2021年10月30日土曜日

Даллагатай

9, 10 сард номын даллагатай байна. Гоё уу? Атаархаж байна уу? Хэ хэ. Одоо дахин хоёр ном замдаа яваа. Эзэндээ ирэх гээд. Ккк.

Монгол яваад ирсэн "агаа"-гаас ирсэн. Хэнийг агаа гэдгийг байнгын уншигчид минь мэдэж байгаа тийм ээ?

Эгчээ номоо захиарай гээд л. Хөөрхөн. Авчихсан байгаа шүү гэж мэйл бичээд л. Хайр хүргэм...

Сахар номыг өвлийн амралтаар тухтай, нухацтай уншина аа. "Бичиг үсэггүй хүн"-ийг дорхноо уншчих байх. Жижигхэн ном байна лээ. 

Хамгийн доор нь монгол чёко байсан. Бид амаа олохгүй л идлээ. Ойрд чёко худалдаж авч идээгүй юм. Санасан байсан, ганц дуртай амттанаа. 

Гайхуулсан бичлэг үүгээр өндөрлөв. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.  

2021年10月29日金曜日

Эгшин зуурын салхи бол

Энэ удаагийн ном "Эгшин зуурын салхи бол". Мунхаг би ийн орчууллаа. 3 цуврал. Цувралуудыг нийлүүлээд номны ар нуруун хэсгийг харахаар "Гараандаа зогсоод марш" гэдэг гарчиг гарч ирнэ. 

Өнөөх шагналт номнуудыг оноор нь хөөж уншиж байгаа гэсэн дээ. Тэрний 2007 оны шагналт бүтээл. 2008 оныхыг уншчихсан. Энэ 2007 оныхыг хүн зээлчихсэн байгаад дараалал нь зөрсөн болно.

Агуулга нь Камия Шинжи гэдэг хөвгүүний тухай. Гэр нь хөл бөмбөгийн улаан фен. Ах нь нэлээд сайн тоглогч. Өөрөө ч дунд сургууль төгстлөө хөл бөмбөг тоглосон. 

Ахлах сургуульдаа хөл бөмбөгөө орхиод гүйлтийн дугуйланд орчихно. 

Тэр ахлах сургуульд нь багадаа нэг анги байсан Рэн гэдэг найз нь хамт орно. Найз Рэн нь харин гүйх авъяастай ч, нэг их хүчин зүтгэл гаргадаггүй.

Хөл бөмбөг сонгоогүйд нь гэрийнхэн нь таагүй хүлээж авна. Өөрөө бол ахыгаа л харж өсөж, даган дуурайж ирсэн болохоор энэ удаад энэ дарамтнаас ангижрахыг хүснэ. 

Мэдээж бас найз нөхдийн нөлөөлөл байгаад, энэ гүйлтийн дугуйланд яваад орчихно. 
 
Гол дүрийн хөвүүн, аминдаа л хурдан гүйгээд байгаа хэрнээ л дасгалжуулагчдаа загнуулна. Нуруугаа эгц дээш нь өргөж гүй гэж. Ингэж гүйхэд чинь их техник хэрэгтэй байдаг юм байна. 

Хөл бөмбөг тоглож байсан болохоор мань хөвүүний гүйх арга нь нуруугаа аль болох намхан, бөмбөг хөөж гүйдэг техник биед нь толгойд нь шингэчихсэн, тэр зуршил нь арилж өгөхгүй...

Хамтарсан бэлтгэлд явна. Өөрийн сургуулиас гадна өөр олон ахлах сургуулийнхан хамрагдана. Хэрээс хэтэрсэн бэлтгэл, амтгүй хоол, ганц нэг багшийн дарамт зэргээс болж Рен найз нь оргоно.

Багш нартаа баригдалгүй, олж авна. Гэх мэт хөгтэй зүйл, паян ихтэй өдрүүд үргэлжилнэ.

Ахлах сургуулийн гүйлтийн төрөлд, саадтай гүйлт, 100 метрийн гүйлт, 400 метрийн гүйлт, зээрэнцэг шидэлт, буухиа гүйлт, өндрийн харайлт гэх мэт байна. 

Өдөр бүр гүйж дасгал хийнэ. Өглөө эртлэн гүйнэ гэх мэт.  
 
Гүйх гээд гараандаа зогсож зогсож байхдаа, гараанаас гарахдаа газраас ирэх хүчийг өвдгөөрөө биш, гуяны хэсгээрээ, аарцгаараа мэдрэх гэж байна шүү. 

Энэ номын ачаар гүйлтийн тухай бага сага ойлголт авч байна. Түүнээс нэг л их гүйсэн улс байдаг юм энд. Яасан ч дуртай юм, бороо шороотойд ч гүйнэ. Цастай нартайд ч гүйнэ. 

Энэ гүйлтийн тэмцээн уралдаанд тамирчнаасаа хамаараад салхины чиглэл, хүч гээч чинь асар чухал үүрэгтэй байдаг гэнэ. 

Хөвгүүдийн хоорондын яриа, ахлах сургуулийн хөвүүдийн тухай уншаад их сонихон содон байна. 

Дунд, ахлах сургуулийн спортын дугуйлангийн тухай, тэмцээнд хэрхэн яаж бэлддэг, бүсээсээ шалгарч мужын хэмжээнд, улсын хэмжээнд оролцоно гэдэг ямар их нэр хүндийн ажил байдаг тухай мэдэж авч байна. 

Уншиж дуусаагүй тул, ингэсгээд өндөрлөе. Дараагийн 2 боть юу гарах нь уу? Амжвал бичнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2021年10月28日木曜日

Тэмдэглэсэн нь

Дунд зулзагын тамирын өдөрлөг болж өнгөрөв. Уг нь хавар сургуулийн хэмжээнд, бүх сурагчдаа нэгэн зэрэг, нэгэн дор хамраад болдог юм. Тэгсэн ко гуайгаас болоод сүүлийн хоёр жил маш цомхон, 1-6 ангийнхныг хоёр хоёроор нь хамт өөр өөр цагт хамруулж болсон. 

Өдөр нь нэг өдөр л дөө. Би нэг өдөр ажлаасаа бүтэн чөлөө авсан. Очиж үзсэн. 

Өмнө нь амралтын өдөр, эцэг эхүүд аятайхан газар олж авах гэж алаан болдог, олбог дэвсгэрээ дэвсээд, өдрийн хоолоо бэлдэж авч очоод, өдөржингийн юм болдог юм. 

Ойрхон бол эмээ өвөө нь хүртэл ирдэг байхгүй юу?

Энэ удаад нэг гэрээс нэг л хүн ирж үзээрэй, хүүхдээ дэмжиж байна гээд чанга чанга орилоод байв? Орилж болохгүй гэх мэт заавар ирсэн. Мэдээж амны хаалтаа заавал зүүсэн байх. 

Тамирын өдөрлөг болсны орой хамтдаа гадуур хооллох гэсэн боловч гол баатар маань сагнсы дугуйлан нь оройтож тардаг тул маргааш нь хоолонд орсон. 

Хүсэлтээр нь халуун тогооны хоол идэхээр болов. О.зулзагыг явахаас өмнө нэг танил япон өвөө гаргаж өгнө гээд гадуур хоолонд оруулж дайлахад орсноос хойш дахин ормоор байна л гээд байсан юм. Энэ удаад сайхан шалтаг болсон. 

Шөл нь дээрх зурагт харагдаж байгаа тогоон дотор хоёр янзын шөл. 4 янзын шөл авч болно. Гэхдээ нэмэлт мөнгө төлнө. Халуун ногоотой тул авсангүй.

Дуртай шөлөндөө дуртай ногоогоо хийгээд чанаад болохоор нь өөрсдөө шууд тавгандаа авч иднэ. Тэр авч идэх өөрийн жижиг тавганд бас дуртай амтлагчаа хийсэн байдаг.

Есөн жорын л ногоо байна. Мэдээж дан ногоо чанахгүй. Мах чанана. Бид мөөгөнд дуртай.

Тахианы татсан мах. Ийм хулсан тавагт хийсэн байдаг. Хажууд нь харагдаж байгаа хутга? шиг зүйлийг ашиглаж шөлөндөө бага багаар хийнэ. Бөөрөнхийдүү хэлбэртэй болдог. Манайхаар бол бөөрөнхий мах л юм даа. 

Чанах махаа ийм нимгэн хэрчсэн байдаг. Нэг ийм тавгандаа хэдхээн ширхэг ирнэ. Анх удаа идэх гэж байхдаа ямар цөөхөн юм бэ? гээд голж байж билээ? 

Олоон жилийн өмнө шүү дээ. Хи хи. 

Ганцхан ийм таваг мах идэхгүй, мааш олныг захиалж иднэ. Хүнээсээ болно. Махчин бид бол мааш олноор нь захиалж авна өө. Үхэр гахайн мах гоцуу байна. 

Ингэж мах ногоо идэхийнхээ хажуугаар агшаасан цагаан будааг ч сайн цохино. Ялангуяа хань ижил. Би ч цагаан будаагаа, цагаан талхаа багасгаж байгаа болохоор бага шиг идсэн. 

Хоолондоо цадаад ирэхээр зулзагууд амттан луу дайрна. Ихэнхдээ зайрмаг иднэ. 

Уух ундаа болон цай нь тусдаа үнэтэй. Бид барагтаа авдаггүй. Учир жанцантай. Түүнээс нарийлсандаа ч биш. 

Зулзагууд хоолоо идэхгүй наана нь чихэртэй ундаагаар гэдсээ дүүргэчихээд, олигтой хоол иддэггүй юм. О.зулзага бол бүр дасчихсан. Тэр бүр чихэртэй ундаа уух гээд байдаггүй. 

Хоёр багыгаа бас сургаж байгаа. Дунд зулзага ч бараг дасчихсан л даа. 

Тэгэхгүй бол хоолон дээрээ ундаа уудаг айл байдаг юм билээ. Буруу шүү. Анхаараарай.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年10月27日水曜日

Далайн эрэг

Энхэлгэнэ буюу космос цэцэг үзчихээд харих замаараа дайраад гарсан. Уг нь бид чинь далайн эргийн хажууханд амьдардаг юм. Байгаа зүйлсээ, дэргэдэх сайх сайхныгаа анзаардаггүй, тоодоггүй нэг тийм сонин зан байдаг даа. Тэр нь л болоод байна.

Япон тэнгисийн эрэг дээр янаг 4 зугаална аа. Дуулалгүй уншсан биз? Энэ дууны үгийг. 2 гэдгийг нь 4 болгосон шүү. 

Эргийн ойролцоо ийм жижигхэн арал байсан. Энэ өдөр сайхан тогтуун, давалгаа бага байлаа. 
 

Дунд зулзагын түүсэн хясаа. Өнгө өнгө байсан. Харьж ирээд угаагаад хатаасан. Яг хаанаа хадгалсныг мэдэхгүй л байна. Би ч үглэдгээрээ үглээд амжсан. Хариуцлагатай гэгч нь хадгалаарай даа, энд тэнд хөглөрөөд байвал хаячихна шүү гэж. Хи хи. 

Гэрийн хоср залуугийн түүсэн далайн зараа. Үни гээд энд идээд байдаг юм. Бас хөөхрөн үнэтэй. Би дургүй, нялцайсан, сонин амттай. Тэгсэн гадуураа ийм байдаг юм байна. 

Бойлох аргыг нь мэдэхгүй тул далайд нь буцаасан. Хэсэг хугацааны дараа далай давалгаалаад, алтан далайн зараа хөвөн гарч ирээд хүслийг минь асуух байх гэж горьдоод хэсэг ширтэж зогсов. 

Байдаггүй шүү. Ха ха. 

Жинхнээсээ тэгвэл мөн сайхнаа? Ко гуайг хурдан тонилгож хайрла гэж л хүснэ дээ гэж мөрөөдснийг минь яана. Хувийн биш нийтийин ашиг сонирхлын төлөө байхад чинь, гараад ирэхгүй далайн зараахан минь дээ? 

Намрын  налгар сайхан нэг өдрийг сайхан зугаалж өнгөрөөв. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2021年10月26日火曜日

Намрын лийр

10 сарын эхээр? хурааж авдаг Шинко нэртэй лийр. Ханз нь юу гэдэг ханзыг бүү мэд. Бодвол их л утга учиртай энэ нэрийг өгсөн байх. 

9 сард гардаг лийртэй харьцуулахад мэдээж сорт нь өөр. хальс нь өөр, амт ч мэдээж өөр. 

9 сард хураадаг 21-р зуун лийрнээсээ илүүтэйгээр үүнд дуртай гэдэг хүмүүс их байдаг юм билээ. 

Би аль алинд нь дуртай. 

Үүнийг худалдаж авсан. Яагаад худалдаж авсан бэ гэхээр бас учиртай. Уг нь зүгээр аваад иддэг юм. 

О.зулзагатаа зузаан хувцаснуудыг нь шуудандсан юм. Тэгсэн амьтан хүнээс авсан илжгэн чих гэх мэт жимс байвал явуулаарай. Энд жимс ногоо нь үнэтэй болохоор тэр бүр авч чадахгүй, гар татганаад байх юм өө ижий минь, гэв ээ. 

Аавд нь хэлсэн чинь о.зулзагаа өрөвдсөн үү яасан ингээд худалдаж аваад ирсэн, таньдаг хүнээсээ. Тэгээд өөрсдөө хайрцаг олж хийгээд явууллаа. Цаад газрынх нь нэр ус хаягтай цаасан хайрцагтай нь жаахан үнэтэй байдаг юм. 

Ээж ч уг  нь өө тийм үү? Хот газар тэгнэ ээ гээд л өнгөрөх байсныг, энэ аавууд уу? Ккк. 

Бага, дунд зулзагуудаа сатааруулж ингэж хэрчээд байсан, хань ижил. Эрвээхий. Дээрхийг бүгдийг нь явуулаагүй. Өөрсдөө идэх хэдэн ширхэгийг авч үлдсэн. Ганц би? оюутан хүн идэж барахгүй муутгавал тийм ээ? 

Гэхдээ байрныхаа сэнпай нарт амсуулах биз дээ?

Оройд хоёр ширхэгийг идээд. Амт нь гоё шүүслэг, чихэрлэг юм билээ. Хөргөгчиндөө хийж хөргөж байгаад идэхээр гоё. 

Удахгүй алимны улирал ирээд, бага зэрэг хямдрах байх гэж найдаж байна. Өвөл цагийн алимны амт сайхан шүү дээ. Аан тийм бас мандарин гарна. зураг оруулна аа. 

Гэснээс мандарин, алим тарьдаг найз өвөө эмээтэй болмоор байна аа. Яах болох уу? Хэ хэ. Сайндаа ч биш, үнэгүй олж идэх санаатай цаадах чинь. Хо хо. 

Хүн гээч амьтан чинь бас их давруу юм даа гэж...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年10月25日月曜日

Амттан

Амттаны зураг. СБА шүү өргөн олон уншигчид минь. 

Ойрхон байдаг нэг өвөө утасдаж байна аа. Загас хэрэгтэй юу? Хэрэгтэй хэрэгтэй гээд очоод авахад дотор нь бас нэг ийм амттан хийжээ. 

Тэмээний зурагтай. Нутгийн аялал жуулчлалын урдаа барьдаг газар. 2 тэмээтэй. Халуун зун бол өрөвдөлтэй л харагддаг. 

Доторх амттан нь бас ийм тэмээний бөхийг дуурайлгаж хийсэн. Элсний өнгөтэй ижил шаргал. Амт бас дажгүй, зөөлөн. Нэлээд нялуун талдаа санагдсан. 

Үүнийг хэн өгснийг бүү мэд. Ямартай ч би худалдаж аваагүй. 10 сарын элдэв амттан сүнсний баярын уур амьсгал орчихдог. Гаднах уут савнаасаа эхлээд ялангуяа. Хүүхдүүд сонирхоод авна. Амт нь бол нэг их өөрчлөгдөхгүй. 

Ажлын газрын хүүхэн тараасан. Будааны гурилаар хийсэн гэсэн. Зөөлөн сул амттай таалагдсан. 

За үүнийг хэн өгснийг нь бас мартааский. Нэлээд дээхний зураг бололтой. Савлагаа нь хөөрхөн санагдаад зураг дарсан байх гэж бодлоо. Доторхыг нь ч ямар байсныг нь мартаж...

Нэг иймэрхүү. Амттан хийдэг, савладаг хүмүүс байвал санаа авна биз дээ? гэж бодон блогтоо оруулдаг шүү. Түүнээс гайхуулж биш. Хэ хэ. 

Зиак түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ. 

2021年10月24日日曜日

Амраг

Монголоос захиж, шуудангаар авсан номоо эхнээс нь уншиж эхэлж байна. Шуудан ч бас үнэтэй юм аа. Шуудангийнх нь мөнгөөр хэд хэдэн ном худалдаад авчихмаар санагдаад. Хэ хэ. 

Гэхдээ ганц удаадаа яахав, эх орныхоо шуудангийн салбарт орлого оруулахаас гэж бодлоо. Хүн чанар гэж заримдаа айхтар үйлчлээд байх юм энэ тэр. Ккк. 

За оршлоо ингэсгээд өндөрлөе. Хамгийн жижиг, хамгийн царайлаг, хамгийн их сэтгэл татаад буй номноосоо эхэллээ шүү. 

Хавтасны зураг ёстой ганган байгаа биз? Нэг их гоё гуалиг болоод, яг ингэж хувцасламаар санагдсан. Хо хо. 

Францын зохиолч, кино зохиолч, найруулагч  Маргерит Дьюра-гийн бүтээл. 

Франц хэлнээс олон гоё, бас нэг тийм өвөрмөц зохиолуудыг орчуулж бидэнд хүргэж байгаа Нүүр номын найз Болортуяа эгчид баярлалаа. 

Удахгүй "Бичиг үсэггүй хүн" нь ирнэ, надад. Тэсэн ядан хүлээж байна. 

Тэвч, итгэ, хүлээ. Тэгвэл чи ялна.

Амраг номын агуулга бас л өвөрмөц. Зохиолч хувийн амьдралаа намтарчилан бичсэн гэгддэг юм байна. Тэгэхээр зохиолч бас л адал явдлаар дүүрэн амьдарчээ. 

Охины гэр бүлийн харилцаа, амрагтайгаа харьцах харилцаа нь их өвөрмөц юм. Ээжүүд минь хүүхдүүдээ адил хайраар, ижил хайраар хайрлан, энхрийлэн өсгөөрэй гэж хэлмээр санагдсан. Эхний хэсгийг уншиж байгаад. 

Хэн нэгнийг нь илүү хайрлаад байвал бусад хүүхдүүдэд нь сэтгэлийн шарх болдог бололтой. Би ч хичээх минь. Зулзагуудаа ив ижилхэн хайрлах юм шүү...

Ээжийн сэтгэл санаа, ээжийн аз жаргал гэр бүлд, үр хүүхдүүдэд ямар их чухал байдгийг мэдэж авах ч шиг. 

Өсвөр насны охин хүүхдийн сэтгэл санааны өөрчлөлт, хайр дурлалын тухай ойголт, тухайн цаг үеийн нийгмийн байдал гээд л олон хүчин зүйлсийн зах зухаас нь мэдэж авах гээд л... 

Урлаг соёл, уран сайхнаараа тэргүүлдэг Франц орон ч нийгмийн элдэв гажуудал, хүмүүсийн сэтгэл санааны хурц гажуудал гэх мэт асуудал ихтэй байгаад, түүнийгээ даван туулсаар ирсэн? Даван туулах гэж байгаа? 

Сэдэвлэн бүтээсэн кино нь байдаг гэсэн. Амжвал олж үзнэ ээ. 

"...Бүсгүй хүнийг өмссөн зүүсэн нь үзэсгэлэнтэй болгодоггүйг сайн мэднэ. түүнчлэн гоо сайхандаа цаг гарган өөрийгөө арчилж тордсоноор, үнэтэй тос нялж, өвөрмөц чамин үнэт эдлэлээр өөрийгөө бүрснээр ч хөөрхөн болчихдоггүйг мэднэ..."

Гэж байна шүү. Хариулт үлдээсэн мөртүүд. Яг юундаа юм бэ? Францчуудаа? Хэ хэ. 

"...Надад өөрийгөө ийн хуурч амьдарсан хүүхнүүд өөрсдөө л буруутай гэж үргэлж санагддаг, алдаа нь ч юунд оршдгийг би мэднэ..."

Дээр үеийн цагаан арьст хүүхнүүд эр нөхрөө дагаад колоньчилж буй улсдаа очоод өрөвдмөөр амьтад болж хувирдаг байсан бололтой. Хийх зүйл үгүй, хөгжих зүйл ховор гэх мэт.

Номын агуулгын хувьд тэмдэглэлүүд их байна лээ. Өөрсдөө олж уншихыг хичээгээрэй. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2021年10月23日土曜日

Намрын өнгө

Намрын өнгө гэхээр л хулуу биш шүү дээ. Бас шарласан навч энэ тэрийн өнгө биш шүү дээ. Илжгэн чих ч бас шаргалтана, улбартана.

Гэснээс уул явж шаргалтсан намрын өнгөө харж баясмаар байдаг. Хань ижлийн цаг завыг харна, явна шүү гэж төлөвлөнө, ажил ихтэй. 

Хөрш эмээ оруулж ирсэн. Эхэндээ ийм шар өнгөтэй байна. Бас хатуудуу. Хэд хоносны дараагаар зөөлрөөд, улбар шар болж ирнэ. 
 

Яг ийм өнгөтэй болно. Нялцайгаад, хальс нь язарч хагараад ирнэ. Тэгэхээр нь барьж байгаад л шууд идчихнэ. хэ хэ. Гэрийнхэн ийм нялцгайд дургүй, хатуу байхад нь хальсалж идэх дуртай. 


Хайр хүргэсэн хөрш эмээ минь янз бүрээр л барьж оруулж өгнө. Ингэж хайрцаглаад, нэг бол уутанд хийгээд гэх мэт. 

Хөрш эмээгийнхээ буянаар энэ жимсийг худалдаж авч идэхгүй. Дэлгүүрт харагдахад нэг нүдээрээ ч харахгүй шүү дээ. Хо хо. Хажуугаар нь сэлбэлзээд л өнгөрнө шүү дээ. Ккк.

Намрын налгар өдрүүдийг налайж, сайхан намбайж өнгөрөөгөөрэй. Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2021年10月22日金曜日

Cosmos цэцэг

Зугаалсан нь гэдэг зураг шүү. СБА шүү таминь минь. 

Хань ижлийг амарсан нэг бүтэн сайнд гэрээрээ зугаална шүү гэж хэлж, сануулж байж, аавыгаа, хань ижлээ гэрт нь тогтоон байж, хамтдаа явсан.

Тэгэхгүй бол амралтынхаа өдрөөр л уул хад гэж яваад, зулзагууд минь жаахан уйдас гээд байсан юм. 

Хүүхнүүд л болсон хойно цэцэг хуаранд дуртай гэж. Сонин дээр гарсан байхаар нь олж хараад, зорин зорин энэ космос цэцгийн гудамжийг үзэхээр явлаа. Тэгсэн зурагтаар бас хальт танилцуулсныг хань ижил, дунд зулзага хоёр үзсэн гэнэ. 

Өө тэгвэл мэдэж байгаа юм байна, ашгүй болсон.

Ихэвчлэн ягаан өнгийнх байсан. Ганц нэг ийм улаан өнгийн космос харагдсан. Тэр өдөр нэлээд салхитай, цэцэгнүүд маань эсрэг тал руугаа найгаж ганхаад, зураг дарахад ихээхэн авъяас шаардсан шүү.

Гол дагуух хэсэгхээн газарт нутийн хүүхдүүд энэ цэцгийг суулгаад, арчлаад ургуулаад, жилээс жилд ирэх жуулчдын тоо ихэсч байгаа гэсэн байх шүү. 

Одоохондоо ойр хавьд нь нэг их үзээд харчихаар газар үгүй ч яваандаа хөөрхөн хөөрхөн жижигхэн кафе энэ тэр нээгдэх байх даа гэж ярилцав. 

Харин ойрхон хүнсний дэлгүүр харагдсан. Зугаалах зам буюу цэцгийн эсрэг талд ийм тутрагын талбай харагдсан. Ургацаа хураагаад дууссан байх. 

Галт тэрэгнийхээ буудлаас их ойрхон. Хань ижил дараа нь зулзагуудтайгаа галт тэргээр ирэх юм гэсэн. Дараа ч гэж дээ ирэх жил. Учир нь цэцэглэх хугацаа нь 9 сарын дундуураас 10 сарын эхэн гэсэн. 

Ирэх жил галт тэрэгний зураг хавсаргахыг бодно оо...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт.

Жич: Нэвтэрхий толь болсон нэг найзаасаа цэцгийн монгол нэрийг асуусан чинь "ЭНХЭЛГЭНЭ" гэж хэлж өгсөн. Баярлалаа. 

2021年10月16日土曜日

Шүд шүд шүд

Бага зулзагын шүдийг үзүүлээд ээ. Яагаав, бичиж байсан даа. Ой 3 сар хүртлээ шөнөжин мөөмдөөд, бидэн хоёр. Тэгээд нэг мэдсэн чинь дээд үүдэн шүднүүд нь хорхой идчихсэн гэж. 

Шууд мөөмнөөс нь гаргаад, үзүүлээд яваа юм. Сая хотын эрүүл мэндийн газраас явуулдаг 2 настны шүдний үзлэгт хамрагдаад. Эмч нь одоо ийм хөөрхөн уйлахгүй үзээлээд чадаж байгаа юм чинь, эмчлүүлэхэд зүгээр гэж хэлсэн. 

Мөн нэг шүднийх нь өнгө нь өөрчлөгдөөд, буйлан дээр нь идээт зүйл гарсан байж. Анзаарсангүй өнгөрчиж. 

Анзаараагүй ч гэж дээ, орой бүр шүдийг нь угааж өгөхдөө хардаг л даа. Нэлээд дээхэн гарсан байхаар нь хүүхдийн эмчид үзүүлсэн чинь зүгээр, өөрөө эдгэнэ гэсэн юм. Тэгээд л санаа амарсан хэрэг. 

Заримдаа эмчийн үгэнд итгэж болохгүй юм байна гэдэг сургамж авлаа. 

Шууд маргааш нь шүднийхээ эмнэлэгт захиалгаа өгөөд. Орой нь ажил албаа тараад л очлоо. Ядаж байхад маш их хүнтэй. 17 цагт захиалгатай, цагтаа очсон бидэн хоёр бүр 18 цагт л арай хийж үзлэгийнхээ өрөөнд орж байгаа юм. 

Ёстой онц байсан, зулзага минь. Эмчлүүлээд авсан. Гэхдээ жаахан хүүхэд удаан цагаар эмчлүүлэх тэсвэр тэвчээр бага тул, хэд хэд очих ёстой. Эхний удаад ийм онцсайн эмчлүүлсэн тул, сайн магтаад өгөөрэй, дараа дараагийн эмчилгээ ч амжилттай явагдана шүү гэж эмч хэлсэн. 

Орой нь бид бүгд л онцсайн байсныг нь тал талаас нь магтаж, тэвэрч үнслээ. Өнөөх маань хамар нь сархайж ирээд л дуртай байна шүү. Одооны хүүхдүүд чинь магтуулж, онгироож байж хөгждөг болсон гэж үнэний ортой шүү. 

Дараагийн удаад 11 сарын эхээр очихоор захиалгаа өглөө. 

Бас нэг санаа зовоож байсан зүйлээ 2 ч эмчээс асуулаа. Юу вэ? гэвэл: Мөөмнөөс нь гаргаад удаагүй байхад, хөөрхий минь мөөмөө санасан юм байлгүй, доод уруулаа хөхөөд байсан юм. 

Оройд унтахдаа, өдрийн цагаар ч үе үе хөхөөд. Зогсоох гэж хүчлэхээр улам хөхөөд. Нетээс уншаад мөөмнөөс гарсан хүүхдүүд мөөмөө санахаараа хуруугаа хөхөх, ямар нэг юм үнэрлэх, доод уруулаа хөхөх зэрэг үйлдэл гаргадаг.

Яваандаа гайгүй болох нь ч бий, бүр болохгүй бол сайн хэлж ойлгуулаад болиулах хэрэгтэй гэж байхаар нь байдлыг харж байгаад болъё гэж бодоод, харзналаа. 

Нэг орой шүдийг нь угааж байхдаа, доод үүдэн шүднүүд нь жаахан дотогшоогоо болчихсон юм шиг санагдаад, доод уруулаа хөхдөгийг нь болиулахаар шийдлээ. Бас ч гэж болохгүй гэдэг үгийг ойлгодог ч болсон юм чинь. 

Байн байн л болиорой гэж хэллээ. Ээж хүү хоёр дахиж хөхөгүй гэж ам тангараг өгч авалцлаа. Хэ хэ. Хоёрхон настай үр минь ам тангарагаа баримтлана ч гэж юу байхав, мартчихсан л тууж явна шүү дээ. 

Цэцэрлэгийнх нь багш нарт ч бас хэллээ. Цэцэрлэгтээ хэрэв доод уруулаа хөхөж байвал хэлж болиулаарай гэж, хүслээ. 

Хэсэг хугацааны дараагаар гайгүй болоод ирсэн. Мөн ийм үйдлүүдийг нь арилгах, болиулахын тулд аль болох анхаарлыг нь сарниулж, хамтдаа тоглох, дуртай зүйлийг нь хийлгэх хэрэгтэй гэж уншсан тул аль болох хамтдаа тоглох, ном уншиж өгөх, дуу сонсож хамтдаа дуулах гэх мэтээр тулж ажиллаа. 

Эмч нар одоохондоо гайгүй, жаахан томроод явцыг харж байгаад хэрэв засахаар байвал засаад явна гэсэн. 

Бага зэрэг санаа амрав. Эгч нар нь шүдний асуудал бага, ийм туршлагагүй тул, бага зулзага дээрээ жаахан туршлагагүйтэж, ээж өөрийгөө буруутгаад л сууж байна. 

Эгч нарынх нь паянгаас туршлагажаад самар идүүлэхгүй байх, жижиг сажиг бөөрөнхий шүр энэ тэр ойр байлгахгүй байх, харагдвал шууд хаях гэх мэтээр анхаарч байгаа ч. Шүдний асуудал дээр алдаа гаргачихлаа. 

Дараагийн зулзага дээрээ анхаарна аа ч гэх шиг. Ха ха. Дахин зулзагалахгүй л дээ. Одоо ч эмээ болохдоо бэлдэнэ шүү дээ. О.зулзага удахгүй л найз залуу, нөхөр сүүдэр гээд ирэх биз? Ккк

Нэг хөөрхөн нь шүдний эмнэлэг нь хүүхдүүдэд зоос өгөөд, тэр зоосоороо нэг тийм тоглоом байдаг хайрцагнаас тоглоом авдаг юм. Гарч ирсэн нь жижигхэн, хуванцар бөөрөнхий саван дотор жижигхээн тоглоом байдаг юм. 

Өнөөх маань тэрэнд нь амташчихсан, эмчилгээ дуусав уу үгүй юу зоосоо нэхээд. Сувилагч хүүхнүүд сандраад, зоосоо хайж гүйгээд, эмч нь өөрөө зоос барьж ирж, эргүүлж өгөөд. 

Жаахан маамаа, дунд маамаа, том маамаа нартай ээж аавууд минь анхаарлаа жаахан ч гэсэн сарниулж болохгүй шүү. Байнга, үе үе анзаарч байгаарай гэж хэлье дээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年10月13日水曜日

Golden Slumber 2

Үргэлжлэл нь шүү.

Алуурчин гэгдээд буй залуу хөөрхий минь зугтсаар л... 

Ингэж явахдаа оюутан ахуй цагийнх нь найзууд, саяхныг хүртэл ажиллаж байсан ажлынхан, оюутан цагтаа хальт хийж байсан ажлынхан гээд хэсэг хүмүүсийг өөрийн хийгээгүй үйлдлийнхээ золиос болгочихно. 

Нэг баригдаад цагдаагийн машинд суугаад явж байхдаа үл мэдэх нэг залуугийн хүчинд оргоно. Тэр залуу бас сүүлийн үед шуугиан тариад байгаа гэмт хэрэгтэн болж таарна. 

Бараа түгээлтийн газар ажиллаж байх үеийнхээ хамт ажиллаж байсан залууг гуйн, ачааны тэрэгт нь дайгдан зугтах гэж оролдоно. Мөн л бүтэлгүйтэж баригдахаа шахна. Харин тэр хамт ажиллаж байсан залуу Ивасаки Эйжироо нэгэн санаа гаргаж түүнийг зугтахад туслана. 

Мөн оюутан ахуйн цагийнх нь үерхэж байсан бүсгүй гарна. Эртний дурсамжаа санан санан, зэлүүд өвсөн дунд хаягдсан машиныг санан машины зай худалдаж авна. Тэгээд охиноо дагуулан тэр машин дээр очиж зайг нь сольж тавина. 

Тэгсэн Аояги Харүо тэр машиныг зорьж ирсэн байдаг. 

Гэх мэтчилэн эртний найз нөхөд, танил нь түүнийг тийм айхтар хэрэг үйлдэнэ гэхэд нэг л итгэж өгөхгүй, ямар нэгэн аргаар түүнийг зугтахад тусалдаг.

Яагаад ч юм хүмүүс түүнд ийм айхтар хэрэг үйлдсэн гэхэд нь итгэдэггүй. Тийм болохоор бүгд ямар нэгэн аргаар туслаад, туслахыг хүсдэг. 

Хэвлэлийнхэн аав ээжийнх нь амар заяг үзүүлэхгүй, гэрийнх нь гадаа очиж элдвээр байцаана. Залуу түүнийг зурагтаар харчихаад, гэнэт шантраад, хэвлэлийнхнийг ашиглан өөрийн гэм буруугүй, хилс хэрэгт гүтгэгдээд байна гэдгээ хэлэх гэж сэтгэл шулуудна. 

Харин өөрийн эртний анд, шинэхэн андын тусламжтайгаар цагдаагийнхан түүнийг хуурч, унтуулах тариагаар буудах гэж буйг олж мэдээд дахин л зугтана. 

Түүнийг ерөнхий сайдыг алсан алуурчин болгох гэж их эртнээс бэлдсэн байдаг. Өөртэй нь төстэй хүнийг энд тэнд хэргийн газар явж буйгаар хэвлэл мэдээллээр цацна. 

Төгсгөлд нь өөрөө гоо сайхны мэс засалд орж, нүүрээ хувиргана. 

Ямартай ч 20 жилийн дараагаар гэхэд түүнд тохсон хэрэгтэй холбоотой ихэнх хүмүүс нас барсан байдаг.

Хэргийн эзэн нь олдоогүй. Нэг тийм учир битүүлэг байдалтай, баахан асуулт үлдээгээд зохиол төгсөнө. 

Бас нэг зэвүүн нь улсаас иргэдээ хянаж байх гэж "security pod" гээч зүйлийг тухайн хотод нь нэвтрүүлсэн байдаг. Хэрэгтэй гэж үзсэн хүний гар утасны хоорондын яриаг шууд хянаад, чагнаад явчихна. 

За нэг ийм урт ном уншиж дуусгалаа. Цаана нь дахин зөндөө унших ном байна. Гоё уу? Монгол, японгүй уншиж өгнө дөө. 

Гэснээс манайд ч бас одоог хүртэл эзэн нь олдоогүй улс төрийн аллага бий тийм ээ? Зэвүүн?

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年10月12日火曜日

Бичиж сурна аа

Шууданд минь энэ бас байсан. Дэвтэр захих гэснээ больсон юм. Нетээс элементийн дэвтэрийн хуудас хэвлэж аваад болгочихоё гэж бодоод. Аль болох л арга чарга хайна шүү дээ, хол бид чинь. 

Яг таг суух цаг нь ирэхгүй л байна, бичээд суух. Аливаа юмны цаг тохироо бүрдэнэ гэж байдаг даа. Тэр цаг нь ирээгүй л байна.

Тэгсэн найз үүнийг санаачлагаараа бэлэг болгон хийжээ. Их баяртай байна. 

Хүүхдэдээ монгол хэлийг заагаач ээ, монголоор ярьдаггүй юм уу? гэж загнах нь холгүй байдаг хамаатан садангууд минь ээ. Та нар чихэр жимс гэж байхынхаа оронд иймэрхүү зүйл өгчихөөд дараа нь загнаарай. Хо хо. 

Дунд зулзага авсан өдрөө их идэвхитэй бүгдийг нь хуулж бичсэн. Цаанаасаа ийм арилгадаг пламастертай. Арилгаад л дахин бичээд байна. Зүгээр байгаа биз дээ? 

Гадаадад буй ээжүүд үүнийг уншиж буй бөгөөд ийм зүйл байдаг гэж мэддэггүй бол захиарай. Би ч мэддэггүй байлаа. 

Үе үе энд тэнд явахдаа аваад явж байна аа. Ээлжээ хүлээнгээ гэх мэт цагийг ашиглаад бичүүлж болохоор санагдлаа. 

Бүх ээж аавуудад амжилт хүсье. Түр баяртай.

2021年10月11日月曜日

Цагаан толгой

Монгол хэл
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юvгээн бишрэн магтаму би
Мөрөн гол цутгалант ширгэшгvй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бvгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бvрдсэн євгєдийн минь хэл
Өсөх наснаас өтлөх насан хvртэл чам юугаан судлан
Өдөр бvр vгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм
Tүгшүүрт бэрхийг даван туулсан баатар тvмний минь
Төвшинээ соёл эрдэнэ дvгээ мандуулахын гэгээн улирал нээгдсэнээр
Сэлбэл үгүй сэцэн оюутан хэл юүгээн энхрийлэн хөгжүүлюү хэмээн
Сэтгэл урмас бадран бахдаму vсэн буурал өтгөс би
Хутаг үлзий бүрдсэн хувь заяат тvмний минь
Хурц авьяаст хүвгүүд дүү нар
Халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юvгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт євгєд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юvгээн бишрэн магтаму би
Б.Ренчин

Оршлоо ёстой агуу шүлгээр эхэлчихлээ. Гайгүй байгаа? Хэ хэ. 

Сая монголоос ном захьсан даа. Ном захих болсон гол шалтгаан нь энэ цагаан толгойг шууданд хийлгэх гэж тэр. Нандин брэндийн ярьдаг цагаан толгойг зулзагууддаа авчруулах гэж тэр холоос үнэтэй шуудан захив шүү дээ. 

Багаас нь орчинг нь бүрдүүлж буй царай минь. Эргэн тойрон нь бүгд япон хэл, япон бичиг болохоор. Ядаж гэрт нь ганц нэг монгол үсэг цохиж яваг гэж бодсон минь энэ. 

Хүүхэлдэйн Ами Тами, дуут ном, зурагт ном гээд л олон бий уг нь. Ямартай ч нүдэнд нь байнга өртөөд байхаар нүдэлчихдэг юм билээ. Дуудлага нь тод тодорхой биш ч хөөрхөн монгол дуу аялаад байдаг юм. 

Дунд, ахлах сургууль гээд түмэн завгүй болохоос нь өмнө нүдлүүлчих санаатай.

Энэ зургийг нүүрномоос  нь авчихлаа.

Үсэг болон тооны арын цагаан хоолойн дүрс дээр дарахаар дуугарна. Түүнийг нь олж дарах гэж бас чармайх хэрэгтэй юм билээ. Хэ хэ. Шууд үсэг, тоон дээрээ дардаг гэж ойлгоод, зулзагууд минь. 

Дуурайгаад хэлээд байна аа, манай хоёр. Япон хэлэнд байдаггүй л, е, ө, ь, ъ гэх мэт үсгийг хэлүүлж сургах нь чухал. Эхний том зорилт минь шүү дээ. Хи хи.

Гадаадад зулзагуудаа өсгөж буй ээжүүд, аавуудад амжилт хүсье. Өөртөө ч амжилт хүсье. Түр баяртай.

2021年10月10日日曜日

Урмаар тэтгээд

Дунд зулзагын онгод ойрд их ойрхон ойрхон бууж ирээд байна. Юүтүбээс харж байгаад л хийнэ. Нэг бүрчлэн тайлбар болон орцыг нь бичиж , хажуудаа тавьж байгаад л. 

Гар утас шагайлаа, айпад унагаачихав аа? гэж үглүүлэхээсээ айгаад ингээд бичээд авчихдаг. 

Томчууд бид бол залхуураад шууд л утсаа хараад л хийнэ тийм ээ? Өнөөх нь дуусахаар дахин дахин явуулж байгаад л. Хэ хэ. Суралцах зүйл их байна өө энэ зулзагуудаас...

Амталж шарсан тахианы мах. Юун КФС. Тэрнээс ч гоё амттай за юу? Хоёр ч удаа хийж өгсөн. Энэ анхных нь. Цагаан юм харагдаад байгаа биз? Энэ дүрдэг цардуул нь. Ихдүүлсэн бололтой, дараагийн удаад бага хийнэ ээ гэсэн.

Хоёр дахь удаагийнх нь. Цардуулаа ихдүүлэлгүй, яг тааруулсан байсан. Гэрийнхэн амаа олохгүй л идлээ. Зургийг нь аваад эгчид явуулаарай, намайг хичээж байгаа, чадаж байгааг минь уламжлаарай гэсэн. 

Эвий минь, эртээд эгч нь "ээж аавдаа сайн туслаарай, хичээлээ сайн хийгээрэй" гэж захиргаадаж байсан. Айлын томууд ихэвчлэн захиран тушаагаад явчихдаг уу? 

Заримдаа эгчтэй нь харьцуулаад байдаг юм, энэ зангаа засчих санаатай үзэж тарж л байна. Хичээнэ ээ, ээж нь ч бас.

Омлет хийх гээд чадаагүй. Өндгөө шарахдаа алдаа гаргасан гэж өөртөө дүгнэлт өгч байна лээ. Ойр ойрхон хийж үзнэ ээ л гэсэн. Амт бол дажгүй байсан. 

Нэг иймэрхүү, охин хүүхэд онгод нь орох сайхан юм өө. Бүстэй хүүхэд хэр бол оо? Бас сайхан онгод ороосой, томроод.

Бүгдэд нь амжилт хүсье. Үр зулзагуудаа урмаар тэтгээд явчихаарай. Түр баяртай.

2021年10月9日土曜日

Амттан

Ойрд амттан минь ихдээд л сууж байна. Нэг бүрчлэн өнгөтөөр бичих үү? Хэ хэ. СБА шүү, зарим нэг уншигчид минь.

Бага зулзагын сэвлэгний найранд шавь өвөө барьж ирсэн. Бид олуулаа шуугилдаад л хуваагаад, амттайг нь гайхаад л хүртлээ. Баярлалаа, гялайлаа.

Үүнийг мөн л дээрх шавь барьж ирсэн. Олуулаа байна гэж мэдээгүй болохоороо тоо нь хүрэхгүйд жаахан санаа нь зовоод л байх шиг байсан. Өө зүгээр зүгээр бид чинь хээгүй л гэлээ. Хэ хэ. 

Усан үзэмний улирал тул ингэж усан үзэмтэй хийсэн бялуу. Улирал улиралд нь тохируулаад амттангаа хийчихнэ ээ, эд чинь сүрхий улс...

Ганц мужик хятад найз байдаг гэсэн дээ. Охинтой очиж болох уу? гэж утасдаад. Гэрээ цэвэрлээгүй, гэхдээ ир ир л гэлээ. Жаахан маамаатай айл чинь нэг тийм хөглөрсөн байх юм байна шүү дээ. 

Ирэхдээ барьж ирсэн бялуу. Нөхрөө алгасаад хүний тоогоор авсан байсан. Өөрийх нь нөхөр гэртээ унтаж байгаа гээд л дурамжхан байсан. Ккк. Гэснээс энэ эрчүүд гэртээ байхдаа юу ч хийхгүй унтаад байхаар уур хүрдэг нь ганц миний зан биш л юм билээ. 

Хятад хүүхэн ч адил, япон ч адил...

Үүнийг бага зулзага идсэн. Хажуудах борголыг мэдээж би уусан. Зүгээр л зураг авах гэж хажууд нь тавьсан болно. 

Эднийхээр бол инстабаэ гэдэг. Инсаграмдаа оруулах гэж зураг дарахыг хэлж байгаа юм. Би сайн авдаг ч инстаграмдаа нэг их оруулахгүй ээ. Блогтоо л оруулчихдаг. 

За тэгээд ирсэн зочидтойгоо хамаг дэлхийн юмыг хамж буу хална. Угаасаа би ч яриа талдаа юм шиг байна лээ. Нэг дажгүй гэдэг үнэлэлт өгсөн хүнтэйгээ бол бүр ч...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年10月8日金曜日

Шинэ ногоо

Амтат төмс өгсөн хөрш өвөөгийн өгсөн ногоо. Нэг шинэ төрлийн ногоо мэдэж авлаа. Японоор вакомодакэ гэдэг гэсэн. Монголоор хэлж мэдэхгүй байна. 

Япон зарим нэг хүмүүс нь ч өөрсдөө мэддэггүй болохоор, худалдааны цэгт заруулахаар тавихаар зарагддаггүй гэнэ ээ. Тэгэхээр нь хоолны сайтны кюар коодыг уутан дээр нь наагаад зарж байгаа гэсэн. Сүрхий байгаа юм шүү. 

Гаднаасаа ийм ногоо. Хальслахаар цагаан зөөлөн ногоо байна лээ. Авчихаад хоёр хонуулчихаад хальсалсан чинь хар хар цэг болчихсон байсан. Тэгээд тал хэсгийг нь хаясан. Хайран юм. 

Юүтүбээс хайж байгаад дээрхийг хийж идсэн. Луувантай шараад идсэн чинь гоё л юм байна лээ. Мэдээж цуу энэ тэрээр амталсан л даа. 

Нүүрномдоо зургаа оруулаад, баярлалаа гэж хэлсэн чинь зөндөө байгаа, дахиад авах уу? гэж сэтгэгдэл бичсэн байна лээ. Баярлаад л зөндөөг авна шүү гээд хариу хэлчихсэн. Гайгүй байгаа. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年10月7日木曜日

Хөршийн холбоо

Хөршийн холбоо минь идэвхитэй л байна. Алтан хөрш минь байсгээд л хонх дарна шүү дээ. 

Энэ шар кексийг та бүхэн бүгд мэдэж байгаа биз дээ. Үе үе үүнийг оруулж өгдөг. Яг ингэж талыг. Өөрсдөө талыг нь иддэг. Хэ хэ. Би бол аягүй бол санаа зовоод бүтэнг л оруулж өгөх байх тийм ээ? 

Хөрш эмээ болохоор хамаагүй. Наддаа бол амар. Амттанг нэг дор суурингаар нь идэхгүй. 

Илжгэн чих. Энэ ийм гонзгойдуу хэлбэртэй нь. Бөөрөнхий сорт ч байдаг. Тэр нь жаахан хатуудуу байдаг. Гэрийнхэн тэр хатуунд нь дуртай. Би бол аль алинд нь дуртай. 

Нэгэн япон хүний клааб хаусыг сонссон чинь энэ жимсний ач тусыг ярьсан. Маш сайн жимс гэнэ шүү. Ислэг ихтэй. Мартчихлаа. 

Ямартай ч хүнд өгөхгүй гэж шийдсэн. Олзыг олуулаа гээд ганц нэг хүнд тараагаад байдаг байсан юм. Өөрөө л идэх минь. Бас л худалдаж авч иддэггүй, хөршийнхөө өгөхийг хүлээгээд л суудаг байхгүй юу? Хэ хэ. 

Нэг гэм нь их амархан нялцайгаад байдаг юм. Хадгалах арга чаргыг нь судална аа. 

За нэг иймэрхүү хөршүүд минь хайр хүргээд л, би хайраа ундраагаад л явж байна. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт.

2021年10月6日水曜日

Амтат төмс

Ойрд уулзаагүй, холын нэгэн хөрштөйгээ уулзаад. Хальт ажлаар очоод. Монгол япон цагаа андуураад, бага зэрэг цаг гараад буу халав. 

Одооны улиралд ургац арвин буй ногоо. Энэ амтат төмс хэд хэдэн сорт гэж байна уу? гэж бодсон. Худалдаанд бол ихэвчлэн харагддаг. Би тэр бүр худалдаж авдаггүй. Үнэгүй олоод идчихдэг болохоор. Хо хо. 

Би чинь галт тогооныхоо ажилд жаахан мууг мэдэж байгаа биз дээ? Тэгэхээр хамгийн амархан аргаар л болгож идэх дуртай хүн. Угааж шороог нь арилгаад, ингэж хэрчээд л шарна. 

Шарсны дараагаар. Бага зэрэг перец давс цацаад л болно. Даруулга нь цаана харагдаж байгаа лекор. Мөн хажууд нь илжгэн чих харагдаж байна. Илжгэн чихнийхээ зургийг дараагийн бичлэгт орууламз. 

Намар цаг налгар сайхан болж, ургац ч арвин байна. Хол, ойрын хөршүүдийнхээ ургацнаас хувиа хүртээд л явж байна дөө. Өөрөө тэтгэвэрт гарахаараа тарьдаг болно оо гэхгүй юу? Хэ хэ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年10月5日火曜日

Номын баяр

Монголоос захьсан номнууд минь ирээд бөөн баяр. Энэ номнуудыг бол хань ижил минь ханьдаа зориулж худалдаж авч, шуудангаар авчруулсан. 

Түүнээс би чинь дандаа л бэлгэнд ном авдаг хүн шүү дээ. Одоо ч бас бэлгэнд хэд хэдэн ном ирж байгаа. Замдаа л явж байгаа сурагтай. 

Өөрийнхөө мөнгөөр захиалж байгаа болохоор шуудангийнхаа жин мин, мөнгө төгрөгөө тааруулах гэж нэлээд юм болсон. Би л нэлээд жижиг сажиг зүйл дээр илүү үглэсэн байх. 
Харин худалдаж аваад, шууданд хийж өгсөн найз минь уужуу сайхан сэтгэлтэй монгол эр хүн байсан тулдаа амжилттай өгч авалцлаа. Муудалцчихсангүй. Хэ хэ. Маш их баярлалаа. 

Хажуугаар нь дунд зулзагатаа зориулж цагаан толгой гэх мэт зүйлсийг захьсан. Бага багаар орчинг нь бүрдүүлж байгаа ухаантай. Олон жилийн өмнө өөрөө хийсэн цагаан толгой байдаг л даа. 

Хүүхэд л болсон хойно эрээн мяраан, зураг хөрөгтэй юманд дуртай болохоор. Одоо ээжийн чин сэтгэл, хичээл зүтгэл л үлдээд байна. Хичээнэ дээ. 

Олон жил энэ монгол хэлний тухай ярьж байна дөө. Дээр нэг хүн бас хэлсэн. Яриад л байдаг гэж. Хи хи. Таг дуугай байснаас ярьж л байсан нь дээр биз дээ. Уужуухан, тайвуухан, наанатай цаанатай бодоорой, уншаарай даа. 

Миний өмнөөс бухимдаад байв даа. 

За тэгээд номоо нэг нэгээр нь уншсаныхаа дараагаар зураг хөрөг оруулдгийг мэднэ тийм ээ? 
 
Алтан говь чоко байсан. Амтархан идсэн. Гоньд захьсан. Хааяа бууз хуушууранд амт ороод дажгүй шүү дээ.
 
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.  

2021年10月4日月曜日

Golden Slumber

Номын дэлгүүрийн худалдагчид "Уншигчид, худалдан авагчид"-даа зориулж шалгаруулдаг, тэднийг хамгийн их уншаасай гэж хүссэн номын шалгаруулалтын 2008 оны тэргүүн байрны ном. 

Одоогоор 2004, 2005, 2006, 2018, 2019, 2020, 2001 онуудынхыг нь уншсан байна. Мэдээж энэ тухайгаа цаг тухай бүрд нь бичсэн шүү. 

Дарааллаар нь уншиж байгаа ч 2007 оных нь номыг хүн зээлээд авчихсан байна лээ. Энэ номоо уншиж дуусгаад зээлнэ дээ. 

2018 оныхоос хойшхи номнуудыг нь худалдаад авчихсан. Түүнээс өмнөхийг нь номын сангаас зээлээд уншчих санаатай. 

За оршил нэг иймэрхүү. Энэ удаагийн ном маань Исака Коотароо гэдэг зохиолчийн "Golden Slumber" гэдэг  ном. 

503 хуудастай ном. Одоогоор дөнгөж 230 хуудас дээрээ явж байна. Агуулга нь гэмт хэрэг гарна. Японы ерөнхий сайд нь алагдчихна. Алуурчныг нь олох гэж зүтгэнэ. 

Гэхдээ хорхойд хоргүй, мөрөөрөө яваа, эгэл нэгэн залууг нэлээд эртнээс алуурчин болгож золиослохоор төлөвлөсөн байдаг. Эргэн тойрных нь найзуудыг ашиглан, жижиг сажиг асуудалд орооцолдуулан, анхнаасаа муу хүн байсан тухай олон нийтэд ойлгуулна. 

Гол дүрийн залуу Аояги Масахарү маань зугтаангаа энэ тухай тунгаан бодно. Хамгийн сүүлд уулзсан оюутан ахуй цагийнх нь найзын хэлсэн "Зугт, хэнд ч бүү итгэ" гэдэг үг ямар учиртай болохыг бодсоор л...

Өөрийг нь мөрдөөд байгаа тусгайгийн? нэг хүнээс хамгийн сүүлд уулзаад, зугт гэж хэлсэн найз нь үхчихсэн. Алсан хүн нь өөрийг нь гэж хэлэхийг сонсоод бүр хямрана. Найзын нэр Морита Шинго.

Өөрт нь зугт, хэнд ч бүү итгэ гэж хэлсэн найз нь түүнийг Кеннеди ерөнхийлөгчийг алсэн гэж сэжиглэддэг Освальд шиг л болгох гэж байна гэж хэлдэг. 

Бас нэг найзыгаа аврахын тулд өөрийгөө золиослон, "дайны талбар" луу зүглэнэ. Найзын нэр Оно Казүо.

Яг одоогоор ийм агуулга дээр явж байна. 

Гэснээс эдний гэмт хэрэгтэй хэд хэдэн цуврал киног нь үздэг, дуртай ч энэ сэдвээр уншиж буй анхны шахуу ном байх шүү. Сонин л мэдрэмж төрдөг юм байна. 

Дуусгаад, төгсгөл нь ямар байсныг хэлнэ ээ. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年10月2日土曜日

Ургац арвин

Будаагаа хураачихлаа. Ингэхэд будаа тарьсан гэж бичлүү? Яалаа? Бичсэн санаж байна. Тийм чухал арга хэмжээг бичихгүй үлдээвэл алдас болно. 

Өнөөх тутрагын талбай минь ургаж гүйцээд ирэхээрээ ийм шаргал өнгөтэй болно. Салхитай үед найган ганхана. Энэ талбай тэр чигээрээ бидний талбай шүү дээ. Хэ хэ. 

Худлаа, худлаа. Ерөөлөөр болог. Ирээдүйд энд томоос том газартай болоод, түүндээ будаа тариална аа. 

Дунд зулзага өөрийн тарьсан будаагаа хурааж буй нь. Сагсныхаа дугуйлангаас шууд явсан тул хувцсаа сольж амжаагүй. Уг нв солих хувцас авч явсан ч залхуураад...

Хураагаад ингэж баглаж тавьдаг юм билээ. Энэ гэхдээ гараараа хураасан үед. дээхэн үед гэсэн үг. Одоо бол техникжээд тоноглогдсон. 

Өвөөгийн комбайн. 80 гарчихсан гэхэд маш ануухан, хөнгөн шингэн гэж жигтэйхэн шүү дээ. Өөрөө үүнийгээ унаад л, инээд алдаад л. Тэр нарийнхан талбайгаар комбайнаа жолоодоод л сэмбийнэ шүү дээ. 

Нэг ийм өвөөтэй найзлаад олон жилийг ардаа үджээ. Бага зулзагыг минь том болохоор бас ингэж будаа тариалах аргыг зааж өгнө шүү дээ та минь гэж хэлээд л байгаа. 

Өвөө болохоор амжих уу би? гэсэн. Та минь зуу насалж зургаадай таяг тулаарай гэж ерөөе. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2021年10月1日金曜日

Жүжиг

Өмнөх нэг бичлэгт "Мэккира моккира доондон" гэдэг номноос сэдэвлэж зурсан гэж байсан даа. 

Тэгсэн юм гэдэг чинь учиртай юм байна. Энэ удаагийн жүжиг минь бас яг энэ номоор хийсэн жүжиг. Хөөрхөн, жаахан маамаанууд инээлдээд л байсан. 


 Дээрх зураг бол танилцуулах хуудас нь. Би ч их олзуурхсан. Заавал очиж үзнэ гэж зүтгэсэн. Дунд зулзагынхаа сагсны дугуйланг хоцроож байгаад л үзсэн. 

Энэ гурван хүн л хүүхэлдэйн жүжиг тоглочихсон. Материаллаг баазууд, хүүхэлдэй гэх мэт нь ихэнх нь гараар, өөрсдөө хийсэн гэсэн. Авсаархан, чадалтай санагдсан.

Жүжиг тоглосон газрын үүдэнд байсан хорхой. Ном нь байдаг, дуу н байдаг хорхой доо. Монголоор юу гэдэг билээ? Энд болохоор ногоон хорхой гэдэг. Ногоон жаран хөлт?

Жаахан маамаа нар их дуртай байдаг. Хараад л шууд дууг нь аялах жишээний. Оригами буюу өнгийн цаасаар хийсэн нь хөөрхөн санагдаад өөрийн эрхгүй гар минь ухаалаг утас руугаа явсан. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.