Хөөрөөд л явна би. Хэ хэ. Та нар бас хөөрөөрэй.
Хоёр дахь жишээ.
1970 оны үеэр Бангладеш улс нь тусгаар тогтнолын төлөөх дайн дуусаад удаагүй, айл бүр жижиг тариалан эрхэлдэг байж. Тариалангийн ажилд хэн туслах уу? өнөөх л охид.
1980-д он гэхэд 5 дугаар ангид суралцах охидын тоо ердөө 2-хон хувьтай байсан гээд боддоо. Ахлах ангид охидын тал хувь нь л дэвшин суралцдаг байж. Үүнийг европт бизнес хийж амжилтанд хүрсэн Fazle Hasan Abed гэдэг хүн нутагтаа харьж ирээд сургууль байгуулсан. Суралцагчдын 70-с дээш хувь нь охид, бас бүх багш нь эмэгтэй хүмүүс байсан гэдэг. Яагаад бүх багшаа эмэгтэй байлгасан бэ? гэхээр эцэг эхүүд охидоо сургуульд өгөхгүй байсан гэнэ.
Мөн сургуулийн үйл ажиллагаа, хичээлийн хуваариа ургац хураалтын улирал энэ тэрийг бодолцож гаргадаг байсан гэнэ. Сурах бичгээ үнэгүй тараана.
Мэдээж маш их бэрхшээлтэй тулгарсан. Сургуулийг нь шатаадаг байсан гэнэ шүү. Ёстой мэдрэл байгаа биз? Тэр болгонд дахиад л сургууль барьдаг байж. Гэх мэт хүмүүсийн ач буянаар охидыг сургаж болохгүй гэдэг үзэл, заншил, шашин, соёл нь бага багаар өөрчлөгдөж л байна гэнэ шүү.
Fazle Hasan Abed-н тухай нетээс олж уншина биз дээ? Одоо ч бүх зүйлийг олж мэдэхэд хялбар болжээ...
Дараагийн нэг жишээ.
Кения улс. Масай овог. Охидыг бага сургуульд л суралцуулдаг. Дунд сургуульд орох жилээс нь сургуулиас гаргачихдаг. Мөн охидын бэлэг эрхтнийг зэрэмдэглэдэг. Багад нь сүй тавьсан эртэй гэрлүүлнэ. Гэрлэсэн өдрөөсөө эхлээд сургуулиас гарна. Дунд сургуульд элсэн суралцдаггүй. Усанд явна, түлээ түүнэ, хоол хийнэ, гэр цэвэрлэнэ, тариалангийн ажилдаа явна. Өнөөх л жаран чаванцын ажил, ямар ч нэр хүндгүй, цалингүй ажлуудыг хийнэ.
Ямар сайндаа л жаран чавганцын ажил гэх вэ дээ, тийм ээ? Бүлэх бүтэн жаран хүн байж байж дээр дурдсан бүхнийг амжуулах гээд байна аа даа?
Какения гэдэг охин үргэлжлүүлэн сурахын тулд аавтайгаа гэрээ хийнэ. Муйхар уламжлалыг чинь дагаж бэлэг эрхтнээ зэрэмдэглүүлнэ, харин үүнийхээ төлөө үргэлжлүүлэн сурна шүү, хүнтэй суухгүй шүү гэж. Яа бас л аймар уу?
Ингэж асар том золиос гарган суралцсаны үр дүнд америкт суралцах тэтгэлэгт тэнцэнэ. Онгоцны нь зардал тэрхүү тэтгэлэгт нь багтаагүй учраас овгийнхоо нэр нөлөө бүхий хүнээс мөнгө гуйна. За ингээд америкт суралцаж, докторын зэрэг хамгаалж дүүргээд НҮБ-д ажиллана.
Охид эмэгтэйчүүдийн эрхийн тухай судална. Нэг зүйлийг хатуу ойлгоно. "Сурахын тулд биеэ зэрэмдэглэх шаардлага байхгүй. Сурах эрх хүн бүрт төрөхөд нь л цуг төрж байдаг."
Нутагтаа харьж очоод тосгондоо сургууль байгуулна. Охид үргэлжлүүлэн суралцах бололцоогоор хангаж өгнө. Эцэг эх, томчуудад муйхар уламжлал, сүсгээ таягдан хаяхыг ухуулна. Бэлэг эрхтнийг зэрэмдэглэхгүй байхыг, охиды сургуулиас завсардуулахгүй байхыг хуульчилж өгсөн. Гэх мэтээр хувь хүмүүсийн нөр их хөдөлмөрийн үр дүнд Масай овгоос Кени улсын сургуулиудад сурлагаараа тэргүүлэх охид олноор төрөн гарчээ.
За нэг иймэрхүү.
Монгол дахь ид шидийн орноос бас олон олон хүүхэд ирээдүйд цойлон гарч ирнэ гэдэгт найддаг, итгэдэг. Ямар нэгэн аргаар үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх юмсан гэж мөрөөддөг. Одоогоор аргаа нэг л олохгүй байна. Мөн хүүхдүүдээ өсгөөд жаахан зав муутайхан. Санаж явбал бүтнэ ээ гэж...
Бүгдэд нь амжилт...
2020年6月13日土曜日
2020年6月12日金曜日
Гоё
Өнөөдөр гоё өдөр байна өө. Яасан гэхээр ажил дээр шинэ номнууд ирсэн. Дотор нь уншчих юмсан гэсэн ном хэд хэд байна.
За та нар намайг улаан номчин гэж бодов оо? Яагаад ингээд л ном гээд бичээд байдаг вэ гэхээр? Эргэн тойрныхоо, хамаатныхаа дүү нарыг номонд дурлаасай, уншаасай гэж бодоод л оруулаад байдаг юм. Түүнээс би мундагтаа биш ээ.
Нэг хэсэг жаахан үглээд, тэгээд ад болох янзтай болохоор аргаа өөрчилж байгаа ухаантай. Хэ хэ. Мөн хамаатны садан төрлүүд минь хүүхдүүддээ чихэр биш ном авч өгдөг байгаасай гэж, цэцэрлэг, сургуулийн багш мэргэжилтэй хамаатнууд минь санаа аваасай гэж долоон булчирхайгаа тоочдог юм шүү. А гэж уншаад Б гэж бичдэг юм шүү. Хо хо.
Нэг хүн ингээд л уншсанаа бичээд л, тэмдэглээд л, зураг хөрөг оруулаад байхаар уншмаар санагддаг юм билээ шүү. Жишээ нь нүүрномд Ээнээгийн тэмдэглэл гээд бичлэгүүд ёстой авууштай. Сурсан мэдсэнээ, дуулснаа олонд хуваадаг, түгээдэг сүрхий бүсгүй байдаг шүү.
За тэгээд зээлээд уншихаараа зураг хөрөг оруулна аа. Японд сурч ажилладаг, амьдардаг ээжүүд аавууд бас санаа аваарай. Өөрсдөө бас уншаарай.
Цоо шинээрээ, уншигчдаа хүлээж буй номнууд гоё. Хайр хүрнэ. Хэ хэ. Нээрээ би бас нэг ном аваад тавьчихсан гэртээ. Ширээн дээрээ хэсэг аяга тавагтайгаа хамт байлгана. Гол нь хоол унд асгаад муухай болгочихгүйхэн шиг байх. Маш сайн харж хандах хэрэгтэй.
Гэснээс би өдөрт маш олон ном уншиж байгаа. Зарим өдөрт бүр бүхэл бүтэн англи хэлээр ном уншина. Ямар ном гээч? Бага зулзагынхаа ганц нэгхэн үгтэй, өгүүлбэртэй номыг уншиж өгч байгаа. Ном л бол ном. Тэрэн дунд нь англи үгтэй нэг ном байдаг юм. Ха ха. Мундаг байгаа биз дээ?
Бага зулзага бүх номоо уншуулж байж санаа нь амардаг. Ямар сайндаа зарим нэг зузаан номыг нь нуусан. Эгч нараас нь өвлөгдсөн зузаан номнууд байдаг юм. Ккк.
Би газар завилж сууна. Миний өвөр дээр бага зулзага сууна. Тэгээд би номыг нь уншиж өгнө. Дараагийнхаа номыг авчирч өгнө. Би завилж суусан хэвээр хүлээнэ. Хэрэв өөр байрлалаар суувал уурлана.
Ирээдүйд бас нэг уншдаг иргэн бэлдэж байгаа ухаантай юм даа. Жаахан маамаатай ээж аавууд бас багаас нь бэлдээрэй. Томорчихсон хойно нь үглээд бол дийлдэггүй юм шиг билээ. Тухайн хүүхдийн өөрийн хар шор л мэдэх хэрэг байх. Уншдаг найзаасаа суралцаад явах байх, хор шартай нэг нь. Хэ хэ.
За тэгээд бүгдэд нь амжилт шүү. Хамтдаа хичээцгээе.

2020年6月11日木曜日
Хонхон цэцэг ба олз омог
Цагийн сайханд бид хөдөө уул руу их явдаг байлаа. Энэ жил шинэ жилээр л нэг яваад ирсэн. Дахин явмаар байдаг, хөл хорио энэ тэр гээд завдахгүй л байна.
Харин өнгөрдөг хагас сайнд хань ижил хальт очоод ирэв. Шаардлага гараад өө.
-Замдаа энд тэндхийн конбини оролгүй, зогсолгүй яваарай. Гарцаагүй зогсоод, амсхийх бол гар хөлөө хамаагүй зүйлд хүргэв, бла бла гэж захиж захиж явуулав. Хэ хэ.
За тэгээд хөдөөнөөс харьж ирэх хамгийн гоё нь. Ааруул, өрөм гээд цагаан идээгүй ч нэг тийм хөдөөний амт амтагдана аа гэж. Хи хи.
Хөдөөний маань өвөө тарьж буй цэцэг. Хонхон цэцэг. Англи нэр нь campanula. Япон хэлээр яг таг оноосон нэр байдаггүй юм шиг байна. ホタルブクロ гэдэг ангилалд багтдаг юм байна.
Намайг ирж чадаагүй гээд тарж буй цэцгээсээ өгч явуулж, хайр хүрэм.
Энэ жимсийг таньдаг хүн нь тарьдаг гэнэ. Бидэнд амсуулаарай гэж өгч. Охид дуртай, би ч дуртай. Бага зулзага харин овоо идэж байна шүү. Жимсэнд тааруу хүн чинь. Хальсыг нь гаргаж хаяад байсан.
Delaware гэдэг. Энд шууд энэ үгийг катакана үсгээрээ бичээд явчихдаг. Усан үзмийн нэг төрөл. Ясгүй, хальсыг нь идэж ч болно, идэхгүй ч байж болдог. Өдийд гардаг, үнэ нь ч боломжийн.
Улирлын бус ногоо цагаа, жимс жимсгэнэ жигтэйхэн үнэтэй зарагдана өө. Хааяа бас түрийвчтэйгээ зөвлөлдөж байж л худалдаж авна шүү дээ...
Өөр бас бус ногоо байсан. Өөрсдөө тарьсан. Сүүлийн үед ногоо үнэд ороод байгааг ч хэлэх үү? Би ч хань ижлээсээ хоёр гардан л тосож авлаа. Хэ хэ.
Хурдан цаг сайхан болоосой, эмээ өвөөгөө саначихлаа. Хамгийн гол нь ууланд цэвэр агаарт бие сэтгэл сэргээд, сайхан амардаг юм.
Хүний газар ээж аав, эмээ өвөө, ах дүү, хамаатан саданг минь орлосон сайхан улсууд шүү. Үргэлж талархдаг шүү...
Бүгдэд нь амжилт. Амны хаалтаа сайн зүүгээрэй, гараа сайн угааж ариун цэврээ сайн сахиарай...

ラベル:
Сонин сайхан
2020年6月10日水曜日
Хөөрөх мөч 2
Хөөрөх мөч омоо уншаад л явна. Оройд бага зулзагаа унтуулчихаад, 10 минут гаран уншлага хийж байна.
Угтаа өглөө эрт сэрэх хэрэгтэй гэж толгой минь ойлгоод байгаа ч, одоогоор нэг л аргаа олохгүй байна.
Аав минь
-Хэсэгтээ өглөө эрт босох гэж, элдэв зүйл амжуулах гэж, жин хасах гэж битгий өөрийгөө ядраа. Хэсэг хугацаанд сайхан амар. Хөл хүнд, хөхүүл байсан үеийнхээ ядаргааг гартал зүгээр л сайхан амар.
Гэж хэлсэн. Бодоод үзсэн, нээрээ л тийм юм уу? гэж бодсон.
Гэхдээ л тэр хоёроосоо нууцаар номоо барьж аваад л байна. Хэ хэ.
За тэгээд бүр цаанаасаа нэг бусдын төлөө, нийгмийн төлөө, улсынхаа төлөө, эмэгтэйчүүдийн төлөө төрсөн хүн гэж байх юм тийм ээ?
Зохиогчийн тухай л хэлээд байна л даа. Мөн номон дээр нь гардаг зөндөө сайхан хүмүүс байна. Манай улсад нэг тийм хүн, нэг биш ээ нэг хэсэг тийм сайхан хүмүүс гарч ирээсэй гэж хүсэн сууна. Нэг бол байгаа юм байна. Миний мэдэхийн одоогоор Ганжавхлан.
Аан тийм дээр Воте Монголиа-д орсон дуучин хэн билээ? олон охидтой. Тэр дуучин бас нэг их олны өмнө ил гараад байдаггүй ч зөндөө л зүйл хийдэг юм билээ.
Зөв хүн гарч ирээд, зөв үйл ихээр нийгэм, аливаа тулгамдаж буй асуудлууд аяндаа зөв гольдролдоо ороод явчихдаг юм байна шүү. Төрд гарч ирж байгаа хүмүүс минь ээ үүнийг сайн ойлго л доо, гуйж байна. Хүсэн хүсэн хүлээж байна.
Ганц нэг жишээ бичих үү?
Мексик улсад 1990-д онд сургуульд явдаггүй, ажил хийдэг хүүхэд их байж. Энэ асуудлыг шийдэхийн тулд засгаас сургуульд явдаг хүүхдүүдэд мөнгө өгдөг болж. 3-р ангийн сурагчдад сар бүр 10 доллар, ахлах ангийн сурагчдад сар бүр 60 доллар. Энэ нь тэдгээр ажил хийгээд байдаг байсан хүүхдүүдийн нэг өдрийн ажлын хөлстэй тэнцэх мөнгө.
Үүнийг Леон гэдэг залуу найз нөхөдтэйгөө хамтран санаачлан явуулсан байдаг юм байна. Аан тийм энэ мөнгөө зөвхөн ээж нь л авна. Аав нар авахгүй, хэхэ. Аягүй бол аваад уучихна, тийм ээ?
Мөн охидод хөвгүүдээс бага зэрэг илүү мөнгө өгдөг байж. Яагаад гэвэл охидын сургуулиас завсардах тоо хувь их байдаг тул. Хөөрхийс минь охид, дүүгээ харна, гэрээ цэвэрлэнэ, усандаа явна, талбайн ажилд туслана гэх мэтээс болж сургуульд явж чаддаггүй.
Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээс хойш эдүгээ компьютерийин шинжлэх ухааны чиглэлээр суралцагчдын охидын эзлэх хувиар дэлхийд тэргүүлдэг гэж байна шүү. Сүрхий юм өө.
Сурагчдад мөнгөн тэтгэлэг үзүүлдэг арга хэмжээг Дэлхийн банк өндрөөр үнэлээд, орчин үед 52 улс хэрэгжүүлдэг гэж байна шүү.
Манайх хүүхдийн мөнгө гэж өгдөг ч эмзэг давхарга, гэр бүлийн хүчирхийлэлтэй газар аль хүчтэй нь аваад уучихдаг, нэг бол идчихдэг болохоор яг хүүхдэдээ очихгүй юм тийм ээ?
Японд бас хүүхдийн мөнгө өгнө өө. Гэхдээ цэцэрлэгийн төлбөр өндөр. Бага дунд сургууль төлбөргүй. Ахлах сургууль төлбөртэй. Ахлах сургууль, их дээд сургуулийг төлбөргүй болгох гээд л ярилцаад байсан. Юу болж байгаа юм. Орлого багатай, өрх толгойлсон эцэг эхийн хүүхдүүд чөлөөлөгддөг юм билээ.
Ингэж чөлөөлөхдөө баахан бичиг цаас бүрдүүлнэ, орлогын татвар энэ тэрийг нь харна. Систем нь их таалагддаг. Бүр нэг аргаа олчихсон. Хэдэн жилдээ шинэчлээд, бага сага л өөрчлөлт оруулаад явдаг юм билээ.
Урт бичлэг болчихлоо. Үргэлжлэлийг дараагийн бичлэгт. Түр баяртай.
Сонгууль болох гээд К-гаа хойшлуулчихдаг аргагүй л тэнгэрлэг ард түмэн шүү. Ха ха...

2020年6月9日火曜日
Нэг хөөрхөн ном
Хөөрхөн монгол ном уншлаа. Хүүхдэд зориулсан богино өгүүллэггүүд.
Хотын захиргаа руу гүйдэлтэй болсон хүнд их зүгээр байлаа. Учир нь ээлж дугаараа хүлээх зуураа эх хэлээрээ уншаад сайхан амралт болно. Мөн удаан хүлээлгэлээ энэ тэр гэж гомдоллохгүй, нэг мэдсэн ээлж ирнэ.
Бараг л "өө ямар хурдан юм бэ? гэж бодоод байгаа юм биш үү? Дахиад жаахан хүлээж болно шүү ухааны зүйл бодно. Хэ хэ. Богино өгүүллэггүүд тул үүнийг хүлээж байх хооронд энийг уншчихъя гэж сонгоод уншсан ч болно.
Энэ номоо хэнээс худалдаад авснаа мартчихаж. Сүүлд хоёр ч хүнээс ном авсан юм. Нэгнээс нь үнэгүй, нэгнээс нь үнэтэй. Хоёулаа л бүсгүй хүн. Тэгээд л санадаггүй. Зураг авсан л даа. Ухаалаг утсаа төнхөхөөс залхуураад. Мартчсан чигээрээ л явж байя. Гэнэт огцом санаж магад.
Өө тийм, бас шавиасаа ганц нэг ном зээлсэн байгаа юм байна. Тэрэн дунд ч явж байлуу? Ёстой бүү мэд ээ.
Заримдаа санахгүй байсан зүйлээ шаал өөр газар, цаг нь өнгөрсөн зэрэг үед огцом санадаг тийм ээ? Та нарт ч бас ийм тохиолдол гарч байсан уу?
За тэр ч яахав. Иймэрхүү дээхэн үеийн, дээхний зохиолчдын бичсэнийг унших сэтгэлд ойр санагддаг шүү. Сонин, өвөрмөц гэсэн үгтэй их тааралдана. Өгч буй мэдлэг, мэдээлэл нь ч цэгцтэй санагддаг.
Ганц нэг жишээ бичих үү?
Ирвэс гэдэг нь Ирвийз гэдэг эртний түрк хэлний үг гэж байна. Утга нь "Цасны барс". Эрийг нь гэндүү, эмийг нь гэнс, зулзагыг нь гүем гэдэг юм байна. Ороо нийллэгийг нь Ирвэс хошоолох гэнэ.
Үзүүрсгэн дээл: Намар алсан хонины арьсаар хийсэн нягталхан үстэй дээл гэж тайлбарласан байна. Сайн мэдэхгүй л зүйлийн минь нэг байлаа. Дараа ингэж үзүүрсгэн дээл гэдэг үгтэй таарвал аан нээрээ тийм гэж мэдэхтэйгээ боллоо.
Үгэнд эх байдаг, номд оршил байдаг.
Атаархлын саарал манан чээжинд огшоод ирэх.
Хөлдүүс: Үхрийн хөлдүү баас, хүйдэс.
Тээхэн: Удам угсаа.
Жилбэ: Саяхан төллөсөн малын сүү.
Чахалзуур: Залгиур хоолойг чихний хэнгэргийн хөндийтэй холбосон суваг.
Боширго: Хайгаад олоогүй. Шувуу юм шиг байна лээ.
Гулгар хөх чоно: Яг ямар чоно юм бүү мэд.
Жирэг тоглоом: Яг ямар тоглоомыг нь сайн мэдэхгүй л байна.
Тонгоо цох: Ямар цох юм бүү мэд.
Жодгор: Бөс даавуугаар хийсэн дөрвөлжин, босоо хэлбэртэй хийсэн оромж.
Асгар: Худгийн дэргэд мал услах зэрэгт асгарч тогтсон шалбааг ус.
Гэх мэтчилэн. Өөр зөндөө байсан л даа. Ямартай ч номон дээрээ тодруулагчаар тэмдэглэж аваад, ганц нэгийг нь тольдсон.
Хөдөө өсөөгүй, малын зүс ч танихгүй надад монгол ахуйн мэдэхгүй зүйлс их их. Монгол хүн гэж хэлэхэд ичмээр шүү дээ. Иймэрхүү зүйлсээ хань ижлээсээ асуучихдаг. Их шоолуулна аа, хөөрхий.
Монголд байдаг та хэд монгол ахуйгаасаа суралцаад яваарай. Мэддэг байхад илүүдэхгүй шүү.

Бүгдэд нь амжилт хүсье ээ.
2020年6月8日月曜日
Шинэ бүтээл
Ойрд хөх зүү хөндлөн барьсангүй шүү. Ном л тэврээд гүйгээд байлаа. Боссон ч суусан ч, 00 орсон ч.
Жаахан маамаагаа мөөмнөөс гаргасан чинь жаахан цаг зав гарах янзтэй шүү. Түүнийгээ номоо уншихад л зарж байна дөө. Гэрээ цэвэрлэх ажилд маш бага цаг зарна. Энэ миний сул тал. Хи хи.
Нээрээ зарим хүмүүс 00 орохдоо ном авч ороход дургүй тийм ээ? Би нэг их тоохгүй ээ. Ямар манайхны модон жорлон шиг 00-д авч орж байгаа биш. Орчин үеийн 00 чинь гайгүй шүү дээ.
Нэг найз япон айл 00-дөө бүр номын тавиуртай. Гурван хүүхдээ номонд дурлуулах, өөрсдөө бас уншдаг. Би бас хааяа очихоороо гүйлгэж хардаг. Таалагдсан. Би бас санаа аваад, жижигхээн тавиур хийдэг юм билүү? ч гэж бодоод авсан.
За тэр яахав. Дээр энэ утасны тухай нэг бичлэг оруулсан. Тэгэхдээ утас нь дуусахаар дахиж очоод авсан. Сэтгэлийн хөөрлөөр авчихсан чинь нимгэн зузааныг нь харалгүй худалдаад авчихсан.
Энэ удаагийх нь нимгэн утас. Шинээр л нэхэхээс гээд эхэлчихлээ. Диван дээрээ аминдаа урт олбог нэхчих санаатай. Бүхлээр нь бүтээхгүй, зөвхөн суудаг хэсэгт нь л гэж бодсон юм.
Миний бас нэг сонин зан гэвэл хэт том, хэт зузаан даавуунд дургүй. Жишээ нь манайхных шиг бүр таазнаасаа унжуулдаг чүль, хөшиг. Угаах гэж хамаг хүч хөлсөө урсгана. Цаашлаад ус, саван, боок зарлагадана. Тэгэхэд япон ихэнх айл яг л цонхондоо таарсан жижиг хөшигтэй байх нь их юм билээ. Бас материал нь угаалгын машинд угааж болдог. Амар санагддаг.
Тэгээд л дивандаа бас жижигхээн л бүтээлэг нэхчих санаатай. Хааяа шалан дээрээ тавиад завилаад суучихна. Аан тийм би бас диван авч яах гээд байгаа юм гэж гэрийнхэнтэйгээ хэсэг зөрчилдсөн. Япон эмээ өвөө нар шиг газар л олбог дэвсээд л суучихад хөдөлгөөн болно шүү дээ, бла бла.
Ганцхан япон эмээ өвөө ч биш, манайхан ч дээр үеэсээ газар л завилаад суудаг байсан биз дээ. Тэгсэн одоо яаж байна? Монгол эрэгтэй хүмүүс завилж сууж чадахаа байсан байна лээ. Тийм хатуу байна гэсэн үг, бие нь. Сандал дээр, диван дээр лаглайгаад суудаг болсны гор шүү дээ.
Би аль болох газар л суух дуртай. Хи хи. За за нэг бүтээлэг нэхэж буйгаа бичих гэж баахан бурчихлаа. СБА шүү. Түр баяртай. Бүгдэд нь амжилт шүү...
Жич: Тэр цаана харагдаж байаа жижигхэн нь өнөөх бүдүүн утасных. Сайхан зан хөдөлбөл үргэжлүүлж нэхнэ ээ, Нэг бол тэр чигээр нь дуусгаад, банны өрөөнөөс гарахдаа зогсдог алчуур болгосон ч болох л юм...
Жич 2: Аан тийм, энэ утас өөрөө үйлдвэрээс илүү гардаг хаягдал? материалыг ашиглаж утас болгож байгаа тул нэг өнгийн утас олноороо байна гэж байхгүй тул ингэж өнгө алаглаж байгаа юм шүү.
Жич 3: Гэснээс утас маань явцын дунд нэг нарийсаад, нэг бүдүүрээд байх юм билээ. Бас залгаас ихтэй. Тэгэхээр бүтээл минь бас утас нарийссан газар нарийсаад. Утас бүдүүрсэн газар дарайж далбайсан.
Жич 4: Ер нь бол хуучирсан, муудсан подволкоо өөрөө жигд нарийхан хайчилж байгаад утас гаргасан нь дээр ч байж магад. Заавал ийм үнэтэй утас авалгүй.
Жинхнээсээ баяртай...

Сонин сайхан,
Урлан
2020年6月7日日曜日
Дахиад л өрөм
Дахиад л өрөм загсаасан. Гэхдээ энэ удаад би биш. Өрмөнд шумбаж өссөнөөрөө хань ижил загсаасан.
Сүүгээ өндөр самрахаар эргэн тойрон үсрээд энд тэнд наалдахаас сэргийлж сонин дэлгэж нааж байгаад л самарсан. Хажуунаас нь харахад сүржин гэж юүхэв.
Хайруулынхаа тавганд хөөрүүлж самарсан. Урдных нь өндөр тогоонд хөөрүүлсэн юм. Бас шанага нь жижигхээн байсан болохоор 100 иений дэлгүүрээс шанага авсан. Гэхдээ яг шанага ч биш юм аа. Бялуу хийхэд зориулсан жижиг төмпөн худалдаж авсан. Тохирсон шанага олдоогүй...
Маргааш нь ингэж гарсан. Аргагүй л өрмөнд шумбаж өссөн хүний загсаасан өрөм. Жаахан гурил хийж өрөмөө биетэй болгосон. Урдных дээрээ би гурил хийгээгүй юм.
-Монголд байгаа шиг байнга гурил идэх биш, гурил хийж самрахад гайгүй шүү дээ.
Гэхээр нь нээрээ ч тийм дээ гээд нэг их үглэсэнгүй. Хэ хэ.
Аминдаа гурилан бүтээгдэхүүнээ багасгаж байгаа юм би.
Ямартай ч иймэрхүү маягаар үе үе хорхойгоо дарж идэхэд сайхан болсон шүү. Сардаа нэг хийж байя гэж төлөвлөсөн.
Гэснээс охид идэхгүй юм. Багынхаа ам руу жаахныг хийсэн чинь ярвайж ирснээ идчихсэн. Бага багаар дасгаад, иддэг болгоно доо.
Шинэ? зүйл хийж сурсандаа их додьгор байгаа. Хэдийгээр бидний өв уламжлал, шинэлэг зүйл биш боловч би шинээр хийж сурсан тул шинэ гэж бичлээ шүү. Бариад идчихэв. Ха ха.
Нээрээ энэ блог ертөнц минь харин бусад цахим сүлжээг бовол амгалан тайван. Тийм ээ? Хэн ч дайрч давшлахгүй...
За түр баяртай. Амжилт шүү...

Гал тогоо
2020年6月6日土曜日
Хар амар загас
Дахиад загас. Хань ижил дахиад л биднийгээ далайн хишгээр хооллоод. Энэ удаад олз омог ихтэй байсан.
Олзыг олуулаа гэгчээр бид хөрш эмээдээ зөндөөг өгсөн. Яагаав бидэнд байнга гого юм зөөдөг эмээд. Анх биднийг энд ирээд баруун зүүнээ мэддэггүй байхад их тусалдаг, тоож гэртээ урьж япон хоол, япон айл, япон хүмүүсийн сэтгэхүйтэй танилцахад маш том туслалцаа үзүүлсэн найз айлдаа, ганц мужик хятад найздаа гээд бэлэглэсэн.
Гол нь хөлдөөх нэг их онцгүй, чанар мууддаг гэж мундаг загасчин өвөө хэлсэн гэнэ ээ. Тэгсэн энгийн иргэд нь "өө хөлдөөчихдөг шүү дээ" гэхээр нь бас өө, мэдсэн бол цөөхнийг өгдөг байжээ гээд байна аа. Ха ха.
Их том байсан. Цуг явсан нөхдүүд бүр сав нь хаагдахааргүй их олзтой байсан гэсэн шүү. Далайн сонин сайхныг нь сонсонгоо "тийм үү?" гэж шуналаа хөдөлгөөд байна аа.
Яндашгүй баян далайн хишгийг ингэж агнаж ирээд, зарвал тийм ээ? Өрхийн орлогод асар нэмэртэй дээ, тийм ээ? гэж хэлээд авсан. Хо хо. Эмэгтэй хүний шунал аа гэж.
Гэхдээ би өөрийгөө их үнэлдэг шүү дээ. Элдэв гоо маяг, оо энгэсэг, брэнд, булган шуба энэ тэрд үнэн хойрго. Заримдаа ч буруу юм шиг хэрнээ, ихэнхидээ бол ашигтай санагддаг. Одоо тэгээд ч ам бүл нэмэгдсэн үед элдэв дэмий зардал хэрэггүй санагдаад байгаа.
За энэ талаар тусад нь бичвэл бичиж болох л юм.
Ингэж явахад бас эрсдэлтэй эрсдэлтэй. Хамгийн наад зах нь яг уургаа шидээд далайд нам зогсчихоор давалгаанд дайвалзаад дотор муухай болоод бөөлжсөөр байгаад л таардаг. Анхлан явж буй хүн туршлагагүйтээд. Сүүлдээ тэгж бөөлжихөөс сэргийлдэг эм уудаг болсон.
Муу ёр боловч, гэнэт шуурга гараад бла бла гэж санаа зовно оо. Дандаа л шуналтаад байна гэж юу байхав. Хань ижлээ хайрлана, харамлана шүү дээ. Хи хи.
Долоо хоногт хоёр удаа загас шарж идээд л тансаглаж? байна. Юун төлөө японд байгаа билээ? дээ.
Та бүхэн бас хааяадаа загас шарж идэж байгаарай. Дан мах бас хүнд хоол шүү. Амжилт шүү...

2020年6月5日金曜日
ОЖ
Сүүлийн үед Осоржамаа гээд нэг залуугийн тухай шуугиж байна тийм ээ? Сүүлийн үед ч гэж дээ, нэлээд дээхнээс. Би заримдаа нэлээд хоцорно оо, мэдээллээс...
Иймэрхүү залуу японд бас байдаг шүү. Эр эм нь мэдэгдэхгүй, эрэгтэй байж эмэгтэй хувцасладаг, нүүр амаа будаж шунхаддаг гээд л хүмүүс байна.
Нийгмийн эмзэг давхарга шүү дээ. Би боддог юм. Үр хүүхэд чинь яаж явахыг мэдэхгүй хорвоо шүү дээ. Муу ёр л доо. Гэхдээ ам гарч болдоггүй хорвоо гэж боддог.
Яг өнөөдөртөө, маргаашдаа амьдрал сайхан байж болно, нэг хоёр үедээ үр ач чинь сайхан явж болно. Тэрнээс цаашихыг сайн хэлж мэдэхгүй тийм ээ?
Яахав бусдад, хүүхдүүдэд буруу үлгэр, дуурайлал болж магад ч энэ тухай харин ч үр хүүхэдтэйгээ ярилцах, гадуурхах хэрэггүй, нийгэмд янз бүрийн ааш араншинтай, янз бүрийн амьдралтай хүмүүс байдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм шиг ээ.
Харин ч хулгай хийлгүй, хүн алж талалгүй, мөрөөрөө, амьдрах гэж яваа л залуу шиг санагддаг. Хаалттай нийгэмд иймэрхүү зүйл байсан л байх. Харин сайн нууж чаддаг байж. Орчин үед ил тод болж, ухаалаг утас, лайв энэ тэр гээд нуухад бэрх болсон ч юм уу? Бүү мэд...
Ялгаварлан гадуурхах асуудал үндсээрээ устаж, алга болохгүй байх. Бидний хөгжилтэй гэж үздэг улсуудад ч энэ ялгаварлан гадуурхах асуудал оршсоор л байдаг.
Яг одоо иймэрхүү сэдэвтэй ном уншиж байгааг ч хэлэх үү? Хаана ч, хэзээ ч оршсоор л байх асуудал юм болов уу? Мөн сая бид харлаа шүү дээ. Ам нээхээрээ л хүний эрх чөлөө, эрх, ялгаварлалаа болих хэрэгтэй гэж орилдог европчууд яасан?
Ази хүмүүсийг яаж гадуурхлаа даа? Вирус тараагч, бла бла энэ тэр гээд л...
Яагаад энэ талар бичив ээ? гэхээр Vote Mongolia гэдэг нэвтрүүлэг үзсэн юм аа. Харин ч аятайхан л ярьдаг залуу байна лээ. Хэ хэ. Энэ байтугай, ёстой хачин яриатай, үг хэллэгтэй хүмүүс байж л байдаг. Харин ч зоригтой юм. Өөрийнхөөрөө байж чаддаг.
ОЖ-г үздэг хүмүүс минь та нар авах гээхийн ухаанаар хандаад, гадуур явж байхад нь барьж аваад байдгаа болих хэрэгтэй дөө. Учиргүй барьж аваад зодоод нүдээд байхаар залуу биш л байна шүү дээ.
Харин ч дээр нэг хэдэн залуучуудын, жим дотор суучихаад нээх сонин том том яриад л, эмэгтэй хүнийг сарын тэмдэг нь ирчихсэн юм уу? Юу юу ч билээ? Хачин юм зүйл яриад л байсан. Хажууд нь бас нэг олны танил бололтой хүүхэн суучихаад дунд нь бас маазраад л сууж байсан. Шал дургүй хүрээд шууд л сувгаа сольсон. Тэдгээр залуусын хажууд зүгээр л санагдсан шүү.
Бие хаа нь булчинтай шөрмөстэй байж болно оо, толгой тархиа, хэл яриагаа жаахан хөгжүүлэх хэрэгтэй юм шиг санагдсан шүү, тэдгээр залуус...
За тэгээд бариад идчихэв дээ. ОЖ-г өмөөрлөө энэ тэр гээд. Ер нь нийгмийн цөөнх болсон, эмзэг давхарганыхныг нэг их оролдолгүй, харин ч дэмжээд, бүр болохгүй бол зүгээр л орхичих хэрэгтэй юм шүү дээ.
За тэгээд бүгдэд нь амжилт шүү... Дор бүрнээ хичээцгээе ээ....

2020年6月4日木曜日
Амттай байг ээ
Суугуул мужийн брэнд бүтээгдэхүүн. Эхний блогтоо зөндөө бичиж байсан шүү. Сонирхвол орж уншина биз дээ?
Өнгөрдөг жил жаахан маамаатай, нялх нойтон биетэй гээд дарж амжаагүй. Дарах юмсан гэж бодож явтал зарагдаад дууссан байсан.
Энэ жил бүр анаж байгаад л худалдаж авсан. Амттай байг ээ. Энэ жил халуун чинжүүгээ бага шиг хийнэ. Учир нь дунд зулзага гашуун нясуун байна гээд иддэггүй юм. Сургуулийн үдийн хоолонд өгдөг, түүнийг бол нүдээ аниад л иддэг гэсэн. Үгүй энэ сургуулийн үдийн хоолонд талархаад баршгүй...
Нэр нь шагар сонгино. Ном дэвтэр, толь бичиг энэ тэр сөхөж явсаар энэ шагар гэдэг үгтэй таарсан. Их олзуурхаж билээ.
Хажуугийн ууттай нь зориулалтын уксус? Цагаан гаа энэ тэр гээд бусад ногоог ч дарж болдог.
Зарим азтай жилд шагар сонгиноо хүнээс үнэгүй авах тохиолдол байдаг л юм. Үнэгүй зүйлд нугасгүй шүү дээ. Хэ хэ. Нэг ийм уут нь 1 кг, үнэ нь 800-1000 иений хооронд. Мэдээж дээрээс нь НӨТ-аа нэмнэ. Олон кг-р нь авбал бас л хөөрхөн үнэтэй болж байгаа биз? Би энэ жил 2 кг-г худалдаж авсан.
Үүнийг өдөрт 3-5 ширхэгийг идэж байвал цус өтгөрөхөөс сэргийлнэ, зүрхний үйл ажиллагаанд сайн л гэдэг юм. Элсэрхэг хөрсөнд тариалдаг. Цэцэглэх үеэр түүнийгээ бас аялал жуулчлалын нэг хэсэг болгоод сурталчлаад байна гээч, айхтар золигнууд чинь.
Би яг цэцэглэх үеэр нь очих гээд л амжилгүй өнгөрөөчихөөд байна. Энэ жил баба вируснээс болоод бас л амжсангүй. Ирэх жил цаг сайхан болохоор сайхан зугаална аа гэж занаад л, баба вирус дарагдахыг хүлээж байна даа гэж...
Эдний энэ айхтар зан чанараас бас суралцаад л явчихмаар санагдана аа. Монгол хүн байна даа, яаж зүгээр байхав. Хэ хэ.
За бүгдэд нь амжилт, та бүхний ургац бас арвин байг ээ...

2020年6月3日水曜日
Хотын захиргаа
Саяхан хувийн ажлаар хотын захиргаа оров оо. Амжуулах ажил минь ер бодогддоггүй, бушухан 00 орох минь гэж л бодон явлаа.
Учир нь гэрээсээ гараад багыгаа албанд хүргэж өгчөөд дараагаар нь хотын захиргаа орох төлөвлөгөөтэй байсан юм. Ажил төлөвлөгөө ёсоор л явагдсан л даа. Гол нь гэрээс гараад л гэдэс базалж эхэлсэн.
Гүрийсээр байгаад хотын захиргааны 00 барааг харж санаа амрав. Биеэ ч засав. Хи хи.
Шинэ барилга нь ашиглалтад ороод удаагүй. Би ч хоёр дахь удаагаа ирж байна. Урд нь ирэхдээ 00 ороогүй юм байна.
Мэдээж шинэ барилга болохоор гял цал л байна. 00 нь хүртэл. Энд нэг сайхан нь хаа ч явсан жорлон сайтай. Манайд Идэрээгийн ээж Оюунгэрэл жорлонгоо өөрчилье гэдэг төсөл? хэрэгжүүлээд, ухуулаад л, танилцуулаад л явдаг тийм ээ? Би нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй. Лекцэнд нь сууж, яриаг нь сонсох юмсан гэж боддог...
Угаалтуур нь их хөөрхөн болжээ. Урдны барилгыг бодвол өнгө үзэмж, дизайн нь ч өөрчлөгджээ. Өөрийн эрхгүй ухаалаг утас руу гар явсан. Бодвол эндээ ингэж бичих гэсэн бололтой.
Блогоо өдөр бүр бичихийн тулд толгой, гар өөрийн эрхгүй ингэж ажилладаг болсон бололтой. Дадал болчихож гэж бодлоо...
Гоожуурын цоргоны хажууд байгаа нь шингэн саван. Хэлүүлэлтгүй мэдээжийн юм хэлчихсэн үү? УУчлаарай. Хэ хэ.
Гэснээс хотын захиргаа хүн ихтэй байсан. Татвар төлөх, бас засгийн газраас өгч байгаа мөнгөний тухай асууж лавлах зүйл ихтэй бололтой.
Би ч бас тэгж байгаад асууна даа. Энэ удаад арай өөр ажлаар орсон. Том зулзагын сургуультай холбоотой.
За түр баяртай. Ядаргаатай, 00 ч зүгээр орчихгүй тийм ээ? Хи хи. Бүгдэд нь амжилт шүү...

2020年6月2日火曜日
Хөөрөх мөч
6 сард энэ номоор амьсгална. 5 сард дайнтай, хэцүүхэн сэдэвтэй номоор амьсгалсан.
Мөн нэг сүрхий бүсгүйн санал болгосон номыг захиалмаар байдаг. Цаг гардаггүй...
Энэ номыг монголоор биш, англиар биш, япон хэл дээр уншихаар шийдээд. Захиалаад, номын дэлгүүрт ирэхээр нь гялс очоод, худалдаад авчихсан. Гэхдээ нэлээд дээхэн, он гаргаад байх.

Ширээг минь хэсэгтээ чимсэн. Би ном зээлээд, нэг бол худалдаж аваад ширээн дээрээ хөглөрүүлж байлгадаг. Зулзагууд минь дэлгэж харах байх гэж бодоод. Унш гэж тулгахгүй санаатай.
Өөрсдөө унших хүсэл нь төрөөд, уншвал гоё. Түүнээс унш гээд тулгачихвал сэтгэлдээ үлдээж уншихгүй тийм ээ? Мөн ээж одоо үглэлээ гэж бодно, тийм ээ. Хатан ухаант ээжийн нэгэн арга ухаан шүү дээ. Хи хи.
Энэ хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг чинь асар их ухаан заах ажлын нэг шиг... Хичээж л явна даа.
Аливаа бичлэгийн минь оршил хэсэг их урт болдог тийм ээ? За яахав ээ яахав. Цаадах чинь бичих дуртай юм. Тэгээд л СБА гээд байдаг юм шүү дээ.
Уншаад дөнгөж эхлээд 30-д хуудсан дээр явж байна. Жирэмснээс хамгаалах эм тариа, бэлдмэлийг хөгжил буурай орнуудын эмэгтэйчүүдэд олгох, ойрхон амьдран суугаа газраасаа худалдаад авч чаддаг байх, хүүхэд төрүүлэх цаг үеэ эмэгтэйчүүд өөрсдөө шийддэг байх эрхийн тухай уншаад л явж байна.
Хоёр охинтой хүнд их чухал сэдэв. Энэ талаар дан ганц эмэгтэй нь санаа зовоод , толгойгоо гашилгалгүй, эрэгтэй нь ч гэсэн санаа тавьдаг байх хэрэгтэй санагддаг. Тэгэхээр эрэгтэй хүүхдэдээ ч энэ талаар ярьж өгөх, хариуцлагатай хандах ёстойг зааж сургамаар тийм ээ?
Бага зулзагадаа зааж өгнө өө. Хэ хэ. Бас л халуухан сэдэв учраас энэ номыг л унш гэж өөдөөс нь сарвайна даа. Хи хи.
За тэгээд зохиогчийнх нь тухай бичих илүүц биз? Мелинда Гейтс. Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн эхнэр. Англи хэл устай бол интернэтээс хайгаад уншаарай.
Ямартай ч энэ удаад уншиж буйгаа хэлж бичлээ. Дуусаад өөрийн гэсэн бяцхан тэмдэглэл, бодролоо бичнэ ээ.
Хагас сайнд сайхан уншина аа гээд л боддог юм. 60 чавганцын ажил дийлдэхгүй юм даа гэж.
За та нартаа бас ном унших ажилд нь өндрөөс өндөр амжилт шүү.

2020年6月1日月曜日
Баярын мэнд ээ.
Шинэ сар, шинэ долоо хоногийн мөн Эх үрсийн баярын мэнд хүргэе ээ. Монголд амраад сайхан, тэрийгээд л хэвтээд байна уу? Нэг бол зулзагуудаа баярлуулах гэж шогшоод л явж байна уу?
Бид бүгд ажил албандаа марш. Энд ямар манай баярыг тэмдэглэх биш. Бараг өөрсдийнхөө баярыг ч тэмдэглэж мэддэггүй улс чинь. Хэ хэ. Эд нар баярыг гэхдээ их төсөр тэмдэглэж чадаад байдагт атаархаад байдаг юм.
Боломжтой айлууд нь гадуур хооллолоо. Гэхдээ энэ ихэнхдээ үр хүүхэдтэй айлууд. За тэгээд ганц бие, хүүхэдгүй гэсэн айлууд бол гадуур гарч хооллох ч үгүй.
Баярын өдөр боллоо. Амарлаа. Гүйж харайдаг нь гарч гүйлээ харайлаа. Дэлгүүр хэсэх дуртай нь дэлгүүр хэслээ. Гэр зуур амрах нь гэр зуураа хийцгүйрээд амарлаа. Тэгээд л болоо.
Манайхан шиг бөөнөөрөө цуглаад, идээд уугаад, шартаад, өрөнд ороод, байдгаа барж, болсон болоогүй чихэр жимс идэж баярладаггүй. Үүнд нь би дуртай.
Зарим нэг хүмүүс хэлдэг л дээ. Их уйтгартай биш үү? Найз нөхөдтэйгөө уулзахгүй, инээж наргихгүй гэж гайхдаг л даа. Нэг бодлын тийм л байх. Хүн хүний харах өнцөг өөр л дөө. Баяр баяслыг заавал идэж уусан, уулзсан учирсан зүйлсээс биш, өөр жижиг сажиг зүйлсээс ч авч болно тийм ээ?
Эх үрсийн баярын өмнөхөн нэгэн сайхан ээж үртэйгээ өндрөөс нисэв. Дөрвөн сайхан үрс минь энэ хорвоогоос дэндүү эрт буцчихлаа гээд сэтгэл шимшрүүлсэн хэрэг гараад, сэтгэл санааг минь үймүүлээд хаячих юм.
Бид нэг л их баяраас баярын хооронд, сонгуулиас сонгуулийн хооронд л өнөө маргаашаа болгож амьдраад байна аа. Жаахан алсыг, жаахан ирээдүйгээ харсан үйлдэл хийхгүй байна тийм ээ?
Бид өчигдөр бараг тэмдэглэчихсэн дөө. Хоёр сүмо агаа ирж бид цуйван хийж идсэн. Хоол болж байх хооронд хань ижил нэгтэй нь шагай шүүрч тоглосон. Хөдөө өссөн гэсэндээ, мөн аавыгаа шагай шүүрэхэд нь хажуунаас нь хардаг байсан гэсэн шавь сайн шүүрдэг юм билээ.
Дараа нь бид талцаад хөзөрдсөн. Эртээд тэгж хөзөрдөөд манай гэр бүл хожигдчихсон юм. Ойрд хөзөр тоглоогүй төсөөрсөн байна лээ. Харин энэ удаад бид хожсон. Хэ хэ.
Дараа даалуудахаар болсон. Харин ч нэг хожно шүү гэсэн итгэл төгс байна. Юун төлөө эмээтэйгээ даалууддаг байсан билээ дээ?
Энэ удаагийн сонгуулиар эх орноо гэсэн, хувийн шуналгүй, ёс зүйтэй, ичих булчирхайтай хүмүүс гарч ирээсэй, сонгогдоосой гэж л хүсэх үлдээд байна дөө.
Бидний баяр нэг иймэрхүү. Аан тийм оройд нэхэж байгаад ганц халбага виногоо уухаа мэднэ ээ цаадах чинь... Маргааш болтол баяртай.
Аан тийм хогоо гадаа хаяж болохгүй гэж бяцхан хөөрхөн үрсэддээ зааж өгөөд үлгэрлээрэй...

Мэндчилгээ
登録:
投稿 (Atom)