2020年12月13日日曜日

Орчин 5

Ганц нэг зураг оруулах санаатай. хөдөөний сумын бага сургууль шүү, ойлгоорой. 

Шатыг хүртэл үр өгөөжтэйгөөр ашигласан байна уу? Нэг бага сургууль англи үг хэвлэж наасан байсан. Захиргаадаж, зандчиж заах биш, тэдний сурах хүслийг бадраах аргачлалаар ажиллаад байх шиг...
 

Тэр самбат өлгөчихсөн харагдаж байгаа зүйл бол наадаг дэлгэц байсан. Дууссаны дараагаар хуйлаад хураачихаж байсан. Сэтгэж байна уу? Тэрийгээ ангиуд ээлжилж хэрэглэнэ. Түүнээс нэг өмчлөхгүй. 

Цаашлаад сургуулийн төсөвт ч хэмнэлттэй. Нүсэр том дэлгэц гэхгүй, зөөхөд амар. Үнэ өртөг мэдээж бага. 

Гэх мэтээр эд нар асар энгийн, төсөр амьдраад, ажиллаад байх юм өө. 

Нэг удаад нь Филипин хүүхэнтэй хамт явсан. Бас хөөрхөн нутгийнха зүйлсийг авчирсан байсан. Нэг яваад үзчихмээр улс шиг санагдсан шүү. Хоол унд сайтай газар шиг санагдсан. Хүүхнүүдэд шүү дээ. Махчин эрчүүдэд бол мэдэхгүй юм дөө. 

Нэг иймэрхүү орчин сэдэвт бичлэг өндөрлөж байх шиг байна. Утсаа ухаж байгаад дахин зураг гаргаад ирж магад л юм. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье...

2020年12月12日土曜日

Хайрын захиа

Саяхан багшлаад дууссан даа, бага сургуульд. Сурагчдаас минь захиа ирээд эхэлсэн. Сэтгэгдэл юм л даа, товчоор хэлбэл. 

Би түүнийг нь "Хайрын захиа" гэж нэрлэдэг. Уншихаар хөөрхөн. Заримдаа ч "Хөөе юу сонсож байсан юм бэ? Би тэгж хэлээгүй дээ" гэж бодогдоно. Хо хо.

За энэ нэг нь. Ихэнх нь миний зураг болон сурагчдын зургийг хэвлээд хавтасласан байсан болохоор, эндээ оруулж төвдсөнгүй. Төлөөлөл болгоод нэгийг л орууллаа. 

Зарим сургууль ийм жигнэмэг өгдөг. Сургуулийнхаа нэрийг сийлчихсэн байдаг. Хатуудуу, би хааяа идэх дуртай. 

Монголоор мэндчилгээний хэллэгээс эхлээд иймэрхүү ойр зуур хэлдэг үгнүүдийг хэвлээд авч явдаг юм. Самбар энэ тэр дээр бичнэ гэхгүй амар. Анги ангид нь орвол ч самбар бэлэн л дээ. 

Заримдаа зааланд цуглуулж хичээл заадаг тул ингээд бэлэн байхаар зүгээр. 

Эдний энэ энгийн зүйлс таалагддаг. Заавал үнэтэй цайтай зүйл өгөх гээд байхгүй. Эхэндээ ч монгол зангаараа иймхэн гэж боддог байсөөн байсан. Хи хи.

Дараа хөөрхөн хөөрхөн сэтгэгдлүүдээс нь орчуулж бичнэ ээ. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай...

2020年12月11日金曜日

Номын жагсаалт 3

Цаасаа ухаж яваад нэг цаас олоодохсон чинь номын жагсаалт байлаа. Ганц нэгийг нь дарсан байна. Хоёр жилийн өмнө захиж авчруулаад, уншчихсан номнууд байна. 

Олж уншиж амжаагүй байгаагаа эндээ жагсааж бичлээ. 
1. Тэрслүү охидод зориулсан бяцхан зөвлөгөө
2. Цэнхэрлэн харагдах уулс-С.Эрдэнэ
3. Сармагчин бол сармагчин-П.Баярсайхан
4. Цас-Орхан Памук
5. Дипломат үйл ажил-Хенри Киссинжер
6. Хатан цадиг түүхэн туужис
7. Бүшидо-Нитобэ Иназо
8. Номын жор-Б.Базарсүрэн
9. Хар хулангийн бөгж-Нирунзу
10. Үүрийн туяа-Бямбын Ринчен
11. Миний аав бурхан биш-Х.Эрдэмбилэг
12. Мөнгөн ноён-А.Толстой
13. Цаасан шувуу, Мянган нарны цацраг, Уулсын цуурай. Гурвалсан роман-Д.Болдбаатар
14. Цойлогсод-Д.Бүжинлхам
15. Чамд хэн итгэх юм бэ-Вангийн нулимс-Тодко Самсон
16. Сахар-Л.Энхзул
17. Хүн байх эрхгүй-Дазай Осамү
18. Амраг-Маргерит Дьюра
19. Усны гудамж-Санжийн Пүрэв
20. Шоша-Исаак Зингер-Хөхдүү хавтастай нь. Хоёр байсан, интерномоос хайсан чинь. 

Мөн анхны номын жагсаалт бичлэгт бичигдсэн Хөөрөх мөчийг дарчихлаа. Япон хэлээр уншчихсан тул. Монголоор уншаад яахав дээ тийм ээ? 

Энд бичигдсэн Хатан цадиг юу билээ? Номын сангаа нэг ухъя байз. Хаан цадиг нь ч байл уу? Уншиж амжаагүй л яваа. 

Нэг нартай завтай өдөр бөөндөх юмсан тийм ээ? За яахав, зулзагууд минь жаахан томрог. Тэгэхээр угаасаа цаг зав ихтэй, цомцойгоод л суух байх...

Аан тийм, Нирунзу файл хэлбэрээр байгаа юм байна. Аан бас Тунгалаг тамир романыг файлаар авчихсан. Нээрээ төлбөрөө төлөхөө мартчихсан яваа юм байна. Яана аа. Ойрын хугацаанд төлнө өө. 

Ёстой муухай зүйл болж шүү. Бага зулзага халуурч энэ тэр гээд ухаан санаа шаал өөр газар явж байсан нь тэр дээ. 

Гэснээс надад монголоос гурван ширхэг ном ирж яваа. Японд ирчихсэн байна гэсэн. Энэ долоо хоногтоо миний гар дээр ирчих байгаа. Горьдоод л хүлээгээд л сууна. хэ хэ. 

Өө тийм хоёр ном бас ирсэн. Энэ 2 номыг би өнгөрдөг жилийн 12 сард өөрөө захиад авахуулчихсан, наашаа ирэх хүн хүлээгээд л байлаа. Жилийнхээ ой дээр эзэндээ ирсэн. 

Тодруулагч энэ тэрээ бариад тухтайхан сууна даа. За нэг иймэрхүү. Бүгдэд нь амжилт хүсье. Та нар минь хөл хориогоо үр бүтээлтэй даван туулаарай. Би хэдийгээр хөл хориогүй ч гэсэн хичээнэ ээ. 

Маргааш болтол баяртай...

2020年12月10日木曜日

Чанамал

Худалч хүнд амьдралдаа анх удаагаа чанамал хийгээд. Хийвэл чаддаг л юм байна би чинь. Хэ хэ. 

Өдийд чинь том жижиг лимон жимсний улирал. Эд нар лимон жимсийг ваннтай ус энэ тэрдээ хийж усанд орно оо тансаг. Бид хааяа бас тэгнэ. Эртээд бага зулзага их сонирхоод, идэж үзэх гээд л байх шиг байсан. 

За энэ томыг нь чөтгөр лимон, арслан лимон гэж нэрлэдэг гэсэн. Хань ижилд хүн өгөөд. Би ч эхэндээ юу хийхээ мэдэхгүй хэд хонуулсан. Хэ хэ. Гэнэт ухаалаг утастайгаа санаад. Ютүбээс хайсан чинь гараад ирж байна шүү. 

Хэл ус сайтай хүн чинь, дор нь л ойлгоод, дагаад хийчихсэн. Хи хи.

Бас л хөөрхөн ажиллагаатай эд байна лээ шүү. Гэхдээ яахав, угаасаа манай монгол хоол энэ тэр чинь өөрөө бас нэлээд ажиллагаатай юм хойно. Цуйван энэ тэр сэгсрэхээс ч амархан л даа. Ккк. 

Нээрээ бодоод байсан энэ цуйван сэгсрэх, банш бууз чимхэх чинь бас л ажиллагаа ихтэй тийм ээ? Яахав багад минь ухаалаг утас, нет гэх мэт зүйлс байсан биш. Тэгэхээр чинь одоо юу л байна цаг байсан байна даг. Хэ хэ.

Ямартай ч чанаад шилэн саванд дараад авсан. Энэ ногоон болохоор оригами. Дунд зулзага нугалж өгсөн. 

Дээрээс нь дроноор харахад нэг иймэрхүү. Ха ха. Ирээдүйд дронтой болно оо. Тийм ээ. 

Халуун буцалсан усанд хийгээд л уух ч ай даа мөн ч амттай. Том зулзага бид хоёр л идэвхитэй ууж байх шив. Чихэргүй тараг энэ тэрд холиод л. Бусад гишүүд уухгүй л байна. Бага зулзага угаасаа ойлгомжтой. Чихэрлэг талдаа тул өгөх гэж хүчлэхгүй.

Сахар их хийж байсан. Би ч бага зэргийг хийлээ гэж бодсон чинь бас л нялуун талдаа болсон байна лээ. Дараа хийхдээ зөгийн бал хийж үзнэ гэж бодож байгаа. 

Энэ шилэнд байгаа нь дээрх гурвын нэг л ширхэгээр нь хийсэн. Овоо хэмжээтэй болдог юм билээ. Гурвуулангаар нь хийнэ гэвэл шил энэ тэр гээд залхуу хүрээд. Ккк. 

Олон хоноод ирэхээрээ жимс нь өөрөө зөөлөрсөн. Чанамал хийх үү яах уу? гэж эргэлзээд л байж байна. 

За бүгдэд нь амжилт. Эх орныхоо тухай уншихаар жаахан бухимдах гээд байгаа шөө. Журмын нөхөд гайгүй биз дээ? Гялс хариу...

2020年12月9日水曜日

Гэгэлзэн гэгэлзэн

Сүүлийн хэд хоног солонгос савангийн дуурь үзээд. Солонгос хэлэнд ус цас болох нь холгүй байна. Ха ха. 

Худлаа худлаа. Япон хэлээр үзээд байгаа тул юун ус цас. Ганц нэг үг л тогтоож байна. 

Чуваёо, күрэссо, кэнчяна гэх мэт. Хэ хэ. Зөв сонсож цээжилж буй эсэхийг чөтгөр бүү мэд. Дараа солонгост буй найзтайгаа солонгосоор ярина аа ярьшиг зүгээр. Ккк.

Гол нь хайр дурлалт хосуудын эхний оршил, хоорондоо дурлалцах хүртэлх хэсэг нь хөөрхөн санагдаад. Гэгэлзэн гэгэлзэн үзээд л. 

Залуухан байхдаа И Бён Хон-д хэсэг дурласан. Одоо бол яг тэр гээд хэлж мэдэхгүй, нэрийг нь цээжлэхгүй байгаа. 

Аан тийм, энэ хүүхнүүд нь бөгс нь хариугүй цухуйчих гээд, яасан ч богинохон банзал өмсдөг юм? 

Манай муу өнөөх бондгор дарга бөгсийг нь илчихдэг нь аргагүй ч юм шиг. Илээд өгөөч ээ гэсэн маягийн богинохон. Хэ хэ. 

Аан бас тийм, ямар өндөр өндөр өсгийт өмсдөг юм бэ? Тийм ээ. Би бол одоо хааяа өмсөхөөр хөл өвддөг болсон байна лээ. Бас олигтой алхаж чадахгүй, доёго доёго гэхээр болсон байдаг шүү. 

Цагийн сайханд өмсдөг байсөөн байсан. Одоо ч тэгээд өдөр тутамдаа түүртээд, аль болох хурдан угладаг, зогсоогоороо тайлчихдаг навтгар гутланд дурладаг болжээ. 

Ядаж байхад япончууд угаасаа гуталны мэдрэмж тааруу, энд тэнд гутал тайлах тохиолдол их гардаг. Заримдаа ч тааруу гэсэн гуталныхаа ар дээр гишгэчихдэг. Уучлаарай, гуталнууд минь. Анх авахдаа тааруу гэж аваагүй л  байлтай тийм ээ? 

Одоо нэгийг дуусгачихаад хэсэг завсарлана аа. Номоо унших минь, гэгээрсээн гэдэг бичлэг оруулах байх шүү. Сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2020年12月8日火曜日

Далайн хишиг, уулын хишиг

Хагас сайнд айлд очсон доо. Тэгэхдээ идэж уусан ганц зургаа орчуулчих санаатай л. 

Бид уулын хишигтэй хоол хийх тул айлынхан минь байгалийн хишгээр хоол хийсэн. Зориуд. 

Том зулзага яваагүй тул, зулзагат минь зориулж далайн хясаатай, кремтэй шөл, хийж өгч явуулсан байсан. 

Том зулзага

-Хөөх яасан гоё юм бэ? Ойрын хоёр жил гаран идээгүй байх аа? гэсэн. Ха ха. 

Ойлгомжтой биз? Гал тогоондоо хэр зэрэг эргэлддэг нь. Хи хи. 

Миний хичээж хийсэн мантуун буузны минь гурил нь жаахан хөөлт муутай болчих шиг санагдсан. Гэр хүйтэн байв уу? Гэж таасан. Учир нь үдээс өмнө зуурч тавьчихаад орой нь чимхсэн тул. 

Бас нэг таамаг нь амраахаасаа өмнө жаал нухчихсан юм. Дараа нэлээд нялцгайдуу зуурах ёстой юм шиг. Гэх мэтээр ойрхон ойрхон хийж гарших хэрэгтэй бас. 

Бас багынхаа өдрийн унтлагын цагаар цонхоо олгойлгож агаар салхи оруулсан юм. Тэгэхэд л гурил маань даарчихсан байх. Хо хо. 

Охид зул сарын баяраар пицца идмээр байна гэж захиалга өгөөд байгаа. Хичээнэ дээ, өөр яахав. 

За та нарын гал тогоо энэ карантийны үед хэр байна? Бүрэн утгаар нь эзэгнэж байгаа биз дээ. 

Бүгдэд нь амжилт хүсье өө...

2020年12月7日月曜日

Нэг дэх

Нэг дэхэд өглөө гэрийнхэн бүгд албандаа. Бага зулзага бид хоёроос бусад нь. 

Бага зулзагаа үзүүлж, албандаа явж болно гэсэн бичигт тамга даруулах ёстой байдаг юм. Тэр бичгээ цүнхлээд л гарсан. 

Урд шөнө нь дахин бага зэрэг бүлээрээд, 37.4 байсан, өглөө нь. Эмнэлэгт очоод үзүүлсэн чинь 37.9 болчихсон байдаг гэнэ ээ. Хэ хэ. 

Ингээд л бидэн хоёр нь дахин нэг өдөр эрхлэлдээд өнжлөө. Гэртээ ирээд л халуун нь буучихсан. Хэ хэ.

Яг ямар өвчин туссан гэхээр? Стрептококк гэдэг бактерийн гаралтай өвчин. Хоолой өвдөнө, улайна, халуурна, хүнээсээ болоод толгой өвдөх ч байдаг гэх шиг болсон. 

Бага зулзага яг хаана нь өвдөж буйг хэлж мэдэхгүй. Ямартай ч халуурсан. 

Антибиотик уусан. Эм хурдан үйлчилдэг гэсэн. Харин энэ өвчнөөр өвдөж эхэлсний 2-3 дахь долоо хоног дээр бөөрний архаг, хурц үрэвсэл илрэх тохиолдол гардаг гэсэн. 

Эмч тийм тайлбар бүхий цаас өгсөн. Хянамгай, анхаарч байгаарай, хэрэв сэжиглэвэл эмчид ирж үзүүлээрэй гэсэн. Эм зүйч болохоор антибиотикийн найрлагад дээр хэлсэн бөөрний үрэвслийн эсрэг эм бас орсон гэж хэлсэн. 

Ямартай ч шээсийг нь бас давхар хянахгүй бол болохгүй. Хичээнэ ээ. 

Үе үе энэ өвчин дэлгэрдэг. Танил цэцэрлэгийн багш хүүхний ангид бас ганц нэг хүүхэд туссан гэж байсан. 

Аан тийм хань ижил бас бугуйныхаа хавьд үзүүртэй юмаар хатгаад, цус нь тогтохгүй олгойдоод. Эмнэлэг орсон байсан. Ажил дээрээ. Сүүлд үзүүлж харуулсныхаа дараа хэлсэн, надад. 

Нэг иймэрхүү, сайхан залуу, бакь залуу гэсэн хоёр залууд санаа сэтгэл зовсон өдөр өндөрлөх тийшээ хандаж байна. 

Би өөрөө солонгос савангийн дуурь эхлүүлчихсэн. Тэрэнд бас ухаан санаа яваад, хэхэ. Танхай ээж байна уу? Аа бас хааяадаа тэгж нэг зүйлд хэт их шаналалгүй, өөр зүйлд сатаарч барихгүй бол тийм ээ?

За бүгд сайхан амраарай. Маргаашнаас зураг хөрөгтэй бичлэг орж магадгүй. Амлалт бол өгөхгүй шөө. Амьдрал баян...

2020年12月6日日曜日

Бүтэн сайн

Шартаагүй ээ. Та нар шартсан болов уу? Яасан бол гэж бодож байсан уу? Хүний мууд дуртай гэж. Хэ хэ. 

Тааруулж идэж ууна шүү дээ. Монгол хүн байна даа энэ чинь одоо. Хи хи. 

Ингэсэн юм аа. Гэрээс минь жаахан зайтай л даа. Унаагаар бол 10 минут л явах байх. Ойрхон байна уу, ууж идэх шалтаг хайхад бол. Хань ижил бид хоёрын нэг нь машинаа барихгүй бол. 

Такси барьж болно л доо. Хэмнэлт хийх хоббитой надад бол таксины мөнгө хайраан. Хо хо. Ээлжлээд уудаг, ингэж гадуур уух бол. Энэ удаад хань ижлээ уу гээд хэлчихсэн болохоор би өөрөө идэх юм эргүүлсэн шиг, бас бага зулзагаа малласан шигээ л даруухан байлаа. Ккк

Зураг хөрөг авсан л даа. Яг одоо тэр зургаа пс-дээ хадгална, блогтоо оруулна гэдэг жаахан ажиллагаа шаардаад байна аа. Дараагийн бичлэгээр оруулна аа. Өнөөдөр зураггүй бичлэг хийлээ. 

Гэснээс блогоос минь зураг харах дуртай хүн байдаг болов уу? Эсвэл уур нь хүрдэг болов уу? Би ч өөрөө ганц нэг уншдаг блогчид минь зураг хөрөг оруулсан байвал дуртай байдаг...

За үдээс хойш ганц нэг дэлгүүр шагайна аа. Дунд зулзага Санта өвөөд захиа бичиж харагдсан. Одоо дэлгүүр орж захих зүйлээ хайх юм гэсэн. Яагаад хайна гэхээр яг сайн дүрсэлж хэлэхгүй бол Санта төөрөөд будилна гэсэн шүү. Ха ха.

Би албаар чи ганцаараа яваад харчихгүй юу гэсэн чинь

-Яаж тэгж болдог юм, тэгээд ч би ганцаараа тэр хол явж чадахгүй.

-Тэгвэл би тэр дэлгүүрийн чинь гадаа буулгачихъя.

-Та цуг орж, харсан нь дээр шүү дээ. Санаа оноогоо нэмэрлээд.

Иймэрхүү л харилцан яриа боллоо. Ээж аав нь Санта болдог гэж мэдчихсэн шиг байгаа биз дээ? Тэгээд л заавал ээжтэйгээ цуг дэлгүүр орох гээд. Хо хо. 

Нэгэнт орохоос хойш эртхэн шиг орохоос. Корона энэ тэр юу ч болоо билээ? Ганц нэгээ нэмэгдээд л байна. Ёстой нэг ядаргаа байна аа тийм ээ? Уг нь энд тэндхийн улсад вакцинын сураг гараад л. 

Вакцины тухай хоёр тал болчихоод л цэц булаацалдаад л. Бизнес, хортой гэж үзэх хүмүүс ч байх. Яг яах ч ёстой юм бүү мэд...

За дараагийн бишээ маргаашийн бичлэг ортол түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье өө.

2020年12月5日土曜日

Хагас сайн

За өнөөдөр их ажилтай. Хувийнх. Эртхэн хэлчихье. 

Хотын дарга шигээ үйлдэл бүр нь онигоонд ороод, зайлуул... Хувь хувьсгалаа эртхэн хэлээд, ялгаад салгаад явчихгүй зүгээр. Тийм ээ? Үнэндээ л таалагдахгүй байгаа, тэр дарга. 

За тэр ч яахав, бидний өөрсдийн сонголтын алдаа...

Өглөө бага зулзага албандаа аавтайгаа явах байлаа. Урлагийн үзлэгтэй байсан юм. Тэгсэн өчигдөр бүлээрээд албаа амарсандаа. Үдээх хойш үзүүлсэн чинь хоолойны ханиад. 

Ханиад нь халуун нь бууж эхлээд 48 цагийн дараагаар л олон хүмүүстэй уулзаж учирч болно. Мөн албандаа явах бол явж болно гэсэн эмчийн бичиг хэрэгтэй. Ингээд л бид урлагийн үзлэгтээ оролцож чадахааргүй болсон.

Уг нь нэг хөөрхөн номны баатрын дүрд хувирах байсан. Энэ жилийн онцлогоос коронагаас болоод богино хэмжээний, зөвхөн өөрсдийн хүүхдээ л харна. Бас нэг гэр бүлээс нэг хүн л үзнэ гээд зохицоод, арга ухаанаа уралдуулаад, улс эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсрол, урлаг, спортын ажлыг яаж ийгээд зохион байгуулаад явж байна.

Зураг, бичлэг гэлгүй хүүхдээ сайн хараарай, бичлэг хийх, зураг дарах гээд чичрээд байв аа? Хүүхдийнхээ тоглолтыг анхааран шимтэн үзээрэй гэсэн захиа ирсэн. Бүх эцэг эхэд. 

Мангар санагдаад, уур хүрээд байсан чинь бүр хүүхэд нь оролцож чадахаа байчихдаг гэнэ ээ. Жавхлан юм даа. За яахав эрүүл саруул байхад болно доо болно...

Харин азаар урьдчилаад нэг өдөр жинхнээсээ юм шиг тайлагнаад, тэр өдөр нь мэргэжлийн хүн дуудаж бичсэн. Тэр бичлэгээ тэгээд худалдаж авахыг хүссэн эцэг эхэд зарна. Бас л толгой нь ажиллаж байна уу? 

Би ч бас дуугай байхгүй, зөвхөн өөрийн хүүхдийн бичлэг бус, шал хамаагүй ангийн хүүхдүүдийн бичлэг цугтаа бичигдсэн двд авах нь тийм ээ? гээд хэлчихсэн. Хэ хэ.

Таньдаггүй хүүхдүүдийн бичлэгээр юугаа хийхэв дээ тийм ээ? Гай болж хаа нэгтээ бичлэг энэ тэр нь яваад, хүний хүүхдийн дүрс энэ тэрийг дур мэдэн цацсан хэрэгт орохыг хэн байг гэхэв.

Харж л байхаас. Хэдэн төгрөг гэх нь үү? Хүн ч тэгээд үр хүүхдийнхээ төлөө л юм хойно хэлсэн үнээр нь худалдаж авдаг л байх даа. тийм ээ?

Үдээс хойш дунд зулзага сагсны дугуйлантай. Түүндээ бяцхан хөгжөөнт арга хэмжээ зохионо гэсэн. Янз бүрийн төлөвлөж байсан арга хэмжээнүүд цуцлагдаад, хүүхдүүдээ өрөвдсөн эцэг эхүүд тийм санаачлага гаргасан. Би ч одоохондоо нэг их хөл алдаж гүйж, харайж чадахгүй байгаа. 

Бага зулзага, ажлынхаа дороос цухуйж чадахгүй. Бусад ээжүүдэд даатгааский. 

Конкурсны зулзага өглөө эртлэн гараад явсан. Шалгалттай. Одоо конкурс болтол бараг долоо хоног бүр шалгалт өгөөд явах юм гэсэн. Ээж аавыгаа дуу хуураа намсгаад, даруухан бай гэж захиад байгаа. 

Өнөөх хоёр нь чихгүй толгойлоод, айлд очиж идэж ууна, өнөө орой. Хэ хэ. Харин ч гэртээ амьтан хүн урихгүй байгаа шүү гэсэн шүү юм ярьчихаад. Билэг танхай ээж аав байна уу? Ккк

Мэдээж айлд хоосон очоод идэж уухгүй. Мантуун бууз хийнэ. Хань ижил яс чанах юм гэсэн. Японд тэр бүр айлууд ястай мах чанаад байдаггүй, угаасаа дэлгүүр хоршоонд нь ч зардаггүй. 

Ямар сайндаа шагайгаа танилцуулахаар пүү паа болоод байхав. 

Айл минь ямар хоол хийх нь үү? Айлын хоол амттай байдаг хойно. Зураг хөрөг дарж блогтоо оруулна аа за. Хи хи. 

Яагаад ингээд бие биенийхээ хоолыг буудахаар болсон бэ гэхээр, хань ижлийн тавьдан ангийн урхийг очиж үзмээр байна гээд, айлын эхнэр нөхөр хоёр. Тэгээд л урлагийн үзлэг дуусангуут, уул явж ирчихээд, оройд нь нэг уулзсаных идэж уухаар тохиролцоод. 

Яагаав түрүүчийн долоо хоногт гэрт нь очиж данхтай цайг нь хоосолсон холын хөрш айл минь.

Бүтэн сайнд нь төлөвлөсөн зүйл алга одоогоор. Шартахгүй л байх юм шүү. Ха ха. 

За та нартаа бас амралтын өдрөө сайхан өнгөрөөхийг хүсье. Гэснээс нээрээ өдөр бүр амралттай байгаа биз дээ? Атаархаж байна шүү. Хо хо. 

За түр баяртай...

2020年12月4日金曜日

Үсгийн алдаа

Үг үсгийн алдаагаа түүж засаад өө. Хөөрхий муу блогийнхоо. Гэхдээ зөвхөн "Номын ертөнцөөр" гэдэг булангийхаа. 

Сайндаа ч бишээ, нүүр номын нэг аянд дуудагдаад. Тэгээд номны танилцуулга оруулах гээд. Блог архиваа ухсан чинь нил алдаа. Тэгээд л бөөсөө түүх гэдэг нь болж, засаж бичлээ.

Мөн энэ булангаа монгол хэлээр уншсан ном, япон хэлээр уншсан номоор нь ангилаад, бүлэг үүсгэчихлээ. Сүүлд ном хайхад амар байх. Тэгэхгүй бол урт, дээш доош нь гүйлгэх гэж төвөгтэй санагдаад л тэр. 

Нэг завандаа бусад бүлгийнхээ бөөсийг түүнгээ, бас цэгцэлнэ ээ. Та нарт ийм нэртэй бүлэг байвал зүгээр юм биш үү? гэсэн санаа оноо байвал сэтгэгдэл бичиж үлдээгээрэй. 

За бичихгүй байсан ч яахав дээ. Хэ хэ. Явцын дунд болох байх тийм ээ? Ингэж эрэл сурал болдог нь ихэвчлэн номны тухай сэдэв байдаг л даа, судалгаанаас хараад байхад.  

Судалгаа гэчихэж ээ. Ккк. Дараагийн номоо захихдаа юу билээ? гэж л би өөрөө ухаж төнхдөг байхгүй юу.

Өө тийм, бүх номныхоо тухай бичлэгээ хараахан тохирсон бүлэгт нь зөөж амжаагүй л байна. Бага багаар ялгаж зөөхөөс. Нэг дор амждаггүй ээ. Ойлгоорой.

Эргээд сөхөж харсан чинь оны эхээр, 40 ном уншдаг залуугийн тухай бичсэн байна. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөх гэгчээр жилд 40 ном уншина гээд бараг амлалт өгөхөө алдаж. 

Арай ам өчгөө өгчихөлгүй, зорилт тавьсан юм даг уу даа. Одоогоор хэдийг уншсан юм бүү мэд. Энэ сарын сүүлээр нэг тоолох уу даа? Тэгээд ирэх жилийнхээ зорилтыг бас давхар тодорхойлно оо. 

Та нар бол үнэн завтай байаа биз дээ? Олон хоногоор карантийлагдаад. Бөөн завшаан шүү дээ. Би чинь хувь хувьсгалын олон ажлынхаа хажуугаар уншихыг хичээж яваа шүү дээ. 

Яг одоо гэхэд л ажлаасаа чөлөө авчихлаа. Бага зулзага бүлээрээд ээ. 37.5-с дээш бол цэцэрлэг хүлээж авахгүй. Зулзага 37.4 байгаад. Маргааш урлагийн үзлэгтэй юм. 

Тэрэнд нь бэлдээд, өнөөдөр сайхан амраахаар шийдсэн. Ээж ч ойрд зав муутай байсан, зулзагатайгаа эрхэлдэж өнжинө өө.

За тэгээд бүгдэд нь амжилт хүсье өө.

2020年12月3日木曜日

Хатаасан илжгэн чих

Ухаалаг утасныхаа зургийг цөөлчих санаатай шүү. Сонирхолгүй бол алгасаарай.

Оригоороо нэг иймэрхүү ургана. Зарим айлууд гадаанаа ганц мод тарьчихсан байдаг. Тэрнийхээ жимсийг зарим нэг айл нь тоож иддэггүй юм билээ. Сонин. Бодвол амт нь өөр байдаг байх. Өмнөөс нь түүж өгөнгөө, идчихмээр санагдаад байдаг. Хи хи.

Айлууд нэг иймэрхүү аргаар хатаадаг юм байна. Энэ харагдаж буй байшин бол дээхний хийцийнх. Иймэрхүү загвараар барьсан айл их байдаг. 

Орчин үеийнх бол арай өөр. Бас хот хөдөө гэсэн ялгаа бий. Хөдөөний айлууд ногоо цагаа гэдэг болохоор аль болох тэр аж ахуйдаа тохирсон. Хот газрынх хулгай зэлгий энэ тэр гэсэн айдас хүйдэс ихтэй болохоор битүү талдаа байшин барих нь их санагдсан.

Манай хүний хураасан ургац. Тал гарсан энэ залуу тариалдаг юм. Зундаа лийр, намартаа илжгэн чих гээд л. Сүрхий. Аав нь эрхэлдэг байсан аж ахуйг өвлөж аваад, хичээж яваа залуу. 

Гэхдээ анх танилцаж байхад, ахлах ангийн сурагч. Дуугарч ядсан? Нэг бол их дуу цөөтэй банди байсан. Ажил дээр гараад, хүмүүстэй харьцаад ирэхээр тэгээд харилцаа гээч зүйл чухал гэдгийг мэдэрсэн байх. Яриа хөөрөө сайжирсан.

Хүн хэлэлтгүй, манай конкурсны хүүхэд гэж бас нэг тийм бүсгүй байна. Хааяадаа үглэнэ. Хүнтэй аятайхан мэнд ус мэдэж сур гээд л. Оюутан болж гараад, ажилд гарч нийгэмшихээрээ өөрчлөгдөх байх даа гэж бодон заримдаа амаа жимийнэ...

Хатаасан жимс ярьж явснаа хүүхдийн хүмүүжил? энэ тэр бичээд талийж байна. 

Гэснээс энэ хатаасан илжгэн чих маш их илчлэгтэй гэсэн. Нэг дор олныг идвэл ч тэгээд хөвсийх тал руугаа явна шүү дээ. 

Охид минь бас дуртай, бид сайхан залуу, бакь залуу хоёртоо бараг амсуулаагүй шахуу идээд дуусгачихсөөн. Хэ хэ. Сайхан залуу минь угаасаа идэхгүй байсан. Бакь залуудаа дээжээс нь өгсөөн өгсөн. Ккк

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье өө.

2020年12月2日水曜日

Цэцэгс

12 сар гарчихлаа шүү тийм ээ? Гацуураа хоёр өдөр дамжин барин зассан. Одоо ч ганц нэг чимэглэлээ байрыг нь олж амжаагүй хөглөрүүлээд л байлгаж байгаа. 

Хэд хоног сургууль орж гарахдаа дарсан гоёмсог цэцэгний зураг дарснаа оруулах гээд л, гар загатнаад. Хэ хэ.

Нэрийг нь үл мэдэх цэцэг. Ваар нь гого санагдаад. Бага сургуулийн зочид хүлээн авах өрөөний ширээн дээр байсан.

Мужийн номын сангийн үүдэнд. Эрвээхэй цахирмаа гэдэг шиг байна нэр усыг нь. Энд ихэвчлэн баяр ёслол, нээлт зэрэгт чимэглэж тавьсан харагддаг. Мужийн номын сан одоогийн буй газартаа нээгдээд 30 дахь жилтэйгээ золгож байгаа юм билээ.

За энэ Мариголд гэдэг цэцэг. Монголоор нэрийг нь хайгаад олсонгүй ээ. Мэддэг хүн уншвал хэлж өгөөрэй. Нэг сургуулийн гадаах үүдэнд байсан. 

Ногоо тарьдаг хүмүүс ногооныхоо нэг буланд тарьсан харагддаг. Хорхой шавьжийг хөөдөг гэсэн байхаа. Үнэр нь хорхойнуудын дургүй үнэрийг гаргадаг байх? 

Түр баяртай. Дахин гого цэцэгтэй таарвал зураг авна аа. Бүгдэд нь амжилт хүсье.

2020年12月1日火曜日

Хөршийн холбоо

За энэ удаагийн хөрш болохоор жаахан зайтай. Ач зээ нартай нь бид найз. 

Зээгээс нь мэссэж ирсэн. 

-Эмээгийн тарьсан ганц нэг ногоо жимс байна, авах уу?

-Өө ашгүй ашгүй, очоод авчихья.

Гэж очоод данхтай цай хоослоод. Сүүлдээ өдрийн хоол буудаад. Хоолны дараагаар боргол чануулж уугаад. Борголтойгоо хамт чокопай идээд.

Энэ ширээн дээрх мандарин жимсийг хүртэл тарьсан. Гэрийнх нь гадаах модонд ургадаг. Янз бүрийн арчилгаа энэ тэр хийлгүй, өөрөө л ургачихсан гэсэн. Хэ хэ. Гэхдээ л амт бол сайхан байсан. 

Ямар ямар ногоотой харьсан бэ гэхээр? Кимчиний байцаа, сармис, цагаан лууван. Илчгэн чих, мандарин жимстэй. 

Ирэх долоо хоногийн хагас сайнд нь гэрт нь ууж идэхээр тохирсон. Мантуун бууз хийхээр болсон. Хань ижил бас өөрийн гарын нэг хоолыг хийх юм гэсэн. Найзууд бас ямар ч гэлээ хоол хийнэ гэсэн.

Энэ тухай зураг хөрөгтэй нь оруулж байгаад өнгөтөөр бичнэ ээ. 

Гол зүйлээ бичээгүй байна. Энэ "хөрш" эмээ маань 89 насыг зооглож буй. Зээ нь гэртээ байлгахаар авчирсан чинь, хийх юм олдохгүй, уйтгартай юм байна. Ерөөсөө гэртээ харилаа гээд яваад өгсөн гэсэн. Хэ хэ.

Тэгээд л нуруу нь асуултын тэмдэг шиг болоод бөхийсөн ч бор гэртээ богд, хар гэртээ хаан гэдэг шиг дураараа орж гарч, ногоогоо тарьж, ургуулж, арчилдаг гэнэ дээ.

Монголчууд бид эмээ өвөөгийнхөө хөдөлгөөнийг хорьчихдог тийм ээ?... 

Цоглог эмээ болох юмсан гэж мөрөөддөг. Энэ янзаараа ч лөөлөө байх гэж бодогдоно оо бас...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье...