2020年9月30日水曜日

Хаан цадиг төгсгөл

Олон таван үггүйгээр шууд үргэлжлэлээ бичнэ ээ.

Ар өвөр Монголчуудыг нэгтгэж болохгүй. Хоёр Монголыг нийлүүлбэл хорвоог эргүүлж мэднэ.

Сээзгий: Шээзгий гэдэг үгтэй утга ижил. Шээзгий нь Хулс, бургас зэргээр үдэж хийдэг, аргал түүдэг жижигхэн араг.

Долгомцог: Уг үг олдоогүй. Долгонцог гэдэг үгтэй ижил байх гэж бодсон. Зусар бялдууч гэдэг утгатай.

Суверенитет:  Аливаа улсын засгийн газар гадны улс орон, хүчнээс хараат бусаар дотооддоо засаглах бүрэн эрхийг хэлдэг, хууль зүйн ойлголт юм. Энэ нь өнөөгийн бүрэн эрхт улсуудын хоорондын харилцааны тулгуур болдог Вестфалийн гэрээний үндсэн зарчим, олон улсын харилцааны чухал ухагдахуун гэж байна.

Сайн танилаа хоёр баярлуулаад гурав дахь дээр нь сал. Нанхиадыг мэргэн үг.

Мэлэгнүүр: Хайгаад олоогүй.

Хармаг: 2 утгатай. Эхний утгаараа хармаг жимс гэж орсон байсан. Утга нь хотиртон овгийн төрөл, сондуул гэдэг сөөг ургамлын үр, мойл мэт хэлбэртэй, хүн иддэг, нэгэн зүйл жимс ургах бут гэнэ.

Бан: 2 утгатаЙ. Аль аль тохирохгүй тэм санагдаад, гэхдээ хоёр дахь утга нь арай дөхөх юм болов уу? Банз, хавтгай зүйл гэсэн утгатай. Номонд бан сүх гэж гарсан. Нийлүүлээд хавтгай сүх? Хэ хэ. Мэдэхгүй юм даа.

Хусрах: 2 утгатай. Эхний утгаараа орсон. Эм мал сувайрч өнгөрсөн жилийнхээ төлийг хөхүүлэн саалгах гэж. Гэхдээ үүнийг хүнд хэрэглэсэн. Бодвол зүйрлэж хэлсэн бие. Гусран гэж үг бас гарсан. Олдоогүй. Хусран гэж бичих гээд андуурсан байх гэж таасан. 

Хөвхөртөн: Яг энэ үг олдоогүй. Хамт хэрэглэгдэж буй үгнээс нь харахад хөвхрөм буюу дотор талаасаа муудаж эхлэх гэдэг утгаар орсон болов уу? гэж. Номонд хөвхөртөн өгөрших гэж гарсан. 

Гүнрэг: Сэтгэлийг ариусган зовлонгоос ангижруулахыг ерөөн унших бурхны ном.

Журган: Журмаар засах зургаан яам, улсын гадаад харилцааг эрхлэх газар, ордон. Номонд Манжийн журганы газар гэж гарсан. Яг энэ манжийн дарангуйллын эсрэг тэмцэж ирсэн баатруудын тухай уншиж байхдаа цаанаа  л нэг огшоод, бачуураад байсан шүү. Нас ахина аа гэж... 

Ноён хүний бодох их, ярих бага байх ёстой. 

Банжих: 2 утгатай. Өмнөх аль нэг бичлэгт эхний утгаараа осрон бол энэ удаад 2 дахь утгаараа оржээ. Тохуурхах, андуурах, тооцох, хожих. 

Улдах: 2 утгатай. Эхний малын туурай, таваг элэгдэж гишгэхдээ эмзэглэглэдэг болох гэсэн утгаараа оржээ. 

Агаруу: Том модон хувин, хавчиг. 

Цагцаахай: Чогчиго шувууны өөр нэр. Номонд бүргэдийн цагцаахай гэж гарсан. Тэгэхээр монгол хэлний их тайлбар толь дээрх цагцхайт бүргэд гээч нь юм болов уу?  Цагцхайт бүргэд- өнгө хүрэн буурал, далавч нь урт бөгөөд өргөн, сүүл нь богино, хөшрөхөөрөө сүүл нь цагаан болдог, усны орчим амьдрах тул ихэнхдээ загас идэж амьдардаг нэгэн зүйл бүргэд гэнэ ээ.

Говилтох: Говил үүсэх. Говил нь хотгор гэсэн утгатай. 

Гахгуулах: Олдоогүй. Номонд гахгуулаад бодох гэж гарсан. Нэг бол гаргуулаад гэж бичих гээд алдсан юм болов уу?

Архи толгойд гарвал ам хөлд унадаг.

Гул барих: Бусдаар бамбай хийж хүслээ биелүүлэх.

Хулуулан авчрах: Олдоогүй. Хулгайлан авчрах гэж таасан.

Овоо хэдэн цуврал боллоо шүү тийм ээ? Би тэгэхээр их цөөхөн үгийн тоонд л эргэлддэг байх нь. Үгсийн сан минь тодорхий хэмжээгээр арвижлаа, цаашид үе үе сөхөж, хэрэглэхийг хичээнэ ээ.

За санаандгүй байж байгаад сайхан ном уншлаа. Мөлжүүр сайтай ном байлаа. Үнэтэй цайтай номоо зээлж уншуулсан Г санд талархлаа.

Одоо япон ном эхлүүлнэ. Дээхэн худалдаж авсан. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2020年9月29日火曜日

Өө л дөө

Сүүлийн хэдэн сар энд олны танил хүмүүс амиа хорлох нь нэмэгдээд байна аа. 

Түүний дотор миний дуртай гурван ч жүжигчин байлаа. Нэг эрэгтэй нь 30 настайдаа, нэг эмэгтэй нь 36, нөгөөх нь 40 настайдаа хорвоог өөрийн хүслээр орхичих юм. 

Болдог бол амиа хорлохоос нь өмнө гүйж очоод, зарим нэг хүмүүс цаана чинь ганц өдөр ч болов амьд явах гээд тэмцэж байхад, та нарын байж байгаа царайг ээ гээд тас хийтэл нэг сайн алгадаад өгмөөр...

Гаднаас нь харахад сайхан залуу, сайхан хүүхнүүд. Дотроо их л хэцүү байдаг бололтой. Дэргэд нь байгаагүй болохоор хэлж мэдэгхгүй юм даа.

Их гоё залуу, сайхан хүүхнүүд, би тоглосон кинонд нь дуртай, ганц нэг киног нь нөхөж үзнэ ээ. Өмнөөс нь харамсаад байх юм. Нэг нь бүр 9 сартай жаахан үрээ орхиод явчих юм. Яасан юм бол доо?...

Япон улс ч тэгээд амиа хорлолтын тоогоороо дэлхийд тэргүүлэгчдийн нэг ч юм байгаа юм. Ер нь жаахан стресс ихтэй нийгэм санагддаг. Хөндлөнгөөс харахад бүх зүйл нь бэлэн, өндөр хөгжилтэй, цэвэр цэмцгэр сайхан орон.

Яг нийгэмд нь ороод ажиллахаар асар дарамттай санагддаг. Ямар сайндаа нэг хүн соёлтой шоронд л байх шив дээ гэж байхав. 

Хүмүүсийн харах өнцөг өөр өөр юм даа л гэж бодож байсан. Мэдээж анх ирэхэд бүх зүйл нь болохгүй, ийм учраас, тийм учраас гээд их тайлбар тавьдаг байсан урдаас. Дасаад ирэхээр тогтолцооны хувьд барьцтай зүйл ихтэй санагддаг.

Эсрэгээрээ манай монголд олон зүйл болж бүтэхгүй байгаа хэрнээ иргэд маань асар жаргалтай улс байдаг тийм ээ. Бухимдаад, ядраад ирэхээрээ уул ус руугаа явихдаг нь аврал болдог тийм ээ.

Эндхийн бас нэг философи нь бусдад төвөг удахгүй гэдэг ухамсар. Тэр ухамсар нь дийлээд л амиа хорлочихдог байх. Сэтгэл санааны хувьд хат муутай гэж хэлэх ч хүн гарах байх. 

Их л олон хүчин зүйлс байх шиг байна өө. Бага, дунд, ахлах сургуулийн сурагчид ч бас амиа хорлоно. Зуны амралт дуусаад намар хичээл эхлэх үед тэр чигтээ сургуульдаа явалгүй завсардах нь их байдаг гэсэн. 

Өөрөө ээж болоод, дээрээс нь цаг үеийн хувьд эдээр дутаагүй ч, сэтгэл санааны ямар нэгэн саад бэрхшээл, дарамт ихтэй үе, нийгэмд амьдарч байгаа болохоор үе үе бас их санаа зовно оо. 

Иймэрхүү мэдээ гарах тоолонд аль болох зулзагуудаа сонсдог ээж байх, хүчилдэггүй ээж байхыг эрмэлзэх юм шүү гэж бодно. Санаа байвч сачий нь хүрэхгүй нэг л мэдэхэд үглээд явах үе ч бий бий.

Хэцүү санагдсан үедээ ээждээ уйлаад ч болтугай хэлж байгаарай, уурлаад ч болтугай хэлж байгаарай, ээж нь сонсоно шүү, бас хэсэг тухайн хэцүү санагдсан зүйлээ хаяад, өөр зүйл оролдоорой гэж хэлдэг. 

Хойшид хүмүүс амиа хорлох нь багасаасай гэж л хүсэх байна дөө. 

Бүгдэд нь амжилт хүсье.

2020年9月28日月曜日

Хаан цадиг үргэлжлэл

Урт настай удаан жаргалтай номоо уншаад л явна. Барин тавин уншиж буй тул удаад байна. Уучлаарай. Сонирхолтой байна. Сонин содон хүмүүсийн тухай мэдэж авч байна. Нэрд гараагүй ч, олноо танигдаж амжаагүй ч олон сайхан эх оронч хүмүүс үеийн үед оршсоор иржээ. 

Манжийн дарангуйллын үед эх оронч сайн эрчүүдийг минь ар гэр үр хүүхэдтэй нь алж талж сөнөөж байсан нь үнэн зэвүү хүргэчих юм. Тэр 81 зоосоор тамлаж алах ч маш харгис хэрцгий байгаа биз?

Тэгээд саяхан нүүрномоос олж уншсан нэг үгийг оруулчих уу? Санаж байх үүднээс.

Ю.Цэдэнбал даргын 1959 онд Мао Зе Дунтай уулзахдаа хэлсэн нэг мундаг үг байдаг.
Монголын төрийн тэргүүнийг Хятадын удирдагч үнэлэхэд хүргэсэн юм.
Мао дарга хэлэхдээ: Танайх манай улсад дарлагдаж явсан. Бид та нарт өртэй улс гэхэд
Цэдэнбал гуай: Үгүй дээ нөхөр Мао, бид адилхан Манжид дарлуулж явсан.
Манайх түшмэг, танайх боол улс байсан.
Харин Монголчууд Хятадыг олон зуун жил дарласан.
Манайх танайх хоёр бие биендээ ямар ч өргүй гэж хэлсэн байдаг. Агуу удирдагч гэж ийм л байдаг ажээ.

Үүнийг гэхдээ хичээнгүй сайд Цэрэндорж анх хэлсэн юм шиг байна. Энэ номын "Улаан тэргэл сар" туужид гарсан.  Гурван улсын гэрээний үеэр хэлсэн.

Оршил урт болчихлоо. Сонь содон үгийн төгсгөл шүү.

Жаргалтай газар хүн эс тогтох, жавартай газар мал эс тогтох.

Балан: Үрэлгэн, хайш яаш. Хайхрамжгүй. 

Цулан: Өнцөг булан. Дээрх балан гэдэг үгтэй хамтад нь хэрэглэсэн байна лээ. Сархадыг балан цулангаар түгээх гэж. Сархадыг хайр гамгүй ийш тийш нь түгээх гэсэн утга бүхий шиг.

Хяхуугаа авах: Урдны бичлэгт байсан хяхуурхах гэдэг үгний нэр үг нь байх. Өс хонзон гэсэн утгатай байх.

Тарамдах: Тархах, ховордох, олон зүйл давхцаж хүч хүрэлцэхгүй байх.

Баргисан: Баргих гэдэг үг олдсон. Гэхдээ номонд арай өөр утгаар л орсон шиг санагдаад. Цас баргисан сэтгэл гэж гарсан.

Эд хураасан хүн хураасныхаа хэрээр зовдог.

Судаг: Чийглэг хөрс бүхий нарийн зурвас газар.

Хэжих: Уулын хэжүү, хэжирмэг газраар явах. 

Ёнцгор: Олдоогүй. Ёнцгор оцгор хадан цохио гэж гарсан.

Заншлаач: Заншлагч. Заншлагч гэдэг нь 1. Юмыг сонирхож, сурвалжлан явагч. 2. Тагнуул, нууцаар мэдээлэгч гэсэн. Номонд 2 дахь утгаараа орсон.

Хуйриан: Олдоогүй. Номд "Хуйриан эмх замбараагүй болох" гэж гарсан. Хуаран юм болов уу? гэж таасан. 

Мугуйд: Ёс дүрэм мэддэггүй, юмны учир начрыг ухан ойлгодоггүй, өөрийнхөөрөө зүтгэх гөжүүд зан.

Халиршгүй: Олдоогүй. Халирах гэдэг үгнээс гаралтай гэж утгаар нь хөөж таасан. Номд "...халиршгүй гарамгай баатар" гэж гарсан. Халирах гэдэг нь 1. Сүр хүч, хал бэрхшээлээс мятрах, зүрхшээх гэсэн утга бүхий үг бөлгөө. 

Хүүгэх: Хүйгэх гэдэг үгтэй адил. Хүйгэх гэдэг нь 1. Салхи жавар жижиг нүх, завсраар шуугин үлээх гэсэн утгатай.

Нургих: Хэд хэдэн утгатай. Номонд болохоор элс зэргийн жигд төөнөн гулсан нурах гэдэг утгаараа "бор шороо нургих" гэж гарсан.

Исэр: Олбог тавьж суух жижиг тавцан, хэвтэх ор, ширээ. Мөн түшлэггүй мухар сандал.

Гүйх нохойнд гүйхгүй нохой саад.

Хурмастын бүргэд хулгана жоомд бариулахыг харлаа. Худалдаачин хүн ийм үхлийг мөнгөөрөө авч дийлэхгүй. Энэ алдартай мөртийг Орлой мэргэн Цагааныг Бээжинд очиж 81 зоосоор төөнүүлэн тамлуулж алуулахыг харсан халх цустай нэгэн шүлэгч тэрлэсэн гэдэг.  

Ямпай: 1. Муу юмсыг үргээн зайлуулахаар сүмийн өмнө босгосон гурван хавтастай хаалга. Өөр бас нэг утга байсан. Өөрсдөө тольдож мэдээрэй.

Лүглийх: Лүглэгэр болох, сүр бараатай овойж харагдах.

Занги: Таван утгатай. Энд хоёр дахь утгаараа орсон. Мэдээ, чимээ сураг: сураг занги. Мэдээ занги гэвэл шинэ сураг чимээ. Бусдыг нь өөрсдөө олж уншаарай.

Урт бичлэг болохоос нь өмнө зогсоолоо. Хэхэ. Унших явцдаа бичиж тэмдэглээд байгаа тул ингэж хэсэгчилж оруулж буй болно. Мөн тэмдэглэж авсан цаас минь хөглөрөөд, хэн нэгэн урж тасдчих гээд байгаа тул яаран яаран бичдэг шүү. 

Бүгдэд нь амжилт хүсье өө...

2020年9月27日日曜日

Хаан цадиг үргэлжлэл

За номоо уншаад л явна. Сонь содон үгээ ч түүж бичээд л. Үргэлжлэлийг нь оруулав.

Балам: Хайгаад олоогүй. Гэхдээ номын утгаас харахад лам гэсэн утгатай шиг бололтой.

Бойдаа: Хуучирсан үг. Гэрийн дарга, хуучны засаг ноёдын ордны аж ахуйн хэргийг эрхлэх даамал.

Согдос: Хайгаад олоогүй. Номон дээр "цочих мэт согдосхийх" гэж гарсан.

Саруусгах: Яг энэ үгийг хайгаад олоогүй. Харин оюуныг саруусгах бясалгал энэ тэр гэж гарч ирсэн. Номонд болохоор "хойт мөрийг ариусгах" гэж гарсан.

Чагатан: Хайгаад олоогүй. "тэнгэрийин чагатан" гэж гарсан.

Шахалзуур: Мөн л олдоогүй. "их тэмцлийн шахалзуур" гэж гарсан.

Төрд элч ширүүн, төмөрт хуурай ширүүн, төхөмд зараа ширүүн.

Зандан унаа бөгсөнд муу, зальхай хятад үйлст муу.

Дорго гэдэг амьтан хүний бөгс ухахдаа сурмаг, доншуур хэмээх наймаа хүний юм салгахдаа чадмаг. 

Лаврин: Хуучирсан үг. Хутагт хувилгаад, лам нарын суух орон сууц, байшин. Сэрүүн лаврин гэхээр лам нарын зусах байр. Энэ үгтэй гэхдээ хэд хэд таарч байсан юм байна.

Эфү: Хуучирсан үг. Манжийн хааны хүргэн, тавнан. Зөндөө л монгол эрчүүд эфү болж байсан юм билээ.

Шагшаабад: Гаж буруу үйлсийг цээрлэж, сэтгэлээ барих санаа, сахил, энэлгийг сайтар арилгах, хамаг өвчнийг амарлиулах, хүмүүний насыг цаглашгүй болгох, ямагт бусдын тусад орох тэргүүтнийг сахих сахилга гэсэн утгатай гэнэ.

"Өнө мөнхийн газар нутгаа үхээд өгөх махан бодиор солихгүй" . Яа энэ бол Галдан Бошгот хүү Сэвдэнбалжирыг нь Манжийхан барьцаанд авчихаад сүрдүүлэхэд хэлсэн үг. Асар их үнээр олдсон эх орон мину зэ...

Боддоо. Жаахан хүүг чинь барьцаанд авчихаад, тэр сумаа, тэр уул шороогоо өг гэж сүрдүүлнэ гээд. Түй түй түй.

Жанч халах: Лам нарын нас барахыг цээрлэн хэлэх үг, өөд болох, бурхан болох гэсэн утгатай. Жанч гэж хэд хэдэн утга бүхий үг билээ. Сонирхвол өөрсдөө тольдоорой.

Салмарах: Сэмэрч урагдах, ноорох, навтрах?

Чилүүр: Ахмад настан болон хүндэтгэвэл зохих хүний бие өвдөх, сэтгэл санаа зовох. Чилэх гэдэг үйл үг байдаг даа. Утга ижил.

Хүний сэтгэлийг нь эзэмдэн чадваас бие нь хаа одох. Чингис хааны сургааль.

Өр: 4 утгатай. Номонд 3 дахь утгын хоёр дахь хэлбэр юмны төв, гол хэсэг гэдэг утгаараа орсон байв. Замбуутивийн өрөн дэх гэж гарсан. 

Үүтгэх: Үүсгэх, бий болгох. 

Дагсалцаан: Яг энэ үг олодоогүй ч үйл үг нь байсан. Дагсалцах. Хучирсан үг бөгөөд ном хаялцах, харилцан ном хэлэлцэх гэсэн утгатай. Номонд дагсалцаан явуулах гэж гарсан.

Хяхуурхах: Яг энэ үг олдоогүй ч хяхах гэдэг үгтэй утга ижил гэж таалаа. Утга нь хүнд өс атгаг санаж ямагт хавчин боох, хясах, дарамтлах. Номонд ...Мин улс хяхуурхаж 8 жилийн дараа цагаан бичин жил 2 түмэн гавшгай цэргээр дайрч... гэж гарсан. 

Балчиг: Байнгын шавар, шавхай бүхий усархаг намагтай газар. Номонд цусан балчиг гэж гарсан. Дайны дараах байдлыг дүрсэлж буй нь тэр. Ямар их хүний амь нас, цусаар олдсон эх орон, тусгаар тогтнол вэ гэж бодно, өөрийн эрхгүй. 

Хичир: 2 утгатай. Аль аль нь номонд бичсэн утгатай дүйхгүй юм шиг санагдаад. Сайн хэлж мэдэхгүй байна өө. "2 хичрийн цэргийг дарахаар..." гэж гарсан юм. 

Тэлчилж үхсэнээс тээглэж үхсэн нь дээр.

Цариухан: Яг энэ үг олдоогүй. Цариун гэж байна. Сэргэг хурц гэдэг утгаараа орсон юм болов уу? Цариухан дуу гэж гарсан.

Тун удахгүй дуусах гээд л дуншиж буй. Бүгдэд нь барьж авсан номоо үтэр түргэн уншиж дуусгахын ерөөл талбия аа.

2020年9月26日土曜日

Амралтаараа 4

 Блогтоо зориулж дарсан ганц нэг зургаа оруулна аа. СБА шүү.

Урдны бичлэгт учиргүй пүүзээ тайлаад л хөл нүцгэн алхахдаа дарсан зураг. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан гэдэгт тохирсон зураг байгаа биз? Гэснээс эвхдэг гэр олж ирнэ гэж мөрөөдөж байгаа. Гэрийнхээ гадаа хааяа майхны оронд барьж зулзагуудаа зугаацуулах санаатай. 

Нэг монгол харихаараа судална даа. Үнэ ханш, авч ирэхэд зөвшөөрлийн бичиг цаас энэ тэр хэрэг болдог эсэх гээд. Мэддэг хүн байвал хэлж өгөөрэй...

Хөрш эмээгийн минь ээлжит амттан. Дотроо ногоон усан үзэмтэй гэсэн. Өдийд усан үзэм боловсроод, салахын аргагүй амттай болно оо. Ам бүлийн гишүүдийн тоогоор бариад ирдэг, хөөрхөн гэж.

Аав нь хөдөө явчихсан, ээж нь үүний иддэггүй тул охид л их амтархан идлээ. Нэмж бариад. Бага зулзагатаа өгч эхлээгүй. Иймэрхүү нялцгай амттан шүдэнд наалддаг тул одоохондоо өгөхгүй. 

Энэ миний ууж байгаа ундаа. Аминдаа кальцаа нөхөх санаатай. Хааяа охиддоо бас илүүчилнэ ээ. Түүнээс ихэвчлэн ажил дээрээ байхдаа уучихдаг. Байнга бас чадахгүй ээ. Хааяа тасалдуулна. 

Тэр үедээ таргаа л ахиухан балгачихдаг гэж байгаа. Хэ хэ. 

Энэ эндхийн Якулт гэдэг компанийн бүтээгдэхүүн. Якулт нь эрүүл сүүн ундаа гэдгээрээ алдартай. Өтгөн хатах зэрэг хоол боловсруулах тогтолцоонд тулгамддаг асуудлуудаас урьдчилан сэргийлж, ашигтай бактерийг нэмэгдүүлсэнээр биеийн дархлааг дэмждэг гэж үздэг юм билээ. 

Жирэмсэн байхдаа өөр бүтээгдэхүүнээс нь авч уудаг байлаа. Одоо гэрийнхэндээ бас олон сая ашигтай бактертайгаас нь авч өгдөг. Өвөл ч дөхөж байна, томуу ханиад энэ тэрээс сэргийлж эхлэхгүй бол ч...

Өөр ч нам тайван дөө, сэрүү ороод сайхан байна тийм үү? Эсрэгээрээ оройд даараад байна. 

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2020年9月25日金曜日

Амралтаараа 3

 Үргэлжлэл шүү. Сонирхолгүй бол алгасаарай буюу СБА шүү.

За энэ хань ижлээ харьж ирэхэд нь жаахан базаж байгаад хамт хоёр зулзагаа аваад салхилж байгаа байдал. 

Угтаа сагсчин охиноо шийдэнд чөлөөтэй бөмбөг шидүүлэх зорилготой байлаа. Эрэгтэй хүн том болсон ч байлдаж тоглох гээд байдаг гэдэг шиг л манай хүн жаал бөмбөг шидэв. Ккк.

Бид хоёр илжигдээд, би хожсон шүү дээ. Ямарав? Мундаг байна уу? Хо хо.

Хоёр зулзагаа мартаад л илжигдсэн байдаг юм. Өнөө хоёр нь цаахан талд байдаг гурвалжин хөшөө?-нд очоод, гутлаа тайлж ирээд гулсаж тоглосон.

Сүүлд гэнэт ээж аав гэдгээ ухаарсан хоёр хүн, сагсчин зулзагаа дуудаж авчраад жаал бөмбөг шидүүлэв. Яг сагсны дугуйландаа болохоор элдэв дүрэм журам заагаад, хүүхдийг чөлөөтэй шидүүлдэггүй санагдаад.

Миний багад хүүхдүүд гоол оруулахаараа л сагсанд дурлаж ирдэг байсан шиг. Цаг өөрчлөгдөөд бүх зүйл л даган хувьсах бололтой юм. Гэхдээ энд бас их техниктэй заадаг юм билээ. 

Хэрэв би багадаа тэгж заалгаад, дугуйланд явсан бол өдийд тамирчин байх байлаа. Хэ хэ. Нэг хэсэг Жорданд дурлаж л явлаа шүү дээ.

Бага маань бас бөмбөг шиднэ гээд. Аав нь өргөж ирээд л тохуулаад байсан. Тэнд байсан хүүхдүүд алга ташиж энэ тэр. Хэ хэ. Гэснээс бага маань хөл бөмбөг гэж мэдэхгүй, өшиглөж мэдэхгүй байсан. Авч дамжуулах гээд л үзээд. 

Гаргалгаа нь хамтдаа хааяа хөл бөмбөг тоглож байх. Тэгэхгүй бол бөмбөг харахаараа л сагсных гэж андуурдаг болж байна. Ингээд харахаар, орчин бас маш том нөлөө үзүүлдэг байгаа биз?

Хүүе нэг том дэвшил нь энэ удаагийн амралтын тухай бичлэг нь идсэн бичлэг ховор уу? Уусан нэг л бичлэгтэй. Хэ хэ. 

За за маргааш үргэлжлэл байвал бичнэ ээ. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2020年9月24日木曜日

Амралтаараа 2

Зочдоо үдэж гаргаж өгчихөөд, орой нь 8 цагаас миний онлайн уулт эхлэв. Хань ижил хөдөө уул руу ганцаараа явсан. Ингэхдээ гэр гийгүүлэгчдээ 2 шил вино бэлдэж өгчихөөд явсан. Хэ хэ.

Энэ шүү. Хундагалаж амжаагүй байхдаа зураг дарж. Өдөр нь ахиухан хоол хийгээд, зочдоо дайлангаа өөрсдийнхөө бор ходоодыг баярлуулсан болохоор, орой нь хоол хийлтгүй. 

Байн байн цагаа хараад л, хальт ном шагайсан шиг суув. Том зулзага өрөөндөө хичээлээ хийгээстэй. Хаа очиж бага зулзага ээжтэйгээ бага зууралдав. Хөөрхөн. Гол нь дунд зулзага дүүгээ сайн харж өгсөн. 

Ингэхэд дунд зулзага минь маш сайн дүүгээ харна, гэрийн минь алтан найдвар. Том зулзага хичээл ихтэй, тэрэндээ болоод хааяа түр тар хийгээд л бид хоёр. Хань ижил алсаас жаахан ажаастай...

Боддог юм, том зулзага ч бас дүүгээ сайн харж өгдөг байсан даа гэж. Одоо хичээлдээ бэлдэг дээ, найз нөхөдтэйгөө орж гараг дээ, хааяа ч болов утсаа маажиг дээ, дуртай номоо уншиг дээ гэж. 

Тэртэй тэргүй ээж болоод завгүй л болох юм чинь...

За юу ярьж явлаа. Хадуурах нь. Энэ удаад арлын оронд ажиллаж амьдарч буй 4 бүсгүй уулзав. Тус бүрдээ өөрсдийн уух дуртай зүйлээ бэлдэж тавиад. 

Ангийнхаа охидоор бахархав. Баярласан, бахархсандаа болоод түлхүүхэн шиг уусан байдаг юм. Гэхдээ дээрийх шиг шартаагүй. Учир нь махтай шөлтэй хоол сайн идсэнд оршжээ гэж таагаад байгаа. Хи хи. 

Ангийхан мундаг, сайн сайхан явах гоё тийм ээ? Тэр манай анги шүү дээ, бид нэг анги шүү дээ гэж бусдад гайхуулах ч ээ дээ мөн бахархууштай зүйлийн нэг гэж мунхаг би боддог...

Дараагийн уулзалтыг ойрноос хийнэ. Ингэхдээ дэлхийн өнцөг буланд тархсан ангийнхнаа уруу татаж ууцгаана гэж тохиролцов. Хэ хэ.

Тун удахгүй биечлэн уулзацгаахын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ. 

Бүх уншигчдадаа амжилт хүсье...

2020年9月23日水曜日

Амралтаараа

4 хоног амарсан амралтаараа юу хийснээ тайлагнах уу? 

19-ний хагас сайн өдөр Осака хотоос танил эмээ өвөө хоёр ирээд. Нэг хөөрхөн нохойгоо дагуулаад. Жил гарангийн өмнөөс л танай нутгаар очно, уулзана шүү гэж байсан юм.

Дотроо жаахан айдастай ч ганц ирэх гэж байхад нь цааргалалтай биш гээд гэртээ хүлээж аваад, бууз, хуурамч банштай ногоотой шөлөөр дайллаа. 

Зулзагууд минь гэртээ жижигхэн хөөрхөн нохойтой нь тоглоод, зугаатай байсан. Бага зулзага дандаа л холоос нохой зааж, хардаг болохоор их ойрхноос хараад, бас жаахан айдастай л байх шиг байсан. Хэ хэ.

Манайд хонолгүй, нэлээд зайтай газар нохойтойгоо хоноглож болдог буудалд буудаллахаар явсан. Тэрнээс наана нь бид бас гарч, олон жилийн өмнө монгол явж байсан байгууллагаар орсон. 

Учир нь тэр байгууллагынхан, хүүхдийн төлөөх газар бөгөөд, морь унахаар монгол явж байсан. Тэгэхэд нь танил эмээ өвөө хоёр маань цугтаамонгол явж хань ижилтэй минь танилцсан байдаг юм. 

70 гарчихсан гэхэд хөнгөн шингэн. Өвгөн нь одоо ч морио унадаг. Эмгэн нь зодог тайлсан. Гэхдээ бас зүгээр суухгүй, оёдлын дамжаанд? сууж, оёж сурсан. Бага зулзага, дунд зулзага 2т минь хөөрхөн зүйл хийж өгч явуулж байсан. 

Энэ удаад бас хөөрхөн даашинз өмсжээ, өөрөө урласан гэнэ. Сүрхийг нь гайхаж суулаа.

За энэ морин тойруулга? ажиллуулдаг газрын давжаа морь. Хэд хэдэн том морь бий л дээ. Хүүхдүүд шаваад зураг даруулаагүй. Дараа авахаараа орууламз...

Багыгаа жаахан томрохоор нь ойр ойрхон дагуулж ирэх санаатай яриад л байгаа. Цаг зав амжих нь уу? Монгол хүн байна даа, морь малтай ойр өсөг гэж бодоод...

За тэгээд хагас сайныхаа орой онлайн тулгалт хийсэн. Тэр тухайгаа дараагийн бичлэгт...

Бүгдэд нь амжилт шүү.

2020年9月22日火曜日

Шагайхан минь дээ

Буянтай шагайнууддаа баярлалаа. 

Яасан гэсэн? Би энэ жил нэлээд хэдэн бага сургууль явж эх орноо танилцуулах хичээлтэй. Миний улаан ногоон фен сургууль ч байна. Тэр нь жил бүр намайгаа урьж залдаг.

Хэдэн жилийн өмнө очиж байсан сургууль ч байна. Анх удаагаа очх гэж буй сургууль ч байна. 

Энэ жилийн онцлог нь муухай вирустай холбоотойгоор шагайгаа тоглуулж чадахгүй юм байна гээд оронд өөр зүйл судлаад байсан юм. 

Тэгсэн цаад сургуулиуд нь зүгээр шүү дээ, тоглосоныхоо дараа гараа л сайн угаахад болно. Мөн шагайгаа ариутгаад арчихад болно.

Гэж эсрэгээрээ хүсэлт тавиад байгаа гэнэ. Би ч дотроо баярлаастай. Шагайндаа талархаастай. Хүний газар жаахан годгор охин? ирэхээс минь эхлээд хамтдаа яваа багадаа тоглож өссөн шагайнууд минь.

Та нартаа хайртай шүү. 300-гаад шагай бий. Гэртээ тавьчихсан, үе үе дунд зулзагатайгаа няслаж байгаа. Бага нь одоохондоо няслаж мэдэхгүй, зүгээр л барьж үздэг. Том нь завгүй. 

Уг нь би шагай тоглож болохгүй бол зурагт ном монгол хэлээр уншиж өгч болох юм гэж бодож байсан. Учир нь монгол хэл гэж нэг ийм хэл байдаг гэж сонсгох, мэдүүлэх. 

Монгол бичгээр уран бичлэг хийлгэх. Учир нь энд 4 дүгээр ангиасаа эхлэн уран бичлэг орж эхэлдэг юм. Богинохон цагт бийр цаасаа бэлдээд, сонин энэ тэр дэвсээд бичих гэхээр цаг их орно, энэ удаадаа амжихгүй байх гэсэн санал ирээд байгаа. 

Бас эдний цагаан толгойг крилл үсгээр галиглаж бичээд, сурагчид өөрийн нэрийг бичих. Латин ч юм шиг хэрнээ өөр тул сурагчид нэлээд хөглөх байх. Сонирхолтой болов уу гэж бодсон. Анхны ородлого учир амжилттай болох эсэхийг мэдэхгүй л байна. 

Гэснээс энэ нэрийг нь крилл үсгэр бичүүлэхийг шагайны оронд гэж бодсон чинь ихэнх сургууль хоёуланг нь хийлгэмээр байна гэж авсан гэсэн. Ажлаа нэмчихсэн. Амждаг байгаа даа цагтаа...

Хуруудахыг заана гэсэн чинь бага ангийн хүүхдүүд хуруугаа гаргаж чадахгүй, дээрээс нь тайлбарлаж ойлгуулахад цаг зарна гэсэн тул больсон. Хэ хэ.

Хэрэв зээ та нарт өөр санаа оноо байвал хэлээрэй. Баярлалаа. 

Бүгдэд нь амжилт хүсье.

2020年9月21日月曜日

Хаан цадиг үргэлжлэл

Дан ганц үг биш хэллэг, хэлц үг бичиж тэмдэглэж авчээ. Түүнийгээ үгтэйгээ хамтатгаад орууллаа шүү.

Сул үг салхинаас хурдан.

Эр цэрэг журамтай бол Эзэнт төр бөх.

Тос дотроосоо өтнө гэгчээр дайсан маний дотор байж.

Эвийг эвдвэл эцгийн нэрийг гутаана.

Орог шунхан үүрээр. За энэ орог гэдэг үгийг Бэзгийн Явуухулан гуайн "Би хаана төрөө вэ" шүлэгний ...Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд... гэж ирээд л уншиж, цээжилж байлаа. Яг таг утгыг нь мэддэггүй явж. Сая албаар хайж үзлээ. 

Галт ус хүний муухайг уудлана. Муухайгаа уудлуулсан хүн мунхгийг үйлдэнэ. Хар ус балгасан хүн хамаг мууг үйлдэнэ. Хамаг мухайг үйлдсэн хүн ханилах нөхөргүй болно. Чингис хаан дүү Бэлгүтэйгээ зэмлэсэн үг. Ахдаа үнэнч, хүндэлдэг болохоороо энэ зэмлэлийг нь чандлан сахина.

Согос: Нэгэн төрлийн загас. Сугас. Сугас гэдэг нь бас нэгэн төрлийн загас гэж байна. 

Зүлд: 3 утгатай. Туужид бөөр зүлд, алаг нугалуур гэж гарсан. Эхний утга болох алж төхөөрсөн мал, агнасан амьтны толгой, багалзуур, уушги зүрхийг үргэлж авсан нь гэдгээрээ оржээ.

Шузга: Хоёр шонгийн хооронд сур тэлж татсан морины уяа гэж байна. Хань ижлээсээ асууж үзнэ ээ. Багадаа адууны дэлэн дээр өссөн хүн. Мэдэж багад. 

Гэснээс би иймэрхүү монгол ахуйтай холбоотой үг хэллэгээ хань ижлээсээ асуудаг. Хэ хэ. Заримдаа яах гэж хотын хүүхэн авч суусан юм бэ? гэж цаашлуулна аа. Ккк 

Хариглах: 2 утгатай. Яг ямар утгаар орсныг нь эргээд номноосоо хайх гэсэн залхуу хүрчихлээ. Хэ хэ. Юмаа харамлах, бусдыг хажиглах. Нөгөөх нь Хариг гарах, хариг тогтох гэнэ ээ. Хариг гэдэг үг нь юу билээ? Тольдох уу? Яах уу? Гялс хариу. Хэ хэ. 

Хариг гэдэг нь чих, хамар, улаан хоолой, мөгөөрсөн хоолой зэрэг хөндий эрхтэн, нүд, мах, булчинд элдэв биет юм орсон нь, оргол гэсэн утгатай гэнэ ээ. 

Цахдах: Цахаар юмыг тулах, цахад юм өлгөх гэнэ. Цах гэдэг нь 2 утгатай. Эхний утга нь юмыг өлгөх, тулах ацтай мод. Жишээ нь айргийн цах, модон цах гэх мэт. дараагийн утгыг нь хэлэхгүй, та нар өөрсдөө олж мэд. Хэ хэ.

Ааглуу: Ид чадал, омог сүрээр бусдаас илт давуу. Мөн хурдан гэсэн утгатай. Жишээ нь бяраар ааглуу, ааглуу хүлэг гэх мэт.

Зүгсэрүүлэх: Хайгаад олоогүй. Гэхдээ хүн, амьтныг ажил, уналга эдэлгээнд сургах гэсэн зүгшрүүлэх гэдэг үгний нэг хувилбар байх гэж бодов. Номонд морь зүгсэрүүлэх гэж гарсан тул тэгж бодсон бөлгөө.

Талбиун: Талбиу гэдэ үгтэй утга ижил. Талбиу гэдэг нь тавиу, багтаам сайтай, өргөн уудам, сэтгэл санааны уужим тайван байдлыг илэрхийлсэн үг гэнэ. Урд хаа нэгтээгээс уншиж байсан. Энэ удаад нягталж үзмээр санагдсан тул. Талбиун нутаг гэж номд гарсан. 

Талбиу ухаан гэж хэлдэг гэнэ. Блог нэрээ өөрчилчихмөөр ч юм шиг. Хэ хэ. 

Алхаг: 4 утгатай. Номд болохоор 3 дахь утгаараа орсон. Ажилд залхуу хойрго, салан задгай. Заваан бохир. Ажил явдал замбараагүй, хэлэх ярих хамаагүй, ёс журам үл мэдэх.

Үг үсгийн алдаа олж молоод л. Жишээ нь нүглийг, сүргийн гэх мэт үгийг эгшиг гээлгүй бичсэн байх юм? Хэвлэлийн алдаа? нэг бол хэвлэлтэд бэлтгэгчийн алдаа? Мэдэхгүй юм дөө.

Би ч бас эндээ зөндөө алдаад биччихсэн бaйдаг, сүүлд унших нь ээ. Хуучин блогоо орж засаж чадахгүй. Нууц дугаараа мартсан тул. Харин энэ хоёр дахийгаа харин засаж болох байх. Алдаа олдвол шүү дээ.

За нэг иймэрхүү. Уншиж дуусаагүй. Үлдсэн сонь содон үг түүвэл бичнэ ээ. Алхаг залхаг зан гаргалгүйгээр, бичихийг хичээнэ ээ. Хи хи.

Түр баяртай. Амжилт шүү...

2020年9月20日日曜日

Хаан цадиг

Уншаад эхэлсэн ном. Хаа байсан Шизүока мужаас ирсэн. Уншчихаад буцааж өгнө.

Гол нь наана нь хэд хэдэн ном эхэлчихсэн байсан тул эхлэлгүй, жаахан удчихсан. Сэтгэл гаргаж зээлсэн хүн маань гайхаж байгаа байх даа? 

Уучлаарай, нэг эхэлчихсэн байхад яаж ийгээд дуусгадаг тул. Одоо нэг их удаахгүй ээ. 

Мөн ид нүднээсээ, хараанаасаа салгаж болохооргүй дээрээ явж буй жаахан маамаатайг минь бодож өршөөгөөрэй. Уужуу тайван хандаарай. 

За хамаг л уран цэцэн үгээ хэлхэж, уучлал хүслээ шүү. хэ хэ. 

Нэг зүйл мэдэж авлаа. "Төрт ёс, Хаадын сан" гэж байдаг юм байна. Үүсгэн байгуулагдаад 20 жил болж байгаа гэнэ. Мэдээгүй л явж. Нэг бол нэг их тоохгүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн байж магад.

20 жилийнхээ ойд зориулсан түүхэн сэдэвт шилдэг туужийн уралдаанд шалгарсан бүтээлүүдээ эмхтгэж хэвлэсэн юм байна. 

1. Бөх Бэлгүтэй

2. Ботохой хатан

3. Гэрэлт цагаан суврага

4. Орлой мэргэн цагаан

5. Улаан тэргэл сар

6. Алтан урагийн босго

Гэсэн бүтээлүүд байна. Би одоогоор 1 дэхийг л уншсан. 2 дахийг нь эхлээд орхичихсон. 

Тухтай сууж унших зав гардаггүй ээ. За энэ ч яахав. Шалтаг л юм даа. 

Тэр бүр таараад байдаггүй үгнүүдээ түүсэн. Эндээ оруулчихъя. Өөрийн ном бол шар тодруулагчаар тодруулаад явчихдаг юм. Хүний номыг муухай болгочих вий гэж хүрч ядан л уншлаа. 

Ширээж: Ширээх-төмрийг хайлах, давтах зэргээр хатуу болгох, ширэх гэж байна. Харин энэ номын Босго үгэнд ...Эх түүхийг маань Модун сайн хаан улбаалж, Чингис Богд эзэн өрнүүлж, Өгөдэй, Хубилай сэцэн тэргүүт Их хаад үргэлжлүүлж, Алун-гуй, Өүлэн үжин, Сорхугтани, Мандухай нарын ухаан, үзэсгэлэн гуа хосолсон хатад "ширээж"... гэж бичсэн байна.

Аранга: 7 утга байсан. Туужид болохоор аливаа зүйлд халтай гэдэг утгаараа орсон. Тэмүжин Хасар хоёр гэж гутлын аранга байна...

Нутлах: Тайлбар толиос харахад нотлох гэж байна. Туужид гавъяат үйл олныг нутлах гэж байсан. Бодохдоо гавъяат үйлс олныг хийх, байгуулах гэсэн утга болов уу? гэж.

Банжих: Ямарваа юмыг төхөөрөн бэлтгэх, зэхэх, базаах: ор дэвсгэр банжих (ор дэвсгэр зэхэх) гэж байна. Нээрээ хань ижил ороо хийх гэж ярьдаг. Хэхэ. Би болохоор ороо засах гэж хэлдэг. Нутаг нутгийн хэллэг, өнгө аяс гэж байх юм тэ. 

Би шоолно оо, шинээр ор хийх гэж байгаа юм уу? гэж. Тэгэхээр манай хүн мөчөөгөө өгөхгүй чи тэгвэл эвдэрсэн ор засаж янзлах гэж байгаа юм уу? гэж. Хэнийх нь ч зөв юм? Бүү мэд...

Одооноос банжих гэж хэлж хэвшдэг юм билүү. Зэхэх гэж хэлж болох юм байна шүү.

Можгор: 2 утгатай. Туужид богино мариалаг гэдэг утгаараа "можгор гар" гэж гарсан.

Гэнэм хөтлөлцөх: Хайгаад олоогүй.

Халиах: 3 утгатай. Харах гэдэг утгаараа халиах харц гэж гарсан. Мөн гэрэвшүү нүдээр халиах гэж гарсан. 

Нээрээ бага зулзагаа унтуулах гээд л Чимэдцээеэ гуайн дуулсан бүүвэйн дуунд халиагаа вэ? гэж гардаг. Харах, анхааран харах, бусдаас зэвүүрхэн эмээсхийх гэсэн утгатайг нь мэдэж авлаа. Өнөө оройн анхааран сонсоно оо. 

Хоромсого: Нум дүрэх сав.

Шалсай: 2 утгатай. Амттай боорцог, боов. Цагаан сарын үед сүм хийд болон айл өрх хийж, бурхан тахидаг гурилаар хийсэн балин тахил гэж байна.

Сонь буурах: Сонирхол буурах.

Цөлх: Шаргуу, шамдуу, нөр гэсэн утгатай юм болов уу? Цөлх ухаан гэж их хэрэглэгддэг юм байна. Малчны цөлх ухаан гэх мэт. Миний бодлоор сийрэг, гүйлгээ гэсэн утга бас байх шиг...

Долдойч: Долдой зантай, зусар зулгуйч.

Дэлхий дэлэгнэх: Урин дулаан цаг ирж, өвс ногоо дэлгэрэх.

Жилбэ: 3 утгатай. Туужид сая төллөсөн малын сүү , шим гэсэн эхний утгаараа оржээ.

Гүлгэр: Дулаан бүлээн аястай болох.

Үйлгэрдэх, үйлгэртэх: Хайгаад олсонгүй. Үүлгэрдэх, үүлгэртэх гэдэг үг юм болов уу? гэж бодлоо.  

Чигч: Шударга, үнэнч, шулуун. 

Олирс мойл: Яг ямар мойл жимс гэдгийг нь мэдсэнгүй. Нууц товчоонд гардаг бололтой. 

Гэснээс нууц товчоог дахин нэг уншмаар. Аль 10 жилд нэг айхтар цээжлэн барин уншиж байсан.  

Яригалдах: Хайгаад олсонгүй.

Гөхдөх: Гөхөөр загас барих. Гөх-1. Загасны дэг. 2. Зэрлэг гахайн тоорой гэсэн байна, тайлбар тольд. 

Хань ижилдээ гөх гэж зааж өгье байз. Зэрлэг гахай агнадаг хүн...

За өнөөдөртөө боллоо. Дараагийн бичлэгээр үргэлжлүүлнэ ээ. 

Бүгдэд нь амжилт шүү.

2020年9月19日土曜日

Ганц нэг зураг

 Ганц нэг зураг оруулж, тайлбар бичээд, утсаа чөлөөлөх минь. 

Ажлын газрын нэг хятад хүүхэн Эртээд гэрээрээ Хоккайдо яваад ирсэн. Жил бүр гэрээрээ хаа нэгтээ аялдаг юм. Энэ жил явах уу? Яах уу? гэж гэж зориг гаргаад яваад ирсэн гэсэн. 

Тэгээд ийм жигнэмэг авчирсан. Нялуундуу амттай юм билээ. Бэлэг яахав ээ? корона гуай л битгий авчирсан байгаасай гэж бодож байлаа, нуулгүй хэлэхэд. Хэ хэ. 

Өөрөө ч дараа нь хэлж байсан, ашгүй корона аваад ирсэн бол яана аа гэж бодож байсан юм. Гэхдээ бид маш болгоомжтой яваад ирсэн л дээ гэсэн. 

Нэг давхарт байдаг гуанзны цонхны тавцан дээрх цэцэг. Яг цэцэглэж байхыг нь хараагүй л дээ. Угаасаа ч өдөр бүр орох биш дээ. Цаг агаар муу, аадар бороо, хар шуурга, нойтон цастай гэсэн өдрүүдэд л ганц нэг ордог юм.

Майжигамаа үр минь. Тэгээд үүндээ түүртээд, алхаж чадахгүй, тээглэж унасан. Уйлсан. Хэ хэ. Гэснээс энэ гутлаа нэг угаая байз. Сая ингээд харсан чинь доторх нь айхтар харалчихсан байх чинь вэ?

Их ажил төлөвлөнө өө, гэртээ ороод л мартааский. Шаал өөр зүйл хийгээд яваад байна. Тэнд цай асгахаар нь арчина, энд хоолоо асгахаар нь арчина гээд л. 

Удахгүй дээ, иймэрхүү өдрүүд дуусах нь. Эхнээсээ үүрнээсээ нисэх цаг дөхөөд байхад...

Одоогоор гуравхан зураг. Хэ хэ. Залхуу хүрчихлээ. Бусдыг нь дараа л болъё.

Бүгдэд нь амжилт.

2020年9月18日金曜日

Цэцэг

Ойрд цэцэгний зураг оруулаагүй байна. Ажлын газрын нэг давхарт үе үе гардаг цэцгийн урлагийн бүтээл. 

Настай эмээ нар голцуу хичээллэдэг байх. Яг ийм бүтээлээ дэлгэх үед эмээ нар л харагддаг болохоор тэгж таасан. 

Цагаанаар сараачсан нь учиртай шүү. Нэр усыг нь дарж байгаа нь тэр. Хүний нэр усыг хамаагүй олон нийтэд зарлаж болохгүй. Аливаа зүйлийг буруу зүйлд ашиглачихдаг хэсэг нөхөд байх юм тийм ээ. 

Тэд нараас болоод л энгийн, зөв иргэд л хохироод үлдэнэ. 

Үүнийг хэзээ дарсан нь бүү мэд. Ямартай ч утсан дотор явж байна. Орууллаа. тэгэхгүй бол гомдчихно хөөрхий минь. 

Гэснээс ойрд гадуур алхаагүй, гоё цэцэгтэй таарахгүй байгаа юм байна. Ойрноос нэг гармаар л байна гэж бодоод хань ижилдээ үглээд л сууна. 

Энэ нэг дэх, хоёр дахь өдөр амрана, нийтээрээ. Вирустэйгээ ярьлцаж байгаад, орж гарахаа шийднэ дээ. Нээрээ нэмэгдчихсэн шүү дээ, өнөөх гайхал чинь...

За бүх зүйлд нь амжилт шүү...

2020年9月17日木曜日

Өөрчлөгддөг байх л даа...

Ихээ олон жилийн өмнө, намайг урдны ажлаас минь болиулах гэж монголоос бөөн хар хор найруулж байсан нэг хүн бий. Нэг ч гэж дээ, нэлээд хэд. Цугтаа хор найруулсан хам хэрэгтнүүд. Ха ха.

Аминдаа намайгаа болиулчихаад, оронд нь өөрөө ирээд суух гэж санасан л даа. Тэгж өөрийгөө дөвийлгөж, өрөөлийг доош хийсэн хүнийг энд тэгээд авлаа юу? Бас л бодож үйлдлээ хиймээр шүү. Тухайн үедээ би тэдэнд ямар гай тарьсан байна аа? гэж их боддог байж билээ.

Хам хэрэгтнүүд нь бас л төрийн захиргаанд ажилладаг, дарга цэрэг улс байсан юм даг. Их сургууль дөнгөж төгсөж очсон хүүхний үгээр, ховын бичиг үсэг явуулж л байдаг сонин хүмүүс байдаг л юм билээ.

Та нар бас тийм атаархлын, бассан, доромжилсон, хов жив, найруулсан хортой учирч байсан уу? Мэдмээр санагдчихлаа. Хэ хэ.

Тэгсэн тэр хоролмаа хүүхэн сүүлийн үед нүүр номоороо гэнэт гэнэт л цэцэн мэргэн зүйл бичээд л, үнэнээрээ явцгаая бла бла гэж мэгээд л. Надад хандаж биш, олон нийтэд хандаж бичиж мичээд л. Сүрхий юм өө...

Хоролмаа гэдгийг нь мэдэхгүй л байх л даа, найз нөхөд нь хөөрхөн, ухаалгийг нь гайхаад л сэтгэгдэл бичээд л. Ккк

Ганц надад ч биш, нэлээд хэдэн хүмүүст хор найруулж, уршиг удаж байсан гэж сонсож л байсан. Монгол биш, хорвоо дэлхий жижигхэн болчихоод байхад, яаж ийгээд л чихэнд хүрнэ шүү дээ.

Хүн өөрчлөгддөг л гэж найдахаас дөө. Мянга би өөрчлөгдсөөн гээд ирвэл би л хувьдаа нэг их үнэмшихийг хүсэхгүй ээ...

Тэгээд л би бодно оо, хүн л болсон хойно. 

Өөрийнхөө охин шиг, өөрийнхөө дүү шиг хүмүүсийг хор найруулж гомдоочихоод, яаж ажил үйлс нь бүтнэ гэж боддог байна аа. Өнөө маргааштаа бүтсэн ч, үйлийн үр нь үр хүүхдэд нь ирнэ энэ тэр гэж боддоггүй л улс юм байх даа гэж...

Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гээд л дуулаад уяраад байдаг улс биз дээ? бид чинь. 

Гэснээс тэр хор найруулсан хүмүүс, хамгийн гол нь дараа нь юу ч болоогүй юм шиг инээж ханиаж уулздаг нь зэвүүн. Үе үе ингэж бодогдоод, сэтгэл санаа сонин болно оо. Аль болох мартах гэж хичээдэг ч...

Та нарыг болон та нарын үр хүүхдийг бурхан ивээг...

За за муухай энергитэй улсыг бодож толгойгоо гашилгаж суухаар номоо унших минь. Тийм ээ? 

Бүгдээрээ эерэг, хүнд хар бор гай болдоггүй зөв амьдарцгаая аа. Амжилт хүсье ээ.

2020年9月16日水曜日

Блог бас сэргээш

Өдөр бүр блогоо бичдэг минь сэргээш хэрэглэдэгийнх ээ. Хэн нэгэн намайг хараагүй байхад аягатай ус руу минь хийчихдэг шиг байна лээ. Хэ хэ. 

Нүүр номоор заримдаа их аятайхан санаа оноо явах юм тэ. Тэрний нэгийг нь эндээ хуулаад оруулчих уу?

Их сургуулиудыг нүүлгэ
#ХЦДС-г Дорнод руу. Тэнд очоод хил дээрээ шууд дадлагаа хийгээд хил хамгаалалтандаа хүч нэмээд байж байг
#АШУИС-г Хөвсгөл рүү. Хамгийн их хүн амтай, мөн хамгийн их ХБИ-тэй иргэдтэй аймаг.
#ШУТИС-г Эрдэнэт рүү. Уул уурхай машин техник гээд шууд практиктай холбогдоход амар шүү. Тэгээд ч тэнд бэлэн салбар сургууль нь байгаа.
#Төмөр замын дээд сургуулийг Дархан руу. Асуудал ойлгомжтой
#ХААИС-г Архангай болон Сэлэнгэ рүү хуваагаад. Архангай хамгийн олон малтай, Сэлэнгэ газар тариалангийн аймаг
#МУБИС-г Ховд руу. Олон ястны өлгий аймаг, хүүхэд бүрийн онцлогийг судлаг. Тэгээд ч салбар сургууль нь байгаа
#СУИС-г Дундговь руу. Дуу хуурын нутагт очоод эхлээд ардын өв соёлоо сайн судлаадхаг. Тэгээд ч тэнд энерги нь бий
#Шашины их сургуулийг Дорноговь руу. Асуудал ойлгомжтой
#БХИС-г Өвөрхангай руу. Аль ч аймаг руу ойролцоо зайтай, батлан хамгаалах бодлогын хувьд ч эерэг байршил
#МУИС-г Хэнтий рүү. Яахав эзэн Чингисийнхээ нутагт очоод илүү сайн сурцгааг.
#Цагдаагийн академийг Баян-өлгий рүү. Гэмт хэрэг зөрчил баруун аймгуудад илүү их гардаг.
#Цэцэрлэгийн багшийн сургуулийг Сүхбаатар руу. Зүгээр л тэгж бодлоо. Хаана ч очсон хөөрхөн сургууль шд.
#Тагнуулийн сургуулийг Өмнөговь руу. Монголын баялаг ил далд хамгийн ихээр хил гардаг аймаг.
#хотын МСҮТ-үүдийг бүгдийг нь Төв аймаг руу. Газар нутаг томтой. Юу л бол юу л байгаа аймаг
 За ингээд сургуулиудыг дагаад багш нар, тэдний гэр бүл, үр хүүхэд, оюутнууд, оюутны гэр бүл аав ээж ах дүү нар нь, тэр их хүний урсгалуудыг дагаад хотод шингэсэн ЖДҮ эрхлэгч нар буцаад нутаг руугаа явна. Хотын талаас илүү нь алга болно. Яг саяын наадмын үе шиг эл хуль. Дадлагын мөнгө төгрөг ч хэмнэгдэнэ. Цэвэр агаарт цэвэр хоол хүнстэй эрүүл мэнд нь ч сайн.
Хотод үлдсэн байр савыг нь эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудад өг. Бид одоо өөрсдөө үйлдвэрлэгч улс болох ёстой. Аймгууд ч дорхноо хөгжөөд ирнэ.
 
Гэсэн байна шүү. Уншаад нээрээ ч хөгждөггүй аймгууд хөгжөөд хөгжөөд явчих юм болов уу? гэж бодсон шиг...

Гэх мэт санаа оноог шийдвэр гаргач томчууд нь огтоосоо ч уншдаггүй байх тийм ээ. 

Гишүүн болоод л сураг нь тасарсан хүмүүс их байна дөө. Бас босоо монгол бичгийг минь хятадууд сүйд хийх гээд, засаг нь тоож дуугарахгүй яалтай. 

Өглөөнөөс аваад л хятад дарга нарыг хүлээж авсан мэдээ мэдээлэл уншаад уур хүрчихсэн. Гадаад харилцааны асуудал хэцүүг ойлгоод байгаа ч, хааяадаа хэлэх гэснээ хэлдэг байх хэрэгтэй юм шиг санагдаад...

За за маргааш болтол баяртай. Сэргээш ууж чадвал бичнэ ээ. Бүгдэд нь амжилт.

2020年9月15日火曜日

Даарсөөн

Ойрын хэд хоног сайхан сэрүүсч байна. Шөнөдөө даарсан бүр. 

Хөнжилгүй, дан нимгэн алчуур нөмөрч унтсаныг хэлэх үү? Энд тэр айхтар халуундаа алчууран хөнжил нөмөрч унтдаг юм. Бодвол хөлс энэ тэрийг нь авдаг байх. 

Зуны хэдэн сар ад шоо үзсэн зузаан хөнжил, хувцсаа гаргаж ирэх цаг нь болсон бололтой. Ханын шкаф руугаа чихчихсэн, нурж унахаас нь айгаад онгойлгохгүй байгаа гэхгүй юу. Хи хи.

Олон хүний хувцас, элдэв хэрэгсэл, хөнжил гудас гээд хогшил ихтэй байна аа. Нэмж худалдаж авалгүй, ийш тийш нь тараагаад, хаяхыг нь хаяад байгаа хэрнээ л. 

Бага зулзагатаа л ганц нэг зүйл худалдаж авдаг. 

Хүмүүн бидний гаргаж буй хог ч нээрээ, асар их юм аа. Хэд хоног хогны тухай номоор амьсгалсныг ч хэлэх үү?...

Сэрүү ороод, намар ч наашилж буй тул, номоо идэвхитэй уншина гэж төлөвлөсөн. Одоогоор нэгийг эхэлчихсэн. Монгол ном. Дуусахаар нь зураг хөрөг оруулна аа. 

Ажил руугаа алхах зуур дарсан юм өө. Навчис шарлаад, өнгө алаглахаар дахин зураг дарна аа.

Маргааш болтол түр баяртай. Бүгдэд нь амжилт шүү...

2020年9月14日月曜日

Шүд шүд шүд

Байсхийгээд л шүдний тухай бичдэг дээ. Энэ удаад охидын шүд. 

Яасан гэсэн? Жил бүр хичээлийн эхний хагаст явагддаг эрүүл мэндийн үзлэгээр шүд асуудалтай байна гэж гарсан. 

Асуудалтай асуудалгүйг бичгээр тусгай хуудсаар мэдэгддэг юм. Хорхойтсон, эсвэл хорхойтох магадлал тун өндөр шүд байна. Анхааралдаа авна уу? гэсэн хэсгийн урд хүснэгтийг бөглөсөн байв. 

Бүр хоёулангийх нь шүү. Эхэндээ нэг их тоогоогүй байснаа, гэнэт орой нь уур хүрээд тачигначихсан. Одоо өөрсдийнхөө залхуугаас болоод шүдээ өвтгөвөл би хариуцахгүй бла бла.

Тэгсэн дунд зулзага нэг их тоосон шинжгүй, шүдээ дутуу хагас угаасан уу? Яасан? Аав нь загнаж сонсогдсон. Ээж чинь юм хэлээд байгаа юм биш үү? Бла бла. Би ч багыгаа унтуулах гээд хэвтчихсэн байсан тул чихээ бөглөсхийгээд л хэвтлээ. 

Хэрэв хорхойтсон бол эртхэн үзүүлсэн нь дээр гээд захиалгаа өглөө. Хагас сайны 11 цагаас. Хань ижил амрах ээлж таарсан тул, дагуулаад явсан.

11:40 хавьцаа залгаснаа, захиалгын цагтай ч гэсэн ингэж их уддаг юм уу? Одоо хүртэл дуудахгүй байна? гээд нэлээд уцаарлангүй байна аа.

-Тэгдэг юм, тэгээд л би эмнэлэг явах дургүй, охидыг чинь үглээд байдаг байхгүй юу мэдэв үү?

Гэж сөрсөн базаа хийв. 

Хэдийгээр гэрийнхээ ойрхон хэдхэн алхаад л хүрчихдэг эмнэлэг хэдий ч дараалал ихтэй газар. 

Арайхийж дуудагдаад орж гэнэ. Тэгсэн шүд нь хорхойтоогүй байна гэсэн. Араанууд нь ховил, хонхор ихтэй учир, мянга сайн сойздоод ч нэмэр болдоггүй, дорхноо хорхойтдог тул сургуулийн үзлэгээр эртхэн арга хэмжээ аваг гэж анхааруулсан байх. 

Тиймээс араануудыг нь sealant буюу хуванцар хамгаалалтаар бүрж хамгаална гэсэн гэнэ. Эхний ээлжинд хоёр арааг нь sealant-р бүрсэн. 10 сард үлдсэнийг нь бүрнэ. 

Хоёр шахам жилийн өмнө нэг арааг нь бүрүүлсэн байна гэсэн. Ирэх сард нэг л арааг бүрэх юмдаг уу даа. 

Ашгүй дараагийн хувиараа санамсаргүйгээр бага зулзагынхаа шүдийг үзүүлэх өдөр тааруулчихсан байсан. Олзуурхаад л сууж байна. 

Том зулзага энэ долоо хоногт өөрөө явж үзүүлнэ. Онлайнаар захиалгаа өгчихсөн. Хорхойтоогүй байгаасай гэж залбирах л үлдэж байна. Түүнээс яг өвдөж барьсан зүйл байхгүй юм чинь. Урьдчилан сэргийлсэн, анхааруулсан байгаасай гэж...

Хамгийн инээдтэй нь би загнахдаа, муухай шүдтэй, нэг бол шүдгүй хүнтэй хэн үнсэлцэхийг хүсэх юм? Найз залуу малуу чинь тоож үнсэхгүй шд гэж хэлээд, гэрийхэн татаж унаад байсан.

Ингэж жаахан амьдралд ойр юм хэлж л загнахгүй бол тоохгүй яваад байх шинжтэй юм чинь яадаг юм тийм ээ. Хо хо

Охид л болсон хойно, цагаан морьтой ханхүү энэ тэр мөрөөддөг л байлгүй. Цагаан морьтой ханхүү ирсэн чинь өөдөөс нь шүдгүй ам угтаж энэ тэр гэсэн чинь дунд зулзага тэнд татаж унаж байна аа. Ккк

Та нар бас зулзагуудынхаа шүдийг өвдчихсөн хойно нь биш, наана нь урьдчилан сэргийлж анхаараарай. Амжилт хүсье ээ...

2020年9月13日日曜日

Самарны оронд

Монгол буй уншигчид та нар самар цөмж гайхуулаад байгаа бол надад ч бас орлуулах зүйл бий шүү. Хэ хэ.

Нэг л их самарны зураг оруулсан хүмүүс. Нэг л их самрыг түүлгүүлэгдсэн улс. Ккк

Энэ жилийн отгон тарвас. Бидэнд идэгдэхээр ирээд, зүсэгдчихсэн байгаа байдал. Шүүслэг, сайхан амттай байлаа.

Яагаад отгон гэсэн гэхээр ерөнхийдөө улирал нь дуусч өөр төрлийн жимс боловсроод л тэр.

Усан үзэм. Таньдаг өвөө өгч явуулсан байсан. Ганц нэг хөршдөө бэлэглэсэн. Бусдыг нь ам бүл олуулаа улс нэг их удаалгүй идээд дуусгасан. Бага зулзагаасаа нууж, оройд тоотойг гаргаж өгөхгүй бол нэг дор цохиж өгөх шинжтэй шүү. 

Нэг хэсэг жимсэнд их муу байгаад байсан чинь усан үзмийг маш сайн идэж байна лээ.

Гэснээс саяхан, хаана гэлээ дээ эндхийн нэг цэцэрлэгт 4 настай нэг эрэгтэй хүүхэд усанд үзэмд хахаад нас барсан тохиолдол гарсан.  Усан үзэм нь 3 см орчим байсан гэсэн. 

Үүнийг идээд дууссан үед ийм хэргийн тухай шуугиан явсан. Хойшид болгоомжтой л байхгүй бол. Бүтнээр нь биш таллаж хувааж өгч байх ёстой юм байна гэж мэдэж авлаа. 

Түүнээс өмнө бол хальслаад л бөөрөнхий чигээр нь өгч идүүлээд байсан. Бодохоос аймар, ер нь л жаахан хүүхдийг хараанаасаа салгамааргүй...

Суугуул нутгийн бренд бүтээгдэхүүн. 20-р зууны лийр гэдэг нэртэй. Байнгын ушигчид андахгүй дээ, тийм ээ? Жил бүр л зургийг нь оруулдаг.

Гоё шүүслэг, жаахан исгэлэн амттай. Хөргөгчинд хөргөж байгаад идвэл амттай байдаг.

Бага зулзага шүүсийг нь сорчихоод л хаяад байсан. Яваандаа иддэг болох байх аа...

За би бас та нарт цөмж байгаа зүйлсийнхээ зургийг үзүүлж гайхууллаа шүү. Хэ хэ.

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье...

2020年9月12日土曜日

Амилаад ирсэн шүү

Бага зулзагын минь зураг биетэй болоод, дүрсжээд ирсэн шүү. Нэг ёсондоо амилаад ирж байна.

Дугуй дүрсийг бол маш сайн, чадмаг зурдаг болсон. Том цаасны зайг ч гэсэн чадмаг ашигладаг. Нүд ам хамартай, Карлсон адил харагдаад...

Эмээ өвөө нь хараад мундагийг нь гайхаад өхөөрдөөд л. Өнөөх нь ч онгироод зурж өгсөн. Эхэндээ хөөрхөн дугуй дүрс зурж байсныгаа хүмүүс өхөөрдөөд эхэлсэн чинь сүүлдээ онгироод сараачиж өгсөн. Ккк...

Энэ бүр нүд ам зурчихсан байгаа биз дээ. Бүр гар хөл зурчихаад байгаа юм биш үү? Хэ хэ. Өөрийнх нь хэлснээр анпанман гэдэг баатар.

Нэг иймэрхүү. Оройд хэд хэдэн цаас уран бүтээл туурвина. Гайгүй болсноос нь түүж зургийг нь авчихаад, хаяад байгаа. Хэ хэ. Нууцаар шүү. Тэгхгүй бол гомдчихно шүү дээ, хөөрхий минь...

Ээжийн, аавын, эгч нарын хүч хөдөлмөр талаар болохгүй, бяцхан зулзага минь зурдаг болох байх аа. 

Бүгдэд нь амжилт шүү...

2020年9月11日金曜日

Хувьцаа

Ойрд нэг зүйлийн талаар уншаад, судлаад, нэт ухаад, амьтан хүнээс асуугаад, амьтан хүнд загнуулаад л байж байна. Хэ хэ.

Юу гэхээр өнөөх алдартай хувьцааны ашгаа хүртчих санаатай. Хүмүүсийнх эхнээсээ ороод байна, та нар хөөцөлдөөч ээ гэж монголоос үглээстэй...

Тэгээд л судалж эхлэв. Тэгсэн манай гэрийн бүх гишүүд эх орондоо банкны харилцах данстай. Би л ганцаараа байдаггүй. 

За тэр ч яахав, миний буруу, бүхий л зүйлээ ээж аавдаа даатгаад ирсэн.

Хамгийн гол нь маш ойлгомжгүй, хэд хэдэн дамжлага дамжих шаардлагатай санагдсан. Нэгдсэн мэдээлэл авах гээд нет ухахаар олигтой тайлбартай зүйл олдоогүй. 

Тэгэхээр нь найз нөхөд, ээж ааваасаа асуусаан асуусан. Төвөг удсанд уучлаарай.

Хэд хоног ухаж төнхсөнийх, ганц нэг мэдээлэл олж авснаа эндээ бичлээ. СБА шүү.

1. Өөрт минь хувьцаа байгаа эсэхийг шалгана. Ингэж шалгахдаа дурын нэг брокерын цахим хуудсанд орж, хувьцаагаа шалгах гэсэн хэсэгт нь регистрийн дугаараа хийж шалгана. Би гүүдсек гэдэг брокер луу орж шалгасан. Хувьцаа чинь байна гэсэн хариу өгсөн.

Яагаад шалгаж байна вэ? гэхээр хувьцаагаа наана нь зарж борлуулаад мөнгөө авчихсан улс байдаг юм байна. Жишээ нь сургалтын төлбөр, тэтгэвэр энэ тэр нь хүрэлцэхгүй байсан оюутан хөгшид хувьцаагаа зарчихсан ч юм уу? эсвэл урьдчилаад авчихсан байдаг шиг бололтой.  

2. Хөрөнгийн биржид бүртгэлтэй брокерийн пүүсэд данс нээлгэнэ. Ингэж нээлгэхэд ямар нэгэн банкны харилцах дансны дугаар нь хэрэг болдог юм байна. Монголдоо байгаа иргэд, гадаадад буй хэрнээ монголдоо ямар нэгэн банкинд харилцах данстай бол амархан санагдсан. 

Над шиг дансгүй хүн, нэн түрүүнд өөрийн нэр дээрх хадгаламжийн данс нээлгэх хэрэгтэй юм билээ.   

3. Гадаадад байдаг та дансны дугаартай бол асуудалгүй. Харин монголд данс нээлгэх шаардлагатай бол ээж аав руугаа итгэмжлэл явуулж, өөрийн нэр дээрх данс нээлгэх. 

Тэгснийхээ дараа л тэр хувьцааныхаа ашгаа хүртэх гэж ярих хэрэгтэй мэдэв үү? Ккк.

4. Банк руу ороод онлайнаар данс нээлгэх гээд чадаагүй. Голомт банкинд нээх гэж оролдоод эцсийн шатандаа очоод л алдаа заалаа гэж хоёр ч удаа гараад. Сүүлдээ болилоо. 

Хамаг л хувийн мэдээллээ оруулаад бүртгүүлж байгаа шүү дээ. Алдаа заалаа гэхээр нь уур хүрээд. Аймар ууртай юу?

Банкинд ажилладаг, мэддэг хүн байвал хэлж өгөөрэй...

Өөр банкинд нэг оролдоод үзэх үү гэж бодсон оо? Шантраад байна. Хамаг мэдээллээ оруулсны дараагаар дахин алдаа заачихвал яах вэ? гэж бодоод...

Гол хэлэх гэсэн санаа минь, олон нийтэд өгч байгаа тайлбар нь их ойлгомжгүй, ямар ч бйсан мөнгө тараах юм байна гэсэн л ойлголттой явдаг хүн их санагдсан. Яаж хувьцааны ашгаа олж авах уу гэдэг тайлбар нь дутуу. 

Хүмүүсийн асуусан асуултыг уншсан чинь: Хүүхдийнхээ хувьцааг яаж авах вэ? Танайх хулхидаад байна? Мөнгө ороогүй байна шүү дээ. Аль өнгөрсөн жил бүртгүүлсэн чинь хүүхдүүдийг минь бүртгээгүй байна? 

Гэх мэт байсан.

Эсвэл би өөрөө гадаадад олон жил болчихсон, монголоор уншаад ойлгохгүй байна уу? гэж өөрийгөө буруутгаад л сууж байна дөө.

Өө тийм, энэ хөдөлгөөнийг ашиглаад залилангийн гэмт хэрэг гаарч байна, хулхины брокерүүд гарч ирж байна гэж уншсан. Хэнд ч итгэх ёстой юм бүү мэд...

Дараа нэг харьж ирэхдээ бүх банкинд данс нээлгэж ирнэ ээ. Ха ха.

За за олон зүйл бичсэнд уучилна биз? Түр баяртай. Бүгдэд нь амжилт...

2020年9月10日木曜日

Холуур

Гэснээс далайн хар шуурга холуур өнгөрсөн. Гэхдээ тэр холуур болсон газраа бас л айхтар зүйл болсон байна лээ. Харамсмаар, сэтгэл өвдмөөр.

Бүтэн сайны оройноос эхлээд салхилж эхэлсэн. Нэг дэхэд өдөр хавьцаа яг дайрч өнгөрнө гээд галт тэрэг зарим нэг цагаа зогсоосон. Түүнийг нь дагаад ахлах сургууль даваа гарагт амарсан. 

Холоос ирдэг хүүхдүүд ирж, харьж чадахгүй тул. Тэр олон хүүхдийн эцэг эх нь хүргэж өгнө гэвэл ажил төрөл нь хэцүүднэ. 

Бага дунд сургууль амрах эсэх нь нэгдэхийнхээ өглөө 6:30-д мэссэж ирсэн. Хичээллэнэ гэсэн. Дунд зулзага маш дурамжхан боссон. Амарчихгүй дээ, сургууль сөнөөсөй бла бла.

Худлаа худлаа, арай ч сургууль сөнөөсэй гэж хэлээгүй. Хэ хэ.

Бага зулзага бол шууд л албандаа. Эдний асран хүмүүжүүлэх цэцэрлэг нь барагтай бол амрахгүй. Амарчихвал тэр олон хүүхдийн ээж аавуудын ажил будаа болно шүү дээ.

Миний суугаа муж харьцангуй байгалийн гамшиг багатай. Хар шуурга, газар хөдлөлт... Түй түй түй. 

Баруун хэсэгт нь нэгэн сайхан хайрхан уул бий. Нэр нь Дайсэн. Баруун талаас нь харахад Фүжи уул шиг харагддаг. Аялал жуулчид ч баруун бүсийн Фүжи уулыг харах гэж их ирдэг. 

Бид бас монголоос эмэгтэй зочид байвал дагуулж очдог. Тэр уулын ойрхон цэцгийн хүрээлэн байдаг юм. Түүнийгээ үзүүлэх гэж явангаа далимд нь уулаа холоос ч болтугай хараад сүсэглэдэг.

Мужийн иргэд ч уулаа хайрлан хүндэлдэг. Тэглээ гээд овоо босгоод хогны цэг болгодоггүй. Модонд нь хадаг уядаггүй. Аялсан бол хогоо уутлаад аваад харьцгаадаг. 

Хайрхандаа сайхан залбираад, сүсэглээд, зорьж очихдоо хог хаялгүй явж байхад биднийг элдэв аюулаас хамгаалах байх аа. 

Та нар минь ч бас уул усаа хайрлаж байна гээд хордуулаад байв даа. Хадаг энэ тэр уяад, овоонд архины шил, суга таяг, өөр юу юу харагдлаа даа? Тэдгээрийгээ авч харьцгаагаарай...

Бүгдэд нь амжилт.

2020年9月9日水曜日

Унш бас дахин унш

Ойрд тувт хоолны зураг оруулаад, та нар ажил дээрээ ч юм уу? түгжрэх явцдаа ч юм уу? өлссөн үү? Хэ хэ. 

Гэхдээ одоо чинь түгжрэхдээ машиндаа хоолоо хийгээд идчихээд байсан уу? Үгүй юу? Ха ха.

Өнөөдөр, саяхан уншиж дууссан номоо танилцуулна аа. Гэхдээ ядаргаатай байна уу? Нэг бол хоолны зураг оруулж арааны шүлсийг чинь гоожуулаад. Нэг бол номны зураг оруулж өрсөлдөгч минь ингээд ном уншаад явж байхад би энд түгжрээд гэж бодогдуулаад. Хо хо

Ажлын газрын нэг ажилтан санал болгоод. Гэснээс энэ ажилтан маань аавтай минь чацуу. Тэтгэвэрт гарах нас нь болчихсон ч, цоглог гэдэг нь жигтэйхэн эмэгтэй бий...

"Япон доторхи харь улс" гэдэг гарчигтай. Ерөнхий агуулга нь Японы өнцөг булан бүрт тархан ажиллаж амьдардаг гадны иргэдийн тухай. 

Ингэхдээ улс улсаар нь ангилаад, тэдгээр орны хүмүүс голцуу хаагуур суурьшдаг, хаана олноороо цуглаж ярьж хөөрдөг, хаана голцуу дэлгүүр хоршоо нээн ажиллуулдаг тухай бичсэн байна лээ.

Энэ хятадууд л айхтар юм даа гэж бодогдох. Хүний тоо ч олон юм. Худалдан авах чадвар нь сайжраад, үй олноороо ирж дэлгүүр хоршоог нь хоослох нь шахуу байсан даа, нэг хэсэг ч...

Цагаачлах хүсэлт гаргаад, зөвшөөрөл нь гараагүй Күрд хүмүүс. Хамгийн хэцүү нь тэднийг бариад хорьчихдог гэнэ. Тэгээд хэсэг хугацааны дараа суллана. Энэ хооронд гэр бүл, үр хүүхдүүд нь хэцүүддэг байх даа?

Гэснээс би нэг тийм хүний тухай сонсож байсан. Монгол хүн. Нэрийг нь хэлээд яахав, дэлхий жаахан...

Монголчуудын тухай гарна. Биднийг хаагуур голцуу суурьшдаг талаар бичих дээ? Тэд бол нүүдэлчин удмынх тул нэг дор бөөгнөрөн орших бус тархай бутархай байх нь энгийн үзэгдэл. Тэдний цугладаг газар нь фейсбүүк. 

Гэж бичсэн байсан шүү. Харин энд гарсан монгол залуусын төлөөлөл нь чадварлаг, сүрхий яриа хөөрөөтэй хүмүүс таарч гэж олзуурхсан.

Гэх мэтчилэн Япон улс харь орны хүмүүстэй хамтран орших гэж хичээж л яваа улсын нэг. Хаа очиж улаан цайм гадуурхал нь бага. Далдуур, мэр сэр бий бий, бүхэл бүтэн нэг улс л болсон хойно.

Би самар цөммөөр байсан ч энд олдохгүй. Амазонд зардаг гэж уншсан. Гэхдээ тэр нь цөмчихсөн самар байсан байх шүү. 

Найз минь хар самар олж цөм гэсэн. Наранцэцэгийн үр билүү? Хайж олно оо...

Номоо олигтой ч танилцуулдаггүйд уучлана биз дээ? Та нар өөрсдөө олж унш мэдэв үү. Нэг бол хор шарандаа өөр ном унш мэдэв үү. Идэр-Од шиг дарамттай байна уу? Хи хи.

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2020年9月8日火曜日

Чадсан юм чинь

Бас л гал тогооны тухай бичлэг шүү. СБА...

Олон жил хийгээд үзчих юмсан, гэр бүлийнхэндээ хийж өгөх юмсан гэж мөрөөдөж, бодож явсан зүйлээ хийгээд. Чадсан юм чинь. Ер нь би хийвэл, оролдвол чаддаг юм билээ. Урамтай...

Зураг хараад ямар хоол хийчихснийг минь мэдчихлээ, тийм ээ? Хэлэхээс минь өмнө. Хэ хэ. 

Гэрийнхэн маш дуртай идсэн. Бага зулзага бүр гурвыг идсэн. Би жирийн бууз хийхдээ хажуугаар нь туршилт маягаар цөөн тоог хийсэн. Жаахаан хийсэн хоол амттай болдог доо, түүн шиг л амттайг нь гайхсан улс. 

Нэммээр байсан ч дуусчихсан, гэдэс нь цадсан хэрнээ сэтгэл нь цадаагүй улс. Дараагаар нь гарсан энгийн буузаа дурамжхан идэж энэ тэр. 

Ядаж байхад би бүхэл үрийн гурилаа ихдүүлсэн. Хар бууз гарсан. Хи хи. Мантуун буузаа хөөхгүй гэж хаширлаад цагаан гурилаар л хийсэн. Дараа багахааныг нь хольж болох л юм...

Том зулзага мантуун бууз л бодогдоод байна гэсэн. Дараа сард сайхан зан хөдөлбөл хийнэ ээ. Гэснээс бид мах ихтэйг хийсэн. Хань ижил махтайд дуртай. Яг эндхийн мантуун буузанд бол дургүй хүн, гэрийнхээ мантуун буузыг гоё гэж магтсан. 

Гурил нь бас тийм айхтар хөөсөн сэвсийсэн гурилтай болоогүй. Учир нь гурилаа нимгэн элдсэн байх гэж таасан. Дараа жаахан томхон хэрчээд зузаан элдэж?, нэг бол элдэлгүй гараараа жаахан томруулж байгаад махаа хийгээд чимхэж үзнэ ээ...

За за нэг мантуун бууз хийснийгээ юу гэж бодоов? Тийм ээ? Нэг их дэлгэрэнгүй бичдэг гэнэ ээ. Сүртэй байна уу? Тувт идсэн уусан бичлэг оруулдаг би муу хөөн. Өршөөгтий...

Бүгдэд нь амжилт. Маргааш болтол баяртай.

2020年9月7日月曜日

Бас л гал тогоо

 Холын хөрш нэг ногоо өгөөд өө. Түүнийг нь нетээс хайж үзэж байгаад ямартай ч болгоод идсэн.

Бүтнээр зургийг нь дарахаа мартсан бөлгөө. Японоор соомэн кабочя. Монголоор нарийн гоймон хулуу? Махчилаад туулаа шүү. 

Ингэж хэрчээд голын үрийг нь авна. Хальстай нь чанана. 15 минут орчим буцалгаад, гаргаж  ирээд хүйтэн усанд бага зэрэг сойно. хөрснийх нь дараагаар хальснаас нь салгана. 

Гараараа салгах явцад эдний соомэн гээд нарийн ширхэгтэй гоймон шиг ширхэглэн салдаг болохоор нь ингэж нэрлэсэн байх. 

Янз бүрийн л холонд хэрэглэж болдог юм шиг байна лээ. Би лаазалсан тахианы мах, лууван, сонгино холиод майонезаар амталсан. Нийслэл салатархуу амттай болсон. Бодвол майонезных нь амт байх. 

Гэрийн том гишүүд амтархан идсэн. Хоёр бага гишүүд ногоо олигтой идэж өгөхгүй уур хүргэх гээд л байгаа. Та хоёрыг дээ...

Мөн байсан хүрэн манжингаа чанаад, хальслаад, хэрчээд шагар сонгино дардаг цууг бага зэргийг хийж амталсан. Мөн шагар сонгиноосоо хэрчиж хийсэн.

Шагар сонгино нь тэр цагаан нь шүү дээ. Байнгын уншигчид бол андахгүй. Зун 6 сард даршилсныгаа идэж эхэлсэн. Хань ижил энэ жилийнхийг сайхан амттай болжээ гэж урам хайрласан.

За нэг иймэрхүү. Элдэв амтлагч хэрэглэхгүй байх санаатай ч хааяа бас идчих юм аа.

Та бүхний гал тогоо мөн ногоо цагаагаар баялаг байгээ. Амжилт хүсье...

2020年9月6日日曜日

Булагнасан зураг

 Зуны амралт дуусахын өмнө дунд зулзагатайгаа булагнасан зургаа оруулах гээд л. Өмнө нь том зулзагатайгаа булагнадаг байлаа шүү дээ. Одол том зулзагатаа тоогдохоо байсан. 

Найз нөхөдтэйгөө орж гардаг, нэг бол тооны дугуйлан энэ тэр гээд олдохгүй болсон. 

Зулзагын захиалсан лавшаа. Японоор бол үдон гэнэ ээ. Эдний лавшаа огт махгүй шүү дээ. Гайхаж байна уу? Зулзага дуртай, сонин.

За үүний би захиалж идсэн. Вакамэ буюу далайн замагтай. Би энэ далайн замагт бас дуртай. Бага байхад бамбай энэ тэрд сайн гээд идээд байдаг байсан нь энэ байх аа тийм ээ?

Далайн байцаа гээд л тухайн үедээ хачин муухай амттай зүйл өгөөд байдаг байлаа, ижий аав минь. Далайгүй байж хаанаасаа ч олдог байсан юм зайлуул. Би бамбайгүй л дээ. Нэг хүний хомрогонд л идээд байсан хэрэг.

Бусад тэр ягаан магаан, шар мар зүйлийг нь дараа хэлж өгнө өө. Хэ хэ.

Ямар олон байсан, байлаа, байдаг гэдэг орчихов доо. Хэ хэ. Өнгөрсөн цаг дээрх дурсамжаа өгүүлэхээр өөрийн эрхгүй энэ үгс бичигдээд байна. Уучлаарай. 

Бичигдээд, бичигдүүлээд, бичигдүүлэгдээд гэх мэтээр явах нь байна. Ккк. Тэр самар түүдэг залуу хөөрхөөн...

Амралтын өдөр идсэн, идэгдсэн, идүүлэгдсэн улс байх юм даа гэж. Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт.

Эх хэлээ сайн сурахгүй бол ч, амьтан хэлж муулах ч яамай, өөрийгөө хичээх минь, тийм ээ?

2020年9月5日土曜日

Титмээр сонин сайхан

Гэснээс титэм гуай ойрд чимээгүй байгаа. Түй түй түй. Хи хи.

Нийт мужийн хэмжээнд 22 хүн тусаад. Эдгэрсэн нь 22 гэсэн мэдээтэйгээ овоо хэд хонолоо. Гэсэн ч бид амны хаалтаа зүүгээстэй. Хүнсээ цуглуулахдаа зулзагуудаа орхиод, хань ижил бидэн хоёр ээлжилж гүйгээстэй. 

Байнга шахуу ордог mall-н лифт. Нэг удаад суухдаа 4-хөн хүн л сууна. Тэгээд яг тэр улны дүрс дээр л гишгэнэ. Өөр газар зогсож болохгүй. Хэрэв дүрэм зөрчвөл торгоно. 

Худлаа худлаа тоглосон юм. Торгохгүй. Аль болох хоорондын зайгаа бариарай гэсэн анхааруулга. Япон хүмүүс ихэнх нь ухамсартай болохоороо дэлгүүрээс гаргасан хүсэлтийг хаа очиж чандлан сахиад байх шиг байсан. За ингээд биччихвэл ганц нэг хүн монгол хүмүүс тэгээд ухамсаргүй юм уу? гээд дайрах вий дээ. 

Саяхан нэг хүнтэй жаахан мэтгэлцээд ээ. Тэр санаанаас гараагүй л байх шиг...

Ажлын газрын лифт бас ийм заалт гаргасан. Гэхдээ жижигхээн тул дотор нь ингэж нааж бариагүй. Гадна талын товчлуурын хажууд цаасан дээр хэвлэж гаргаад наасан байсан. 

Ойрд Абэ ах ажлаа сайн дураараа өгөөд, дараагийн ерөнхий сайд хэн байх вэ? гэсэн мэдээ давамгайлаад, халдвар авсан хүний тоог мэдээлсэн мэдээтэй таардаггүй ээ би. 

Харьцангүй цөөрөөд байгаа сураг байсан. Гэхдээ сүүлийн хоёр өдөр Токио буцаад нэмэгдэх хандлагатай байна гэчихэв үү? Яав?

Ямартай ч ирэх жилийн хавар хүртэл сайхан найзлаад л явах бололтой. Гэснээс титэм үг гээд л энд тэнд явж харагддаг даа. Ерөнхийлөгч асан Багабандийн бичсэн. Золиг чинь их муу ёрлож байж. Ха ха. Би ч өөрөө зарим нэг нийтлэлийг нь шимтэн шимтэн уншсан дөө. Ойрд харин уншаагүй юм байна шүү. 

За за вирус яриад явж байснаа шаал хөндлөн зүйл бичээстэй. 

Маргааш болтол баяртай. Мартсанаас мал мэнд үү? гэдэг шиг. Сургууль соёл нь дажгүй биз дээ? Бүгдэд нь амжилт шүү...

2020年9月4日金曜日

Олон R үсэг

Ойрд манайх гэдэг айл байгаль орчны бохирдол, хогны асуудлаар амьсгалж байна. 

Дунд зулзага бие даалтынхаа хичээлийг маш их цаг гаргаж хийдэг юм. Түүгээрээ ангидаа, багш нарынхаа дунд алдартай. Хэ хэ. 

Саяхан байгаль орчны талаар хийсэн бие даалтыг нь уншсан багш нь ангидаа 3 минутын илтгэл тавь гэсэн юм байх. Илтгэл тавих гэж байгаа хүн чинь уншиж судална аа даа. Бусдын асуултанд хариулахаар байх хэрэгтэй гэсэн.

Тэгсэн чинь манай ажил дээрх нэг номыг дахин зээлээд. Номын сангаас 17 ширхэг ном зээлээд ирсэн. Хог хаягдал, нүүрсхүчил, хүчилтөрөгч, дэлхийн дулаарал гээд байгаль орчныг хамарсан бүхий л асуудлын тухай байсан.

Энд нийт 20 ном бий. 3 нь л арай өөр сэдэвт ном. Эхнээс нь уншаад, надад дахвар хичээл заагаад. Би маш дуулгавартай толгойгоо дохин сонсож байгаа. Тэгэхгүй бол та бас унш гээд даалгавар өгчих вий гэж айгаад. Ха ха.
(1)拒否(Refuse=リフューズ)
(2)発生抑制(Reduce=リデュース)
(3)再使用(Reuse=リユース)
(4)修理(Repair=リペア)
(5)再生利用(Recycle=リサイクル)
Гэх мэтчилэн япон үгнээс гадна англи үг давхар сураастай. Сүүлийн үед энэ R нь нэмэгдээд л яваа юм билээ.Бүр 10 болсон гэсэн байх шүү. Дараа арвууланг нь олж мэдээд эндээ бичнэ ээ. 
За тэгээд англиар бичээстэй тул тайлбарлалтгүй тийм үү?

Дотор нь нэг ийм ном яваа. "Хүн ба хог" гэдэг ном. Зургийг нь харахад бас л эвгүй байгаа биз? Би өөрөө уншаагүй болохоор энэ зургаар яг юуг хэлэх гээд байгааг нь ухаараагүй л байна. 

 
Байгаль орчноо хүндэлж хайрлахгүй бол хүн төрөлхтөн та өөрөө хог шүү гэж хэлэх гээд байгаа ч юм шиг эвгүй байна уу?
 
Хүн төрөлхтөн бид гаргаж буй хогоо эргэн нэг бодож үзмээр санагдаад.
Мөн хүмүүсийн гаргасан нүүрсхүчлийн хийг далай өөртөө шингээж аваад, ой мод шиг эргээд хүчилтөрөгч болгон гаргаж чаддаггүй тул далайн амьтад хордоод их хэцүү байгаа гэж ээждээ хичээл заасан...
 
Шинэ зүйл худалдан авах дургүй, аль болох эргэлдүүлэх гэж хичээдэг минь бас л эх дэлхийгээ хайрлах нэг үзэл юм шүү дээ гэж сөрж үглээстэй... 

За уншигч олон минь ч гэсэн эх дэлхийгээ хайрлан хүндлэн, хамтдаа оршицгоохыг бодно шүү.

 Бүгдэд нь амжилт...