2023年3月29日水曜日
Алхаад л
2023年3月28日火曜日
Өчигдөр
За "Өчигдөр" номоо уншлаа. Хорхойсож хорхойсож, монголоосоо авсан өдрөөс л цүнхэлж явсан.
Аяа хорвоо, бас л зоригтой өвөрмөц бичих юм аа. Бичжээ. Өмнөх гурван ном ч бас нэг тийм таамаг, нэг тийм зэвүүн, нэг тийм харгис, нэг тийм хурц, нэг тийм хэрцгий, нэг тийм өрөвдмөөр...
4 сард бидний хэдэн бүсгүйчүүд Агота Кристофын 5 номын тухай ярилцана. Хэдэн жилийн өмнө уншсан "зэвүүн" гурван цувралаа нэг гаргаж ирж гялс уншина аа.Өнөөдрийн өндөрлөгөөс арай өөрөөр уншигдах байх...
Өөрийнх нь хэлснээр эх хэлээрээ бичсэн бол энэ байтугай зохиол бичих байсан байх. Гэхдээ бас өөрөө дүрвэж, хэцүү ширүүн зүйл амсаагүй бол ийм зэвүүн зохиол төрж гарах байсан болов уу ч гэж бодох...
Зохиолынх нь баатрууд бага насандаа их хэцүүг туулсан байх юм. Дайн, өлөн зэлмүүн амьдрал, түүний хор хөнөөлийг амсах жаалууд, багачууд, эмэгтэйчүүд...
Эмэгтэйчүүдийн үзэсгэлэнт төгөлдөр дүр гарахгүй, хүүхдүүдийн дүр цаанаасаа нэг тийм зэвүүн, хэрсүү, наснаасаа эрт насанд хүрчихсэн дүр, эрчүүд нь нэг тийм хийцгүйрсэн дүрүүд ихтэй.
Номын төгсгөлд хоёр монгол залуугийн харилцан захидал харин их сонирхолтой санагдсан. Хүүе энэ хүмүүс чинь ямар сүрхий задлан шинжилж уншдаг юм бэ? гэж бишрэв.
Миний бие одооноос л ингэж бодож, тунгааж уншдаг болох гээд үзэж тарж л байна. Гэхдээ би өөрөө яриандаа жаахан тааруу, сайн бэлдэж, сайн задалж чадаагүй гэсэн үг.
Гол нь ярих зүйлээ маш сайн бичиж тэмдэглэж завдахгүй байгаа юм. Бусад бүсгүйчүүдийнхээ ярихыг сонсоод бас л "хөөх" гэж сонсон суудаг.
"Бичиг үсэггүй хүн" номыг нь би их таалсан юм. Орчуулагч нь яагаав, шунал хөдөлгөгч маань. Бас л өвөрмөц зохиолыг айлгүй барьж аваад орчуулчихдаг их эд ээ. Би бол ийм зохиолыг манайхан яавч таалж уншихгүй гээд орчуулахгүй ээ. Хэ хэ.
Тэгэхээр зохиолчоосоо ч илүү зоригтой юу, айн?...
За тэгээд орчуулагдаж хэвлэгдээд удаагүй номыг үтэр түргэн олж уншсан өөрийгөө урамшуулаад, түр баяртай.
Бүгдэд нь амжилт, хайр, мөнгө хүсье.
2023年3月26日日曜日
Гүйгээд л 4
2023年3月25日土曜日
Жаргалтай болох зориг
Өнгөрсөн зун бэлгэнд авсан номын минь нэг. Уншиж амжихгүй явсаар, бага багаар нь, биш ээ нэг нэгээр нь уншиж л байна. "Өчигдөр" ном урдуур оочер дайрах гээд цүнхэнд яваад байна.
Би ч овоо гүрийж байна. Хэ хэ. Эхэлчихснээр нь энэ номоо дуусгачих санаатай зүтгээд байна. Хажуугаар нь тэрбумтан болох тухай номоо уншаастай. Энэ тухай бичих эсэхээ шийдээгүй, зөвхөн өөртөө үлдээх үү, хуваалцах уу? Хо хо.
Аяа бас л Адлер гэж айхтар хүн байжээ. Эхэндээ залуугийн талд орж уншина. Номын төгсгөлд Адлерийн талд яваад орчихно. Хэ хэ.
"Ад үзэгдэх зориг" номноос бас л овоо хэдэн зүйл мэдэж авч байсан. Миний талаар хүмүүс юу гэж бодох нь миний асуудал биш. Тэдний л асуудал. Энэ их аятайхан санагдсан. Хэ хэ.
Цахим ертөнцдөө идэвхитэй, элдэв зүйл бурж байдаг болохоор хааяа санаа зовдог байснаа, одоо бол би өөрөө л хүсэн, бичиж, оруулж байгаа тул хэнд хамаа байна гэж бодож энэ тэр. Ха ха.
Гэхдээ байна шүү, эдгээр номнуудыг их ойрхон байлгаж, үе үе сөхөж харж байх зүгээр. Би одоохондоо тэгж амжихгүй л байна. Зулзагууд жаахан томроод гараас гарахаар өөрийн дуртай зүйлдээ цаг нарыг харамгүй зарцуулдаг болох байгаа...
Агуулгыг нь бичих илүүц биз ээ? Хамгийн сонирхолтой нь "Буруу үйлдлийг хийж буй цаад зорилгыг 5 үе шатанд хувааж үздэг нь.
Уншиж байхдаа зулзагуудынхаа үйлдэж байсан, үйлддэг "буруу үйлдлийг" бодож үзэв. Хэт гүнзгийрэхээс нь өмнө л шийдэж байхгүй бол гэж бодогдов.
1 дэх үе шат: Магтаал хүсэх.
2 дахь үе шат: Анхааралд өртөхийг хүсэх.
3 дахь үе шат: Эрх мэдлийн тулаан.
4 дэх үе шат: Өшөө авалт.
5 дахь үе шат: Чадваргүйгээ батлахаар зүтгэх.
3 дахь үе шатнаас дээшээ нэлээд хүнд тал руугаа гэж байна. Мэдээж номонд шат тус бүрийг дэлгэрэнгүй бичсэн. Сонирхвол олж уншина биз ээ.
Мөн "итгэлцүүр", "итгэл" хоёрын тухай тайлбарлан таниулсан байна лээ. Ай хорвоо гэж, уншаад үзэхээр биелүүлж болмоор ч юм шиг, бодит амьдралд бол залуугийн хэлдгээр бүтэшгүй мэт...
"Итгэх, хайрлахыг өөрөөсөө эхэл, хүнээс бүү хүлээ" гэсэн ерөнхий санаа явна. Чи эхлүүлэхгүй бол хэзээ ч биелэхгүй, цаад хүн чинь чамд итгэхгүй, хайрлахгүй байж болно. Чи л нөхцөлгүйгээр итгэ, хайрла...
Айдас халддаг, зориг халддаг. Хүндлэл ч бас бусдад халддаг.
Чадах болов уу, би?
Философийн тухай уншсан чинь 10 жилийн нийгмийн хичээл л санагдаад. Нэг тийм хатуу багш эмэгтэй багш ордог байж билээ. Түүхийн хичээлийг мөн заадаг байсан.
Тухайн үед их сургуулийн конкурсны шалгалтанд нийгмийн шалгалтандаа хамгийн өндөр оноо авч билээ. Тухайн багшийн нөлөө их байсан байх гэж талархдаг.
Гэснээс энэ номны япон эх нь байгаа, номын тавиурт минь өрөөстэй. Ажлын газрын хүүхэн, эхний ботийн хамт бэлэглэсэн. Бэлэглэсэн ч гэж дээ, би монголоор авахад цаг хугацаа шаардагдах гээд байсан тул зээлж авч уншаад, удаасан.
Тэгсэн за за бэлэглэе" гэсэн. Алгаа ташаад л, алгаа тосоод л авчихсан.
Харьцуулж унших гэдэг "үлгэр"-ээ ирээдүйд хэрэгжүүлнэ дээ. Бодож явахад бүтэх байгаа.
Нэг хэсэг япон эх хувиуд нь ширээн дээр хөглөрөхөд зулзага олж харсан бололтой, саяхан
-Ээж, манайд Ад үзэгдэх зориг байсан тийм ээ?
-Тийм, байгаа.
-Зээлж авлаа шүү...
Дуустал нь уншаагүй байх, арай ахадсан байх. Ганц хоёр жилийн дараа дахин сөхөн харах биз? Хамгийн чухал нь Адлер гэдэг нэр тогтоож авсан байсан. Саяхан бас нэрийг нь яриан дундаа хэлж байсан...
Ингээд л уншаад байх тусам унших юмсан гэсэн ном их гарч ирэх юм. Та нарт бас тэгж байна уу? Саяхан монголоос ирсэн 8 номоо, оны эхээр авсан 7 номоо гээд л уншмаар байх юм. Хэ хэ.
Тэгсэн би амжихгүй, гүйгээд л байгаа хэрнээ...
"Би-гээр ангиржснаар бие даана" гэж байна шүү. Мөн "бие даах бол "хувиа хичээхээс ангижрах" явдал юм".
Ингээд л үг бүрчлэн анхаарал хандуулж уншвал аяа бас л "Цаг үеэсээ 100 жилээр түрүүлэн алхсан гүн сэтгэгч Алфред Адлер" гэдэг үгийг ойлгох шиг л болно.
За тэгээд нэг нэг алхмаар урагшилж өөрсдийн замналаа бүтээцгээе.
Түр баяртай, бүгдэд нь амжилт, хайрыг хүсье.
2023年3月24日金曜日
Саятны сэтгэлгээний нууц
2023年3月18日土曜日
Гүйгээд л 3
2023年3月17日金曜日
2023 оны эхний 8
Шинэ он гарсаар монголд худалдаж авсан эхний 8 ном. Энэ удаад "Интерном" номын дэлгүүрээс өөрөө онлайнаар захиалав. Нэг гэм нь гадаадаас авахад баркод гээчийг нь уншуулж болохгүй дүүгээ гуйв.
Дараа нь дүүгийнхээ дансанд ээжээрээ мөнгийг нь шилжүүлж хийв. Гээд ер нь л гадаадаас бид ном худалдаж авах гэж бөөн хүн, хүч зарах юм өө.
Тэр болгонд минь цааргалалгүй хөдөлж өгдөг бүх хүмүүстээ баярлалаа. Үргэлж л баярладаг шүү. Буянаа нэм, буянаа нэм.
Ямартай ч наашаа ирэх хүмүүсийг эрж хайж, араас нь хөөцөлдөж явсаар 8 ширхэг номоо гартаа оруулаад авсан шүү дээ. Сэргэлээн хүүхэн шүү. Хи хи.
Хамгийн сүүлд орчуулагдаж гарсан шинэхэн ном болох "Өчигдөр" номыг хүртэл гартаа оруулчихсан гэж байгаа. Айхтар хүүхэн шүү. Хэ хэ.
Энэ удаагийн номнуудаас 6 ширхэг нь эрүүл мэндтэй холбоотой. "Өлөн байх нь хамгийн хүчтэй эм" гэдэг номны монгол орчуулга болох "Мацаг" номыг хүртэл авчихлаа. Ойлгохгүй байсан хэсгээ монголоор нь уншина даа.
Мөн уншина даа гээд худалдаад авчихсан цусны эргэлтийн тухай нэг япон номыг барьж авалгүй явсаар монгол орчуулгыг нь авчихлаа. Бараг мөн байсан байхаа, өөр ч ном байж магад.
Бас бясалгалын номны япон эх хувийг нь ололгүй монголоос захьчихлаа.
Яваандаа бясалгал сонирхож эхлэе гэж бодоод байгаа юм.
Ядаргаатай их ном захиад байгаагаа мэдээд байгаа шүү. Миний өмнөөс битгий бухимдаарай, мөн битгий атаархаарай, харин үлгэр жишээ аваарай. Жилд 400 ном уншдаг хүний хажууд бол ногооноороо шүү. Хи хи.
Интерномын онлайн худалдааны сагсандаа бас нэлээд хэдэн ном хадгалчихсан байсан. Ха ха. Орчуулгын номыг нь аминдаа хасаад байгаа, эндээс япон хэлээр олоод уншчих санаатай. Хэлтэй байх чинь бас их зүгээр юм. Ооё...
За уншаад явахаараа зураг хөрөг оруулаад явна аа.
Бүгдэд нь хайр, амжилт хүсье, түр баяртай.
Жич: Монгол чёко, Ялгууны бэлэгтэй болсон. Чёкогоо охиндоо төрсөн өдрийн бэлэг гээд өгчихсөн. Ялгууныхаа бэлгийг задлаагүй байгаа, яг юу болохыг нь мэдсэнгүй...
2023年3月15日水曜日
Гүйгээд л 2
"Гүйгээд л" бичвэрийн үргэлжлэл шүү.
Эмнэлэг орохдоо зулзагаа гутлыг нь өмсүүлэлгүй тэвэрч машинд суулгаад, тэврээд буугаад байсан юм. Харьж ирээд гутлыг нь бусад цүнх энэ тэртэйгээ хамт оруулна даа гээд хойд талаас нь аваад доорх зураг шиг машин дээрээ тавьлаа.
Урдах суудал дээрх цүнх энэ тэрээ аваад машинаа түгжээд орлоо.
Маргааш нь буюу бүтэн сайны өглөө би ажилтай, өдөр хоёр зулзагаа пианика хөгжмийн концертонд хүргэж өгөхөөр тохироод, баахан үүрэг даалгавар өгөөд ажилдаа явлаа.2023年3月14日火曜日
Алхимич
Өнгөрдөг зун бэлгэнд авсан ном минь. Номын клубынхаа унших ёстой номоо түрүүлээд уншчихсан хүн өрөөстэй хэдэн номоо эхнээс нь ууж байна. Яг л амттай боргол уудаг шиг ээ. Хи хи.
Энэ удаагийнх нь "Алхимич". Нимгэхэнээс нь түүж уншиж байгаа юм. Хэд хэдэн япон ном бас цүнхэнд яваад байдаг. "Leverage хичээл хийх арга" номоо ч бас уншсаар, завсар зайгаар нь. Хичээл хийх аргын тухай бичнэ дээ. Түр хүлээнэ шүү та хэд минь. Хэ хэ.
Хоньчин хүү Сантьего. Дэлхийгээр аялах мөрөөдөлтэй, хонио зарчихаад л аялана. Адал явдалтай ч таарна.
Үзэл бодол нь ч өөрчлөгдөнө. Гол нь мөрөөдлөө, эрдэнэс олох зорилгодоо үнэнчээр цааш зүтгэнэ.
Мэдээж дунд нь шантармаар, буцаж нутагтаа очоод хонио хариулмаар санагдана.
Ертөнцийн тухай, элсний тухай, хайрын тухай өөрийн гэсэн мэдлэгтэй, үзэлтэй болно.
Олдоц ховор ном гэж сонссон, тэгэхээр уншсан хүмүүс нэлээд байх. Агуулгыг нь эндээ нуршихгүй ээ.
"Алхими, алхимич" гэдэг үгийг мэддэггүй байлаа. Нэг тийм "хими"-тэй холбоотой үг шиг санагдаад л явдаг байлаа. Ерөнхийдөө дүйж байна шүү. Хувиргах, хувиргагч гэсэн утгатай юм байн тийм үү?
Хувиргалтын ухаан гэнэ ээ. Мөн япон хэлээр нь хайж үзсэн чинь 3 дахь утга нь "их хэмжээний мөнгө олдог хүн, дэлхий ертөнцийн үзэл бодлыг өөрчилсөн, асар аугаа үйл хэрэг хийх хүн, нэг бол тэр аргыг нь мэддэг хүн" гэж бичсэн байна.
Таалагдсан мөртөө бичлээ.
"...Угтаа одоо цагт л чандын чанд нууц оршин байдаг. Анзаарч ажиглавал энэ мөчийг сайн сайхан болгож өөрчлөх боломжтой. Өнөө цагаа өөр ээлтэй сайнаар өөрчилсөн байхад ирээдүй ч аятай таатай болж хувирна. Ирээдүйг март, өнөөдөртөө л орш. Өдөр бүхэн чинь хууль ёсонд заасан тэрл жамаар урсаг. Тэнгэр бурхан үр хүүхдүүдийг чинь асран тэтгэж байгаад эргэлзэлгүй итгэ. Өдөр бүр өнө мөнхийн хэлтэрхий гэдгийг бүү март".
"Зовлонгоос халшрах нь зовохоос илүү шаналгаатай".
Түр баяртай. Бүгдэд нь амжилт мөн хайр хүсье.
2023年3月13日月曜日
Leverage хичээл хийх арга 2
Үргэлжлүүлэх үү? Юун дээр зогслоо? Хичээл хийх аргын талаар юу ч бичээгүй байж тийм ээ? Хэ хэ.
Энэ удаад олон долоон юм нуршилгүй шууд бичнэ ээ. За энэ номын дагуу хичээл хийгээд би энд ёстой "алж" байгаа гэж худлаа яриад ч яахав. Ямартай ч уншаад дууслаа.
Ганц нэг санаж байгаагаа бичлээ. Товчлоод, базаад бичлээ шүү. Болгоогоорой...
"Үхтлээ ажиллахгүй байх. Аль болох хичээл хийх цаг гаргах. Орлогоо нэмэгдүүлмээр байвал ажиллахаасаа илүү хичээл хий, унш, судал".
Хичээл хийхдээ анхаарах 7 зүйл.
1. Өөрийгөө тодорхойлох. Юу сурмаар байгаагаа тодорхойлох.
2. Өөрийн зан ааш, онцлогт таарч буй эсэхийг мэдэх.
3. Тогмтол үр өгөөжөө өгөх эсэх.
4. Хичээл хийх дургүй ч мэдэхгүй байх нь ихээхэн алдагдалтай.
5. Өмнө нь хүмүүс "хийж" байсан эсэх.
6. Төсөөлөл ба бодит байдлын ялгааг мэдэх.
7. Цаг үеээ олсон, цаг үетэйгээ нийцэж буй эсэх.
Уг номыг бичиж байх үеийн буюу 2007 оны байдлаар хойшид хэрэгцээ ихсэх нь IT, гадаад хэл, мөнгө санхүү гэжээ. Үнэн байжээ тийм ээ?
"Гэрийнхээ санхүүгийн тооцоог гаргаж мэддэггүй эр хүн өсөн дэвждэггүй" гэнэ шүү. Учир нь ирээдүйд захирал боллоо гэхэд зайлшгүй тулгарах мөнгөний тооцоо гэх мэтэд бүдрэх эрсдэлтэй.
"Хүүхдэдээ хичээлийг нь заах бус, хичээл хийх аргыг нь заах. Энэ нь насаараа идэх хөрөнгө өвлүүлж үлдээсэнтэй тэнцэх үнэ цэнэтэй".
"Сурсан мэдсэнээ гадагшуулж, хэрэгжүүлж, бусдад түгээхгүй бол өсөн дэвжихгүй".
"Хичээл хийхдээ, уншихдаа норм тогтоох, хөтөлбөр гаргах. Мөн дуусгах хугацаа тогтоох. Цаашлаад бага ангийн сурагч шиг цагийн хуваарь гаргах".
"Анх эхлэх л хэцүү, нэг эхэлчихвэл харьцангуй гайгүй, өдөр бүр шүдээ угаадаг шиг дадал болгох".
"Аль болох өглөө хичээл хийх. Оройд нь давтах".
"Сул цаг л гарах юм бол хичээл хийх. Жишээ нь гадаад хэл сурч байгаа бол шинэ үгсээ цээжлэхийн тулд бичсэн үсгийн каарт авч явж, түүнийгээ гаргаж харах".
"Жишээ нь гадаад хэл сурч буй бол 3 янзын сурах бичгийг нэг нэг удаа унших биш 1 сурах бичигт 3 удаа ажиллах. Мөн өмнөх жилүүдийн шалгалтанд ирсэн асуултын материал дээр ажиллах".
"Ингэж хичээллэхдээ эхлээд 3 удаа уншина. Эхний удаад зүгээр л нэг гүйлгэж харах. 10 хувийг нь л ойлгоход хангалттай. Хоёрдахь удаагаа уншихдаа цээжлэхэд, тогтооход хэцүү гэснийгээ түүж унших. Ойлголтын явц 50 хувь. Гуравдахь удаагаа уншихдаа чухал бөгөөд тогтооход хэцүү хэсгийг түүж унших. 80 хувийг нь ойлгох.
Мөн ингэж уншихдаа 3 өнгийн балаар доогуур нь зурах. 3дахь удаагаа уншилтаар хэцүү гэснийгээ улаанаар зурах гэх мэт".
"Тархиндаа хадаж, тогтоохын тулд бичих нь чухал. Чанга дуугаар уншиж бичвэл бүр сайн. Цэвэр бичих шаардлагагүй, цээжилсэн гэж үзвэл хаях. Заавал дэвтэрт бичих гэлгүй, гарт тааралдсан цаасан дээр бичээд, цээжилсэн гэж үзвэл хаях. Улаан өнгөөр бичих зүгээр. Тархинд илүү нөлөөлж үлдэц сайтай байдаг. Унтахаасаа өмнө цээжлэх, унтаж байх хооронд тархи түүнийг боловсруулж байдаг. Мөн дүрсжүүлж цээжлэх, төсөөлж тогтоох гэх мэт".
Энэ ном нь өмнөх номтойгоо адил бизнес хүмүүст зориулж бичсэн ном шүү. Ирээдүйд бизнес эмэгтэй ч болох юм билүү тйим ээ? Ерөөл бат оршиг.
За тэгээд англи хэл хэрхэн сурах тухай гэх мэт байсан. Орчин үед энэ талаар маш их мэдээлэл бий учраас орхилоо.
Түр баяртай, бүгдэд нь амжилт, хайр хүсье.
2023年3月12日日曜日
Гүйгээд л
Гүйгээд л байна. Ажил гэр, гэр ажил, эмнэлэг ажил гэр, сургууль ажил гэр, цэцэрлэг ажил гэр. Дэлгүүр хоршоо ажил гэр...
Ээжийн, эхнэрийн, хувь хүний минь ажил нэг цаг дор давхцаад завгүй л байна. Ингэж гүйснээрээ би нь жин хаяхгүй юм. Эсрэгээрээ улам нэмэгдээд.
Бодвол стресснээс үүдэлтэй байх тийм үү? Эндээ яаж стрессдээд байгаагаа нэг их бичихгүй ч жижиг сажиг юманд бас л бухимдах зүйл байна байна.
Бага зулзага орой нь зүв зүгээр байж байснаа шөнө бөөлжөөд эхлэв. Шөнөжингөө бөөлжис цэвэрлэж хонов. Нойр дутуу.
Маргааш нь маш чухал ажил давхцсан тул эгчтэй нь үлдээгээд явлаа. Чухал ажил минь бүхэл бүтэн 4 цаг гаран хүлээх байсан тул баахан ном авч яваад, 2-г нь дуусгав.
Үдээс хойш ажилдаа явав. Утас хангинав. Эгч гараа хутгаар зүсэв, цус нь тогтохгүй байна гэв.
Бага зулзагын халуун нэмэгдэв. Хоолны дуршил огт байхгүй, шингэн бага багаар уулгав.
Үдээс хойш багыгаа эмнэлэгт үзүүлж эм авав. Эгчийг хуруугаа үзүүлэх үү? гэсэн үгүй л гэсэн. Аавд нь зураг дараад үзүүлсэн чинь инээгээд л байсан. "ирээдүйн алдартай эмч хүний хурууг баллахаа шахаж" гэсэн.
Тэр өдөртөө бага зулзага юу ч идээгүй, эмч ч шахаад хэрэггүй гэсэн. Би ч өлсөхийн гайхамшгийг уншиж мэдсэн тул хүчлээгүй. Хань ижил 0 шөл хийж өгөхгүй юм уу л гээд байсан. Үгүй ээ л гээд гүрийсэн.
Оройхон нь нэг япон хүн ирж уулзсан. Баахан л даатгал энэ тэр ярьсан.
Өө хамгийн чухал ажлаа хэлэхээ мартаж. "Амьжиргаа цагаан" машинаа үзлэгт хамруулж тэнцүүлсэн. Би өөрөө жолоодсон. Хань ижил хүндэтгэх шалтгаантэй болчихоод надад энэ ажил тунаж үлдчихээд...
Анх удаагаа амьжиргаа цагаан машиныг жолоодов. Хөдөөний эмээ өвөө нар л унадаг гэсэн ойлголттой, тэрэндээ бат итгэчихсэн хүн шүү дээ би. Бодоод байсан би өөрөө хөдөө амьдардаг юм байна аа. Хо хо. Ирээдүйд хөдөөний эмээ болох юм байна аа, бодоод байсан чинь. Ккк.
Санаа нь бол час улаан спорт машин унаад, толгойндоо алчуур зангидаад давхиулсан л эмээ болмоор байдаг, ха ха.
Монгол руу аавдаа их л додьгор тэнцүүлчихлээ, ямарав дээ? гэсэн шоолоод нохой хамартаа хүрэхээр усч гэсэн. Хэ хэ.
Юун сүртэй юм гэж бодож байна уу? Сүртэй сүртэй, иймэрхүү ажилд би ерөөсөө оролцдоггүй юм. Яахав хаа нэгтээ мөнгө төгрөгийг нь бол очиж тушаадаг л даа.
За хүүхэд л эрүүл саруул байгаасай, бусдаар ч тэгээд болох биз ээ?
Түр баяртай. Бүгдэд нь хайр, амжилт хүсье.
2023年3月7日火曜日
Үлгэр дуустал хайрлана
За ойрд юм л бол ном барьж авч байна. Юун төлөө баахан ном худалдаж аваад, хүмүүст төвөг удаж нааш нь зөөлөө дөө. Гэснээс дахин баахан ном ирнэ. Наашаа ирэх хүмүүсийн тухай сураг сонсвол шууд л хэн хэнтэй найз байна гэж нүүрномноос хайж байгаад л дундын найзуудаасаа гуйдаг болсон. Хо хо.
"Сэргэлээн хүүхээн шүү". Яг энэ мөрийг та нар кинонд гардаг хэсгээр нь уянгалуулж хэлээрэй. Хэ хэ.
Хэтэрхий сэргэлэнтээд байгаад уучлаарай, мөн маш их баярлалаа. Буянаа нэм.
Энэ "Үлгэр дуустал хайрлана" номыг Монгол дахь дүүдээ эрхлээд нэг номны оронд бэлгэнд авсан. Х.Болор-Эрдэнэ зохиолчийн хэд хэдэн номыг уншсан. Бүгд тун догь. Блог нь ч амттай байсан. Бич гэж хэлмээр л байдаг.
Сентиметаль зохиол гэсэн. Би энэ гадаад үгийг мэддэггүй ээ. Толь бичгээс харж мэдэж авлаа.Эхэндээ гайхаад, яагаад тэгж аашлаад байгааг нь мэдэхгүй. Тэгсэн нэг япон хүүхэн сэтгэл санааны, сэтгэцийн өвчин байх гэж хэлэхээр нь нээрээ юу билээ? гэж бодон тийм өвчны талаар уншсан.
Тоохгүй орхигдуулбал маш их хор хөнөөлтэй, уг хүндээ ч, эргэн тойрныхондоо ч...
Үлгэр, Тусгал, Хүрмэн, Гэхдээ, Инээмсэглэл, Чагт, Хавар, Зун, ээж эмээ, охин, аав, хойт аав, хамаатан, шөнө дөлөөр хээр гадаа оролддог хамаатны ах, морины хүүхдүүд, үсчний газрын солонгос эзэн, аарц...
Үнэхээр аймшигтай дүр зураг, уншиж байх явцад нэг тийм айдастай, түгшүүртэй байсан. Яах бол? Зэвүүн юм бэ? гэж бодон бодон уншина. Хамгийн гол нь бодит амьдралаас сэдэвлэсэн гэхээр бас л аюумшигтай нийгэмд амьдраад байна аа бид...
Мөн багадаа авсан тэр сэтгэлийн айдас, эмгэг нь үүрд ямар нэгэн байдлаар бидэнд нөлөөлөөд, дагаад байдаг гэж бодохоос надад ч бас тийм нэг айдас, хүйдэс, мэдрэмж байдаг л байх...
Эмчлүүлмээр санагдав...
Гол баатар Үлгэр бүсгүй сэтгэлд нь бах бөх шингэчихсэн тэр нэгэн айдаснаасаа салах гэж эмчид хандан, мартахыг хүссэн, мартагдсан дурсамжуудаараа аялан, жаахан бяцхан охиноос уучлал эрэн буй тухай гарна.
Алсдаа бүх зүйл сайхан болж, ээж, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай бүсгүй болно. Гялалзана.
Энэ л их сайхан байлаа.
Маш их таалагдсан мөртөө бичлээ. Бусдад өгч болно гэхдээ өөртөө үлдээ гэдгийг нэлээд олон жилийн өмнө мэдэрч, амсаж билээ. Юутай үнэн үг вэ гэж бодон шар өнгөөр тодруулаад, цаас наасан. Эндээ ч бас бичлээ.
"Бусдад өг. Гэхдээ өөртөө ч бас үлдээ. Бусдыг сонс. Гэхдээ өөрөө ч бас ярь. Бусдыг хайрла. Гэхдээ өөрийгөө бүү дэвсэл".
Амтархан, салалгүй, цаашид яах бол гэж бодон бодон хоёрхон хоногт уншсан зохиол байлаа. Ер нь зохиолчийн зохиолууд тийм, төгсгөлийг нь хурдхан шиг мэдмээр санагдаад, асар богино хугацаанд уншдаг, хэзээ ч уйдаадаггүй.
Бодит амьдралаас сэдэвлэсэн болохоор би ч бас үсчин Үлгэрт толгойгоо угаалгаж үзмээр санагдав. Тэр бүр үсчин ороод байдаггүй тул үсчинд толгойгоо угаалгаж буйгаар өөрийгөө төсөөлөн төсөөлөн уншив.
Мөн зохиолчийн хань ижил Б.Эрдэнэсолонгынх нь бичсэн шүлэг таалагдсан. Нэг тийм даруухан хэрнээ час хийсэн шүлэг бичээд байдаг тийм ээ?
Хойшид ч Х.Болор-Эрдэнэ зохиолчийн шинэ зохиолыг гарсан даруйд нь ямар зохиол болсон бол гэж эргэлзэж тээнэглэзэлгүй захиалж унших болно.
Түр баяртай, бүгдэд нь амжилт болон хайрыг хүсье.
2023年3月5日日曜日
Хайтани Кэнжиро 2
Хүүхдийн зохиолч Хайтани Кэнжирогийн номнуудаас зээлж уншиж байгаа хажуугаар нь. Хүүхэд багачуудад зориулсан тул нэг их цаг авахгүй. Үг хэллэг, ханз, агуулга нь ойлгомжтой.
Гэхдээ ярианы хэллэгээх бичигдсэн байсан энэ хоёр ном. Чангаар уншихад жаахан хэцүү байсан шүү. Хи хи.
Японоор уншиж сурмаар байгаа хүмүүст зөвлөхөд агуулга нь хүнд, үг хэллэг нь хэцүү, ханз ихтэй номноос илүүтэйгээр хүүхдэд зориулсан номноос эхлээрэй гэж зөвлөдөг.
Яараад, шууд л хүнд ном барьж авбал шантрах нь ч хурдан шүү гэдэг.
Би чинь сонгодог ном зохиолоос нь уншихаасаа илүү зулзагууддаа зурагт ном, үлгэр голцуу уншиж өгдөг байлаа шүү дээ. Сүүлийн үед л өөртөө зориулж зээлж нэг, худалдаж авч нэг ном уншдаг боллоо шүү дээ.
Цэцэрлэгийн хүүхдүүийн ангидаа гаргадаг ааш авир, үйлдэл, хоорондын яриаг бичсэн байсан. Хөөрхөөн, бага зулзага нүдэнд харагдаад л байсан. Мань хүн бас нэг иймэрхүү "пээдийдэг" байх даа гэж бодохоор өөрийн эрхгүй инээмсэглэл тодорно. Хи хи.
Ямартай ч бага зулзага өөрөө хоолоо халбагадаж идэх нь ховор гэх шиг болсон. Тавагтайгаа хараад л суугаад байдаг, сүүлдээ багш нь халбагадаж өгөхөөр идчихдэг гэсэн.
Яалтай?
Чихиро багш нь залуухан хөөрхөн багш. Чихиро багшийгаа ирээгүй өдөр цаанаа л нэг гомдолтой "Чихиро багш өнөөдөр ирээгүй, амарсан" гэж хэлдэг.
Тэгсэн энэ номд нэг хөөрхөн хүү багштайгаа хуримлана гээд, ирээгүй хэдэн өдөр нь хуримынхаа аялалд явчихсан гээд уурлаад, хардаад байвал яах уу? Ха ха.
Тэгсэн ханиад тусаад билүү дээ, өвдөөд амарсан байдаг. Уужраад байгаа юм биш үү? Жаал хөвүүн. Хи хи.
Дунд зулзага ангийнхаа нэг эрэгтэй багшид хайртай байж билээ. Бараг бүх охид сайн байсан байх шүү. Ха ха. Шилжээд явчихсан. Хаа нэгтээ дэлгүүрт таарахаар ичээд байдаг одоо. Ккк.
Тэгсэн хөвгүүд чинь хөөрхөн эмэгтэй багшийгаа бас амар байлгадаггүй бололтой дог шүү. Нэг их удахгүй л найз охинтой болчихсон явах байх даа гэж. Тэр үед ээж хүүгээ харамлаад бөөн юм болох байх даа...
За нэг иймэрхүү нэг номыг ч зүгээр уншчихгүй, элдэв юм хамж шимж боддог болж дээ. Ай хорвоо...
Бага ангийн 1, 2, 3, 4, 5 дугаар ангийнханд зориулж бичсэн номыг нь бас зээлж уншина даа. Торолгүй уншчихаар өөртөө итгэх итгэл ч төрнө. Ха ха.За түр баяртай. Бүгдэд нь хайр болон амжилтыг хамтад нь хүсье.







