2022年4月19日火曜日

Ой мой

Энэ сард чинь богтлогдсоны минь ой болдог. О.зулзагын төрсөн өдөр болдог. 

Рамаанчик нь дэндсэн хүмүүс шиг тэмдэглэхгүй ч, тэрүүхэндээ гал тогооноос хол, гадуур хооллох аргаа олчихдог болжээ. Хо хо.

Хальт зугаалсан, үдээс өмнө нь. Тэгээд өдрийн хоолонд дунд зулзагын захиалгаар мах шарж идэцгээв. Гэртээ шарвал хамаагүй хямд болох ч хааяа гадуур зүгээр тийм ээ?

За энэ зурган дээрх япон үхрийн мах гээд, үнэтэй нь. Хэдхээн хэрчим мах хэд бодож байна. Гэхдээ сүүлийн үед эх орны минь юмны үнэ олон улсын жишигт хүрчихсэн ч билүү? Хэ хэ.

Гахайн мах. Нимгэн хэрчихдээ чадварлаг гэж. Эхэндээ ч гайхдаг байлаа. Одоо бол өөрөө ч ингэж нимгэн хэрчмээр санагддаг болсон. Хэмнэлт шүү дээ. Ккк.

Бага зулзага идэх байх гэж захиалсан чинь идээгүй. Нэг их авахгүй ч хааяа бэнто буюу өдрийн хоол бэлдэх өдөр нь хийдэг. Зулзагууд өөрсдөө хийгээрэй гэж захьдаг. 

Хөрсөн ч амт нь аятайнхаараа байдаг шиг байна лээ. Тэгээд л зухиалдаг байх. 

Дандаа л идсэн уусан зурагтай бичлэг. Яахав, япон явах гэж байгаа, аялах гэж байгаа хүмүүст сонин байж магад тийм ээ? 

Энэ шарж байгаа тороо түлэгдээд ирэхээр нь солиулж болдог. Өөхтэй мах шарахаар тос нь доошоо унаад, хөөрхөн гал мал гарна. Хи хи. Хүүхдүүд их сонирхоод байдаг. Яагаад гал гарчихав гээд л.

За хаврын тэнгэр нэг дулаараад, нэг хүйтрээд жиндүү байна өө. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年4月18日月曜日

Цэцэгс 2

Улаан өнгийн цэцэгс. Өмнөх бичлэгээр шар өнгийх байсан. Шар улаан өнгийг хослуулах нь элбэг юм билээ. Зохицоно гэж тэр нь. 

Алтанзул. Улаан өнгийнх нь бэлгэдэл утга нь хайрын амлалт, хайраа илчлэх гэсэн утгатай гэнэ шүү.  Шар, цагаан өнгийнх нь ч бэлгэдэл утга нь төөр өөр байдаг юм байна. 

Үүний нэрийг мэддэггүй. Нэг л айлын гадаа ургасан байсан байх. 

Үүнийг хань ижил уул явахдаа олж ирсэн. Ирэхдээ надад мэссэж ирүүлсэн байна аа. Энэ цэцгийг машиныхаа урд тавьчихсан. Хажуугаар нь "Гэрлэж амжаагүй явна" киноны дуу яваад л, өөрөө дагаж дуулаад л. Хэ хэ. 

Хэсэгтээ манайд тэр дуу хит болов. Хэ хэ. Угаасаа ч би дуунд нь ч тэр, кинонд нь ч тэр дуртай л даа. Хань ижил бас гитар дээр дардаг юм. Үе үе дуулж өгнө өө. 

Гэх мэт хаврын улирлыг эморсхийгээд л туулж явна даа. Хэ хэ. 

Хавар гэснээс Кимү Такүгийн нэг драмаг үзээд, буцаад крашлаад уналаа. Одоо боксын дасгалжуулагчтай драмаг үзэж эхэлсэн. Ккк. Ай хавраа гэж, дурлачихмаар санагдтал л авч байна дөө. 

За бүр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年4月17日日曜日

Хүүгийн бэлэг

Жаахан маамаа нар албанаасаа харьж ирэх замдаа, гадаа тоглож байхдаа газраас түүсэн зүйлсээ бэлэглэж өгөөд байдаг тийм ээ? Энэ эсвэл зөвхөн энд байдаг л үзэгдэл үү? 

Хэлж мэдэхгүй юм. 


Дулаараад гадаа тоглох нь ихэссэн чинь бэлэг нь хүртэл олширсон. Ихэнхдээ чулуу. Том жижиг, гонзгой зууван гээд л хэлбэр нь л өөрчлөгдөнө. Хэсэгтээ хармаандаа хийж явна. 

Тэгэхгүй бол санаад нэхнэ. Хаячихсан гэвэл бөөн юм болно. Туршлагатай ээж тул хэдийд хаяхаа мэднэ шүү дээ. Дунд зулзага бас яг тийм байсан. Гэнэдээд нүүрэн дээр нь хаяж мангартсан гэж байгаа. Хэ хэ. Бөөн чарлаан, майлаан болсныг санадаг юм. 

Үүнийг эгчтэйгээ хамт гарахдаа олж ирсэн. Яг хэн нь ээждээ зориулж түүснийг бол мэдэхгүй. Дүү нь л байх тийм үү? 

Чулуунаас гадна модны мөчир, навч бас өгнө. Навчис нь хатаад хармаагаар дүүрэн үртэс болно. Угаахдаа мартана. Ккк

Эртээд сакүрагийн модон дор алхахдаа унасан дэлбээнээс нэгийг аваад "май ээж ээ бэлэг" гэсэн. Хээв нэг шүү. Эгдүүтэй л дээ, тэр өгч буй агшин бол.

Хавар болоод янз бүрийн хорхой шавьж гараад, тэр нь хааяа бэлгэнд ирнэ. Данго мүши гэлэг хорхой бол түгээмэл бэлэгний нэг. Монгол нэр нь модны бөөс, ойн бөөс гэж байсан байх. 

Гэхдээ яг зөв нэр нь эсэхийг мэдэхгүй. Цэцгийн савны ёроол гэх мэт чийгтэй газар байдаг. Бариад авахаар өөрийгөө хамгаалаад зараа шиг бөөрөнхий болчихдог хорхой. 

Жаахан хүүхдүүд бөөрөнхий болчихоор нь барихдаа нэг их сэжиглэдэггүй, айдаггүй юм билээ. 

Ээж бол сэжиглээд, айгаад бөөн юм болно. Сэмээрхэн хаячихаад, зугтаад явчихсан гэж хариулна. Хи хи. 

Том болоод, гого бэлэг өгөөрэй гэж одооноос захиж байгаа. Хөлдүү төмс болчихов оо гэж. Ха ха. 

За түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年4月15日金曜日

Цэцэгс

Хавар болжээ. Ганц сакүра л цэцэглэдэг биш шүү, энд. Хэ хэ. Айлууд бол гадаанаа тансаг тансаг цэцэг тарина. Дуурайх гээд одоохондоо амжихгүй байгаа. 

Санхүү талдаа ч тэр, цаг нар нь ч тэр. Яваандаа болно биз дээ?

Аабан бээбэн. Багадаа амандаа хийгээд аабан бээбэн гэдэг байсан манай үеийн, үхэр хонь жилтэнгүүд байна уу? Хи хи. Багваахай цэцэг. Үүнийг бол тарьдаггүй. Зэрлэгээр энд тэнд ургасан нь их харагддаг.

Шар өнгийх нь цэцэгийн нэрийг мэддэггүй ээ. Тэр цаана нь байгаа дотроо хар хээтэй нь алаг нүдэн цэцэг гэнэ ээ. Англиар pansy. 

Үүнийг айлаад, албан газар гадаанаа тарьсан нь их харагддаг. Үнийн хувьд хямд, өнгө ч олон янз.

Сэрүү цэцэг. Тарьсан нь харагддаг, зэрлэгээр энд тэнд ч их харагдаг. Нэг тийм хөөрхөн, бардам санагддаг.

Гэснээс энэ цэцэгнүүдийн агуулдаг утгыг нь мэдэж аваад, цээжлэх юмсан тийм ээ. Савангийн дууриуд дээр их гардаг юм. Тухайн үедээ аан гэж сонсчихоод мартчихдаг.

За энэ удаад шар өнгийн цэцэгсийн зураг орууллаа. Дараа өөр өнгийн цэцэгсийн зураг оруулна аа.

Түр баяртай. Бүгдэд нь хаврын синдромоо амжилттэй даваад гарахыг хүсье. Хэ хэ.

2022年4月14日木曜日

Ад үзэгдэх зориг

За энэ номыг эхлүүлчихлээ. Монгол хэлээрээ ч байна надад. Дөнгөж гурван хуудас уншиж байна. Хи хи. 

Эхлээд эх хэлээр нь унших гэж оролдоно оо. Бүр ойлгохгүй бол монгол хэлээрээ уншина аа. Гэснээс энэ ном англиар эхэлж бичигдсэн үү? Японоор эхэлж бичигдсэн үү? 

Нэг хэсэг их шуугисан даа. Японд бас нэлээд хэдэн жилийн өмнө шуугисан байх. Би олж сонсоогүй ээ. Тухайн үед япон хэлээр ном уншина гэдэг чинь алаан байсан байхгүй юу. Хэ хэ. 

Үнэндээ мундаг мундаг япон номнуудыг ойлгож, сонирхож унштал зөндөө хугацаа шаардагджээ. Одоо ч эх хэлээрээ уншиж буй мэт уншиж чадахгүй. Заавал нэг мэдэхгүй хэллэг, үг, санаатай таардаг.

Тэр бүрд түр азнаж байгаад бичиж авна, хааяа завтай бол толь бичиг харна. Гэхдээ цаасан толь гэхээсээ илүү интернетээс л хайчихдаг. Угтаа муу л даа. Аль болох цаасан толь бичиг сөх гэдэг дээ, гадаад хэлийг сайн сурахад.

За юу билээ? Энэ номыг ажлын газрын хүүхнээс зээлээд. Би монгол хэлээр унших гээд хаа байсан монголоос захьчихсан гэсэн чинь надад байгаа зээлдүүлье гээд "Жаргалтай болох зориг" гэснийг нь цугт нь аваад ирсэн. 

Жаргалтай болох зоригийг нь харин монголоос захиагүй ээ. Захих эсэхээ сайн шийдээгүй л байна. 

Агуулгыг нь энд бичих илүүц байх тийм үү? Хэвлэгдэж гараад овоо удсан болохоор та бүхэн бараг л уншчихсан байх. 

Түр баяртай. Бүгдэд нь ад үзэгдэх зоригтой байгаарай гэж хүсье. 

2022年4月11日月曜日

Бэлэг

Эртний явдал өө. 3 сарынх. 

Хоёр дүүдээ эгч нь бэлэг шуудандсан тухай. Бага зулзага юугаа мэдэхэв, ээж өмнөөс нь бэлгийг нь захиалсан. Цэцэрлэгт нь хэрэгтэй гэсэн зүйлийг нь захиад, ганц витамин хийчихээрэй л гэлээ. 

За хамгийн их догдолж, хүлээсэн хүн нь дунд зулзага. Нэлээд хэд хоногийн өмнөөс эгч нь юу захих уу? гэж асуугаад. Өнөөх нь хэд хоног бодолд оров. Байсхийгээд л асууна, ээж ээ би юу хүсэх вэ?

Нэг удаа эгчтэйгээ ярьж байснаа "ээжээс асуусан чинь" гээд л дуулдав. Цаанаас нь эгч "ээж юу гэх нь хамаагүй ээ, чи өөрийн хүсэж байгаа юм аа л хэл" гэсэн. Бодоод л байсан, бодоод л байсан. Хэ хэ. 

Тэгж тэгж бэлэг нь ирэв. Том хайрцагтай. Онгойлгохоор ийм зүрхнүүдтэй. Дунд зулзага хөөрөөд л ухаад байсан. хэ хэ. 

Захиа занааг нь уншаад, бэлэгнүүдээ нэг нэгээр нь гаргаж ирээд. Энэ зурган дээрхийг бас өгсөн. Би дор нь хөшгин дээрээ өлгөсөн. Бас үлэг гүрвэлтэй байсныг нь бага зулзага өгдөггүй ээ. 

Өөрөө барьж тоглох юм байх. Амттан нэг ч байгаагүй. Ганц витамин байсан. Хоёуланд нь нэг нэг ном байсан. Их л сүрхий бодож, хэрэгтэй гэж авсан гэсэн. Одоо тэрийг нь ээж хамтдаа унших, ойлгуулах. Чадах байгаа?

Зулзагуудаа баяр хөөр болохыг харах л жаргал болж байна дөө, Нас ч явж байна дөө. 

Гэснээс о.зулзагын төрсөн өдөр энэ сар тохионо. хэд хүрч байна гэж бодож байна даа. Сонсвол ч намайгаа шууд эмээ болгох байх аа. Залуухан эмээ нь байна өө. Хи хи. 

Гэснээс талбай дээрх жагсаал сэтгэл хөдөлгөсөн шүү. Эх орны минь ирээдүй гэрэлтэй, гэгээтэй...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年4月10日日曜日

Хаврын амралтаараа

Хаврын амралтаараа хийсэн зүйлийг нь эндээ бичиж үлдээх санаатай. Найзуудтайгаа цаг болзож хаа нэгтээ гадаа тоглосон. 

Нэг өдөр нь нэг найзыгаа дуудаж доорх хоолыг хийж идсэн. Үүнийг хийхийн тулд өмнө нь хийж туршсан. Нэг орой бид оройн хоолондоо идсэн. Хэ хэ.

Энэ хэрчээд тавьчихсан нь далайн наймаалж. Хажуугийх нь даршилсан цагаан гаа. Наймаалжны оронд дуртай зүйлээ хийж болно. Бяслаг, сосиск гэх мэт. 

Бид бага зулзагадаа сосиск хийсэн. Өнөөх нь даанч нэг их идээгүй.

Тусгай ийм бөөрөнхий бөөрөнхий нүхтэй хайруулын тавганд зуурсан зуурмагаа хийнэ. Багахаан хэмжээний гурилыг усанд зуураад шингэн юм бэлдээд...

Мэдээж тавгаа тосолно. Ногоон сонгино, бас нэг юу ч билээ дээ хольсон. Аан тийм тэнкасү гээч юм. Тэнпүра хийхэд ашигадаг хайрсан гурил юм болов уу? Сайн эдэхгүй байна өө. Өдөгтэй хольж хутгаад байсан байх шүү. 

Ээж бол байх шүү л гээд байдаг гэнэ ээ. Хэ хэ. Юу ч хийгээгүй хүн аргагүй. Гар нэмэрлээгүй, хошуу нэмэрлэсэн хүн.

Юу л болдог бол гэж бодож байсан өнөөх цагаан өнгөтэй чинь ийм болоод ирж байна. Овоо итгэл төрөв. Хэ хэ. Түүнээс хараад д за даа юу л болох бол гэж бодож суув. Мэдээж ил гаргаж хэлээгүй. 

Хийж байгаа хүнд хажуунаас элдэв юм бла бла гээп байх ядаргаатай тийм ээ?

Бэлэн болоод тавагласан нь. Дээрээс нь элдэв амтлагч холиогүй байхдаа ийм хөөрхөн. Би бол ямар ч амтлагчгүй байсан ч идчихэж чадна. Угтаа бол эрүүл мэндээ бодоод л тэр.

Дээрээс нь тусгай соус, майонез, загасны борц, нунтаг далайн байцаа гэх мэтийг цацсан байгаа нь. 

Халуунаараа гоё юм билээ. Амандаа хийгээд халуун байна, халуун байна, фүү фүү гэж ирээд идэх нь илүү амттай санагдсан. Хөрчихөөрөө зүгээр л нэг гурил санагдсан. Хэ хэ. 

Ютүб гэж нэг ачтай буянтай зүйл байна тийм ээ. Өөрөө шалгаад, хараад хийчихсэн. Амар. Ээж за одоо тэг, за одоо ингэ гэж үглэхгүй. Үе үе хийж байхаар болцгоов. 

Энэ тавгийг комоор нь удаж байгаа ч энэ бөөрөнхийтөйг нь нэг ч ашиглаж байгаагүй. 

Хоолны нэрийг "такояки" буюу "шарсан наймаалж". Жаахан тааруул орчуулга болчихлоо. Бүрхэж шарсан наймаалж? Гурилан ороож шарсан наймаалж? Хи хи. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年4月9日土曜日

Хичээлийн шинэ жил

Хичээлийн шинэ жил эхэлсэн. хаврын амралтын тухай бичих гэсээр байтал дуусаад, хичээл нь эхэлчихлөө.

Амралтаараа юу хийв гэхээр ном л унших шив дээ. Хэ хэ. Нэг их орж гарч чадсангүй. 

Ажлын өдрүүдэд уг нь би ажил дээрээ дагуулж ирээд, өдөр нь хамт хооллодог байсан бол, ко гуай ихдээд, ажил гадны хүн хөл хориотой тул гэртээ л өнжлөө.

Эдгээр номыг уншлаа. Ганц нэг нь дуусаагүй байгаа. Нэг сонирхолтой ном уншсан чинь дараагийн ном толгойд бууж өгдөггүй гээд завсарлага аваад байсан.

Хэн гэдэг багш дааж авах бол? Хэн хэнтэй нэг анги болох бол? гэж хөөрсөн. Мэдээж санаа зовж буй зүйл байна гэсэн. 

Бага сургуулийн хамгийн том ангид дэвшин суралцах хүнд чинь одоо санааг нь чилээсэн асуудлууд байдаг л байлгүй тийм ээ?

Японд хичээлийн шинэ жил 4 сард эхэлдэг юм шүү, шинэ уншигчид минь. 

Удахгүй бага сургуулиа төгслөө, дунд сургуульд орлоо гээд бичих нь байна шүү дээ. Цаг хугацаа хурдан байна аа. Би ч хэсэгтээ энэ бага сургууль, цэцэрлэг гэдэг бичлэгнээс салахгүй хүн. Хэ хэ. 

Түр баяртай, бүгдэд нь амжил хүсье.

2022年4月8日金曜日

Сакүрадсан нь

Уламжлалт бичлэг ээ. Энэ удаад аавыг төлөвлөж байсан ажлыг нь хойш тавиулан байж бид сакүрадав. Санаа бол очиж үзээгүй газар очмоор байсан ч үдээс хойш дунд зулзагын дугуйлан энэ тэр гээд ажил байсан тул ойрхон, очдог газраа л очив.

Суугуул хотын хийморийн овооны бэлд. Хань ижил болон хэдэн сүмо дүү нар энд сурдаг байхдаа жилдээ нэг, цагаан сарын шинийн нэгний өглөө гардаг юм. Тэгээд л хийморийн овоо гэж бид нэрлэдэг. Хэ хэ. 

Өглөөд эмээ өвөө голцуу хүмүүс их гарч харагддаг гэсэн. Би ч тоотой хэд гарч байсан. Санаа бол өдөр бүр гараад хачин сайхан хөлсөө гаргачихмаар санагддаг аа. Шалтаг шалтгаан их байна аа. Хи хи.

Жаахан өндрөөс дарсан зураг. Орой дээрээс бол биш. Цагийн сайханд энэ талбайд олноороо цуглаад ууж идээд, сакүрагаа харж баясдаг байлаа. Сүүлийн 2 жил энэ зан үйл болсонгүй ээ. 

Харин энэ жил тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэхэв гэсэн байртай хүмүүс маш их байсан. Сүртэй ууж идээгүй ч, тэрүүхэндээ суугаад будаа мудаахан идэж харагдсан.

Алдартай сакүра гээчийг ойроос харахад ийм цэцэг байна аа. Энгийн л нэг дэлбээ харагдаж байгаа биз. Нэг дор олноороо ургасан, цэцэглэснийг нь харахад сайхан. Мөн 7 хоноод л хагдардаг гэдэг утгаараа хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг байх.

Бид бас бусдын жишгээр будаа мудаахан идсэн. Гэртээ бэлдээд авч ирсэн. Мөн уух ус, хярам гээд л өөр өөрсдийн уух зүйлсээ ч гэрээсээ авчирсан. 

Энэ дэвсгэр их хөөрхөн байна уу? Үлэг гүрвэлээ бас хооллоод амжсан. Хэ хэ. Бага зулзага чулуугаар тоглоод байсан. 

Дунд зулзага авч явсан номоо уншаад байсан. Томчууд л тэнд цугласан олныг нэг харж, нэг цэцгээ харж баясав. Ойрд ингэж олон хүн хараагүй, сонирхолтой байсан. Ямар сайндаа "Энэ хэдийгээ бүр саначихаж" гэж ярилцахав. 

Нэг сонин гэвэл нэгэн монгол гэр бүлтэй тааралдав. Тэр бүр таараад, уулзалдаад байдаггүй улс. Ирснийх нь дараахан бол нэг л их сайн хүн болоод элдэв зүйлд нь санаа тавиад гүйдэг байсөөн. 

Хүүхдүүд нь том болжээ. Удахгүй нутаг буцна гэсэн. Цаг хугацаа хурдан юм аа.

Хөлөө олоод, унаа хунштай болоод ирэхээрээ таг чиг болдог нь манайхны гэм биш зан. Хо хо.

Энэ тухай бичвэл их урт болно. Хов ярьсан хэрэгт орно. Гого сакүра бичиж байж тийм ээ. 

Нас яваад баярлах, гомдох минь ойр болжээ. Үдийн цай холдохыг андахгүй блж гэдэг шиг л. Ккк

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年4月7日木曜日

Шилжилт хөдөлгөөн ба амттан2

Өмнөх бичлэгийн үргэлжлэл. Нэг дор оруулах гэхээр урт болох гээд. Урт юм унших гэхээр залхуу хүрдгийг ч хэлэх үү. Хэ хэ. Тийм болохор богино голцуу зүйл бичдэг шүү дээ.

Хавар болоод энд тэнд цэцэг цэцэг, бас дахин цэцэг. Бага зулзагаа авах гэж очиход үүдэнд угтдаг. Байнга л солигддог.

Манай дээр цагийн ажил хийдэг байсан хятад залуу эрдмийн ажлаа дуусгаад нутаг буцах гэж байгаа гээд энэ бөөрөнхий амттанг авчирч өгсөн. Доктор хамгаалаад буцаж буй. Судалгааны ажил хийх юм гэсэн. 

Уг нь өвөр монгол залуу. Монголоор ярихгүй. Эхнэр нь хятад. Нэр Батор. Баатар л юм даа.

Тэтгэвэртээ гарч буй хүн өгсөн. Эд нар хэдийгээр 60 хүрээд тэтгэвэртээ гарсан ч өөрөө ажиллах сонирхолтой бол хэдэн жил нэмж ажиллаад байдаг юм билээ. 65 хүртлээ. 

Тэтгэврийн насыг 65 бүр 70 болгох яриа дээгүүр санал яваад байсан шүү. Ирээдүйд 100 насалдаг болно энэ тэр гээд л. Хэд хүрч мажийх юм байгаа юм. Хэ хэ.

За үүнийг хэн өглөө. Мартсан байна. Хэ хэ. 

Нэг иймэрхүү. Амттан ч цөөрөх тийшээ. Шинэ ажилчид ч ажилдаа дасах гээд дор бүрнээ хичээгээстэй.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年4月5日火曜日

Шилжилт хөдөлгөөн, амттан

За энэ "шилжлит хөдөлгөөн" гээч нь өмнөх блогоос минь авахуулаад л уламжлалт бичлэг шүү. 

Эндхийн төрийн байгууллагуудын ажилчдын шилжилт хөдөлгөөний тухай шүү. Эмч, багш, цагдаа, захиргааны ажилчид гээд улсын байгууллагууд жил бүр ингэж шилжилт хөдөлгөөн хийдэг. 

Нэг албан газраа, албан тушаалдаа их л удлаа гэхэд 5 жил, тэгээд л 3 жил болох нь олон. Ганц жил болоод өөр хэлтэс, газар луу шилжчихдэг тохиолдол ч бий. 
Ажлын газарт нэг даргын орон тоо байсан юм. Шинээр нэг эмэгтэй ирсэн. Би нэлээд хэдэн жилийн өмнө нэг арга хэмжээнд хамт ажилласан гэж байна лээ. Би мартчихаж ээ. Хэ хэ. Хэдхэн хоног л хамт ажилласан байх. 

Бас нэг эрэгтэй ажилтан солигдсон. Оны эхээр орсон нэг шинэ хүн гараад явчихсан. Ороод 3 сар ч болоогүй байж. Манайхан гайхаад л байгаа. Их сургуульд мастераар сурах юм гэсэн. Токио явчихсан байх. 

Өөр хотын салбарт бас ганц нэг ажилчид больсон. 

Цагийн сайханд үдэж өгч байна, угтаж авч байна гээд л ууж иддэг байлаа. Одоо ч корона гээд ууж идэхгүй байна. Хоорондоо амттан өгч авалцаад л сууж байна. Би амссаар байтал улам л хөвсийчих шиг боллоо. 
Уг нь шинэ сар гараад ёстой алаад өгнө өө гэж бодож байсан чинь сар гараад 3 хоночихлоо. За яг одооноос хичээнэ ээ. Хо хо.

Бага зулзага анги дэвшив. Агшаасан цагаан будаагаа өөрөө авч явдаг болов. Цүнх өөрчлөгдөж бага оврын үүргэвч үүрдэг болов. Эгчийнх нь шар өнгийн хажуудаа үүрдэг цүнх хэрэглэгдэхээ байв. 

О.зулзагын тийм цүнхийг харина гээд монгол явуулчихсан юм. Дунд зулзагынхыг хадгалаад байсан чинь хэрэглэдэггүй гэнэ ээ. Нэг боломж гарвал монгол л явуулна даа. Хэрэгтэй хэн нэг нь хэрэглэг. 
Харилцах дэвтэр нь өөрчлөгдөв. Өнгийн харандаа, палмастер хэрэглэдэг болно. Мөн нэг ижил тамирын хувцас өмсөнө. Худалдаж авсан. 
 
За нэг иймэрхүү амттан ихтэй шилжилт хөдөлгөөн байлаа. Бусад амттаны зургийг дараагийн бичлэгт.
 
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年4月4日月曜日

Амьсгал агаар болохуйд

Шунал хөдөлгөгчийн минь санал болгосон нэг ном. Гадны ихэнх зохиол япон хэлэнд орчуулагдсан байдаг гэж мэдсэн би, номын сангаас зээлээд, хэд хоног барин тавин сууж байгаад дуусгалаа. 

Эх хэлээрээ уншаагүй болохоор танилцуулсан шиг нь нэг шөнийн? дотор уншиж дуусгаагүй ээ. 

Анагаахын үг хэллэг ихтэй, зарим нэг үгийг нь монголоороо ч сайн мэдэхгүй үг байсан байсан. Нуугаад яахав. 

Нэг хэсэг их идэвхитэй цээжилж байсан анагаахын үг хэллэгээ мартах шахаж. Дээрээс нь ханзаар бичсэн байсан болохоор юу билээ? гэж сөхөж харсан үг ч байлаа.



Гарчигны япон орчуулга арай өөр байсан.

36-хан насандаа уушгины хорт хавдраар хорвоог орхисон Пол Каланити эмчийн үхэлтэй нүүр тулсан үеийн үзэл бодол, сэтгэл санааны тухай өгүүлнэ. Номоо дуусгаж амжаагүй ч эхнэр Люси нь бичиж дуусгана. 

Номын агуулгын тухай тэмдэглэлүүд мэдээж энд тэнд бичигдсэн гэж бодож буй тул би энд нэг их дэлгэрэнгүй бичихгүй ээ. Яахав мартахгүйн тулд ганц нэг зүйлийг, зурагтай нь л орууллаа шүү. 

Уншиж эхлээд л хавдар гээч өвчний тухай бодсон. Японд 2 хүн тутмын нэг нь хавдраар өвчилдөг. 4 хүн тутмын нэг нь хавдраар нас бардаг гэсэн тоо байдаг. Хавдрын даатгал ч төрөл бүрээрээ байдаг. 

Даатгалын комнпанийн сурталчилгаа ч их явдаг. 

Каланити эмчин хувьд залуухан хосууд ирээдүйд хүүхэдтэй болохын тулд үрийн шингэнээ авч хөлдөөж буй хэсгийг уншихдаа хэдэн жилийн өмнө үрийн шингэнг яаж хөлдөөдөг, бүр хөлдөөгөөд тавьчихсан хуруун шил гэх мэт зүйлийг нь ажлын шугамаар явахдаа харж байсныгаа эргэн дурслаа. 

Тухайн үед шинжлэх ухаан хөгжинө өө гэж бодож билээ. 

Мөн сүүлийн үед ганц үрийн шингэн ч биш, эм бэлгийн эсээ хөлдөөдөг болсон байна лээ. Гэрлэх гэж яараагүй ч, хэзээ нэгэн цагт гэрлээд хүүхэд төрүүлнэ гэж бодсон хүүхнүүд өөрийн хамгийн тохиромжтой насны, хамгийн эрүүл чийрэг байгаа үеийнхээ эм бэлгийн эсийг авч хөлдөөж хадгалдаг болсон тухай олж мэдээд, нүд минь орой дээрээ гарч билээ. 

Манайхны хорхог хийдэг 40-н бидон шиг сав байсан. Тэгээд дотор нь хуруун шилнүүд. Сүүлийн үед хуруун шилний хүүхдүүд гэдэг нэр томъёо гараад байгаа даа. Харчихаад аан энэ өнөөх хуруун шил гэдэг нь байх гээд л бодож билээ. 

Мөн мэс заслын өрөөнд орж үзэж байсан. Яг хагалгааны өрөөний гаднах өрөө бол битүү л эм, зүү, тариа гээд л замбараагүй юм харагддаг. Гэхдээ мэргэжлийн хүмүүст бол их зүгээр юм шиг бодогддог шиг. 

Авахад хялбар, байршил зэрэг нь ойр гэх мэт. Туршлага судалж буй эмч нартай голцуу явж байсан болохоор. 

Бас нэг бодсон зүйл гэвэл гадаад оронд эмч болно гэж хамаг залуу насаа зориулдаг шиг. Хувийн амьдралаа хойш нь тавиад. 

О.зулзага минь эмч болохгүй гээд байсны учрыг ойлгох шиг. Японд эмч хүн хэдийгээр маш их нэр хүнд сайтай байдаг ч хувийн амьдрал нь зохицуулах гэж хэцүү байдаг гэж сонсож байсан. 

Ялангуяа эмэгтэй эмч хүн. Гэрлээд хүүхэд гаргаад, хэсэг хугацааны дараагаар ажилдаа эргэн ороход орчноосоо нэлээд хоцорчихсон, маш шаргуу хөдөлмөрлөж эн зэрэгцэх болдог. 

Байнга л уншиж, судалж байхгүй бол болохгүй. Дээрээс нь шөнийн ээлж гэх мэт гээд л ачаалал ихтэй байдаг гэж сонссон. 

За за номын тухай бичих гэж байснаа юу ч биччихэв? Хэ хэ. 

Каланити эмчийн хувьд өөртөө асар итгэлтэй, тэр хэрээрээ чадварлаг тархины мэс засалч байжээ. Оношоо мэдсэнээсээ хойш амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл бичсэн. Охиндоо зориулж. Охиноо төрөөд 8 сарын дараагаар нас барсан гэнэ. 

За тэгээд уншмаар байвал аль ч хэлнээс уншиж болох юм билээ шүү. Дэлхийн 40 хэлнээ орчуулагдсан гэсэн байх шүү. Монгол хэлээр ч орчуулагдсан. Сүүлийн үед гоё болжээ. Дэлхийг? байлдан дагуулсан ном, хэвлэлийг эх хэлээрээ уншчихдаг болж шүү дээ? Залуус минь. Гагцхүү бид л хичээх хэрэгтэй. Аая, Сухомлинский шиг авсан уу? Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年4月2日土曜日

Мангасын ам

Хүүхэд байхад паркад мангасын гэдэг гулсуур байсан даа. Одоо байгаа юу? Хөөрхий минь. 

Хүүхдийн баяраар орох дуртай, яг гулсах гэхээр айгаад нэг л болж өгдөггүй, маш том гулсуур санагддаг байж билээ.

Тэгсэн яг тийм мангасын амаа олоод. Бага зулзага айгаад гулгадаггүй. Гулссан ч хойшоо хэвтчихээд, газардахдаа бөгсөөрөө унаад, тэрүүгээр нэг чарлав. Хэ хэ. За за одоо заавал гулгаж чаддаг байх албагүй, тэртэй тэргүй том болоод энэ гулсуур нь өчүүхэн жижиг л харагдана шүү дээ. Ккк.

Цэцгийн мандал. Одоогоо ногоорч арай амжаагүй л байна. Зун болохоор эд нар ямар нэг цэцэг суулгачих биз дээ? Айхтар улс юм чинь. Гэрийн минь гадаа бас яг ийм зүрхэн хэлбэртэй мандал бий. Тэг голд нь нэг жимсний модтой.

Гэм нь жимс болохоор нэг их ганган, жижигхэн шувуу ирээд тоншчихдог. Шувуу хооллоод буян болог гэж бодоод тоохгүй байгаа. Хааяа өрсөж ганц нэгийг ам руугаа хийнэ ээ. Хи хи.

Тэр доор харагдаж байгаа Жэйбойё гээч юм их хөөрхөөн. Дунд зулзагын хэдэн насны ч билээ төрсөн өдрөөр авч өгч байсан. Энд харагдаж байгаа ширээ сандалны нарийхан завсраар орж гулгаад. 

Би тэгсэн чинь энэ дээр гарч ч чадахгүй, гараасаа хөтлөлцөөд ч гарч чадахгүй, тэнцвэрээ олж чадахгүй байгаа юм чинь. Ингэхэд дугуй ч унаж чадахгүй хөөн би. Уг нь олон жилийн өмнө хальт унаж сурсан л даа. Одоо мартсан. 

Одоо ч цаг сайхан болоод хүмүүс хүүхдэдээ дугуй энэ тэр их авч өгдөг болж дээ. Багад минь дугуй ховор, байрны ах нар л унадаг байсан. Байрны ах нарыг гуйж сундлуулна. Хүмүүний чанар ч сайн байж...

За өөр ч зүйлгүй дээ. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.