олон утгагүй өгүүлбэр хэлсэн байх вий? Түүнийг чинь хүүхэд бүгдийг нь ойлгох нь юу л бол? 

Яагаад чаддаггүй юм гэхийнхээ оронд яавал чаддаг болох вэ? гэж хэлж загнах.

Solution Focused Approach гэдэг арга гэнэ шүү, үүнийг. Яавал чадах уу? гэдэг дөт замыг нь хайх арга юм шиг байна тийм үү? 

Загнахдаа хүүхдийнхээ төрөлх ааш араншин, байгаа байр байдлыг нь үгүйсгэсэн үг, хэллэг хэлэхгүй байх. Энэ нэг юм ерөөсөө л ийм удаан шдээ, залхуу шдээ, толгой муутай шдээ гэдэг ч юм уу? 

Үг хэлээс илүүтэйгээр биеийн хэлэмж заримдаа их чухал байдаг. Тэврэнгээ, хөтлөлцөнгөө, доош өвдөглөж суугаад хүүхдийнхээ нүдний харцтай ижил хэмжээнд очиж өөд өөдөөсөө харж ярилцах гэх мэт. 

Хүүхэдтэй том хүн дээрээс буюу зогсож харьцах нь тухайн хүүхдэд асар тайван бус, айдас хүйдэс төрүүлдэг гэж үздэг юм билээ, энд. Цэцэрлэгийн багш нар бол ихэвчлэн өвдөглөж сууж байгаад л харьцаж харагддаг. 

Чи тэгээд байх юм, чи ингээд байх юм гэхээсээ илүү би ийм байна, надад ийм байна, тэгээд өгөөч, ингээд өгөөч гэвэл үр дүнтэй байх тохиолдол ч бий. 

Мөн нийгмийн зүгээс ирдэг "ээж хүн тийм байх ёстой, ийм байх ёстой" гэдэг дарамтад бага өртөх. Сургууль цэцэрлэг, найзууд, хамаатан садан дунд нэг тийм бичигдээгүй ээж хүн ийм байх ёстой гэсэн дүрмүүд яваад байдаг даа, тэдгээрийг заримдаа тоохгүй өнгөрдөг байх. 

Энэ бас их чухал тийм ээ? Жишээ нь эх хүн, эмэгтэй хүн байж гэж ирээд л ярихаар заримдаа дотроо дургүй хүрдэг үе бий бий. Жишээ нь ээж нь юм байж тэрийг нь оёоч, угаагаач...

Хөх зүү хөндлөн барьж сураагүй хүнийг яалтай?...

Нэхэх оёх хоёр чинь шаал өөр шүү. Хэ хэ. 

За өөр юу билээ? Үргэлжлэлийг дараагийн бичлэгт. 

Түр баяртай. Бүх ээжүүдэд амжилт хүсье. Төгс төгөлдөр ээж байх гэж хэт хичээх хэрэггүй шүү. 

2022年6月29日水曜日

Загнахгүй? 2

Өмнөх бичлэгт зулзагынхаа элдэв аашны тухай хальт бичсэн дээ. Энд япон хүүхдүүд ч мэдээж элдэв ааш гаргана. Япон ээжүүд ч уурлана, бухимдана, орилно, загнана, зодно. 

  • Уурлахдаа, загнахдаа яг хэний төлөө уурлаад байгаагаа олж мэдэх, ойлгож авах. 
  • Тухайн үеийн л үйлдэлд уурлах. Улирсан баларсныг сөхөж уурлахгүй байх. Мөн ирээдүйд нь санаа зовоод, ирээдүйн төлөө нь уурлахгүй байх. 
  • Хүүхэд 100 дахин хэлж байж ойлгодог. 30 дахь удаагаа хэлээд ойлгож байвал баярлах. 
  • Дахиад л ингэчихлээ, тэгчихлээ гэж бодохгүй байх. 
  • Сайн ээж байх гэж хичээх тусам уурлаж бухимдах чинь ихсэнэ. Заримдаа хэт чухал царайлахгүй, 100 хувьд хүрэхгүй байж болно. 
  • Хүүхдэдээ тавьж буй "найдлага", "төгс байлгах" гэсэн үнэлэмжээ буулгах. Ээж хүн хүүхэд нь өөрийнх нь бодсоноор нь байхгүй бол уурладаг. Хүүхэд бол хүүхэд, би бол би гэж бодох. 
  • Тоглоомыг нь хэн ч хураасан болно. 
Өөрийн туршлагаас бичихэд. Зулзагуудын тоглоом шалаар хөглөрдөг хөглөрдөг. Тэр өдөртөө бол хураадаггүй. Хэ хэ. Хураахаар буцаагаад гаргаад ирчихсэн байдаг болохоор, тоглоомоо хураагаачээ гэж уурладаггүй. 

Хайран цаг, энерги биз дээ? Тэр цагаа ингээд блог бичихдээ зарцуулсан минь ээжид ч зулзагад ч ашигтай. 

Нэг сургалтын төвийн сурталчилгааны зар дээр "Бид таныг 100 дахин асуусан ч инээмсэглэл дүүрэн, уурлалгүй хариулна" гэсэн утга бүхий бичиг байдаг юм. Хүүхэд 100 дахин хэлүүлж байж ойлгодог гэснийг уншаад шууд л тэр сурталчилгааны самбар толгойд орж ирсэн. 

Яагаад 100 гэж боддог байсан чинь ийм учиртай байх нь. Хэ хэ. Одооноос "хэд хэлүүлж байж ойлгох болж байна аа?" гэдэг өгүүлбэрийг хэрэглээнээсээ хасна аа. 100 хэлүүлж байж ойлгоно, одоо хэд дэх нь билээ гэж бодож байтал уур маань замхраад алга болох юм болов уу? Ккк. 

Улирсан баларсныг сөхөж уурлаад байдаг талтай шүү, нээрээ. Эртээд бас л тэгээ биз дээ? гэж ирээд л. Үүнийгээ болихоос. Ингээд бичээд байсан чинь ер нь уурлаж болохоор, загнаж болохоор юм үлдэх нь үү энэ чинь одоо. Хо хо. 

Яг уурлах гээд ирэх үедээ анхаарлаа сарниулах 4 арга гэнэ. 

1. Гүнзгий амьсгалах. Удаанаар гүнзгий амсьгаа аваад, түүнээс нэг дахин илүүтэйгээр удаан гэгч нь амьсгалаа гаргах. 

2. Coping mantra. Уур чинь хүрсэн үедээ өөртөө хэлдэг үг. Нэг ёсондоо маань мэгзэм маягийн юм гэж ойлголоо. Орчуулга нь юу гэж байдаг юм бол? Уншсан хүн байвал хэлж өгөөрэй. Хичээнгүйлэн хүсье. Хэ хэ. 

Жишээ нь "баярлалаа" гэдэг үг байж болно. Мөн "зүгээр дээ зүгээр", "өө энэ бол юу ч биш" гэх мэт. Нэг бол яагаав "Үнсгэлжин"-д шидэт дагинын хэлдэг "Бибидэ бабидэбүү" ч байж болно гэнэ шүү. Ямар нэгэн ая амандаа аялсан ч болно гэнэ. 
Өөртөө таарсан, өөрийнхөө дуртай зүйлээ л амандаа үглэхэд болох юм шиг байна. 

3. Grounding. За энэ болохоор хүн уурлахдаа ар араасаа л элдэв бодол хөрвүүлчихдэг гэнэ. Жишээ нь дахиад л ингэчихлээ, эртээдхэн бас тэгээ биз дээ? ч юм уу? 

Уурлах үедаа албаар анхаарлаа яг  нүднийхээ өмнө байгаа ямар нэг юм руу шилжүүлж, түүнд төвлөрүүлэх арга. Юу ч байж болох юм байна. Үзэг, утас, ном, аяга гэх мэт. 

Мөн энэ үед өнгөрсөн, ирээдүйг бодолгүй "одоо"д анхаарлаа төвлөрүүлэх. 

4. Time out. Яг уурлах гээд байна, загнах гээд байна гэж бодсон үздээ тухайн газраас холдох арга. Ингэвэл хэлэх ёсгүй байсан үг, хэлмээргүй байсан үг зэргээ хэлчихнэ гэж айлтгүй. 

Ингэж холдохдоо 5-хан минут, яг одоо уужирч чадахааргүй байгаа тул 10 минутын дараа ярилцая ч гэдэг юм уу? гэж заавал хэлэх. 

Юу ч хэлэлгүй гараад явчихбал хүүхэд чинь ээж эргэж ирэхгүй бол яана аа гээд санаа нь зовчихно. Айдаст автана.

Гэх мэтчилэн бичжээ. О.зулзага нь томоо гэгчийн болчихсон байдаг. Жаахан оройтоод ийм төрлийн ном уншчихав уу? Яав? Хэ хэ. 

Үлдсэн 2-тойгоо үзэж тарахад бас л хэрэгтэй юм даа тийм ээ. 

Үргэлжлүүлж бичих эсэхээ шийдээгүй л байна. Уураа хэрхэн дарах гэж бас байсан. Амжвал бичнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье өө. 

2022年6月28日火曜日

Гарьхан цэцэг

Уламжлалт бичлэг шүү. СБА. Энэ жил борооны улирал нь хур бороо цөөтэй, бүгчим халуун өдрүүд үргэлжлээд, газар тариалан эрхэлдэг улсууд санаа зовьнонгүй байх шиг. 

Орох ёстой хур бороо нь цагтаа орохгүй байх нь энгийн мань мэтэд бас нөлөөлнө. Яаж гэхээр ногоо цагаа үнэд орно. 

Нэг хэсэг сонгино л гэхэд маш үнэтэй болсон. Яг юунаас болсныг хэлж мэдэхгүй ч дайн бас элдэв үнийн өсөлтөнд нөлөөлөөд байна. 

Нэг ширхэг сонгино 200 иэн, зарим дэлгүүрт түүнээс ч үнэйтэй байсан. Ганцхан ширхэг нь шүү дээ. 

Одоо овоо гайгүй болж байна. Бага зэрэг үнэ нь буусан харагдана лээ. 


Ажлын газрын гадаах цэцэг. 7 хоногийн өмнө дарсан. Бараг гандах тийшээ болсон байна лээ. Гоёмсог өнгөтэй байгаа биз? Дунд зулзага дуртай өнгө. 
Энэ бас л ажлын газрын гадаах мандал. Нөгөө буланд ийм төрөл нь ургадаг. миний дуртай өнгө. 
Ойроос дарсан нь. Сонин тийм ээ. Тансаг, гоёмсог гээд л үргэлжлэх байх даа?

Уламжлал болгон очдог гарьхан цэцгийнхээ хүрээлэнд очиж амждаггүй ээ. Яаж ийгээд элдэв ажил гарна. Дээрээс нь хар халуунд хөлс баас гоожоод, орж гарах дур сонирхол бас хүрэхгүй л сууна. 

Одоо ч бараг гандаад эхэлсэн юм болов уу? гэж бодоод. 

Монголд ч гарьхан гэдэг нэрээрээ олонд их түгж байгаа гэсэн. Барын чих гэж бас хэлээд байдаг юм билээ. 

Борооны улирал нэг иймэрхүү сонинтой. 6 сар улаан өдөр буюу амралтын өдөр байхгүй болохоор жаахан онцгүй л байна. Хэ хэ. 

Бүгдэд нь амжилт хүсье. Зуны амралтаа зугаатай сайхан өнгөрүүлээрэй. Гэснээс энд сургуулийн амралт эхлээгүй л байна. Дахиад чилийсэн сар гарангийн хугацаа байна. 

2022年6月27日月曜日

Загнахгүй?

За ийм нэг ном уншаад, дууслаа. "Хүүхэд өсгөх явцын уур бухимдалд дөрлүүлэхгүй байх тухай ном". 

Монгол хэлнээ орчуулагдсан байдаг юм билээ. "Дахиж хүүхдэдээ уурлахгүй" гэдэг ном. Зохиолч нь Шино Маки. "Anger management" гээчийн арга ухааныг заадаг багш хүн юм байна. 

Энэ тухай хэд хэдэн ном гаргасан байдаг юм байна. Мөн дээрх уур уцаараа удирдаж, эрүүл сайхан харилцааг бий болгох тухай сургалт явуулдаг гэнэ. 

Би энэ хэлээд байгаа "anger management" гээчийг нь анх удаа сонсож байна өө. Уншаад л байдаг хэрнээ мэддэгээр маруухан хүн юм гэж өөрийгөө асар голсон шиг сууна. 

Яахав түрүү жил Тич Нат Хан-ы бясалгалын, амьсгалын, талархлын, инээмсэглэлийг амьлуулах тухай номнууд уншиж байхдаа уур бухимдал, уцаараа 5 билүү хэд билээ секунд л гүнзгий амьсгал авч гаргахад л арилаад, зөөлрөөд ирдэг тухай мэдэж авсан. 

Үе үе ингэж уртаа гэгч гүнзгий амьсгал авч, гаргадаг болсон. Аятайхан санагддаг шүү. 

За тэгээд энэ номд юу өгүүлэх вэ гэхээр? Мэдээж бага насны хүүхдийн гаргадаг авир, ааш. Түүнд нь ээжүүд хэрхэн бухимддаг, уурладаг, загнадаг, үе үе орилдог болох тухай. 

Яг л манайд болдог үйлдлүүд ч гарна. 

Бага зулзагын гаргадаг ааш гэвэл:

1. Өглөөд сонгоод бэлдсэн хувцсыг өмсөхгүй гэж уурладаг, уйлдаг, зугтаадаг. 
Нэг хэсэг хар халуунд ханцуйтай цамц, өмд өмсөнө гэж уурлаад, бүр аргаа ядаад өмсүүлээд явуулсан өдөр ч бий. 

2. Хоолоо идэж өгөхгүй маяглах. Урдаа тавагтай хоолоо тавиад хэдэн цаг ч хамаагүй суух. Хүн халбагадаад өгөхөөр иддэг. Аминдаа цэцэрлэгтээ ч өөрөө иддэг болгох санаатай, халбагадаж өгөлгүй өөрөөр нь идүүлчих санаатай ч.

Энэ тал дээр дунд зулзага бас бүр яг ийм байсан. Цэцэрлэгийн багш нь яг л энэ тухай л ярьдаг, гэртээ яадаг вэ гэж асуудаг байсан. Тэгсэн дүү нь ч адил байгаад гайхаад л сууж байна. 

Харин сургуульд ороод хамаагүй дээрдээд, бүр нэмж мэмдэг гэсэн. Хэ хэ. 

Хүүхэд бүр адилгүй, өөр өөрийн гэсэн онцлогтой гэж мэдээд байгаа хэрнээ энэ тал дээр үе үе бухимдана. Дараа дараагийн ажил хүлээгээд байдаг, өнөөх маань ширээний араас босч өгөхгүй бол хар аяндаа цухалдаад ирдэг. 

3. Зураг дээрх шиг сахилгагүй үйлдэл маш их үйлдэнэ. Заримдаа ч өхөөрдөөд, хайрлаад, үнжээд даван туулна. Заримдаа ч үнэхээрийн өөрийн мэдэлгүй бухимдана, уурлана, загнана. 

Гэрээр дүүрэн цаас байхад заавал ингэж гар хөл, хувцсан дээрээ зурна. Дээр бүр амаа тойруулаад яг ийм хар палмастераар зурчихсан. "Сахал" гэж авсан. Инээд уур зэрэг л хүрнэ. 

Эгчийг нь тосох гээд гарах гэж байсан болохоор, уур нь түрүүлсэн. Хальт угаасан мэдээж арилаагүй. Тэгснээ тамирын заалны гадаа очоод орох гэсэн өөрөө ичээд орохгүй, гадаа зогсоод байдаг. 

Би болохоор орж ээжүүдэд харагдахгүй бол болохгүй байдаг. Гэснээс энэ сагсны эргэн тойронд юу болоод байгаа турхай тусад нь бичимз. Бас л төвөгтэй асуудал үүсээд байгаа. 

Гэх мэтчилэн хүүхэд өсгөх явцад олон л асуудал үүсч, түүнийг ээжүүд даван туулж байна. Энэ тухай иймэрхүү ном энэ тэр гаргаад, элдэв сургалт зохион байгуулдаг юм байна гадаад оронд. 

Эх оронд минь "одон"-гоор аргалаад байгаа нь үнэндээ таалагддаггүй. Яахав сургалт энэ тэр болдог л байх, түүнийг нь зохих байгууллага биш, сэтгэл зүйл, эмч, багш гэсэн хувь хүмүүс хаа нэгтээ зохион байгуулдаг. 

Өө тийм яагаад энэ номыг унших болсон гэхээр? Клаабхауст монгол хэлээр орчуулагдсан номыг нь уншаад, ярилцаад байх шиг байсан. Ажлын цаг таараад байсан тул, япон хэлээр нь унших сэдэл төрсөн. 

Монголоос ном авах хэцүү шүү дээ, хэцүү гэдэг нь шуудан үнэтэй тул. Наашаа ирэх гэж байгаа хүмүүсийг царай алдаад л, хэн наашаа ирэх бол, ирэхдээ хэл дуулгах болов уу? гэж горьдоод л. 

Хэл дуулгалгүй ирж очиход нь бага зэрэг гомдосхийгээд л. Тэгснээ албатай биш дээ? Би өөрөө оронд нь байсан бол ачаа бараа ихтэй, бас л хэлэхгүй л байсан байх гэж уучилж нэг үзээд л. Хэ хэ. 

За за хадуурч эхлэв. Зүгээр юм уу гэсэн аргаас нь дараагийн бичлэгт элдэв оршилгүй шууд бичнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年6月26日日曜日

Этгээд хүн

Шунал хөдөлгөгчийнхөө ютүбийг үзсэн. Энэ номыг уншихаар шийдсэн. Франц хэлээр нь уншвал сайхан л байх. Эх хэлээрээ уншвал бүр ч сайхан л байх. 

Монголоос ном авах гэсээр байтал гэж бодоод одоо ч сурсаар л буй хэлээрээ уншчихлаа. Мэдээж хэцүү байсан. Мэдэхгүй ханз, мэдэхгүй хэллэг. 

Бас нэлээд хэд хоног уншсан. Угтаа их л жижигхэн ном шүү дээ. 

За тэгээд "Этгээд хүн" гээд хайхаар зөндөө гарч ирэх байх. Уншмаар байвал тэдгээр тэмдэглэлийг уншиж байгаад шийднэ биз дээ. 

Ямартай ч "Нобелийн шагнал"-т зохиолч Албер Камю. Их л өвөрмөц хувь тавилантай, залуугаараа хорвоог орхичихдог юм байна. 

Алжир улс нь Францын колонь улс байсан юм байна. Хаана байдаг улс вэ? гэж хайж үзэв. Хойд Африкийн улс юм байна. 

Уншаад л байдаг хэрнээ мэддэг юмаар тааруухан хүн байна өө би. Хэ хэ. 

Агуулга нь бас л өвөрмөц. Сэтгэл хөдлөл, сэтгэлийн хөөрөл, өөрийгөө илчлэх гэдэгт бидний хэлдгээр нэлээд маруухан хүн болох Мерсо нь ээжийнхаа оршуулган дээр уйлаагүй байдал, ээжийгээ асрамжийн газар өгсөн зэрэг нь түүнийг цаазын ял авахад нөлөөлчихнө. 

Хачирхалтай юу? Өө тийм, ээжийнхээ царайг харахыг хүсээгүй, ээжийнхээ насыг нь хэлж мэдэхгүй. 

Мөн ээжийгээ хөдөөлүүлсний маргааш нь Мари хэмээх бүсгүйтэй голын эргээр "зугаацна". 

Раймон гээч "найз?"ынхаа нууц амраг болох хүүхнээс болоод нэг араб залууг буудчихна. Нэг биш хэд хэдэн удаа. 

Шүүх ажиллагаа явагдана. Түний хариулт "нар буруутай". Нарны гялбаанаас болсон гэнэ. 

Францын нэрийн өмнөөс цаазаар авах ял онооно. Санваартан ч ирж, нүглээ наманчилахыг хүснэ. Харин бурхан байдаг гэдэгт итгэдэггүй тэрээр эсрэгээрээ санваартанд дургүй нь хүрч бушуухан яваасай гэж хүснэ...

Сонин агуулгатай байна уу? Хоригдож байхдаа их л олон зүйлийн талаар эргэцүүлж бодно, гол дүр маань. 

За өөр юу гардаг билээ? Ямартай ч Нобелийн шагналтанг уншчилхаа. Хүн болов. Хэ хэ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2022年6月25日土曜日

Цэцэгний зураг 2

Цэцэгний зургаа дарсаар л өнөөх чинь. СБА шүү. 

Нил ягаан өнгөнд дуртай гэж. Зулзагууд маань, ажлынхан хүртэл мэдээд, ажлын хавтсыг минь хүртэл нил өнгийг захиалж энэ тэр. Хэ хэ. 

Энгийн нэг айлын гадаах цэцэг. 

Гарьхан цэцэг шиг байсан. Цагаан өнгө байдаг юм гэж бодсон. Урд нь нэг их харж байгаагүй юм. 

Нэг хөөрхөн гэр бүлийн гадаах цэцэг. Өвөө нь ач охиноо дагуулаад монгол явж байсан. Хэдэн жилийн өмнө. Одоо тэр ач охин нь томоо болчихсон. Их сургуулиа төгсөөд, ажил хийдэг. Оюутан байхдаа ганцаараа бас монгол явсан. Яг ч ганцаараа биш, их сургуулийнхаа сайн дурын ажлын хүрээнд багш болон бусад оюутнуудтайгаа. 

Эмээ өвөө нь санаа нь зовчихсон манайд ирж баахан юм асууж байгаад л явсан. Гэрийнх нь ойролцоогоор өнгөрөхөөр гарч ирээд сүйд болно. 

Ажлын газрын хятад хүүхэн ажлаа өгөөд, ээжийгээ асрахаар нутаг буцсан. Гэхдээ бүр биш. Хэдэн жилээр. 

Энэ асуудал ганц түүнд тохиолдох асуудал биш гэж л бодсон. Надад ч хэзээ нэгэн өдөр тохиох л байх. Ижий аав хоёр минь биесээ бодоод, эрүүл саруул байхыг хичээгээрй...

Гаргаж өгч энэ цэцгийг нэг дарга өгсөн. Өөрөө бидэнд талархсан сэтгэлээ илэрхийлж хөөрхөн усны сав өгсөн. Би хав дарчихсан байгаа. Өмнөх сав минь одоохондоо ашиглаж болохоор. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年6月21日火曜日

Цэцэгний зураг

Өнөөх чинь цэцэгний зургаа дарсаар л байгаа шүү. Цэцэг нэг их сонирхдоггүй хүмүүс нь СБА шүү. (Сонирхолгүй бол алгасаарай.) Ккк

Нэг давхарт уламжлал ёсоор байрлуулдаг цэцэг. Lily буюу сараана цэцэг мөн шиг харагдсан. 

Хорооны байрны гадаах цэцэг. Нэр усыг нь мэдэхгүй байна өө. Хорооны байрны хажууд бага зулзагын цэцэрлэг байрладаг юм. Зогсоол дүүрэн, хорооны гадаа зогсоогоод, машиндаа суух гэсэн бага зулзага зураг дар гэсэн. Хи хи .

Бас л хорооны гадаах мандлын цэцэг. Эд нар бас сайн арчилж тордож байгаа юм шүү. Зэрлэгийг нь зулгааж мулгаагаад. Би л гадаах мандлаа арчилж чадахгүй байхад. 

Хар л даа. Ажилтай туучий нар байгаа биз дээ. Миний ажилгүйг харуулчихаж байгаа юм чинь. Ингээд л айлын гадаах, албан газрын гадаах цэцэгсийг харахаараа өөрийнхөө ажилгүй, арчаагүйг гайхаж, сэтгэлээр унана. Хэ хэ. 

Хүний урманд зэрлэг гээч зүйл байхгүй байгаа биз дээ. Нүдэнд ил л зулгааж энэ тэр харагддаггүй. 

Тарьлаа барилаа, услав, зэрлэг түүв гэж лайв хийдэггүй, зураг хөрөг оруулдаггүй. Хэ хэ. 

Өөрийнхөө завтай зайтайг гайхна өө бас. Бүхий л сошалийг ашиглаж байна шүү дээ, би гэдэг нөхөр. 

Блог, нүүр ном, инстаграмм. Твиттер л ашиглахгүй байна. Үнэн завтай байна уу? Бас үнэн хоббитой байна уу? Та нар ч бас гайхдаг уу? Ний нуугүй хэлээрэй. Хэ хэ. 

Аминдаа хүний газар жирийн нэгэн айлын өдөр тутамдаа биш юм гэхэд, хаа нэгтээ болдог өвөрмөц үйл явдлыг танилцуулчих гээд л...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年6月20日月曜日

Хорвоотой танилцаад л

Уул хадаар явж жимс түүж байхад бага зулзага хорвоотой танилцсан шиг. Ганц бага зулзага биш л дээ. Ээж бас. Иймэрхүү цэцэг навчийг танихдаа муу, тогтоодоггүй хүн. 

Малд нүдгүй, монголоо алдсан нэг хүн бий бий. Хань ижил үе үе толгой сэгсэрч харагддаг. 

Хөдөө гадаа өссөн, уул хадаар тоглож явсан хүмүүс шал ондоо байдаг юм билээ. Нүдэлчихсэн байдаг. 

Тиймээс монголд байгаа хүмүүс минь хүүхдээ багад нь хөдөө аваачаад хаяихаж бай. Хэ хэ. Хань ижлийг зуны амралт болохоор л хөдөө аваачаад мартчихдаг байсан гэсэн. Лол. 

Юу гэдэг нэртэй навч гэлээ дээ. Тогтоосонгүй ээ. Тухайн үедээ аан уун гээд л сонссон. Хи хи. Их л том навч байсан.  

Туулайн бөөрний навч, цэцэг нь гэсэн. Тэр урт нарийхан нь цэцэг нь гэсэн шүү. Туулайн бөөрөө болохоороо дуудаарай гээд золтой л хэлчихсэнгүй. Аман дээр гарч ирээд, залгисөөн. Шуналтай юм бэ гэж хэлүүлэхээсээ айгаад. 

Намайг гэж ярихгүй, монгол хүн гэж л ярина шүү дээ. Эх орныхоо нэрийг хайрлаад. Аая. Хэ хэ. 

Юу гэдэг цэцэг юм бүү мэд. Бага зулзага л зураг дар гэсэн. Тушаалаар нь дарсан. Хааяа утас булаалдаж зураг үздэг юм. Тэгэхэд дарсан тийм ээ л гээд байна лээ. Хи хи. 

Үүнийг багадаа тарьж байсан тэр нэг тасалгааны ургамалтай адилхан санагдаад, зураг дарсан. Лениний музейд пионерт элсэхдээ хэнхэг царайлаад аваачиж өгсөн тэр нэг ургамал шиг харагдсан юм аа. 

Бүдэг бадаг л дурсамж шүү. 

Энэ жимсийг тээр жил бас түүж байсан юм. Ялам жимс гэж өмнөх блогтоо бичиж байсан. Гэхдээ матрсан байсан. Японоор нь ч монголоор нь ч. Английг нь бүр хэлэлтгүй. Хэхэ.

Mulberry гэж байна, хүмсүүд минь. Цээжлээд аваарай. Хо хо. Дэлгүүрт нэг их зарагдаад байдаггүй юм. Эдний гадаа л ургаад байдаг. Өөрсдөө ч нэг их тоодоггүй. 

Би л олив долов гээд юм юм сонирхож байдаг болохоор, сонирхуулаад. Хэ хэ. 

Аминдаа зулзагуудаа л хорвоотой танилцуулачих санаатай явдаг юм шүү. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье өө. 

2022年6月19日日曜日

Ногоон чавга 2

Арай хийж чавга ажиллагаа өндөрлөх тийшээ шүү. Түүж ирсэн жимс дууссан. Харин хүрэхгүй байх гээд нэмж авсан мөсөн чихэр үлдсэн. Хань ижил бараг дахин хийж магад. Шуналтаад. Ха ха. 

Жижиг жимснийх. Сахар нь хайлаад эхэлсэн байгаа нь. 

Чухам "Сахар" ном уншаад сахарнаас татгалзаад байсан гэж бодож байна уу? Энэ чавга чинь маш гашуун, исгэлэн. Сахар хийхгүй л бол ундаа, дарс болохгүй. 

Яахав, үйлдвэрийн аргаар хийсэн ундаа, архийг бодвол хадгалах бодис энэ тэрээ гэсэн химийн гаралтай бодис холиогүй юм даа гэж сэтгэлээ тайвшруулж байгаа. 

Цагаан архиар хийвэл уг нь их гоё амттай болдог юм. Монголоос айлчин гийчин ирэхгүй болохоор цагаан архины хомсдолд орсон. Түүнээс архины мухлаг аятай цугладаг байлаа, цагийн сайханд. 

Бид ямар цагаан архи уух биш. Гэхдээ монголд байхдаа, залуу байхдаа балгачихдаг байсөөн. Нуугаад яахав. Тухайн үед шар айраг, улаан цагаан дарс гэж мэддэггүй, тэр нь ч ховрын бараа талдаа, үнэтэй санагддаг байсөөн. 

Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг үгтэй дээ. Авдраа уудалж энэ хэдийг гаргаж ирсэн. "Арай ч дээ" билүү нэртэй тийм ээ? Хэ хэ. 

Үүнийг юунд ашигласан бэ гэхээр ундаандаа ариутгал болгож 100 гр архи хийдэг юм. Түүндээ ашиглачихсан. 

Шилийг нь асар их зориг гарган хаясан. Ха ха. Анх ирээд удаагүй байхдаа эзэн хааныхаа нэртэй архины шилийг хаях гэхээр хайран санагддаг байж билээ. Хо хо. 

Гэснээс юм хаях зоригтой байна гэдэг их чухал юм билээ. Гэрийн элдэв хогшил ихдээд, хэцүү байна. Хувцас их байх их дэмий юм. Гэрээр нэг хувцас, заримдаа бүр уур хүрээд байх юм...

Хадуурахаасаа өмнө өндөрлөхүү дээ. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年6月18日土曜日

Ногоон чавга

Үмэ буюу ногоон чавга түүж, дарс болон ундаа хийх ажиллагаа одоо ч дуусдаггүй ээ. Хэ хэ. 

Шуналтай хүн яахав, хоёр ч өөр газраас түүж ирсэн. Эхнийх нь жижиг жимс. Дараа нь идэхэд амттай санагдаад байдаг юм. 

Тэр цаана харагдаж байгаа моднуудын нэгнээс нь түүдэг. Энд анх ирээд л түүж байсан. 2 жилдээ нэг ирж түүгээд байгаа. Зарим жилдээ гарах нь гардаг гэхдээ биднийг дуудаад, түүлгэхээр их гардаггүй гэсэн. 

Тийм болохоор өнждөг гэж эзэн өвөө хэлсэн. 

Гэрийнх нь гадаа байдаг мод. Энэ том жимстэй байсан. Гэхдээ өөрсдөө нэлээд түүсэн байх. Цөөхөн байсан. Хэ хэ. Эзнээс нь харамлаж энэ тэр. Ккк. 

Гэхдээ л хөөрхнийг түүж ирээд дарс, ундаагаа дараад авсөөн. 


 За энэ жижиг жимстэй модонд авираад түүж байгаа байдал. Би ч авирдаг байсан л даа цагийн сайханд. Энэ удаад бага зулзага салж өгөхгүй, зүүгдээд. Нам дор мөчрөөс л түүсэн. 

Хэмжээний хувьд нэг иймэрхүү. тэр жижгээр нь хүмүүс ихэвчлэн үмэбоши буюу даршилсан чавга хийдэг. Энэ нь будаатайгаа хамт иддэг, исгэлэн амттай зүйл байдаг. 

Өвөл идвэл ханиад томуунаас сэргийлдэг гэдэг. Бид тэр бүр идэхгүй ээ. Байвал идээд байдаг. Дуусчихвал худалдаж авах гэж нэлээд уддаг. Мартчихаад байдаг. 

Энэ жил овоо идсэн. Учир нь уулынхаа эмээд эрхлээд нэлээдийг аваад ирсэн юм. Хэ хэ. Үнэгүй юманд нугасгүй ээ гэж...

Жижиг нь ийм хөөрхөн харагддаг. Ажиллагаа ихтэй л болохоос. Би ч залхууралгүй угаана шүү дээ. Угааж хатаагаад, мөчирт залгаастай байдаг хэсгийг хар ишийг нь авч цэвэрлэнэ. 

Бусад ажлыг нь ихэвчлэн хань ижил хийнэ. Би багыгаа унтуулчихаад ирнэ гэж яваад, тэр чигтээ өглөө сэрнэ. Хэ хэ. Хань ижил "худлаа хэлээд алга болчих юм аа" гэж хэлсэн хэрнээ цаанаа л нэг хайр нь хүрсэн янзтай байдаг болохоор нь би ч сурчихсан, заримдаа албаар унтчихдаг гэхгүй юу? Ха ха. 

Үүнийг уншихгүй байх гэж бодож байна. Ккк. 

Энэ бичлэг бас үргэлжилнэ шүү. Сонирхолгүй бол алгасчихна биз дээ? 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2022年6月17日金曜日

Амьд хөшөө

Охидын болзоогоороо дарсан зураг л даа. Охидын болзоо гэдэг гарчиг өгөх гэснээ больчихлоо. Хэ хэ. 

Уул модоор хүрээлэгдсэн сайхан газар байсныг зурагнаас харцгаасан тийм ээ? 

Ирсэн зочдыг хөөрхөн баясгаад байсан нэг зүйл нь энэ ямаа. 

Хөшөө шиг ингээд сууж байдаг. Сайн мэдэхгүй хүнд бол хөшөө л гэж харахаар. Ойртоод харсан чинь ам нь хөдлөөд өвс идээд байсан. Хажууханд нь ямаанд дураараа өвс гэх мэтийг өгөхгүй байхыг хүсч байна гэж анхааруулсан бичиг байхыг бодоход амьд гэдэг нь доторхой. Хи хи.

Ногоон мод харж нүдээ амраасан. Үргэлж л гар утас, пс ширтэж байдаг хүмүүс чинь тийм ээ. Гэснээс нэг хэсэг кактус авч тавиад сүрийг бадруулдаг байсан чинь яагаад больчихов оо? би.

Өө энэ дээрх зураг, доорх зургийн байрлал солигдчихсон байх юм. 

Халуунд тэр хоолой руу орж сэрүүцдэг гэсэн. Насны хувьд нэлээд ахмад гэсэн шүү. Ямааны нас энэ тэрийг хэлж мэдэхгүй байна өө. Хотын хөөн. Хи хи. 

Гэрийнхэн зураг харчихаад биднийг дагуулаад яваарай гэсэн. Ямар нэг баярыг тохиолдуулаад л дагуулж явахыг хичээнэ ээ. Би өөрөө очно гэж ярьсаар нэлээд хэдэн жил болсон хүн. Бусдыгаа дагуулж явна гэж яриад бас нэлээд хэдэн жил болох биз? Ккк. 

За нэг газрын тухай их л дэлгэрүүлж бичлээ шүү. Зохион бичлэг бич гэсэн даалгавар өгвөл ч овоо хэдэн оноо авахаар. 

Зохион бичлэг гэснээс сүүлийн үед хүүхдүүдийн бичсэн инээдтэй, эгдүүтэй, юу билээ? гэсэн даалгавар их харагдах болж тийм ээ? 

Дээр япон найзын хүүхэд "өдрийн тэмдэглэл" бичих даалгавартаа "байхгүй" гэдэг ганц л үг бичсэн байж билээ. 

Өө тийм хөшөө гэснээс эх оронд минь хөшөөний тухай элэг авсан зүйлс их явж байна тийм ээ? Удирдлагуудын мөнгө идэх арга л гэж бодож байна дөө. Элэг авмаар дүрстэй тэр арслан бол. Хүмүүсийн сэтгэгдэл ч элэг хөшмөөр. Ха ха. 

За үг олдож үхэр холдоо. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年6月15日水曜日

Охидын болзоо 2

Энэ удаагийнх нь яг идсэнээ бичнэ. Хэ хэ. 

Өө тийм, эртлэн очоод талон авна. Дугаараар нь дуудахаар орно. 2 цаг гаран хүлээсэн байх шүү. Хүлээх зуураа ойр хавиар зураг дарсан шиг алхсан. Мэдээж элдвийг хамж шимж буу халсан.

Өглөөний цайгаа албаар уулгүй гарцгаасан. Ийм түүхий өндөгтэй будаа нь амттай гээд захиалж идсэн. Цагаан будаа аль болох идэхгүй байгаа. Гэхдээ найзуудтайгаа нийлээд ууж идэхэд бол хамаагүй, идчихдэг. 

Уулзаж учраад суухаар ийм ч юм иддэггүй, тийм ч юм иддэггүй гээд маяглахад жаахан дургүй талдаа. Хэ хэ. Тийм болохоор өөрөө ч гэсэн элдэв маяг гаргах дургүй. 

Харин эрүүл мэндийн зүгээс гарцаагүй харшилтай ч юм уу? Эмчийн зүгээс хориотой бол ойлгоно шүү. Хэ хэ. 

Хачин сайхан амттай байсан. Хэдийгээр Сахар номыг уншсан байсан ч, ийм сайхан амттанаас бол татгалзахгүй ээ. Боргол нь ч яг таараад, гашуун нясуун нь. 

Гэснээ энэ борголын аяга таваг эндээ бас л хөөрхөн алдартай. Үнэтэй. Баяжихаараа худалдаж авна гэж бодож байгаа. Өөртөө зориулж.

Мөн элдэв амттан огт идэхгүй байх, дуртай зүйлээ ор тас хорих нь эсрэгээгээ стресс болоод, эрүүл мэндэд асар муу нөлөөтэй тул, иймэрхүү маягаар хааяадаа, ганц нэг удаа идэхэд харин ч нэг аз жаргалын даавар ялгараад сайн шүү, тийм ээ? 

Ойрдоо хөрш ч амттан өгөхгүй, төрсөн өдөр энээ тэрээ байхгүй болохоор амар л байна. 

Охидын болзоо бичлэг үргэлжилнэ. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年6月14日火曜日

Охидын болзоо

За энэ охидын болзоо бас 5 сарын сүүлээр болсон. 

Мужйнхаа энэ амттаны газар луу явна гэж бараг 2 жил гаран ярьсан юм. Би огт очиж байгаагүй. Хамт явсан найз болохоор хэд хэд очсон.

Манайхаас машинаар 30 минут хэрийн зайтай. Амттай болохоор хүн ихтэй, өөр мужуудаас ч ирдэг гэсэн. Зураг дээрхийг бүгдийг нь идэж үзэх бодолтой. Хэ хэ. 

Энэ удаад хамгийн амттай гэснээс нь авч идсэн.

Анх нээгдэхэд нь эргэн тойронд нь бараг юу ч үгүй, дөрвөн зүгтээ ой модоор хүрээлэгдсэн газар байсан гэсэн. Тэгсэн одоо энэ дээрх зураг шиг дэлүүр хоршоо нээгдсэн байна. 

Дотроо гурилан бүгээгдэхүүн, элдэв амттан зардаг юм билээ. Би гэрийнхэндээ талх авч харьсан. Дотроо шоколадтай.

Энэ зураг дээрх бол өндөгний хэлбэр. Учир нь өндөг нь их үнэтэй, чанартай, ямар ч билээ тахианы өндөг гэсэн. Тэгээд тэрхүү өндгөө хольж хийсэн элдэв амттан, хоол зардаг. 

Яг ямар амттан идсэнээ дараагийн бичлэгт өнгөтөөр бичнэ. 

Түр бартай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年6月13日月曜日

Тамирын өдөрлөг

Энэ арга хэмжээ 5 сарын сүүлээр болоод өнгөрсөн шүү. Хагас сайнд болсон. Уламжлалт маягаар зохион байгуулагдсан нь 2 жилийн дараа. 

Гэхдээ бас 100 хувь уламжлалт маягаар болоогүй ээ. Уламжлалаа дагаад өглөө нь бэнтогоо хийгээд аваад явсан. Гэрээрээ эртлэн босч бэлдсэн. 

Хань ижил өндөг шарж өгсөн. Учир нь би тэгж шарж чаддаггүй. Чадахыг ч хүсдэггүй. Ха ха. Супер дупер ээж байх шаардлагагүй. Бусад гишүүдэд ч хариуцлага, үүрэг оноох ёстой тийм үү? Хэ хэ.

Хүнд гээд л шүүмжлүүлээд байдаг цуүнхээ үүрээд хичээлдээ явдгаараа явсан. Хичээлээ ч хийнэ, тамирын өдөрлөгтөө ч оролцоно. 

Цагийн хуваарь гаргаад 1 болон 6 ангийнхан хамтдаа, 2 болон 5 дугаар ангийнхан хамтдаа, 3 болон 4 ангийнхан хамтдаа элдэв дасгал хөдөлгөөн хийж оролцсон. 

Дунд зулзагынх эрт болсон. Уламжлалаа дагасан аятайхан газар өрсөлдөж аваад, дэвсгэрээ дэвсээд эмээ өвөө, гэр бүлээрээ ирдэгийг энэ жил хориглосон. 

Өөрийн хүүхдийн оролцох цагт ирж үзээд, дуусахаар нь үтэр түргэн тарцгаах. Тэгээд дараагийн цаг буюу хүүхдүүдийн ээлж. 

Надад бол амар байсан. Үдээс хойшдоо гэрийнхээ бусад ажлаа амжүүлна. Зулзага бол үдээс хойш тардаг цагтаа царна.

Бид ч маш том ажил амжуулсан . Дараа өнгөтөөр бичимз.

Нэг бахархууштай нь гэвэл дунд зулзага нийт сурагчдын төлөөлөл болж олны өмнө гарч үг хэлсэн. Хэдэн өдрийн өмнөөс хэлэх үгээ бэлдсэн. Хань ижил үг зааж өгөх гэсэн чинь өөдөөс нь

-Наад үгийг чинь захирал бараг хэлчихнэ. Хүүхэд бол хүүхдээрээ л сэтгэж үгээ хэлнэ, бусад хүүхдүүддээ ч ойлгогдохоор, бага ангийнхан ч сонсоод ойлгохоор үг хэлнэ.

Гэж түс тас хэлсэн. Бид хоёр наана нь нүдээ ирмэлцээд л өнгөрөх шив дээ. Тухайн өдөр сонссон чинь тэрүүхэндээ шов хийсэн үг хэлчихнэ лээ. 

Үг хэлээд буусны дараагаар олон ээж аав нар тааралдахаар л гарыг нь асуудаг гэж байгаа. Яагаав, өнөөх хугалсан баруун гар, хальт боолттой байсан. 

Одоо бол боолтоо авсан, бөмбөг нүдэх гэх мэт хөдөлгөөн хийж болохгүй, хичээлээ бичиж болно, төгөлдөр хуураа дарж болно гэсэн. Төгөлдөр хуураа л дарахаар болсондоо баяртай байна лээ. 

Хичээл бол дараагийн асуудал. Ха ха ха.

Энэ их инээдтэй. Ийм техник харангуутаа зам гараад явчихсан манай харчууд. Би наана нь юу билээ? ухааны юм бодоод үлдсэн. Эхэндээ гайхаад, тэгсэн тэнд очоод зогсохыг нь хараад л ойлгож энэ тэр. 

"Ажилладаг машин" гэдэг нэртэй иймэрхүү өргөгч, зуурагч гэх мэт машинуудын зураг бүхий ном байдаг юм. Тэрийгээ амьдаар нь хараад бөөн баяр болоод байсан. Хавиар нэг орилж морилж. 

Харчууд заримдаа аягүй өвөрмөц ертөнц тийм ээ? Ойлгомжгүй зүйл байна байна.

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年6月12日日曜日

Нэрс?

Гэрийн гадаах нэрсний мод. Нэрсний нэг төрөл шиг байна лээ. Нил ягаан бол жөөрчлөгдөхгүй, хүрэн улаан болно. 

Гэхдээ хүрэн улаан болсноос нь идэж үзээгүй. Болжмор мэтийн золигнууд чинь хүний аманд ганц жимс хийчихгүй, тоншоод тоншоод хаячихна.

Англи нэршил нь Amelanchier canadensis. Нэрс гээд л монголоор буулгачихлаа. Мэддэг мэргэнүүд хэлж өгнө биз дээ? Нэрс жимс ингэхэд ямар байдаг билээ? Эх орныхоо гого гого жимснээс амаа олохгүй идэх юмсан. 

Тэрнээс өмнө сайхан гашуун ааруул олоод үмхчихмээр байгаа шүү. Өөр чинь юу билээ? Өрөмтэй талх, хайлсан тос, айраг, өтгөн сайхан тараг, ингэний хоормог, цаашлаад баба бодис энэ тэргүй борц. Хо хо.

Болжмор шувуу хооллочихдоггүй бол ч ганц гэлтгүй модноос арвин ургац авахаар юм билээ. Би одоо ч орж гарахдаа аминдаа урьтаж түүж ам руугаа хийгээд л явна. Хэ хэ. 

Заримдаа бодно оо, байгаль дэлхийнхээ ганц ч гэсэн амьд амьтныг хооллоод буян үйлдэж байна даа гэж. Түүнээс бид чинь дандаа л амьтны амь хөнөөгөөд байгаа биз дээ? Махчин улс чинь...

Бүгдэд нь амжилт хүсээд түр баяртай.

2022年6月11日土曜日

Гүзээлзгэнэ

Хөршийн холбоо минь бат бөх оршсоор байгаа шүү. Хэ хэ. Хөрш эмээ маань ийм гүзээлзгэний буттай сав барьж ирээд. Зулзагуудад чинь сонирхолтой байх гэсэн. Үнэхээр ч сонирхолтой байсан. Адаглаад л услана гэдэг чинь бага зулзагат бол зугаатай...

Ийм навчтай. Тариаланч улсууд бол хараад л мэднэ. Над шиг идэхээс өөр ид шидгүй хүнд бол зүгээр л нэг навч. Хэ хэ. Энэ идэхээс өөр ид шидгүй авъяасаа засна аа, тэтгэвэрт гарахаараа. Ккк.

Хөөрхөөн, ингээд ганц нэгээрээ улаараад л. Ажлаа тарж ирээд хоёр зулзагатайгаа ургацаа хураана. 

Энэ хавчаар хатгасан нь аминдаа шувуунаас хамгаалж байгаа царай нь. Гадаах нэрсний маань жимсийг болжмор бас бус жижиг шувууд тоншчихдог байхгүй юу. 

Тэрийгээ хөршдөө хэлсэн чинь маргааш нь нэг тор бариад ирсэн. Гадуур нь бүрхээрэй гээд. Би гэрээсээ энэ цэнхэр хавчаарнуудыг гаргаж ирсэн. Гэхдээ болжморууд нэг их тоогоогүй. Яасан юм бүү мэд.

Ганцхан тийм жижигхэн бутнаас овоо их ургаж хураах юм билээ. Хамгийн арвин ургацтай өдөр байсан байх шүү. Ямар ч химийн бордоо энэ тэр хэрэглээгүй, ориг. Амт ч салахын аргагүй байсан.

Яваандаа ширхэгийн тоо цөөрөөд ирнэ. Болсон гүзээлзгэнэ байна уу? гэж хайна. Олохоороо бөөн баяр хөөр. Оруулж ирээд зүгээр идчихгүй зураг хөрөг дарна. Хи хи.

Хамгийн сүүлийх нь. Би өөрөө илчихсэн. Зулзагууд тоохгүй байсан даг. 

Гэснээс одооны энэ хүүхдүүд жимс тоохгүй юм. Хань ижил бид хоёр өөрсдийн үетэйгээ харьцуулж ярина. 

Эд нарыг идээд өгөөч гэж гуйх юм, яалтай. 

Хөршийн холбоо мандтугай. Түр баяртай. Бүгдэд нь амжиль хүсье.

2022年6月10日金曜日

Минато Канаэ

Гарчигт дурдсан зохиолчийн номонд дурлаад, зээлж уншдаг болсон. Анзаарсан биз дээ? Урдах номоо дуусгаагүй байж, дахин нэг номыг нь зээлчихсэн. Хэ хэ.

Нэг тийм нууц, далд зүйл агуулсан зохиол ихтэй юм билээ. Зохиол бүрт нь гэр бүлийн харилцаа, тэр дундаа ээж хүүхдийн хоорондын харилцааг тод томруун тусгадаг.

"Зэшшёо" гэдэг ном. Үгийн утга нь "шилдэг дуу шүлгийн цуглуулга, үнэнхүү сэтгэл зүрхнээсээ дуулах" юм билээ.

Тонга гэдэг улстай ямар нэгэн сэжүүрээр, хувь заягаар холбогдсон залуухан бүсгүйчүүдийн тухай гарна. Богино туужууд Тонга улсад очиж, тэнд амьдардаг нэгэн бүсгүйтэй холбогдоно.

Бүгд дотроо сэтгэлийн ямар нэгэн шархтай, түүнийгээ хэрхэн давах, хэрхэн нүүр тулах, хэрхэн нуун далдлах, хэрхэн энгийн хүн шиг амьдрах гээд л дор бүрнээ л шаналж яваа бүсгүйчүүд. 

Унших явцад эдгээр хүүхнүүдийн сэтгэлийн шарх нь одоогоос олон жилийн өмнөх газар хөдлөлтөөс үүдэлтэй болохыг олж мэднэ. 1995 оны 1 сарын 17-ны өдөр үүрээр болсон газар хөдлөлт. 

Интернетээс хайгаад үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл зөндөө зөндөө. 

Энэ үед би чинь арван жилийн годгор охин гүйж явлаа. Ирээдүйд японд ирнэ гэж төсөөлөө ч үгүй, тухайн үеийн энэ мэдээг сонсоо ч үгүй. Зурагтаар гарсан үгүйг ч санах юм алга. Хэ хэ. 

Зурган дээрх амттанг хараад арааны нь шүлс асгарч байна уу? Хо хо. Сахар номыг уншсан чинь идэх юм олдохоо байсан шүү. Гэхдээ сийхгүй идэж л байгаа л даа. ха ха. 

Хэт хэрэглээгээ танах, нэн түрүүнд. 

Гэснээс нээрээ энэ Тонга улсын аялал жуулчлал нь манайхтай төстэй санагдаад. Бас ч гэж овоо хэдэн жилийн өмнө гарсан ном гэхэд, одооны манайхны шүүмжлээд байгаа аялал жуулчлалынхны дүр зураг буугаад байна лээ. Хи хи. 

За бурахаасаа өмнө төгсөв. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年6月9日木曜日

Далайд нулимс хэрэггүй

Нэг хөөрхөн ном зээлээд ушчихлаа. 

Яагаад унших болсон гэхээр? Ээжүүдийн баярын бэлэг гэж о.зулзага шуудан илгээгээд. Хүн болгонд хөөрхөн жижиг захиатай. Бэлэгтэй. 

Ээжид ирсэн бэлгэнд нэг жижиг ном. Захиандаа зохиолчийг нь дурдаад, энэ номыг бас уншаарай, танд таалагдана гэсэн байсан. Уншлаа, таалагдлаа.

Хаитани Кэнжиро хүүхдийн зохиолч. Зөндөө л олон хүүхдийн ном зохиол уншиж байсан ч зохиолчийн нэрийг анх удаагаа л сонслоо. 

Гэхдээ олон ном байдаг болохоор тэр бүр зохиолчийг нь цээжилдэггүй. Тухайн үедээ харж л байдаг юм уг нь. Хэ хэ. 

О.зулзагын өгсөн ном нь арай өөр. Жижиг хэвлэсэн ном. Би томоор бичсэн, том номонд түлхүү дурладаг. 

Учир нь үсэг том, мэдэхгүй ханз гэх мэтийн зурлага тод харагддаг юм. Нас ахина аа гэж...

Захиандаа дурдсан энэ номыг хотын номын сангаас зээлээд уншчихсан. 

Агуулга нь их хөөрхөн. Далайд шумбадаг нэгэн жаалхүүгийн тухай гарна. Жаалхүүг тойроод эргэн тойрных нь хүмүүс, багш нар, сургууль, найз нөхөд, гэр бүл, тосгоны хүмүүс гээд л. 

Орчин үед далайд шумбадаг, загас барьчихдаг хүүхэд цөөрөөд, бүгд л гэртээ хичээл хичээл гээд бүгэх болсныг, гадаа бага тоглодог болсныг бага зэрэг шүүмжилсэн өнгө аястай.

Байгальтай харьцаад ирэхээр хүүхэд хэрхэн өөрчлөгддөг, бие хаад нь хэрхэн нөлөөлдөг тухай гарна. 

Жаалхүүд далайд шумбахыг заасан тосгоных нь өвөө нас барчихдаг. Өвөөдөө амласан амлалтаа биелүүлж чадаагүйдээ хямран далайд шумбана, уйлна. 

Гэхдээ өвөөгийнх нь хэлсэн "Далайд нулимс хэрэггүй" гэдэг үгийг зүрхэндээ шингээн, сөрөн алхана...

Нэг жижиг ном уншаад дуусдаггүй. Дуусахаар нь о.зулзагынхаа өгсөн номыг уншина. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Зулзагуудаа гадаа сайн тоглуулаарай, хөдөө авч гараарай. Хэ хэ.

2022年6月4日土曜日

Сахар

За энэ номыг бас л эндээс төгсөөд явсан нэгэн хөөрхөн хөвгүүн өгсөн. Эртээдийн ном өгдөгөөс өөр шүү. Хэ хэ. Гэснээс би чинь их олон дүү найзтай болж байгаа. 

Эхнээсээ томоо залуус болоод, аав болцгоосон. Одоо ч заримынх нь ээж ааваас ах болоод явчихаж байна аа. Нас бол зүгээр тоо шүү, таминь ээ. Хи хи. 


Сахараа танах тухай ном уншиж байгаа хүн чинь жимстэй хамт зураг дарж маяглана биз дээ? хэ хэ. Мэдээж ор тас танаж чадахгүй байна. Эргэн тойрны хүмүүс хүсэхгүй байна. Уншихгүй байна.

Үүнд би өөрөө бухимдаад, хэлэх үг олдохгүй байна. Хэ хэ. Өөрийгөө хичээх минь гээд тоолгүй орхих хэрэгтэй байна, эхний удаад. 


Олон өдөр уншсан шүү. Сакүра цэцэглэх үеэр эхэлсэн. 5 сард уншиж дууссан. Блогтоо 6 сард оруулав. 

Нэг амжилт гэвэл амттан авахдаа арын тайлбарыг заавал хардаг болсон. Сахар гэдэг үг байвал буцааж лангуун дээр нь тавьдаг болж байна. 

Гэм нь сахар гэдэг үг зоолттой байна. Сахаргүй зүйл алга цаана чинь. Сахаргүй гээд ирэхээрээ үнэ нь өсөөд явчихаж байна. Гэснээс ерөнхийдөө юмны үнэ өссөн. 

Дайнаас л болж байна гэж ганц нэг хүн хэлсэн. Үнэн, үнэн. Орост ч юины үнэ айхтар өссөн гэж саяхан ирсэн орос хүн хэлсэн. 


Хамгийн дуртай амттанаа ч авахдаа анхаардаг болсон. Нэлээд хэдэн жилийн өмнөөс какао ихтэйг нь авдаг болсон ч гэсэн хангалтгүй санагдаад. Мөн тэр юу гэлээ дээ тосны агууламжийг нь одоохондоо тогтоож амжаагүй байна. 

Үе үе сөхөж харж байх ёстой, ширээний номоо болгомоор. Даанч тэр ажлын ширээ нь хаана байна? Хэ хэ. 

Цагаан будаа их ховор иддэг болсон. Талхыг хаа нэгтээ идчихээд байна. Гурилан боов шоов идэхээ байсан. Хаа нэгтээ зулзагуудынхаа үлдэгдлээс амсана. 

Гоймон огт идэхээ байсан. Гэх мэтээр үзэж тарж байгаа ч миний жин буухгүй байна. Элэг энээ тэрээгээ нэг үзүүлэх болсон бололтой гэж дүгнээд сууж байна. 

Наана гэрийн бусад гишүүдийн эрүүл мэндэд л анхаараад, өөрийгөө гаргуунд гаргаж байна. Яалтай...

Ойрд эмнэлэг домнолого их явсан ч, тувт зулзагуудаа л үзүүлж харуулах шив дээ. Өөрийгээ хэзээ үзүүлэх юм бүү мэд. 

За тэгээд одонтой одонгүй ээжүүд минь хичээгээрэй. Бүгдэд нь амжилт хүсье.