2026年1月28日水曜日
Харуул Алтай
2026年1月26日月曜日
Ид, залбир хайрла 3
Энэтхэгт аялсан хэсгээс нь бага зэрэг бичих гээд л. Индонезид аялсан хэсэг нь ч сонирхолтой л доо. Үзмэрч, уламжлалт эмч домчтой танилцана. Мөн нэгэн Юндэн гөөгөөтэй танилцаад, дурлалцаад, юу яагаад үзүүлж өгнө, Лийс. Тэрхүү азтай залуу нь 50 нас гарчихсан, Бразил залуу.
Энэн гадныхны 50 нэмэх "залуучууд" чинь эмэгтэй хүнийг хэрхэн хайрлах, хэрхэн энхрийлэх, хэрхэн жаргаахаа мэдчихсэн байдаг юм байна. Мэдээж бүгд тийм биш байх л даа...
Манай монгол эрчүүд ямар бол?
Хэд хэдэн тарни мэдэж авав. Цээжлэхгүй байх л даа.
Ум Нава Шиваяа-Миний биед орших Шива Бурханд залбирмуй.
Санскрит хэлээр Йог гэдэг нь "нэгдэх, нийлэх" гэсэн утгатай.
Йогийн гол зорилго нь оюун ухаан ба бие махбод, хүн ба Бурхан, хүний бодол ба түүний шалтгаан, багш ба сурагч нарын хооронд чухам ямар уялдаа холбоо байдгийг олж мэдэх, зарим үед хэцүү ааштай хөрштэйгөө хүртэл учраа ололцон амар амгалан амьдрахад оршдог билээ.
Таны сэтгэл хөдлөл өөрийн чинь бодлын боол бөгөөд яг эсрэгээрээ таны бодол тансы сэтгэл хөдлөлийн боол болдог юм. Өөрөөр хэлбэл та юу бодож байна тэр чинв таныг бий болгоно гэсэн үг.
Хүний оюун ухаан амьдардаг газар бол түүний зүрх нь байдаг. Өдөржингаа бусдын хэрүүл уруул, орчин тойрны дуу шуунд ядарсан оюун санаа зөвхөн нам жимийг хүсдэг. Тэр нам жим газар нь хүний зүрхэнд байдаг. Чи тийшээ л очиж сурах хэрэгтэй...
...зөнд нь орхиод үз...
...юмсыг зөнд нь орхилоо гээд амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ...
...Би өөрийн хувь тавилангийн дийлэнхийг удирдан залж чадахгүй боловч зарим нэг хэсгийг өөрөө зохицуулан залах боломжтой...
...Би цагаа хэрхэн өнгөрөөх, хэнтэй уулзах, хэнтэй хувийн амьдрал, мөнгө төгрөг, эрч хүчээ хуваалцах зэргээ өөрөө сонгох болно. Би юу идэх, ямар ном унших, юунд өөрөө суралцахаа өөрөө шийднэ...
...Хамгийн гол нь би юу бодохоо өөрөө сонгох эрхтэй юм шүү...
Тамхи хүний уушгийгяаж хордуулдаг билээ, атаа жөтөө хүний сэтгэл зүрхийг (сүнс) мөн тэгж хордуулна.
...одоо байгаа амьдралаа үнэлж, түүндээ баясаж яваарай. Амьдралд байнга талархаж яв. Тэгвэл урт насална...
Бурхан чиний дотор орших лугаа чи ч бас түүн дотор орших ажгуу.
Бясалгал хийхийн тулд инээмсэглэхэд л хангалттай. Зүрх сэтгэлээсээ инээмсэглэ, нүүрэн дээрээ инээмсэглэлээ гарга. Тэгвэл чиний муу энерги арижл оронд нь сайн энерги ирэх болно. Бүр элгэн дээрээ инээмсэглэлээ гарга.
Хүн бол чөтгөр. Хүн бол Бурхан. Хоёулаа үнэн.
Ингээд энэхүү номоо хаагаад, номын тавиур дээрээ өрөв. Дараагийн номоо уншаад эхлэв. 100 дахь тал хүрэв.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2026年1月25日日曜日
Цонхлов
2026年1月24日土曜日
Ид, залбир хайла 2
Үргэлжлэл.
Энэтхэгт аялсан нь буюу залбир гэдэг хэсэг нь.
Бас л Энэтхэг явмаар санагдлаа. Ингэхэд би санахаас, мөрөөдөхөөс өөр чадваргүй байна өө, одоохондоо. Эргэн тойронд хүмүүс аялаад л, яваад л, залбираад л, иога хийгээд л байна өө.
Инста зэргээс нь хараад бяцхан "атаархаад" л сууж байна өө.
![]() |
| Өнгө ижилсэн нь |
2026年1月23日金曜日
Цастай цэцэг
2026年1月22日木曜日
Унжсан мөс
Эх оронд минь айхтар хүйтэн болж байна гэнэ ээ, тийм ээ? Суугуул нутагт минь ч хүйтэрч байна өө, ойрын хэд хоног.
Дээр нэг цаснаар зулзага минь "унжсан мөс" олчихоод баярлаад сүйд болов. Нүд нь гялалзах зулзагаа харж ээж нь мөн баясав. Ээж, аав нь багадаа зөндөөг олж, хугалж, долоож тоглодог байлаа гэж дурсав.
Арай ч долоож барьсангүй, заримдаа ч буруу зүйл хэлчихлээ дээ гэж бодно. Бидний үед цаг сайхан байж, өнөө цагт цаг уур, агаар салхи ч өөр болсон тул, мөн амьдарч буй орчин нь ч тэр нүдэнд үзэгдэж харагдахгүй нян ихтэй. Тийм үү?2026年1月20日火曜日
Ид, залбир хайрла
1 сард уншсан 3 дахь ном. Амжвал 5 ном уншчих санаатай байсан ч амжихгүй нь бололтой. Шуналтай байна уу? 2 сард цагаан сар, бас бус хувийн ажил давхцах тул угаасаа бага ном унших байх. Нимгэн бөгөөд жижиг ном сонгож унших санаатай. Ном л бол ном. Тийм үү?
Уншигч та бүхэн хэд дэх номоо уншиж байна даа? Архагууд нь бол аль хэдийн тавыг бол уншчихсан байх өө. Анхан шатных нь нэг ном уншаад дууссан байх. Голж болохгүй ээ, амжилт шүү дээ.
Амжилтыг заавал томоор, ихээр, гоё ганганаар, сүр дуулиантайгаар төсөөлөх гээд хэрэггүй. Өдөр тутмын чинь багахан зүйл ч гэсэн амжилтын чинь нэг хэсэг шүү. за ментор шиг үг хэлсэн үү. Хэ хэ.
Энэ ном бас л хөөрхөн байсан. Зохиолчийн нэлээд илэн далангүйгээр, ичиж зоволгүйгээр өөрийнхөө тухай бичсэн нь таалагдлаа.2026年1月18日日曜日
Заан Залуудай
2026年1月15日木曜日
Орно оо, хайлна аа
Ойрд хүйтэн байна өө. Цас ч оров. Тэгсгээд хайлав, ашгүй. Яг орж буй үедээ бол ч хөвсгөр зөөлөн цас хаялаад, романтик гэж юүхэв. Үргэлжлээд хэдэн өдөр орвол за тэгээд цас минь одоо болно оо гэж гуйна шүү дээ.
Учир нь гадаах цасаа арилгана. Хамгийн гол нь ажил руугаа алхаж буй надад хэцүү. Мөн машинаараа дэлгүүр хоршоо орж хүнсээ цуглуулахад цаг орно. Цаг нартай уралддаг энэ улсад цас бороо нь өөрөө нэлээд төвөг удах юм хүмүүстээ. Хи хи.
Өнгөрдөг амралтын өдрүүдээр муж дотроо байдаг нэгэн зочид буудалд очиж амрав. Цастай өдөр таараад, дээшээ өгсүүр замд машин минь хальтраад өгсөхгүй байсан. Буцаж ухраад, нөгөө талаас нь арай гайгүй налуу замаар явж буудлынхаа машины зогсоолд хүрэв.2026年1月11日日曜日
Улаан үст бүсгүй
2026年1月10日土曜日
Шударга ёсны хордлого 2
2026年1月9日金曜日
Шударга ёсны хордлого
12 сард уншсан сүүлийн ном. 30-нд эхлээд 31-нд уншиж дуусав. Шинэ рекордоо давтав. Төвлөрөөд уншвал, яг таг суугаад уншвал номыг "уудаг" л хүн юм байна би чинь. Мэдэж авлаа. Хэ хэ.
Санаандгүй нет хэсэж яваад, энэ номын тухай олж мэдээд, найздаа захиад, 12 сарын эхээр надад ирсэн ном. Түүнээс өмнө нь ёстой таарч байгаагүй ном. Би чинь захих номоо их судалдаг байхгүй юу?
Агуулга нь хэр вэ? Өгөөж нь хэр вэ? Зохиолч нь хэн бэ? Гэх мэтээр судална аа. Мөн япон хэлээр орчуулагдаж уу гэж хайж үзнэ. Яагаад гэвэл эд нар муу зохиолыг бол орчуулахгүй шүү дээ. Тийм үү? Хэ хэ.
Тэгсэн энэ номтой ёстой санаандгүй таарсан. Яг хаанаас олж уншсанаа ч мартчихаж. Захисаныхаа дараа ямар ном бэ? гээд хайж үзсэн чинь ганц нэг сүрхий хүмүүс ютүбээрээ танилцуулсан байна шүү.
Зохиолчийн тухай ч япон хэлээр хайж үзэв. Залуухан бүсгүй байна. Тархи судлаач гэнэ. Чухам олон ном товхимол хэлүүлсэн гэж байна. Зурагтаар ч үе үе гарч, дуу хоолойгоо өргөдөг нэгэн байна. Би ойрд нэг их зурагт үзэхгүй байгаа тул мэдэхгүй л байлаа.
Харин энэ номын ачаар нэг ч гэсэн япон хүний тухай мэдэж авлаа. Бусад зохиол бүтээлээс нь уншихыг хичээнэ ээ. Хойшид уншина аа, унших юмсан гэсэн ном ямар их байна аа. Би өөрөө ганц. Ха ха.
Накано Нобүко "Шударга ёсны хордлого" ном. Орчин үеийн, өнөө цаг үеийн нийгмийн тулгамдсан асуудал болох сэтгэлзүйн эмзэг үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан байв.
Интернэт орчинд үүсч буй бие биелүүгээ давшлах, шүүмжлэх, хараах, зүхэх гэдэг үйлдэл газар авч буй нь хүний өөрийх нь мөн чанартай холбоотой гэжээ. Нэг л их тал болцгоогоод ганц нэг хүн лүү дайрч давшлах, өөрийн үзэл бодлоо тулгах, миний зөв чиний буруу гэж мэлзэх нь нэг ёсны "шударга ёсны дон"-д автсаны шинж гэж байна шүү.
Мөн ингэж бусдыг шүүж, буруутгаж, шийтгэх үед хүмүүс таашаал мэдэрдэг мөн чанартайн хувьд энэ нь донтолт болон хувирч болзошгүй гэнэ. Үүнийг зохиогч тархи судлаачийнхаа зүгээс тайлбарлахыг, тархины бүтэц, үйл ажиллагаатай холбон тайлбарлахыг оролджээ.
Зохиогчийн хэлснээр шударга ёсны хордлогод буюу донтолтод та ч, би ч, бид ч, ер нь хэн ч автаж болзошгүй гэнэ. Үүний хамгийн тод жишээ нь ковид цар тахлын үеэр халдвар авсан нэгнийгээ нийтээрээ гадуурхах үзэгдэл гарч байсан нь энд өгүүлж буй дон хэрхэн илэрч, газар авч даамжирч болохыг харуулсан явдал юм.
Мөн өнөө цагт цахим ертөнц нь бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсноороо бусдыг шүүх энэ дон улам газар авч, хүмүүс өөрийнхөө байр суурийг хэт туйлшруулан хамгаалж, "би л зөв ярьж байна, миний л зөв, би л шударга" гэсэн үзэл бодол, хандлагад гүн гүнзгий автахдаа амар байдаг байна.
Өөрөөр хэлбэл сошиал медиа нь шударга ёсонд донтогсдын хувьд хямд төсөр хэрэгсэл болсон нь нүднээ ил. Сошиал медиад бичиж үлдээсэн сэтгэгдэл, бичвэр нь хэдийгээр хүнд санаа агуулалгүйгээр хөнгөнөөр бичсэн байсан чиг уншиж буй хүндээ сэтгэлийн гүн шарх болж үлдэх нь, мөн нөхөж баршгүй хор уршиг ч дагуулах нь элбэг.
Уншиц буй явцдаа би өөрийгөө нэлээд донтойгоо олж мэдлээ. Нүүрномд нэг хэсэг их бурснаа бодоод, ичив. Хэ хэ. Жишээ, хамт архи ууж байгаад нэгнийгээ зодоод алчихсан алдартай бөх хүнийг их шүүсэн. Хэдийгээр их гавъяатай, алдар цолтой байсан ч ёс бус үйлдэл гаргасан л бол хариуцлагаа хүлээх ёстой гэж энд тэнд санаа оноогоо их бичсэн.
Ингээд бодохоор угтаа шударга ёсыг шаардаад буй болов чиг, тэр хүний зөв бурууг хууль нь шүүгээд явчих юман дээр илүү үглэснээ мэдэх шиг, толгой руу ёнк гээд л ороод ирэв. Хэ хэ.
Блогтоо бичих гэж бодсоор явтал шинэ он гарчихлаа. Шинэ оныхоо эхний номыг эхлүүлчихсэн л байна. Нэг их удалгүй дуусгана даа.
Дараагийн бичвэрээр номонд бичсэн бас бус зүйлсээс бичнэ ээ. Сүүлд өөрөө орж уншина. Мөн Батцэцэгийн энэ номны тухай ярьсан бичвэрийг ютүбээр олж үзээрэй. Их хөөрхөн товчлоод, базаад ярьчихсан байна билээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2026年1月1日木曜日
Шинэ оны шинэхэн мэнд
Шинэ оны шинэхэн мэндийг хүргэе ээ.
2026 ондоо ч амжилтаар дүүрэн, аз жаргалаар бялхаж, эрүүл энх байх болтугай гэж хүсэн ерөөе өө.
![]() |
| Дэлгүүрийн гоёогоор мэндчилж байна. Хэ хэ. Гэртээ иймэрхүү чимэглэл аваагүй ээ. Гацуур модноос ч хэтрэхээ байж дээ... |
Олон олон зорилт тавьсан уу? Та нар минь. Би ч нэг их зорилт тавиагүй ээ. Зүгээр л байгаагаараа, оршоод л байхыг зорив.
Миний хувьд 2026 ондоо эрүүл мэнддээ л анхаарах минь гэж бодонхон сууна даа. Мэдээж ажлаа сайн хийнэ, гэр бүлийнхнийгээ сайтар "харна". Энэхүү харна гэдэг нь зарим нэгийг нь алсаас ажиглана, зарим нэгтэй нь тулж ажиллана. Хэ хэ.
За тэгээд чадвал 50 ширхэг номоо уншаад, блогтоо бичээд явахыг хичээх нь ойлгомжтой.
![]() |
| Гэрийн гадаах талбай. Энэ талбайд дурлаж энэ хавьдаа олон жил боллоо доо. |
Өнгөрдөг 12 сард харьцангуй цас багатай, дулаахандуу шинэ жил байлаа. Он гараад харин цас хаялаад эхэллээ. Айхтар хунгарлаагүй ч цастай мөстэй л өвөл болж байна.
Амралт эхлэх үед ч овоо хэд хоног амрах нь гээд баярлаж байсан чинь нөгөөдөр ажил эхлэх гээд байдаг. Дахиад ганц нэг өдөр амарчихмаар байдаг. Гэхдээ дэмий ч юм уу? Гал тогоотой найзлаад, үд болтол унтаад, унтлагын хувцастайгаа өнжөөд байхаар өнөөх гайхал жин мин талийж өгсөн байх аа.
Айгаад жингээ үзэхгүй байгаа. Ерөнхийдөө жаахан цайх шинжтэй тул нэг бодлын ажил хурдан эхлээсэй ч гэж бодох.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Энэ жил ч та бүхнийг миний "хөөрхөн" блогоор орж гарч байхыг хүсч байна шүү.














