Граунд гольф тоглодог толгод минь мөлжүүр сайтай толгод шүү дээ. Тэмцээн дууссаны дараагаар бид зулзагуудаа баясгаад, зугаалаад амжсан.
Бага зулзага минь машинаас буугаад л анхаарал нь энэ гайхлууд руу явчихсан. Бусад нь болохоор тэмцээнд түрүүлчих санаатай л ирж байгаа шүү дээ уул нь. Хэ хэ. Энэ цаад талдаа шаттай. Шатаар өгсөөд, хүзүү хэсэг рүү авираад, амаар нь царай нь харагддаг. Гэхдээ тийм ч сайн харагдахгүй, харанхуйлаад байсан.2021年12月13日月曜日
Үлэг гүрвэл
2021年12月12日日曜日
Алтран шаргалтаад
Ойрд дулаахан, нарлаг өдрүүд үргэлжилж байна. Ажын хажууханд нэгэн ийм талбай бий. Доторх ганц нэг мод нь ёстой миний дуртай алтран шаргалтаад, сэтгэл гижигдээд...
МУИС-ын хажуугийн зам дагуух модод яг ингэж шаргалтаад, найзуудтайгаа алхдаг байсан санаанд орно оо гэж...Оюутан цагаа эргэн дурсах ч сайхан шүү. Хөгжилтэй байж ээ. Сурахаасаа илүү зугаалах л гоё байж гэхгүй юу. Ккк.
Алт шиг харагдаж байна уу? Наранд гялтаганаад сайхан байсан. Гэм нь гоё дарж чадаагүй байна өө. Мэргэжлийн аппараттай явсан бол ч...
Удахгүй цас ороод, нэвсийх байх даа? Бага л ороосой гэж бодож байна. Цас ихтэй үед яадгийг байнгын уншигчид минь мэднэ тийм ээ. 15 минут давхиад очдог газар нэмж 15 минут зарцуулаад, нийтдээ 30 минут.
Улаанбаатарт 3 цаг түгжирдэг та нараараа бахархдаг шүү.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2021年12月11日土曜日
Гацуур мод ба амттан
Гацуур модоо зассан биз дээ? Бид аль хэдийн засчихсан. Нэг орой нь модоо угсраад. Ажлын өдөр аавыгаа дайчлаад. Тэгэхгүй бол амралтын өдөр нь эсрэгээрээ завгүй гүйгээд байгаа ойрд.
Дараагийн өдрүүдэд нь хоёр зулзага өөрсдөө тоглоом болон саагаа чимсэн. Бага зулзага нэг нэгээр нь тоглоомоо барьж үзээд л, сонирхол нь буурахаар өөрийг барьж үзээд л. Нууцаар авч тоглоод л яваа.
Ээж мэдээгүй царайлаад л. Хэ хэ.
Хотын маань үүд болсон галт тэрэгний буудлын ойролцоох гацуур модны дэргэдэх цаа буга. Арын тэргэн дээр хүмүүс сууж зургаа авахуулаад байсан байх.Гэхдээ охид хөвүүд голцуу. Би ч нас яваад тэр юм уу? Гарч суусангүй ээ. Хэ хэ.
Энэ гацуур мод нь. Том газруудынхыг бодвол жижигхэн л дээ. Гэхдээ л байгаадаа сэтгэл хангалуун байхад л болно тийм үү?Дэлхийн ихэнх охидын дийлэнх нь юун гацуур мод харж баясах? Өдрийн ганц ногооноор амьдралаа залгуулах гэж хичээж байхад миний энэ цамаан зан бол илүү л ажил юм шүү дээ. Хо хо.
Яагаав өмнөх бичлэгийн номын агуулгыг санаж байгаа биз дээ? Хажууд нь би аз жаргалтай. Талархаад ханашгүй...
2021年12月10日金曜日
Би эмэгтэй учраас
Эмзэг сэдэвтэй нэг ном уншаад эхэллээ. Угтаа дунд зулзагыгаа уншиг гэж бодож зээлсэн. Уншсан эсэхийг мэдэхгүй. Өөрөө унших гээд эхлүүлсэн чинь нэлээд хүнд сэдэвтэй.
Дээрээс нь үг хэллэг нь ч хүнд талдаа, толгойд нэг л бууж өгөхгүй л байна.
Орчуулагч нь Какүта Мицүё. Япон хүн.
7 зохиолч өөр өөрсдийн үзсэн харсанаа буулгасан ном.
Tim Butcher-Английн зохиолч.
Guo Xiaolu-Хятадад төрсөн английн зохиолч.
Joanne Harris-Английн зохиолч.
Kathryn Lette-Австралийн зохиолч.
Deborah Moggach-Английн зохиолч.
Marie Phillips-Английн зохиолч.
Irvine Welch-Скотландийн зохиолч.
За ийм 7 хүн тус бүрнээ нэг нэг нийтлэл? тэмдэглэл? бичсэн байна.
Буурай орны охидын ахуй амьдраль, хувь заяаны тухай гарна.
Охидыг бага байхад нь хэлүүг нь тайраад авчихдаг газар байх. 2000-5000 жилийн уламжлалтай зан заншил нь гэх.
Энэ тухай бас нэг иймэрхүү номноос уншиж байсан юм байна. Хэцүүе ээ, анх уншаад гайхахын ихээр гайхаж билээ.
Шалтгаан нь охидыг сэрэлгүй, сексийн дур сонирхолгүй болгох?, цэвэр ичимтгий? гэдгийг нь батлах гэсэн байх шүү. Охидыг хамгаалах олон улсын байгууллагуудын ачаар энэ заншлаасаа татгалзаж байгаа тосгодууд олширч байгаа гэнэ.
Бодлоо, манайхны охидынхоо даахийг үргээдэгтэй утга ижил байхдаа гэж...
Мөн багаасаа дайнаас өөр зүйл мэдэхгүй, буу барин "дайсан"-аа зөндөөг хороосон, цэрэг эрсийн зугааг гаргагч арван хэдхэн настай охид...
Арван хэдхэн настайдаа уран чамин үгээр үлгэрийн үлгэрийн амлалт өгөх эрчүүдэд хууртагдан жирэмсэн болоод хоцрох охид...
Гэр бүл дэх хүчирхийлэл, гэр бүл салалт, ганц бие ээж...
10-хан нас гарантай охидоор бэлгийн дур хүслээ хангагч зэвүүн зэвүүн эрчүүд, мөн дур хүслээ хангахаар ирдэг зэвүүн зэвүүн жуулчид, хойд эцэг, гаж донтон эрчүүд, гаж донтой аавуудаг тэнгэр ниргэг.
Бичихээс ч аймар. Бага насны охидоо зардаг өвөө, аав. Гэртээ тэр бузар үйлдлээ хийлгэдэг гэхээр л яачихсан хорвоо вэ гэж бодох...
Эдгээр зохиолчид нь "Plan International" төрийн бус байгууллагын хүсэлтээр, "Because I am Girl" хөтөлбөрийн хүрээнд тухайн оронд, тосгонд очиж нөхцөл байдалтай танилцаж, төсөөлшгүй дүр зургийг нүдээр үзэж харснаа дэлхий нийтэд түгээх зорилготойгоор энэ номыг хэвлүүлж гаргасан болно.
Орчуулагч ч бас "Plan International Japan"-ы хүсэлтээр 2009 он, 2011 онд Өмнөд Африкийн Мали улсад очиж дээр бичсэн охидын хэлүүг тайрахыг эсэргүүцэх хөдөлгөөн, Энэтхэгийн охидын биеийг үнэлүүлэхийн эсрэг хөдөлгөөний хоргодох байр зэргийн тухай сурвалжилж, нийтэлж байсан.
Эх оронд минь ч бага насны охид, эмэгтэйчүүд элдэв халдлагад их өртдөг, энэ тухай уншиж, сонсох бүртээ их тавгүй болдог. Сүүлдээ уншихаас зайлсхийдэг. Угтаа бол надад л тохиолдоогүй бол яамай гэж бодох нь буруу ч...
За ингэсгээд энэ сэдвийг өндөрлөе дөө. Бичээд байвал дуусахгүй байх тийм үү?
Ойрд ч номыг идэж байна тийм үү? Баабарын хэлснээр. Тэгсэн саяхан Батжин гэх залуугийн хэлсэн бас санагдаад болдоггүй. Ха ха.
Юу гэж хэлсэн гэхээр? Өөрсдөө олж сонсоо. Хи хи.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2021年12月9日木曜日
Япон тэнгис
Япон тэнгисийн эрэг дээр
Янаг бид зугаалсаар овоо хэдэн жилийг ардаа үджээ. Эхнээсээ эрдэм сурахаар үүрнээсээ нисээд...
Энэ зураг үнэхээр сэтгэл хөдлөм байгаа биз? Яг дэргэд нь шахуу айлууд байх юм аа. Нэг бодлын рамаанчик, нэг бодлын сүрдмээр. Цүнами ирэх аюул багатай нь сайхан...
Граунд гольф тоглосон тэр нэг бүтэн сайны өдөр үнэхээр сайхан өдөр байсан. Япон тэнгисийн эрэг дээрх нэгэн толгод дээр бидний хэдэн гадаад "тамирчид", япон тамирчид хоорондоо тулалдсан гэж байгаа.
Тамирчид гэж албаар онцлоод байгааг минь ойлгож уншиж буй гэж найднам.
Далайн эргийн машин замаар хурдалж буй дүрс кино зэргээс их хардаг даа. Багадаа ингэж давхиж үзэх юмсан гэж хүсдэг л байлаа.
Манай эндхийн зам гэхдээ нэлээд мушгиралдсан тул, дотор муухайрах үе байна. Харин Японыхоо нэлээд хойд нутгийн эрэг бол сайхан шулуун хурдны замтай юм билээ.
Олон жилийн өмнө давхиж байхад рамаанчик байсан. Гэхдээ хань ижил их хурдтай давхиад зүрх амаар гаргачих гээд байсныг саначихлаа. Залуу ч байж дээ.
Яг ингээд эрэг дээр амьдардаг айлууд. Машин тэрэг нь амархан зэвэрдэг гэж сонсож байсан. Далайн давс зэрэгт. Бодвол байшин сав нь ч бас зүгээргүй байдаг байх.Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2021年12月8日水曜日
Нутгийн бүтээгдэхүүн
Эртээд гэрээрээ граунд голвф тоглоод ирсэн гэсэн дээ. Тэгэхдээ сумын бренд бүтээгдэхүүнээс зөндөө зөндөө бэлэгтэй ирсэн гэсэн дээ. Тэрнийхээ зургийг эндээ оруулж мөнхлөх санаатай.
Тэмцээний төгсгөлд шагнал энэ тэрээ гардуулчихаад хөгжөөнт сугалаа охион байгуулаад. Дунд зулзага эхлээд хожоод. Эхлээд гэдэг нь гэрийнхнээсээ шүү. Нарийн боов, амттан хийдэг цехийн амттанг хийсэн жижиг цаасан ууттай зүйл хожоод.
Түүнээс нь ганц нэгийг дэлгээд тавьсан байгаа нь. Хажуугийн ууттай боргол нь бүх оролцогчдод тараасан уутан дотор байсан. Зөөлөн, дажгүй амттай санагдсан.
Бүгдэд тараасан уутан дотор байсан талх. Хатаагаад, амтлаад хийчихсэн талх. Эндхийн талх зөөлөн болохоор ийм хатаасан талханд дуртай л даа. Гэм нь хэтэрхий их элсэн чихэртэй санагдаад, тэр бүр худалдаж авдаггүй.
Хааяа ингэж үнэгүй олдохоор нь л иддэг. Хэ хэ.
Энэ бас л уутанд байсан. Мужийн бренд бүтээгдэхүүн лийртэй талх. Ихэвчлэн алимтай байдаг даа. Алимны оронд лийр гэсэн үг.
Талх идэх хэмцээгээ багасгах гэж байгаа би тэр бүр худалдаж авч идэхгүй ээ бас л. Хааяа л авч иддэг.
60 хэдэн тамирчид оролцсон, тэд нар бүгдэд нь өгсөн гэхээр нутагтаа үйл ажиллагаа явуулдаг жижигхэн цехдээ хөөрхөн орлого оруулчихсан байгаа биз?
Мэдээж сумийн захиргаа нь төсвөөсөө худалдаж авсан байгаа. Нэг удаадаа үнэгүй авсан хүмүүс дараагийн удаадаа тэр хавиар явахдаа нээрээ тэр нь амттай байсан гэж зорьж очоод авна тийм ээ?
Надад боргол нь таалагдсан. Дараа тэр хавиар явахдаа худалдаж авна гэж бодож байгаа.
Гэх мэтчилэн нутгийн удирдлагын зөв бодлого сумын хөгжилд маш чухал юм даа гэж бодоод л сууна.
Өөр ч зүйлгүй дээ. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2021年12月7日火曜日
Бөн бөн
10 сард ирсэн номнуудын минь нэг.
Энд байдаг хүүхдүүддээ ачаа явуулахдаа намайг мөн эрхлүүлчихдэг хуурай ах эгч хоёр бий. Үргэлж л аарц, сүүтэй цай явуулдаг юм. Далимд нь би эрхэлж ном захина.
Энэ удаад ганц л ном захьсан. Давраагүй. Хэ хэ.
Яг номын баярын үеэр таараад. Нүүр номоор найз, олон жилийн өмнө блог найз байсан хүн шүү дээ, зохиогч нь.
Гарын үсэгтэй гэж байгаа. Гэм нь овгийг минь бичээд, тэрэнд гээд биччихсэн байх юм, бөн бөн чинь. Ха ха.
Хань ижил шоолоод байсан. За яахав дурсгалтай л юм, хөгжилтэй. Ккк.
Уран бүлтрээ гэдэг нэрнээсээ ойлгомжтой юу? Пис хийтэл инээх зүйл зөндөө гарсан шүү. Хо хо.
Энд тэнд явахдаа уншаад л жуумалзаад яваа. Зарим нэг газар хүмүүсийг арай л дэндүү хэлчихэж дээ. Болж байгаа юм болов уу? гэж ч бодох шиг.
Одоо чинь ямар ч билээ шалгадаг газар нь шалгаад, дуудаад, торгоод, донгодоод байдаг болсон гээ биз дээ? Би ч хааяа нүүрномдоо бас элдэв юм түгээгээд, тараагаад, дараа нь айдас хүйдэс төрдөг болсон шүү.
Тэртээх олон жилийн өмнө блог ертөнцөд хөл тавиад, блогоор амьсгалж байсан залуу насыг минь санагдуулсан бичлэг бас байсан. Одоо ч блогоороо амьсгалж байгаа л даа.
Гэхдээ байна шүү дээ бусдын гого, ёгтолсон, эгдүүцсэн, гэрэлтэй, гэгээлэг, намтар, үзэл бодрол, тайлагнасан, орчуулсан, тэмдэглэл гэсэн олон өнгө аястай блогийг уншмаар л санагаддаг шүү.
Цөөрчээ, богчид. Medium зэрэгт шинэ блогчид бичиж байгаа ч би тэр бүр тийшээ нь орохгүй юм өө. Хааяа нэг таараад уншина уу гэхээс.
Энэ завшааныг ашиглаад "Өргөн чөлөө" блогоо бич мэдэв үү? гэж хэлье дээ. Хи хи.
Уншиж дуусахаараа дахин ганц хоёр үг тэрлэхийг бодно оо. Аягүй зохиолч аятай л авлаа. Гэснээс хүмүүс шиг ингэж уран бүлтэрч чаддаг бол ном хэвлүүлэхгүй юу. Хальт атаархав... Ккк.
Зөө түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2021年12月6日月曜日
Граунд гольф
За энэ граунд гольфийг анх үүсгэн дэлгэрүүлсэн жижиг сум нь суугуул мужид минь байдаг юм. Юрихама гэдэг сум. Олон улсын хэмжээний тэмцээн уралдааныг сүүлийн хэдэн жил их идэвхитэй зохион байгуулж ирсэн.
Даанч ко гуайгаас болоод 2 жил зогсчихоод байгаа юм. Зүгээр суухаар зүлгэ гэгчээр муждаа оршин суугаа гадаад иргэдийнхээ дунд тэмцээн зохиогоод. Өнгөрдөг жил бас зохион байгуулсан.
Бид яваагүй л болохоос.
Энэ жил харин дунд зулзагаа зугаацуулах, мэдлэгийнх нь сан нэгээр ч болтугай нэмэгдэг гэж бодоод. О.зулзага бас жаахан нэг удаа тоглож үзэж байсан юм.Аан нэг ийм спорт байдаг, иймэрхүү дүрэмтэй, ийм үүх түүхтэй юм уу гэж мэдэж байг гэж бодоод оролцох хүсэлтээ өгөөд, гэрээраа явчихаад ирсэн.
Өглөөдөө аавдаа жаахан эрхлээд, уурлаад идэвхигүй унжийгаад байсан хүн чинь яваандаа сэргээд, хор шар нь буцлаад байх шиг байсан. Хэ хэ.
Харьж ирчихээд дараа жил дахин явж даагаа нэхнэ гэсэн. Хи хи.
Энэ спортыг "насан туршийн спорт" гээд сүүлийн үед дэлхинй өнцөг булан бүрт сонирхон тоглогчид өсөн нэмэгдэж байгаа гэсэн.
Гол шалтгаан нь мэргэжлийн гольфийг бодвол цохиур болон бөмбөг гэх мэт нь хямд. Нэг их том талбай шаардагдахгүй.
Энд эмээ өвөө нар их тоглодог юм билээ. Өглөөд цохиур бөмбөгөө барьж ирэн гадаах тоглоомын талбайд цуглаж, 2 цаг гаран тоглочихоод л тарж яваа харагддаг. Хөдөлгөөн болдог байх.
Мөн үеийн олонтойгоо хууч хөөрөөд, цагийг хөгжилтэй өнгөрөөнө.
Тэмцээн болсон өдөр сайхан дулаахан, нартай байсан. Дулаалж ирээрэй гээд байхаар нь бараг л дах, нэхий дээл болоод бээлий, малгай, ороолт гээд хамаг юмаа ачаад, ноосон цамц энэ тэр давхарлаад явсан чинь, халууцаад, сүүлдээ тайчсан. Ккк.
12 улсын 60 хэдэн тамирчид оролцсон гэж сонинд гарсан байсан. Аая тамирчид гэчихэж ээ, өөрсдийгөө. Хо хо.
Хэдэн хэдэн сонинд гарсан байсан. Бүгдэд нь монгол гэж гарсан. Учир нь хань ижил дунд нь ярилцлага энэ тэр өгөөд од болчихсон л доо. Ха ха.
Оролцогч бүрт үдийн хоол, явцын завсарлагаанд нь цай, ус тараасан. Тарахад нь хүн бүрт нутгийн нэр бүхий уут, дотор нь сумандаа үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн байсан.
Өө тийм, хань ижил гадаад тамирчдынхаа оноогоор 3-р байрт шалгарч, 5 кг будаа, цохиур бөмбөгийн хамт шагнуулсан.Шагналын зургаа нэрэлхэлгүйгээр оруулчих уу? Гялс хариу. Хэ хэ.
Ууттай будаагаа о.зулзагатаа шуудандах уу? Яах ууе гэж яриад л байж байна. Хотын захиргаанаас оюутнуудаа дэмжих арга хэмжээнд захиалга өгсөн, тэнд нь будаа байсан болохоор түр хазнахаар шийдсэн.
Нэг иймэрхүү 11 сарын сүүлийн бүтэн сайны амралтыг өнгөрөөсөн болно. Одоо ч 12 сар гарчихсан л явна л даа, намайг бичиж оруулах гэсээр байтал.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2021年12月2日木曜日
Илчлэх
Ээлжит ном. 2009 оны тэргүн байрын шагналт. "Уншигчдад санал болгох ном"-ын жагсаалтын тэргүүн байр.
Минато Канаэ зохиолчийн анхны бүтээл гэж байна шүү. Анхны бүтээл ч гэж дээ нийтэд гаргасан анхны бүтээл. Нэгэн зэрэг шахуу хэд хэдэн бүтээлээ хэвлүүлсэн байдаг юм байна.
Түүнээс хойш нэлээд хэдэн зохиол гаргасан. Бүгд л ер нь олны анхаарлын төвд байдаг юм байна. Өнөөдрийг хүртэл мэдээгүй явсандаа иччихлээ. Боломжоороо зээлж уншина аа.
Нэг тийм өвөрмөц юм билээ. Гэснээс адал явдал нь сонирхолтой байсан болохоор хурдан уншаад дууссан. Мөн үг хэллэг нь тийм ч хүнд байгаагүй. О.зулзаагынхаа дунд сургуульд байсан үетэй үе үе давхцуулж ирээд л уншив.
Оршил нэг иймэрхүү. Японд байдаг бол зээлж уншаарай. Мөн бусад зохиолыг нь ч гэсэн. Сонирхолтой байна гэдэгт найдна.
Агуулга: Улсын нэгэн дунд сургуулийн хими физикийн багш эмэгтэйн бага насны охин нь өөрийнх нь ажилладаг сургуулийн усан бассейнд живээд амиа алдчихна.
Яагаад охиноо ажил дээрээ авч ирдэг вэ? Нөхөр нь буюу охины аав нь хаачсан бэ? Бас л сонирхолтой, өөрсдөө уншиж мэдвэл гоё байх тийм үү?
Эхэндээ цагдаа нар осол гэж дүгнэнэ. Харин багш өөрөө сүүлд охиныг нь санаатайгаар хөнөөсөн гэдгийг олж тогтооно.
Энэ бусдын гарт амиа алдсан гэдэг нь дааж авсан ангийнх нь 2 сурагч болж таарна. Зуны амралт эхлэхийн өмнөх хичээлийн өдөр багш нь ангийнхандаа ажлаасаа гарах гэж байгаагаа хэлнэ.
Шалтгаан нь мэдээж охиных нь үхэл. Гэхдээ тэр үхлийн шалтгаан нь ангийнх нь сурагч санаатайгаар "алсан" тухай гэж хэлнэ. Анги дотор сонин уур амьсгал түгнэ. Тэр мэдээж...
Шавь нь болох хоёр сурагчийн тухай, тэр хоёрын ар гэрийнх нь ерөнхий байр байдал, сурлагынх нь тухай, яагаад энэ хэргийг хийх болсон тухай гээд өөрийнхөө өнцгөөс ярина.
...Зуны амралт дуусна, хичээл эхлэнэ. Өнөөх хоёрын чинь нэг нь хичээлдээ ирнэ. Нэг нь ирэхгүй. Эхэндээ ханиад хүрсэн гээд ирэхгүй байснаа яваандаа биеийн байдал муу гээд ирэхгүй...
Харин ирсэн нэгийг нь ангийхан нь нийлж бөөрөлхөнө. Өдрийн хоолон дээр тарааж өгсөн савтай сүүгээ цацна гэх мэт.
Үүнд ангийн дарга? нэг охин бас хомрогодоод, ангийнхаа хэсэг охидод ижимэ-дүүлнэ.
Шинээр ирсэн ангийн багш гэж нэг залуухан залуу бас идэвхитэй гэгч нь үзэж тарна аа. Сүүлд учиг нь тайлагдана. Ажлаа өгсөн багшийн заавраар л яваад байсан болж таарна.
Энэ хэргийн талаар хоёр сурагчийн зөнцгөөс харсан тайлбар, шалтгаан мэдээж гарна. Энэ бүхэнд тухайн хөвүүдийн ээжүүдийн нөлөөлөл асар их байна. Хоёул л "ээжээс болж" эцэстээ уг хэргийг хийсэн болж таардаг.
Жишээ нь нэгнийх нь ээж дээд боловсролтой, судалгааны багт ажилладаг байсан. Хүүгээ төрснөөс хойш гэртээ суусан ч, сэтгэлдээ ажлаа хийж байсан бол, судалгаагаа хийж байсан бол гэдэг бол тээгээстэй.
Хүүгээ үе үе загнаж, зодно. Тэгснээ дараагаар нь учиргүй аргадаж, уучлал гуйна. "Чи байгаагүй бол" гэж хэлнэ.
Хэсэг хугацааны дараа ааваас нь салаад, хүү аав дээрээ үлдэнэ. Шинэ ээжтэй болно. Дүүтэй болно. Шинэ ээж нь түүнийг тээршаасан эсэх нь үл мэдэгдэх ч түүнд хичээлээ хийж бай гэж эмээгийнх нь амьдарч байсан жижиг байрыг гаргаж өгнө. Хүү тэнд ганцаараа хичээлээ хийнэ, ганцаараа хононо?
Төрсөн ээжийгээ явсны дараагаар хүү ээжтэйгээ хэзэн нэгэн цагт уулзах гэж хичээлдээ шамдана, ээжтэйгээ адил толгой сайтай болохыг хүснэ. Угаасаа ч сайн байна. Бусад хүмүүс үнэн тэнэг, мангар санагдана.
Угтаа шинэ зүйл санаачлаад, сонин хэвлэлд гарсан ч ээж нь түүнийг зорьж ирээгүй. Яг энэ үеэр өөр газрын нэгэн сурагч охин гэрийнхэндээ хор өгч ална. Хэвлэл мэдээллээр энэ тухай л шуугиад байна.
Хүү бодно. Сайн зүйл хийхэд тоохгүй, муу зүйл хийхээр ингэж олны анхаарлыг татах юм бол би ч гэсэн ямар нэгэн муу зүйл хийгээд олны анхаарлыг татах юм бол ээж минь намайг гэж мэдээд ирж уулзана гэж бодно...
Нөгөөх нэг хүүгийн ээж болохоор ажил хийдэггүй, гэртээ байдаг. 3 хүүхэдтэй. 2 том нь охин, бага нь хүү. Том нь хүнтэй суугаад явчихсан. Нэг нь оюутан.
За энэ хүү их өрөвдөлтэй бас л. Сүүлдээ ээжийгээ алчихдаг. Ёох аймар. Ээжийн өдрийн тэмдэглэл бас л ихийг бодогдуулна. Хүүгийн бодол ч зарим нэг газар түүнийг ойлгоно.
Аавууд үнэн үүрэг роль муутай оролцох юм, энэ хүүхдийн хүмүүжилд. Нэг аав нь бүр хүүгээ сургуульдаа яваагүй хагас жил шахам болсныг мэдээгүй байвал яах уу?
Бас ч мэдээгүй гэж хэлэхээргүй ч юм шиг. Мэдээгүй царайлаад, ажил ажил гэж яваад байсныг үгүйсгэхгүй...
Гэх мэтчилэн гарна. Адалт явдалт гэх үү? нууцлаг гэх үү? зохиол байлаа. Бусад зохиол нь ч тиймэрхүү байх. Уншихыг хичээнэ ээ.
Өө тийм. Энд дунд сургуульд орохоор хүүхдийн сэтгэл санаа, бие бялдрын хувьд өөрчлөлт ороод, нэг ёсондоро шилжилтийн нас нь болоод их эмзэг, их уцаартай, их дотогшоо гэх мэт болдог гэж ярьдаг.
Мөн энэ насанд буюу дунд сургуульд "ижимэ" их гардаг гэсэн судалгаа байдаг. Амиа хорлолт, сургуулиас завсардалтын тоо ч их гэсэн. Яалтай...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2021年11月28日日曜日
О.зулзага хийсэн хоол
О.зулзагынхаа ирүүлсэн хоолны зургийг оруулах гээд л. Ганцаараа үзээд яахав тийм ээ? Хэ хэ.
Гратан гэх үү? Катакана үсгээр бичдэг, яг юу гэдэг хоол юм бүү мэд. Монголоор шүү дээ. Бяслагтай болохоор дуртай байсан би. Сүүлийн үед идэхгүй байгаа. О.зулзага бас дуртай.
Энэ их сургуулийнх нь гуанзных юм болов уу? Осака их сургуулийн гуанзны хоолыг гүйцэхгүй юм байна гэж байсан байх шүү. Хэ хэ.
Ахлах сургуульд байхдаа Осака их сургуулийг очиж үзэж байсан юм. Цагийн сайханд би бас хооллож байсан. Киото, Токүшима, Осака гээд л их сургуулийн гуанзны хоолноос идэж л явлаа. Хо хо.
Илчлэг энэ тэр нь талон дээр нь бичээстэй байдаг. Бас л сүрхий шүү. Эхний өдөр маш өндөр илчлэгтэй хоол захиалж байсан улс чинь маргаашнаас нь эрс өөрчлөгдөнө шүү дээ.
Хүүхнүүд л болсон хойно, тарга тэвээргэндээ анхаарал тавьж буй нь тэр. Ккк.
За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2021年11月27日土曜日
Замдаа
Завгүй гүйгээд гэсэн дээ. Бага сургууль орж хичээл заагаад өө. Жил болгон явдаг даа өдийд. Энэ жил овоо хэдэн сургууль бий. Ихэнхийг нь даваад гарчихсан явж байна өө.
Сургуульд орохдоо гар утсаа машиндаа орхичихоод байх юм. Зам зуур ганц нэг зураг дарсан шиг л явна.
Энэ зурган дээрх дүр төрхийг бас 2 жилийн өмнө авч, эндээ оруулж байсан байж магад шүү. Нүүр ном лав сануулж байсан.
Илжгэн чих жимсээ ингээд идэхгүй, хатаагаад, муутгаад байх юм, зарим нэг япон хүмүүс. Түүхгүй бол хэлчихгүй тийм ээ. Би дуртай нь аргагүй очоод түүчихнэ шүү дээ.
Уул шаргалтаад, брокколи шиг болчихсон байгаа нь. Жаахан удаачихсан брокколи нэг иймэрхүү болдог доо. Хэ хэ.
Би тоохгүй идчихдэг. Гайгүй байгаа? Үнэтэй авсан зүйлээ хаяж чадахгүй. Хи хи.
Өнөөдөр бол хүйтэн байна өө, бороотой. Би номоо уншингаа үүнийг бичлээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.
2021年11月26日金曜日
Зугаалга
Энэ бас хэд хоногийн өмнөх зугаалга шүү. Өвөл болж хүйтрэхээс өмнө гээд нартай өдрийг алгасахаа больсон. Хэ хэ.
Бага багаар хорвоотой танилцаад л явна бид. Эгц дээшээ харсан чинь хүзүү нь сайн хойш гэдийж чадахгүй байсан, эгдүүтэй.
Салхин тээрэм байсан бяцхан толгодоос хотоо тольдсон нь. Тэр цаана цэнхэрлэн харагдаж байгаа нь Япон тэнгис шүү дээ.
Нартай өдөр байсан тул сайхан харагдаж байна. Далай ч дөлгөөн байсан.
Ойрд хүйтрээд онцгүй байна. Удахгүй цас орно гэсэн. Машиныхаа дугуйг сольцгоосон хүмүүс байна, эргэн тойронд.
Би ч хань ижлээ л хүлээнэ дээ. Хэзээ сольж өгөх болдоо? гээд л... Хааяа бас үглүүлнэ ээ. "Надгүй бол яах хүмүүс вэ?" гэж. Хэ хэ.
Түр баяртай. Ойрд ихээхэн завгүй л гүйж байна. Бүгдэд нь амжилт хүсье.
2021年11月23日火曜日
Хог түүв
7 хоногийн байн уу? өмнөх явдал өө.
Дунд зулзагын хичээл. Гэрийн даалгаварт далайгаас гарсан хогноос түүж ирэх. Цэнхэр өнгийн хог түүж, дараагаар нь ангиараа түүж ирсэн хогоо бөөгнүүлж байгаад далайн ямар ч гэлээ амьтан хийх юм гэсэн.
Есөн жорын хог байна аа. Тамхичид минь ээ? Өөрсдийгөө хохироохоосоо илүүтэйгээр эргэн тойрноо хохироохоо болино уу.
Өнгө өнгөөрөө л байна. Эндхийн хүмүүс өөрсдөө ч хаясан байж магад. Гэхдээ далайгаас гарч ирсэн ч байж магад. Японд хаа очиж энд тэнд тамхи татах нь ховор болж байгаа.
Их л хавчигдаж байх шиг тэд. Хэцүү байдаг шиг байна лээ. Хань ижил бас татдаг байсан. Нэлээд хэдэн жилийн өмнөөс хаясан.
Монголд залуус минь нэгнийгээ буруу зүйлд битгий уруу татаарай, бас бусдын уруу таталтад бага автаарай...
Дулаахан өдөр байсан тул хоёр зулзага гутлаа тайлж аваад л алхсан. Элсэн дээрх мөр хөөрхөн байгаа биз? Элсэн хээ ч бас гоё л даа. Бид элсэн манхныхаа хавиар биш, арай жаахан зайтай далайн эрэг орсон.
Ойрхон далайн хавчны жижиг музей байдаг. Түүгээр орж бага зулзагаа баясгаад.
Энэ талаарх тайлангаа урлагийн үзлэгээрээ тайлагнасан. Яваандаа сонингийн сурвалжлагч энэ тэр ирэх юм гэсэн.
Байгаль орчноо хамгаалах талаар л уншаад, судлаад яваа юм билээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.